ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Валентиний бэлэгний бэлэн санаанууд

Валентиний баяр болоход 3 хоног үлдлээ. Чи бэлгээ авсан уу? Цагийг нь айхтар тулгасан ч гэсэн чиний дэргэд Гоолингоо байхад санаа зоволтгүй. Хайртай хүндээ авах бэлгээ сонгож ч амжаагүй, эргэлзэх шаардлагагүйгээр хэнд ч таалагдах чанартай бэлэг хайж яваа эрэгтэй, эмэгтэй бүх хүнд энэ нийтлэлийг зориуллаа. Энэ удаад “бэлэнчилчих”...

Валентиний бэлэгний бэлэн санаанууд

Жич: Доорх бэлэгнүүд бүгд Наран Молл, Наран Плазад бий

* “Бэлэг шиг” сарын онцлох нийтлэл
1. Тэр эрэгтэйд...
Seiko-“Astron” цаг

“Хэзээ нэг өдөр бүх цаг ийм болно” гэж Seiko 1969 оны 12-р сарын 25-нд нүүр бардам хэлсэн. Тэдний хэлсэн үг биеллээ олж, одоо ихэнх цагнууд Astron-ий зарчмаар хийгддэг. Дэлхийн бүх цагийн бүсийг гарынхаа бугуйнаас харах боломжийг олгох энэ цаг аливаа юманд эзэн нь байх дуртай хайртад чинь төгс нийцнэ.
2. Calvin Klein-3D
3D кино үзэх дуртай, орон дотроо өөрөөрөө үе үе бахархчихдаг хөгжилтэй залууд үүнээс илүү бэлэг гэж үгүй. Өмссөний дараа товойж харагдуулдаг, үрчийдэггүй, үргэлж тэнэгэр байдаг учраас харагдах байдлыг максимум түвшинд аваачдаг 3D дотоожийг хайртдаа бэлэглээрэй.
3. Loreal-Men Expert
Гоо сайханд нь анхаарсан бэлэг өгөхөд эрчүүд юу боддог вэ? “Тэр минь надад анхаарал халамж тавьж байна”. Бэлэг болгож өгөлгүйгээр, шууд шаардлага тавих юм бол тэд харин өөрийг нь эмэгтэй хүн шиг болгох гэж байна гэж буруугаар ойлгоод зөрүүдлэх болно. Бактерийн эсрэг савангаар нүүрээ угаахаас сийхгүй найз залуудаа L’oreal-ийн Men Expert иж бүрдлийг авч өгөөрэй. Савлагаа нь ч, үнэр нь ч эршүүд учраас түүнд таалагдана аа.
4. Thann-Будааны тос
Эрэгтэй, эмэгтэй аль ч хүйснийхэн хэрэглэж болдог Thann-ий юнисекс иж бүрдлээс хайртдаа авч өгөөрэй. Яарсан үед түүнийхээс түр зээлдээд өөрөө ч түрхчихсэн болно. Давхар давхар ашиг гэж энэ! Дээрээс нь Thann-ий “бүтээл”-үүд ямар ч арьсанд харшил өгдөггүй, цэвэр байгалийн гаралтай гэдгээрээ онцлог.
5. Victorinox-ийн тонгорог
Швейцарийн армийн “хүйтэн зэвсэг” түүнд илүүдэхгүй. Ан, аялал гээд юм юманд явахдаа анд найзууддаа гайхуулан халааснаасаа бардам гаргаж ирэх зүйлийг нь бэлэг болгож өгвөл тэр баярлаж л таараа.
6. Yves Rocher-Evidence
Хэрвээ тэр үнэртэй усанд дуртай, хувийн ариун цэвэртээ дээд зэргээр анхаардаг нэгэн бол энэ сетийг бэлэглээрэй. Зөөлөн боловч тачаангуй үнэртэй юм билээ.
7. Тэр эмэгтэйд...
Adidas-Цэцэгтэй цамц

