ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоогийн зурвас

Мэдээлэл  | 2015 / 02 / 01

Намайг оюутан байхад аав ээжийн маань надад зориулж бэлдсэн, хэрэндээ л том төрсөн өдрийн үдэшлэг өнөөг хүртэл миний авч байсан хамгийн том бэлэг гэж санагддаг юм. Хамарсан цар хүрээ, зардлыг нь бодвол тэр үдэшлэг гарцаагүй том байсан ч хамгийн ихээр сэтгэлийг минь хөдөлгөж, нулимсыг минь харамгүй урсгасан нь анхны хайрын минь надад зориулж бэлдсэн гэнэтийн бэлэг байсан. Мэдээж ээж аав минь намайг төрүүлж, өдийг хүртэл өсгөсөн ачтанууд ч гэлээ энд зүгээр л бодит бэлэгний тухай ярьж байгаа гэдгээ хэлэх нь зүйтэй байх.

Тухайн үедээ дэлгэсэн цагаан цаас шиг гэнэн, жаахан охин байсан би дэргэдэх залуудаа үнэн сэтгэлээсээ хайртай гэдгээ ч мэдэхгүй, ёстой л уулын согоо шиг омголон загнаж явсан юм. Мөс шиг аашийг минь юу юугүй хайлуулж, өөртөө эргэлт буцалтгүй татчихсан тэр нэг үдшийг би хэзээ ч мартахгүй. Гар минь салгалаж, амнаас нэг ч үг гарахгүй хэрнээ нүднээс минь хэдэн мянган литр нулимс асгарсан тэр гайхалтай мэдрэмж ч ахин давтагдахгүй байх. Харин надад өгсөн бэлэг нь түүний сэтгэл байсан юм.

Үнэтэй чамин бэлэг аваад гоё ганганыг нь гайхдаг ч сэтгэлийн бэлэг л биднийг хамаагүй ихээр баярлуулж, догдлуулдаг ажээ. Магадгүй “Сэтгэлийн бэлэг” гэдэг үг чамд улиг болсон мэт сонсогдож байгаа байх л даа. Гэхдээ л энэ үнэн. Брендийн үнэтэй цүнхнээс илүү бага байхдаа зурж, будаж, нааж хийгээд өгдөг байсан цаасан ил захидлууд ээжүүдийн минь сэтгэлийг илүү ихээр хөдөлгөж, хайрыг нь хүргэсэн байдаг. Хайртын минь хэдэн сарын цалингаа цуглуулж байгаад авч өгсөн гоёлын даашинзаас илүү мөнгөө цуглуулсан сэтгэл нь биднийг огшоодог. Найз бүсгүйчүүдийн төрсөн өдрөөр чинь бэлэглэсэн сүрчигнээс илүү жаргал зовлонг хуваалцаж, дэргэд чинь суугаад сонсч өгдөг нь, санаа нийлж урамшуулдаг нь илүү ихээр баярлуулдаг. Би ийм л сайн найзуудтай хүн дээ гэж бахархдаг. Хүн сэтгэлээр бас сэтгэлийн бэлгээр л дутдаг ажээ.

Харин 2-р сар Гоолингоочуудын хувьд “Бэлэг шиг сар” байх болно. Учир нь энэ сарын турш бидний анхаарах зүйлс угаасаа л дээр бичсэн бэлэг гэдэг сэдвийг л тойроод байх ажээ. Хайрын бэлэг, Цагаан сарын бэлэг гээд л. Тэгэхээр энэ сард:

- Өнөөдөр бол бэлэг
- Хэн нэгэнд бэлэг бэлдэхийнхээ өмнө буюу хэнд юу бэлэглэх гэж байгаагаасаа шалтгаалж юу юуг мэдсэн байх шаардлагатай вэ?
- Ярилцах сэдэв: Цагаан сарын юу нь хамгийн гоё вэ? - Асуулга: Эрэгтэй хүнээс авч байсан хамгийн гоё бас утгагүй бэлэг
- 17 нас өгүүллэг
- Чи өөрөө том бэлэг
- Өөрөө урласан өвөрмөц бэлэг буюу бэлэг бэлдэх DIY
- Надаас чамд навчнаас цэцгэнд буюу хайртдаа бичиж өгөх хайлам мэндчилгээний үгс
- Асуулга: Бууз бид хоёрын өнгөрүүлсэн 20 жил
- “Аюулгүй” бэлэгний жагсаалт буюу хүн бүрт таалагдах бэлэгнүүд
- Валентины бэлэгний бэлэн санаанууд – Цагийг нь тулгагчдад зориулсан авралын төлөвлөгөө
- Дагахад буруудахгүй монгол заншлууд
- Дэлхийн хамгийн романтик бэлгүүд буюу олны танил хосуудын хайр сэтгэлийн илэрхийллүүд гэсэн нийтлэлүүд чамайг хүлээж байгаа. Эдгээр бүх нийтлэлүүдийг уншиж дууссаны дараа чамайг хайртай хүмүүстээ үнэтэй тансаг гэхээсээ илүү "Энэ л түүнийг баярлуулж чадна" гэж санагдсан чин сэтгэлийн бэлгээ барьдаг болохыг бид хүсч байгаа юм шүү.

Энэ сарын онцлох сэтгэгдэл:
Хөөрхөн юм аа. Өхөөрдмөөр санагдлаа... Зүрхийг минь хайраар дүүргэсэн энэ олон хөөрхөн сэтгэгдлүүд, тэдгээрийг бичүүлсэн Гоолингоогийн энэ хөөрхөн бичлэг яг одоо намайг аз жаргалтай болгож байна. Бас өглөө босоод л хувцсаа ч өмсөлгүй өдөржин сандал дээр сууж интернет хэсэхэд минь дулаацуулж буй гоёмсог шар хөнжил минь, ажлаа алдан цэвэрлэж амжаагүй байгаа гэр орон, хог шороо минь, гэрийнхнээ ирэхэд хийсэн байна гэж амласан хийж эхлээгүй байгаа хоол минь, за яахав, яахав ганц нэг удаа иймэрхүү юм байнаа байна гэж өөрийгөө зөвтгөх сэтгэл минь:P, миний араас орж ирж аз жаргалтай болгож буй зүйлсээ бодох, бичих олон охид бүсгүйчүүд минь ..., байшингуудын орой дундын тэнгэр минь ... ккк (<3, 20 таалагдлаа)

Аз жаргалтай байгаад чинь бид баяртай байна, бүсгүй минь. Бидний хийж буй зүйлс чамд аз жаргал өгч чадаж байгаад ч бас баярлаж байна. Үргэлж одоогийнх шигээ эерэг, хөгжилтэй хэвээрээ байгаарай.

Харин одоо “Бэлэг шиг сар” – ыг алгаа тосоод авахдаа бэлдээрэй.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(489)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com