ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Асуулга: Миний эрэгтэй хүнээс авч байсан хамгийн “мэдрэмжгүй” бэлэг -2

3 жилийн өмнөх Валентинаар энэ асуулгын эхнийхийг нийтэлж байсан юм. Доор нь 375 сэтгэгдэл цугларсан байсан гээч? Уншиж байхдаа эгээтэй л саваад уначихсангүй. Эрчүүдийгээ муулах гэсэн юм биш л дээ, гэхдээ жаахан инээлдэх гэсэндээ, бас үүнийг уншиж байгаа эрчүүдэд “Ийм л бэлэг өгч болохгүй шүү” гэсэн шпи өгөх гэсэндээ тэндээс хамгийн хөгжилтэй, үгүй байлгүй дээ гэмээр бэлэгний түүхүүдийг цуглууллаа.

Асуулга: Миний эрэгтэй хүнээс авч байсан хамгийн “мэдрэмжгүй” бэлэг -2

Жич: Гомдож гайхсан 375 бүсгүйн ихэнх нь сэтгэгдэлдээ “Үүний оронд ганц улаан сарнай байсан бол дээр байхгүй юу” гэж бичсэн байсан шүү.

-Миний болзоот залуу надад гар утсанд зүүдэг жижиг жижиг шүрээр хэлхсэн болжмор юм уу нугас юм уу нэг тийм юм бэлэглэсэн. Тэгээд уулзахаараа л миний бэлэглэсэн шувууг утсандаа яагаад зүүгээгүй юм гээд л байнга асуудаг байсан. Тэр шувууг дунд сургуулийн бага ангийн охин л утсандаа зүүж магадгүй эд дээ. Шаал тэнэг. Очиж очиж Япон явж ирэхдээ авчирсан бэлэг нь шүү, зүгээр ч үгүй. /Бүсгүй/

-Би нөхрөө төрсөн өдрөөр надад гоё бэлэг өгөх байх гээд хүлээгээд л байсан. Бүүр орой болоод ирдэггүй ээ. Гэтэл шөнө болж байхад согтуу орж ирээд, нэг дугтуй өгснийг нь задлаад унштал “Зөндөө олон хүүхэд гаргаад өгөөрэй. Хөгшин болтлоо намайгаа халамжлаарай” гэсэн байсан. /Болор/

-Чамлахаар чанга атга. Нэг удаа төрсөн өдөр болов оо. Оройжингоо зугаалж зугаалж гэртээ орох гэсэн чинь нэг теди өгснөө үүргэвчнээсээ тахианы мах гаргаад ирдэг юм аа. Одоо бодохоор үхтлээ инээдэг юм. /New/

-Ха ха надад нэг алиа юм болж байсан юм. Миний экс boyfriend Англид сурдаг байсан юм. Чинийхээ төрсөн өдрөөр очно гээд утасдаад байхаар нь миний баярласан гэж яана аа. Тэгээд л орой төрсөн өдөр тэмдэглээд хүн болгон бэлгээ өглөө. Тэгсэн чинь хайр нь чамдаа юу өгөхөө мэдэхгүй нэг ийм бэлэг авчихлаа гээд гоё хайрцагтай юм өгсөн юм. Гэртээ хариад нээсэн чинь хайрцаг ДЮРЕКС гэдэг бэлгэвч. Аймар гомдсоон. 3 хоног би утсаа аваагүй зүгээр л, бүүр тааралдахаас хүртэл дургүй хүрээд гэрээсээ ч гараагүй. Манай гэрийн гадаа байгаад л байсан. Тэгээд мессеж ирэхээр нь уншихгүй устгаад л байсан чинь манай найзын утаснаас мессэж ирэхээр нь мэдэхгүй уншсан чинь "Хайр аа, наадах чинь хошин бэлэг ш дээ, жинхэнэ нь хүзүүний зүүлт байсан юм аа" гэж үү ккк. /Цэк/

-Хэдэн жилийн өмнө миний төрсөн өдрөөр нэг залуу надад тор дүүрэн юм өгөв өө. Тэрийг нь найз охинтойгоо үзтэл ундаа, шоколад, бохь, чихэр, жимс, хар талх, элэгний нухаш хүртэл байсан. Тухайн үед үнэхээр ммэл гайхаж байсан ч одоо бол найзуудтайгаа хааяа ярьж элгээ хөштөл инээлдээд хөгжилтэй л байдаг юм. /Зулаам/