Adidas-ийн цэцэгтэй цамцыг таалахгүй залуу бүсгүй гэж үгүй. Залуу минь хэрвээ чи түүнд загварын мэдрэмжтэй гэдгээ харуулахыг хүсч байвал үүнийг эргэлзэлгүйгээр аваарай.
8. Body drench-Биеийн тосны цуглуулга
Анар, лайм, манго гэх мэт төрөл бүрийн жимсний анхилам үнэртэй биеийн тосыг эрчүүд өөрийнхөө “төлөө” ч болов хайртдаа бэлэглүүштэй. Шөнө бүр онцгой сайхан үнэртэй бүсгүйн биеийг тэвэрч унтах шиг жаргал байх уу?
9. Thann-Жасминий хандтай биеийн сүү, шүршүүрийн шингэн саван
Арьсыг хортой чөлөөт радикалуудаас хамгаалж, зөөлөн чийглэг хэвээрээ байлгахад нь туслах жасмин цэцэг, будааны хандтай сет бол Thann-ий хамгийн өндөр борлуулалттай бүтээгдэхүүнүүдийн нэг. Авсан байхад алзахгүй ээ.
10. Kenzo-Flower in the air
Flower үнэртэй усны шинэчлэгдсэн төрөл хайртай бүсгүйд чинь нисч яваа цэцэг мэт мэдрэмжийг төрүүлнэ.
11. Eva Lingerie-Гал улаан дотуур хувцас
Гал улаан сарнай+Гал улаан дотуур хувцас=Wow гэмээр бэлэг Эрчүүдэд аливаа зүйлийг олох үргэлж л хүндхэн даалгавар байдаг. Тиймээс Eva Lingerie-д Валентиний өдрүүдэд зориулсан, бүсгүйчүүдэд гарцаагүй таалагдах улаан, ягаан өнгийн торгомсог нандин дотуур хувцаснуудаа нэг хэсэгтээ хамтад нь тавьсан байна лээ. Тасагт нь ороод л шууд асуухад болно.
12. Yves Rocher-Бие арчилгааны сетүүд
Нүүр будалтын бүтээгдэхүүнүүдээс илүү бие арчилгааны сет гүн сэтгэгдэл төрүүлнэ. Дээрээс нь тохирохгүй, зохихгүй гэсэн заалт үүнд үгүй. “Гэнэтийн бэлэг” фейсбүүк эвентэд тавьсан асуулгаас эмэгтэйчүүдийн 58 хувь нь Yves Rocher-ийн сет бэлгэнд авахыг хүсдэг гэдэг нь тогтоогдсон шүү.
13. Swarovski-Бундан гоёл
Титаник дээр гардаг шиг, гэхдээ улаан өнгөтэй бундан зүүлтнүүд даруухан, дэгжин ямар ч бүсгүйн сэтгэлд үнэхээр их нийцнэ. Эмэгтэй хүний сэрэл хөдлөх үед уруул, хацар нь улаа бутардаг. Тийм учраас л улаан өнгө бүсгүй хүний тачаангуй байдлыг хэд дахин нэмэгдүүлдэг юм шүү дээ.
14. Tissot-Lady Powermatic
Цаг бэлэглэхээр салдаг гэж хүмүүс муу ёрлоод байдаг. Баруунд бол хайртдаа цаг бэлэглэх нь түүнтэй хамт урт удаан хугацааг туулахыг хүсч, түүнийг хүндэлж яваагийн илэрхийлэл болдог. Надад Tissot-ийн Powermatic цаг бэлэглэвэл би юун салах, тэр мэдрэмжтэй залуутай улам "наалдах" болно.
15. Хосуудад...
Swatch-Biwoux

Хос пайзан зүүлт моодноос гараагүй шүү. Swatch-ийн Biwoux цувралын зүүлт чамин бөгөөд эздээ олсон бэлэг болно.
16. Esprit-Хос алчуур
Хэрвээ та хоёр удахгүй тусдаа гарах гэж байгаа бол хос ваннын алчуур сайхан бэлэг болно. Шинээр айл болоход юу ч илүүддэггүй гэдгийг мэднэ биз дээ? Хэрэгцээтэй мөртлөө романтик. Бас зөөлхөн шүү. Esprit-ийн алчуурнууд материал сайтай байдаг. ‪ Хамтын амьдрал чинь ингээд эхэлж байна.
17. Супер бэлэг-Гоолингоо Сюрприз
❤ Чиний хайртдаа барих бэлэг яг хайртай хүн шиг чинь онцгой, сэтгэл булаам, үнэ цэнэтэй, дахин давтагдашгүй бас мартагдашгүй байх ёстой. Тийм бэлгийг хайж олно гэдэг хүндхэн даалгавар болж байгаа биз?
❤ Хэрвээ чи Facebook-т идэвхтэй байдаг бол жил бүрийн Валентиний өдөр цөөн хэдэн азтай хосыг баярлуулдаг Гоолингоо сюрпризийг мэдэх байх. Видеонуудыг үзээд "Би ч бас түүнийгээ ингэж баярлуулмаар л байна" гэж бодогдож байсан бол чамд энэ жилийн боломжийг санал болгож байна!
❤ Энэ жил бид Наран Групптэй хамтран "Миний хайрын бэлэг" сюрпризийг зохион байгуулж байгаа юм. Харин энэ сюрпризийг хайртдаа барих 1 хүнийг бид эртнээс бэлгээ бэлдэж, хайрын баярт ач холбогдол өгдөг хүмүүсээс сонгох болно.
❤ 2-р сарын 7-ноос 13-ны оройг дуустал Naran Mall, Naran Plaza хоёроос хайртдаа өгөх бэлгээ аваарай.
24700 төгрөгнөөс дээш үнэтэй бэлэг бүрийг "Гоолингоо сюрпризэд сонгогдох эрх" дагалдах болно. Бүх цугларсан эрхүүдээс бид нэгийг нь сугалж "Миний хайрын бэлэг" зохион байгуулалттай гэнэтийн бэлгийг хайртад нь барина.
18. Худалдаа бүрийг чинь дагалдаж энэ сугалаа очиж байгаа. Дээрхийг нь бөглөөд хайрцаг руу хийгээрэй. Бид дотроос нь нэгийг нь сугалаад Гоолингоо сюрпризийн оролцогчийг сонгоно.
❤ Гэрлэх санал тавих гэж байгаа, хайраа илчлэх гэж байгаа, уучлалт гуйх гэж байгаа, ер нь л түүнийгээ гоё баярлуулахыг хүсч байгаа хүн бүрт нээлттэй боломж шүү. Чамайг хайрын тэнгэр ивээг!
Дэлгэрэнгүйг: https://www.facebook.com/events/1386549721639510/1415166305444518/
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Солонгон охин
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(602)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com