ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Дүфүтэй хачир

Хоол хүнс  | 2015 / 02 / 20

Гол хоолоо өөрчлөхөөс гадна хажуугаар нь тавих хачираа шинэчлэхээр бүх зүйл огт өөр амтагддаг, тийм үү? Амархан болохоор энэ амралтын өдрүүдээр буузаа арай өөр амттай болгоё гэвэл энэ хачиртай хольж идээд үзээрэй.

Дүфүтэй хачир
1. Орц: 4 хүн
Дүфү – 350 гр
Наранцэцгийн тос – 30 гр
Бууцай – 225 гр
Сармис – 1 хумс
Чихэрлэг чили сүмс – 60 гр
Соевый соус – 30 гр
2. Хийх арга:
Хайруулын тавгандаа 1 халбага тос хийгээд халаана. Дугуй ёроолтой хайруулын таваг байвал сайн.
3. Жижиг дөрвөлжин хэрчсэн дүфүгээ халаасан хайруулын тавгандаа хийгээд алтан шаргал өнгөтэй болтол 2-3 минут хуураад гаргаарай.
4. Хэрчиж бэлдсэн бууцайгаа мөн халаасан хайруулын тавгандаа хэдэн секунд хуураад гаргана.
5. Бууцай хуурсан тосондоо нунтаглан хэрчсэн нэг хумс сармисаа хийж хуурна.
6. Сармис дээрээ чихэрлэг чили болон соевый соусаа хийгээд буцалгана.
7. Буцлангуут хуурч бэлдсэн бууцай болон дүфүгээ хийгээд соусаа уустал 30-60 секунд хуурна.
8. Бэлэн болсон даруй хэрэглэх боломжтой.
9. Үүний хажуугаар будаа амтлах хялбархан бяцхан аргыг зөвлөе.
Өндгөөр амталсан будаа
Орц: 4 хүн

Цагаан будаа - 350 гр
Өндөг – 1 ширхэг
Тос – 2 халбага
10. Хайруулын тавгандаа тосоо хийгээд халаа.
11. Халсан тосон дээрээ цагаан будаагаа хийгээд сэрээ ашиглан аль болох будаа тус тусдаа салж байхаар хутгаж өгнө. Бөөгнөрсөн хэсэг үлдээж болохгүй шүү.
12. Одоо нэг гараараа өндгөө дээрээс нь хийгээд нөгөө гараараа тасралтгүй хутгана.
13. Өндөг болох хүртэл будааг хооронд нь барьцалдуулахгүйн тулд хутгасаар байна.
14. Ингээд амталсан будаа бэлэн боллоо. Магадгүй чи үүнийг одоо хэрэглэхгүй ч цагаан сарын дараа хэрэгжүүлж болно шүү дээ, тийм үү?
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Angela
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(286)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com