-Үнэхээр инээдтэй юм аа. Би өнгөрсөн жил найз залуугаасаа Валентинаар энд тэндээ бор эрвээхийтэй турсик авч байсан. Тэрийг нь өмсөж үзсэн чинь яг л бөгснийхөө тэнд баас үсэргэчихсэн юм шиг үнэхээр эвгүй, муухай харагдаж билээ. Дургүй ч хүрэх шиг, инээд ч хүрэх шиг. Хаанаасаа тийм аймшигтай бор, шар хээтэй бандааш олдог байна аа??? /Moon/

-Манай нөхөр танилцаад удаагүй байхдаа нэг удаа жижигхээн улаан түрийвч өгөв өө. Тухайн үедээ баярлалаа гээд л онгойлгоод үзтэл жоохон хуучин бололтой байна аа. Энэ чинь хуучин юм байна, юу вэ гэтэл “Хайр нь хархорин захаас 500 төгрөгөөр авсан юм аа” гэдэг юм аа. Бичиж байхдаа ч инээдээ барьж дийлэхгүй нь ээ хаха. Одоо бид хоёр суугаад 10 жил болж байна. /Цээгий/

-Манай найз “Чиний төрсөн өдрөөр хилийн цаана байлаа. Очихдоо гоё бэлэг өгнө өө” гэхээр нь надад нэлээд хүлээлт үүссэн байсан юм. Гэтэл тэр “Би бэлэг авч амжаагүй шууд ирлээ. Гэхдээ чиний утасны эрхийг сэргээчихсэн шүү” гэсэн. Ёстой юу хэлэх вэ дээ. /Зочин/

-Хамаатны ах Мартын 8-аар мөнгөгүй болчихлоо гээд надаар цаасан хос хун хийлгэж аваад Дархан луу найз хүүхнийх рүүгээ явж байсан. Одоо бодоход жоохон хүүхэд ямар л олигтой юм хийгээ аж, бас цэвэрхэн цаас ч хэрэглэчихгүй, нэг талд нь юм биччихсэн цаас. Бас цавуу мавуугаар заваартуулчихсан юм байсан байх. Тэгээд гол нь вагонд явж байхдаа архи уугаад, нөгөөхөө ямбийлгачихсан гэсэн. Тэр чигээр нь өгчихсен байгаа юм даа, ичиж үхмээр. Бас манай ах дүү бид 2-ын чихмэлүүдээс дэлгүүрээс сонгож байгаа юм шиг аваад л угаагаад сэнсдээд боогоод л зөндөө олон охинд өгдег байсан, хаха. /Сарнай/

-Манай нэг найзын нөхөр нь бас Мартаар эхнэртээ түмпэн савны ком бэлэглэж байсан гэсэн.

-Миний нэг таньдаг хүний эхнэрийгээ төрөөд эмнэлэгээс гарахад нь нэг цэцэг аваад очсон чинь эхнэр нь цэцэг мэцэг яахав ээ хүүхдээ ав гээд тэгснээ энэ цэцгийг хэдээр авсан юм гэхээр нь үнийг нь хэлсэн чинь яах гэж ийм үнэтэй цэцэг авч байгаа юм гээд эхнэр нь загнаад бөөн юм болсон гэсэн ккк үнэн алиа.

-Гадаад яваад ирэхдээ өөрийнхтэйгөө ижилхэн гоё гинж бэлэг болгож өгсөн юм. Гэхдээ нөгөө гоё бэлгээ удалгүй алга болгочихоод санаа зовоод байж байсан чинь харин өмнө нь сайн байсан охиндоо яг минийхтэй ижилхэн гинж авсныг мэдээд алга болгосондоо баярласандаа хөөрхий.

-Манай нөхөр надад торт л өгдөг юм. Тэгээд өөрөө баяраар их юм нэхнэ ээ. Гар цүнх авмаар байна, түрийвчээ солимоор байна, гоё гутал, пальто авмаар байна гээд л. Тэгсэн хэрнээ өгдөг нь торт. Нэг удаа би хүүгийнхээ зургийг угаалгаад гоё жаазлаад өгсөн чинь яагаад миний зураг байхгүй байгаа юм гэж надаас асуусан. Би хамгийн хайртай хүнийх нь зургийг жаазлаад өгсөн юм чинь баярлаад ажлын ширээн дээрээ тавих байх гэж бодсон юм. Одоо тэр зураг цонхны тавцан дээр л байдаг юм.

