ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Жирэмслэлтээс хамгаалах эмийн тухай 7 хачин баримт

Эрүүл мэнд  | 2015 / 02 / 20

Нөхөн үржихүйн настай эмэгтэйчүүдийн 17 хувь нь жирэмслэлтээс хамгаалах гормоны аргыг хэрэглэж байгаа гэсэн судалгаа гарчээ. Гэхдээ бид энэхүү байнгын хэрэглээ шахуу болсон зүйлийнхээ талаар хангалттай мэдэх болов уу? “Эм”-ний тухай 7 сонирхолтой, гайхмаар баримтуудыг уншаад үзээрэй.

Жирэмслэлтээс хамгаалах эмийн тухай 7 хачин баримт

1. “Эм” –ээс өмнөх жирэмслэлтээс хамгаалах аргууд маш аймаар байжээ
Гормоны эм, бэлгэвч хоёр гарч ирэхээс өмнө барууны эмэгтэйчүүд үтрээндээ нимбэгний хальс оруулах, матрын ялгадас хийх зэрэг ам дамжсан ярианд тулгуурласан аймшигтай аргуудаар “гэр бүлээ төлөвлөдөг” байжээ.

2. Хамгийн анх “жирэмсэн болгох эм”-ийн зориулалтаар худалдаалагддаг байж
1950 оны үед эмний судалгаа бета шатандаа явж байхад эмч нар үүнийг зөвхөн үргүйдлийг эмчлэх зориулалтаар гаргахаар төлөвлөж байжээ. Яагаад гэж үү? Яагаад гэвэл тэр үед Америкад жирэмслэлтээс хамгаалах ямар ч аргын тухай мэдээлэл тараахыг хуулиар хориглодог байсан юм.

3. Tэгсэн мөртлөө анх сарын тэмдгийн өвдөлтийг арилгадаг чанараараа алдаршсан
Жирэмслэлтээс хамгаалах найдвартай арга гэдэг нь батлагдахаас өмнө 1960 онд үүнийг эмийн сангуудад сарын тэмдгийн зовиурыг арилгах, мөчлөгийг тогтворжуулах үйлчилгээтэй хэмээн борлуулдаг байсан аж. Хэдийгээр зарим эмэгтэйчүүд мөчлөгөө тогтворжуулах зориулалтаар авч уух нь байсан ч, ихэнх бүсгүйчүүд эмчээс нууцаар авсан жирэмслэлтээс хамгаалах аргын тухай мэдээллээрээ эмийн санг зорьдог байсан гэнэ.

4. Жирэмслэлтээс хамгаалах эм бидний хөхний хэмжээнд нөлөөлсөн үү?
Жирэмслэлтээс хамгаалах эм албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөнөөс хэдэн жилийн дараа хөхний даруулганы үйлдвэрлэгчид нэгэн сонин үзэгдлийг анзаарчээ. Бүсгүйчүүдийн хөхөвчний хэмжээ аажмаар томорч байв. Энэ нь ч санаандгүй тохиолдол биш аж. Эрт дээр үеийн эмнүүдийн гормоны агууламж маш өндөр байсан бөгөөд энэ нь хөхний хэмжээнд мэдэгдэхүйцээр нөлөөлдөг байжээ. 1960-1969 оны хооронд C аягатай хөхний даруулганы борлуулалт 50 хувиар нэмэгдсэн нь жирэмслэлтээс хамгаалах эмийн “гавьяа” юм. Харин одоо үеийн энэ төрлийн эмнүүд хөхний хэмжээнд нөлөөлөхгүй шүү.

5. “Эдгээр өдрүүд” уг нь ирэх ч шаардлагагүй
Бүсгүйчүүд биений юм нь ирэхээ больчихвол жирэмслэлтээс хамгаалах эмийг зүй ёсноос гажсан, сөрөг нөлөөтэй гэж буруугаар ойлгоно гэсэн үүднээс л судлаачид үүнийг зориуд сараар нь, тодорхой өдрүүдийн заалттайгаар хайрцагладаг аж. Уг нь жирэмслэлтээс хамгаалах эм ууж байхад овуляц явагдахгүй тул үтрээний дотор хана зузаарч тогтохгүй, өөрөөр хэлбэл сарын тэмдэг ирэхгүй байх ч боломжтой юм.

6. Эрчүүд дээр ч бас туршиж байсан
Гормоны найрлага нь эрчүүдийн үр тогтоох чадварыг ч үр дүнтэйгээр саатуулах боломжтой гэж үзсэн эрдэмтэн судлаачид хэд хэдэн залуучуудад туршилт явуулжээ. Харамсалтай нь үүний үр дүнд агшсан эрхтэн, галзуу ааш араншин л бий болсон аж. Мэдээж энэ туршилтыг тэр даруй зогсоосон байна.

7. Хэрвээ эм байгаагүй бол...
Жирэмслэлтээс хамгаалах эмийг олон нийтэд танилцуулсан даруйд төрөлтийн тоо огцом буурчээ. Эмний эринээс өмнө нэг Америк эмэгтэй дунджаар 3.7 хүүхэдтэй байсан бол одоо энэ тоо 1.9 болтлоо буурсан байна. Хэрвээ эм байгаагүй бол дэлхий ямар өнөр өтгөн байх байсан юм бэ?

Чи жирэмслэлтээс хамгаалах эм уудаг уу?

  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(583)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Nomin.   2019-09-17
Bi 18tai uymaa 72tsagiin sard 2 udaa uusan. Tegeed biyenii uym tsagtaa irehgu bnaa nadad zovlooch

Зочин: nasaa.   2016-10-19
Sain bainuuu bi odoo 19 toi belgiin hartsaand orohod bilgewchgu bas dotor n tawhvu bol jiremsen bolhgu bzde herwe bas ymr nertei em awch uuh we hamgaalah

Зочин: nasaa.   2016-10-19
Sain bainuuu bi odoo 19 toi belgiin hartsaand orohod bilgewchgu bas dotor n tawhvu bol jiremsen bolhgu bzde herwe bas ymr nertei em awch uuh we hamgaalah

Зочин: seke.   2015-07-07
sain baina uu nadad нэг асуудал гараад байна эхэндээ биений юм ирэхээс өмнө жоохон цагаан юм гардаг байсан юмаа. тэгээд үзүүлсэн чинь жоохон өрөвсөлтэй байна гээд өрөвслийн эм бичиж өгсөн юм лд аа гэтэл би ууж чадаагүй юмаа. тэгсэн одоо бүр өдөр бүр ихээр ирээд байх юм тэгээд жоохон үнэр нтртэй юм шиг байна. тэгээд бас аймар өвдөлттэй болчоод байна энийг яахуу энэ нь яаж байгаан бол надад зөвлөөч.

Зочин: Таны нэр.   2015-05-14
BIYNII YM IREX BOLCHOOD BAIXAD IREXGUI BAIJ BAIGAAD GENET IX XEMJEEGEER BISH ODORT XEDXEN DUSAL ULAAN XUREN YUM GARAAD BAIX YM YAAJ BAIGAA YM BOL OO JIREMSEN BOLSON GESEN UG UU??

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com