ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Шоколадтай зүсмэл бялуу

Хоол хүнс  | 2015 / 01 / 30

Амралтын өдрийн орой зүсмэл бялуу бэлдээд маргааш өглөө нь хүүхдүүддээ дайлаарай.

Шоколадтай зүсмэл бялуу
1. Орц: 12 ширхэг
Цөцгий – 225 гр (Тасалгааны температурт гэсгээсэн байх)
Хар шоколад – 150 гр (Жижиглэсэн байх)
Цагаан шоколад – 100 гр (Жижиглэсэн байх)
Гурил – 225 гр (Шигшиж бэлдэх)
Элсэн чихэр – 125 гр
Өндөг – 4 ширхэг
Самар – 75 гр (Пистачио самар байвал бүр сайн)
Элсэн чихрийн нунтаг
2. Хийх арга:
Шарах шүүгээг 180 хэмд халааж бэлд. 23х23 см-ийн хэмжээтэй саваа (лист) цөцгийн тосоор тосолно.
3. Буцалж буй савтай усанд шилэн савтай шоколад болон цөцгийгөө хийгээд хайлуулна. Бүрэн хайлсны дараа түр хөргөөрэй.
4. Тавганд элсэн чихэр болон гурилаа шигшиж бэлдэнэ.
5. 4 ширхэг өндөгөө хольж бэлдээд хайлсан шоколад дээрээ нэмнэ. Сайтар хольсны дараа шигшиж бэлдсэн гурил дээрээ нэмж өгнө.
6. Хооронд нь сайн хутгасан хольц дээрээ самар болон нунтагласан цагаан шоколадаа нэмнэ.
7. Ингээд тосолж бэлдсэн савандаа бүх хольцоо хийгээд жигд тарааж, зураг дээрх шиг хэлбэржүүлээрэй.
8. Урьдчилж халаасан шарах шүүгээндээ 30-35 минут жигнээд савтайг нь гаргасны дараа 20 минут хөргөнө. 20 минутын дараа савнаас нь салгаад бүрэн хөргөөрэй.
9. Бэлэн болсон зүсмэл бялуун дээрээ элсэн чихрийн нунтаг цацаад зүсээрэй.
10. Ингээд л болчихлоо. Амттай харагдаж байгаа биз?
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Angela
  |  
Өмнөх мэдээлэл
Тунатай паста
Дараах мэдээлэл
Heinz-ээр хийх “ханцуйны” 6 жор

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(531)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com