-Би нэг залуутай бараг бүтэн 2 жил утсаар ярьж байгаад болзов. Учир нь тэр гадаадад байдаг юм л даа. Тэгээд 2 жилийн хугацаанд юу эсийг ярилцах билээ. Юунд дуртай яадаг ийдэг гээд л. Тэгсэн ирлээ, уулзлаа. Нэг аятайхан газар орж худлаа ярьж суулаа. Тэгээд гэнэт өнөөх чинь “Өө, авчирсан бэлгээ мартчихаж” гээд л цүнхээ ухаад байна аа. Тэгэхээр холоос, урт удаан хугацаанд харилцаатай байсан болохоор гоё бэлэг хүлээж байтал юу өгсөн гээч? Нэг хайрцаг бохь, уут чихэртэй. Тэгснээ “Гадаад чихэр. Чи бараг идэж үзээгүй байх. Ховор юм, гамтай идээрэй” гэж авсан. Тэнэг гэх үү, мэдрэмжгүй гэх үү. Тэр үед миний бүр зэвүү дургүй 2 зэрэг хүрч билээ.

-Би найз залуутайгаа Валентинаас хоёр хоногийн өмнө уулзаж байгаад хайртай бөгжөө хугалчихсан юм. Бөөн юм болоод, хайран бөгж гэж халаглаж байгаад цавуугаар наахаар болсон юм. Гэртээ очоод наах гэтэл болдоггүй, маргааш нь найз залуутайгаа хоол идээд сууж байсан чинь “Хайр аа бөгжөө наасан уу” гэж асуув аа. Би ч цавуу байхгүй байсан гэж хэллээ. Харих замдаа дэлгүүр ороод цавуу хайтал олддоггүй. Валентиний өдөр бөөн догдлоод гангалаад гарсан юм. Найз залуутайгаа хоолонд орж байгаад бэлгээ өгөх цаг болтол “За хайр аа, чамдаа бэлгээ өгөх гэсэн юм. Би ер нь бэлэг гэдэг юмыг их үнэ цэнэтэй зүйл байгаасай гэж хүсдэг. Тэр үнэ цэнэ нь өгч байгаа хүндээ маш их хэрэгтэй, чухал юм байгаасай гэж хүсдэг” энээ тэрээ гээд баахан юм ярив аа. Би ч бөөн баяр болоод надад хэрэгтэй юм юу билээ, намайг үнэртэй ус хурдан дуусгадаг болохоор үнэртэй ус юм болов уу, эсвэл гоё цүнхэнд дуртай юм чинь цүнх юм болов уу гээд л эмэгтэй хүн юу эсийг бодох вэ. Тэрүүхэн хооронд бүхэл бүтэн амьдрал бодсон. “За май хайр аа” гээд л нэг юм өглөө. Харсан чинь жижигхэн хайрцагтай, хайрцгийг нь үнэхээр сүртэй боочихсон эд байлаа. Бөгж юм болов уу гээд баярлаад нээсэн чинь дотор нь жижиг савтай шар цавуу байсан гээд бод доо. Бас болоогүй ээ хажуудаа наалдан падтай. Би үнэхээр шоконд орсон.

Чиний эр хүнээс авч байсан хамгийн мэдрэмжгүй бэлэг юу вэ?

