ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гэрлэх саналуудаар бүрэн болсон Гоолингоо сюрприз 2015

2015.2.14 –н
Валентины баяр хэдийгээр Монгол үндэсний баяр биш ч өдөр тутмын, завгүй амьдралаасаа түр ч гэсэн өндийгөөд хүссэнээрээ романтиклаж, цагийг гоё өнгөрөөх, хайртыгаа баярлуулах сайхан “шалтаг” болдог нь сайн хэрэг. Яагаад зүгээр л аз жаргалтай байж болохгүй гэж, тийм үү?

Гэрлэх саналуудаар бүрэн болсон Гоолингоо сюрприз 2015

Жил бүрийн 1-р сард Гоолингоо багийнхан бөөндөө тухалж суугаад тэр жилийн Валентинаар хосуудыг хэрхэн баярлуулах санаагаа уралдуулан ярьцгаадаг юм. Гэхдээ бидний гаргасан олон гоё санаануудын зарим нь хийсвэрлэн төсөөлөхөд гоё ч хөрсөн дээр буухад хэцүү зарим нь хараахан хэрэгжүүлэх цаг нь болоогүй зэргээс шалтгаалан нэгэн зэрэг бид 2-4 гэнэтийн бэлгийн санаагаа л хэрэгжүүлж амждаг.

Харин Гоолингоо сюрприз 2015 – ын хувьд сэтгэл хөдөлгөм шийдвэрүүдээр дүүрэн байсан юм. Эхнэрийг баярлуулах санаагаа нөхрийг баярлуулах болгож, арван хүнийг зэрэг баярлуулах санаагаа нэг хүнийх болгохоос гадна эрчүүд маань амьдралынхаа чухал алхмуудыг эдгээр өдрүүдэд баталгаажуулж, тунхаглахаар зориг шулуудсан юм даа. Бид энэ удаагийн сюрпризийн азтай оролцогчдийг Гоолингоогийн болон Наран их дэлгүүрүүдийн романтик хэрэглэгчдээс сонгосон.

Өргөө кино театрт болсон гэнэтийн гэрлэх санал
Бүсгүй өөрийгөө хайртай залуудаа гэнэтийн бэлэг барих гэж байгаа гэдэгт бүрэн итгэчихсэн байгаа. Гэтэл яг үнэндээ найз залуу нь түүнд хуримын санал тавихаар бэлдэж байсан юм. Ингээд бодохоор бүсгүй өөрийнхөө хуримын саналын гэнэтийн бэлгийг зохион байгуулчихсан байгаа биз? Бүсгүйд найз залууд нь барих өөрийнх нь сюрприз жинхэнэ гэдгийг мэдрүүлэхийн тулд хуурамч бэлтгэлийг ч бид хийсэн. Гэнэтийн бэлэг задрахаас өмнөх хэд хоногийн турш хамгийн хэцүү зүйл нь бүсгүйд ам алдахгүй байх байсан шүү. Та нар төсөөл дөө, өмнөх өдөр нь зохион байгуулалтын багаараа найз залуугийнх нь сэтгэлийн үгийг сонсонгоо видео бичлэг хийж авчихсан хэрнээ маргааш нь бүсгүйтэй уулзахдаа найз залууг нь огт таньдаггүй юм шиг байна гээд! Энэ бүхэн хэрхэн болж өнгөрснийг бүрэн эхээр нь доорх бичлэгээс үзээрэй.

“Миний хайрын бэлэг” гэрлэх санал
Валентиний баярыг гэртээ л тэмдэглэнэ гэж бодож байсан Цоомоо нөхрөөсөө гэнэт өдрийн зоогны урилга хүлээн авлаа. Гэхдээ гэнэтийн бэлэг зөвхөн романтик өдрийн зоогоор дуусаагүй юм. Зоогийн газар руу гарах лифтний давхар бүрт ганцхан түүнд зориулан бэлдсэн давтагдашгүй сюрпризүүд хүлээж байсан билээ…
Өмнөх сюрпризийн эздийг бид манайх руу хайрынхаа түүхийг явуулсан хүмүүс дундаас сонгодог байсан бол энэ удаагийн “азтай залуу” арай өөр шалгуураар сонгогдсон юм. Бид “Миний хайрын бэлэг” сюрпризийг Наран-тай хамтран зохион байгуулж 2.13-наас өмнө Наран Плаза, Наран Моллоос хайртдаа Валентинийх нь бэлгийг эртнээс авч бэлдсэн романтик залуусаас сугалан сонгосон. Г.Сүх-Очир хайр дурлалын тал дээр ч, амьдрал дээр ч азтай залуу юм гээч!

Хамтдаа 6 жилийг ардаа өнгөрүүлж, хөөрхөн охины аав ээж болоод буй, монголынхоо бас нэгэн сайхан хосын сүй тавих ёслолыг бас бие биенээ баярлуулахаар ханцуй шамласан хөөрхөн хосын гэрлэх саналыг зохион байгуулж өгсөндөө Гоолингоо багийнхан тун их баяртай байна. Хайраас төрсөн бүхэн хайрыг буцаагаад түгээх юм.

Ингээд бид энэ жил хоёрын хоёр хосын гэгээн хайрын гэрч болж, гэрлэх саналыг нь зохион байгуулж өгсөн юм даа. Бидэнд бүхий л чадах зүйлээрээ гар бие оролцон тусалсан Өргөө кино театр, Нарангийн хамт олон, Insider болон Proline studio, Sync хамтлаг, Басбиш Бибиш ихэр залуус болон оюутан охиддоо талархсан сэтгэлээ ахин дахин илэрхийлье. Дараагийн Гоолингоо сюрприз ойрхон байна...

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(482)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com