ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Монгол үйлдвэрийн гутал, цүнхний брэндүүд

Загвар  | 2015 / 02 / 04

Гадаа ч ид тачигнаж байна даа. Хуучин гутал минь хөл хайраад шинийг авалгүй болохгүй нь ээ. Хямралын үед эх орондоо хөрөнгө оруулах шиг хэрэгтэй зүйл үгүй учраас эхлээд монгол брэндүүдээсээ дулаахан гутал, цүнх сураглалаа л даа. Гэтэл төсөөлж байснаас минь ч илүү загварлаг, сайн хийц, боловсруулалттай гутал цүнхнүүдийг бид өөрсдөө үйлдвэрлэж чаддаг болжээ. Итали, герман, польш гэцгээдэг гуталнуудын оронд монгол малын арьсаар монгол хүмүүсийн хийсэн итгэл даахуйц дулаахан гутал авцгаах уу? Миний олсон 8 брэнд байна.

Монгол үйлдвэрийн гутал, цүнхний брэндүүд
Зүүн 4 -н зам, "Торгоны Зам" Худалдааны Төв, 2 давхар
Утас: 9666 9362, 9676 9362
Хуудас: https://www.facebook.com/chiggutal ">
1. “Хайтан”
Парисын загварын тайзнаас харсан цүнх дэлгүүрээс олдохгүй, олдсон ч тэнгэрт тулсан үнэтэй байх нь бий. Хайтанд өөрийнхөө загварыг харуулаад хүссэн гутал, цүнхээ хийлгэж болдог аж. Бас тэдний өөрсдийнх нь улирал бүр шинэчлэгддэг загваруудаас нь ч авах боломжтой.
Дэлгүүр:
1. Хайтан гутлын үйлдвэр - Улаанбаатар БГД 3-р хороолол, Хасбаатарын гудамж, 10В, НОМИН их дэлгүүрийн ард
Утас:70144077
2. Хайтан гутлын дэлгүүр
Улсын Их Дэлгүүр, 2 давхарт
Хайтан гутлын салон
Холбоо барих: https://www.facebook.com/khaitan.gutlin.uildver
2. “Чиг”-гутлын үйлдвэр
Бүх төрлийн арьсаар хийсэн гадуураа хүртэл үслэг, төмөр тоноглолтой харваас дулаахан гутлууд энд бий. 1993 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа гэдгийг нь хараад сүүлд танигдсан л болохоос арвин туршлагатай хамт олон байх гэсэн бодол төрлөө.
Дэлгүүр:
"ЧИГ" Гутлын дэлгүүр
Зүүн 4 -н зам, "Торгоны Зам" Худалдааны Төв, 2 давхар
Утас: 9666 9362, 9676 9362
Хуудас: https://www.facebook.com/chiggutal
3. “Livon”
“Чанартай материал л чанарыг бүтээдэг.” гэдэг уриатай Livon брэнд одоогоор бүх төрлийн арьс ширэн эдлэлийг захиалгаар урлаж байгаа юм байна. Лого, хийц нь дэлхийн алдартай брэндүүдээс ялгагдахааргүй байгаа биз?
Хуудас: https://www.facebook.com/LivonBrand
4. Vivid
Эдний том, аялалын зориулалттай арьсан цүнхнүүдээс найз залуудаа шинэ жилийн бэлэг болгож өгөхөөр шийдсэн. Өнгө нь тод, загвар нь цэвэрхэн цүнхний сонголт олон байна лээ.
Дэлгүүр:
Вокзалын зүүн талд “Монголд үйлдвэрлэв” худалдааны төвд.
Хуудас: https://www.facebook.com/VividLLC
5. MR
Зөвхөн бүтээгдэхүүний загвараас гадна үйлдвэрлэх арга технологио ч орчин үеийн, дэвшилтэт байлгахыг зорьдог Monleather компани нь бусад брэндүүдээс БНСУ болон Япон улсад аль хэдийнэ экспортлоод эхэлчихснээрээ онцлогтой. Тэд цаашдаа Тайвань болон Ази, Европын бусад орнууд руу ч гаргахаар төлөвлөөд байгаа аж. Онцсайн! Бидэнд одоо экспорт л хэрэгтэй байна. Загвар, зураг авалт зэрэг нь ч гадны брэндүүдтэй өрсөлдөхүйц болж чаджээ.
Дэлгүүр:
Улсын их дэлгүүрийн 2 давхар
МаxMall Их дэлгүүрийн 2 давхар
Coral center дэлгүүрийн 4 давхарт
Холбоо барих: 88050317
Хуудас: http://www.monleather.mn/
6. Best shoes
Bestshoes нь Итали чанараар монголд үйлдвэрлэж байгаа гэдгээрээ онцлогтой аж. Италийн өндөр үнэтэй гутал авах шаардлага бидэнд алга юм биш үү?
Дэлгүүр:
1. Улаанбаатар их дэлгүүр - 5 давхар 91856070
Улсын их дэлгүүр - 2 давхар 91856071
2. Оргил Энканто салбар дэлгүүр -2 давхар 91856072
Утас: 88001668 86001668
Хуудас: http://bestshoes.mn/
7. Хөөндий
Харин “Хөөндий” бол адууны арьсан монгол гутал гэдгээрээ алдартай. Сурагчийн арьсан цүнхнүүдийг нь заавал сонирхоорой. Арьсан гэхээргүй өнгө будаг, хэвлэмэл дүрстэй.
Дэлгүүр:
1. Дөлгөөн нуур зочид буудлын баруун гар талд ХӨӨНДИЙ нэрийн дэлгүүр байгаа
2. Sunday plaza-ийн 6 давхарт 6025
3. Алтжин бөмбөгөр-ийн 2 давхарт 2340-р лангуунууд дээр байгаа
Хуудас: https://www.facebook.com/Huundii
8. Дархан Минж-Ээтэн брэнд
Дархан Минжийг зөвхөн нэхий дээл хийдэг гэж бодож байна уу? Тэд саяхнаас нэхий дотортой гутлын “Ээтэн” брэндээ гаргасан байна. Углахад л доороос төөнөөд явчихна. Ийм сайхан монгол гутлууд байхад гадны “ugg”-нүүдийг авах хэрэг юу байна?
Дэлгүүр:
1. FACTORY STORE 13-р хороолол, FM 107,5-тай байрны хойно “Дархан Минж” Төв дэлгүүрийн 1 давхарт /Ажиллах цаг: 10.00-19.00/
2. 3-р хорооллын “Ачлал” Их дэлгүүрийн 4 давхар /Ажиллах цаг: 10.00-20.00/
3. Хөдөө орон нутаг дахь салбар дэлгүүрүүд
Хуудас: https://www.facebook.com/DarkhanMinjLLC/
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Солонгон охин
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(568)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com