* “Бэлэг шиг” сарын онцлох нийтлэл
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Солонгон охин
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(209)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: n.   2015-11-03
Manai angid monita bolood nadad ugsun beleg ni unen dampuu uul ni neleed tom tortoi um baihaar n ih l goyo um bodoj bailaa daraa ni neegeed uzsen chin neg hairtsag baina hairtsag ni zarim gazraaraa semerchihsen heden jil geriinhee muhart hadgalsiin gemeer tegeed nuguuu hairtsgii ni nesen chin nuguu deeree bombologtei ergedeg hoshuurgii n erguuleheer duu gardag tm um bdagdaa bas ch bolooq duu gargadag um ni ewderchihsen shal t1

Зочин: S.   2015-07-12
Monita zarlawaa . Angiihaa bandiigaa sugalchihlaa Odor bolgon shahuu goy goy huurhun beleg ogood l suuliin zadlah muchiig huleegeed l . Nuguuh chin udur bolgon minii monita hamgiin goy monitagaa suuliin udur zad bayrluulnaa geel baiw. Bi ch yu ogoh bol geed l buun bayr. Tegeed nuguu udur ch bolow. Unuuh chin aygu tom hairtsag barial hajuudaa tortoi ym baritsan. Tegsen yu bsn geech haha Neeh changa duugardag Santa owliin owgon hulgui haha tortoi ym n huuchin udirdlagatai mashin .

Зочин: lotus.   2015-07-12
manai nz zaluu uuln ih medremjtei nadad ugsun bolgon ni, ylanguya tsetsgiin baglaa ni ih taalagddag bailaa, ungursun martaar l mel gaihsan daa, minii shar tsagaaniig gaihaad baidag hun hachin bor buur aimar bor cream, knop ni evdersen turiivch, bieiin scribe 3iig ajiliin shine jileer ugsun companias ugsun belegnii uutand hiigd ugsun, mungu muu bsiin bol ystoi gants sarnai bariad orood irku yasiin boloo gj bodsoon

Зочин: lotus.   2015-07-12
manai nz zaluu uuln ih medremjtei nadad ugsun bolgon ni, ylanguya tsetsgiin baglaa ni ih taalagddag bailaa, ungursun martaar l mel gaihsan daa, minii shar tsagaaniig gaihaad baidag hun hachin bor buur aimar bor cream, knop ni evdersen turiivch, bieiin scribe 3iig ajiliin shine jileer ugsun companias ugsun belegnii uutand hiigd ugsun, mungu muu bsiin bol ystoi gants sarnai bariad orood irku yasiin boloo gj bodsoon

Зочин: Бубак.   2015-07-02
Тэр бохь чихэр нтр арай хэтрэх байлгүй дээ 😂😂😂

Зочин: baka.   2015-06-25
надад ер нь хүн их сонин бэлэг өгдөг. Нэг удаа нээх том хайрцагтай бэлэг өгвөө баярлаал гэртээ очоод задлаад харсан чихрийн таваг хахаха. дараа нь бас нэг том хайрцагтай бэлэг авлаа. За энэ удаа арай таваг биш байх гэсэн цэцгийн сав байсан даа. хэхэхэ

Зочин: bolor.   2015-05-27
10 jild angiin nadad ih sain neg huu bugj beleglej bilee. Ter bugj n minii erhii huruunaas sugarch unahaar tom , barag hund taarahaargui tom bugj bsan , Bi goyo gartaig heleh uu , durgui ih hurch bilee , odo bodohoor ineed hureed l ,

Зочин: Сувдаа.   2015-05-25
Нэг удаа март 8 наар бэлэг авсан юм аа. Гое цаасаар боосон хайрцаг байсан. Тэгээд л юу байгаа бол гээд задлаад харсан чинь печен байдаг байгаа. Тэгээд л тойруулаад харж байсан чинь аль 1 сард хугацаа нь дуусчихсан байдаг байгаа. Ямар их гомдсон гээч. Яаж хvгд ийм бэлэг бэлгэлдэг байна аа!

Зочин: z.   2015-05-23
Над руу нэг залуу жил шахам утсаар ярьсан юм. Нэг өдөр яриад би чамтай уулзмаар байна. Гэхдээ би жаахан онцгүй хувцастай явж байнаа гэхээр нь юм ч бодсонгүй зүгээрдээ гэчихлээ. Тэгсэн ирчихлээ гэхээр нь гарсан чинь будаг, замаск болсон хувцастай намхан, царай муутай залуу гартаа баглайтай улаан сарнай барьчихсан арзайтлаа инээчихсэн зогсож байсан. Шууд буцаад орчих гэсэн чинь урдаас хүрээд ирэхээр нь чи цэцгээ өөрөө барьчих гээд урд гараад алхаж билээ. Дотроо ээ бурхан минь таньдаг хүн харах вий гэж үхтлээ айж билээ.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com