ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

2015 оны хавар, зуны трендүүд

Загвар  | 2015 / 02 / 25

Хэн ч тунхагладаггүй боловч бүх хүн өөрийн мэдэлгүй дагадаг дэлхий нийтийн түгээмэл дүрэм бий. Тэр бол тренд юм. Энэ хаврын трендүүдэд дурлан байж, энэ талаар эртхэн нийтлэх олон шалтгаан байлаа. Хувцаслах хэв маягт ойрын арван жилд харагдаагүй шинэ содон элементүүд нэмэгдсэнээс гадна моодуудын ихэнх нь өдөр тутамд өмсөгдөхүйц амьдралд ойр байсан явдал юм. Бид энэ хавар юу өмсөх вэ гэвэл:

2015 оны хавар, зуны трендүүд
1. Бохо? Бололгүй яахав!
Хиппи фестивальд шөнөжингөө хөгжилдсөн охид загварын тайзнаа андуураад гараад ирчихсэн бололтой. Чехээс гаралтай бохем урсгал, 1960-аад оны үед Америкад хит болж байсан энх тайвныг сахиулагч хиппи нарын хэв маяг хоёр хоорондоо холилдож бидний энэ оны хавар зуны хувцаслалтыг тодорхойлж байна. Хэрвээ чи макси даашинз авах гэж байгаа бол аль болох олон өнгө, ойлгомжгүй хээ, цацаг чимэг гэсэн түлхүүр загварыг голчлоорой. Мөн илгэн цүнх үүрч, үдээстэй урт түрийтэй гуталтай хослуулахад ч буруудахгүй.
2. “Илэг” зүрхнээсээ би хайртай
Илгэн цүнх гэснээс... Хамба хилэн материалын орыг залгаж цэвэр илгэн бэлэн хувцаснууд эргэн ирлээ. Газар шороо, эх байгалийн өнгөт эдэлгээ сайтай, даацтай илгэн даашинз, цув, юбка зэрэг нь чиний натураль гоо сайхантай уусах болно. Үүнийг өөртэй нь төстэй чанар бүхий олсон үдээс, цацагтай акссесуартай хослуулаарай.
3. Silence White
Бүхнийг өөрөөсөө түлхэж гав ганцаараа оршдог цагаан өнгө дэлхийг өөртөө чимээгүйхэн уусгаж байна. Уртаашаа цагаан өнгийн загварууд бараг л бүх дизайнерийн коллекцод нэгээр зогсохгүй олон харагдаж байсан. Цэвэрхэн, халдашгүй, хиртэшгүй харагдах энэ тренд чиний зуны шүүгээнд ядаж ганцын зэрэг заавал байх хэрэгтэй. Үгүй бол, бид өөрсдийгөө загварт хайртай гэж бардам хэлж чадахгүй шүү дээ.
4. Шаг Мад
Пикникт явах цаг боллоо! Гэхдээ дэвсэх бүтээлгээ дээгүүрээ нөмрөөрэй. Ширээний бүтээлэг, орны адеалинд ашиглагддаг нимгэн, цагаан алагласан шоотой /гингхам/ материал энэ хавар зуны шинэхэн тренд болжээ. Ажлын, амралтын, гадуур, дотуур аль нэг хувцаслалтандаа шатран хээтэй гингхам даавууг багтаагаарай.
5. Кимоно бүс
Дорнын хүчирхэг нөлөө байсаар байна. Гуалиг байдлаа насан турш хадгалдаг Япон бүсгүйчүүдийн нууц мэх болов уу гэмээр, хөхнөөс доош гэдэс дарж үргэлжилсэн өргөн бүс моодонд орлоо. Хальтхан харахад ч шууд арлын орон мэдрэгдмээр энэ бүсийг дизайнер бүр өөр өөрийнхөөрөө загварчилж оруулснаас Andrew Gn-ий гадуур нь нэмэлт тууз цэцэглэж, утгаар нь оби бүс болгосон байдал нь хамгийн эмэгтэйлэг харагдаж байна. Мөн Marni-ийн карате кимоно загвар ч үгээр хэлэхийн аргагүй!
6. “Дэлхий дүүрэн ургаарай”
Жижиг цэцгэн хээнүүд үеэ өнгөрөөж, эргэн тойронд чамайг зарласан аварга том цэцгэн хээнүүд 2015 оны зуныг өнгөлөх нь. Тарган харагдана гэж айлтгүй, материал, хэлбэрийг нь л онож чадвал галбирыг чинь илүү ч дур булаам болгох вий! Дэлгэээр, цэцэг мэээнь...
7. Поло поп
Захтай цамц, жижиг A хэлбэрийн юбканы хослол бол энэ улирлын хамгийн өмсөгдөхүйц тренд мөн. Гольфийн талбай, сургуулийн анги, ажлын байрны аль алийг санагдуулах энэ хослол эелдэг, энхрий занг чинь илэрхийлж чадна. Хэрвээ хэдэн жилийн өмнө өмсөж байгаад хадгалсан мини юбка байгаа бол одоо гаргаж болно.
Трапецан өмд, шулуун өргөн өмд, засварласан деним, хөх өнгөний давалгаа, гэрэлтсэн материалууд, урссан хэлбэр, 70-аад он зэрэг олон трендийг жагсаалтаас хаслаа. Учир нь бид эдний талаар өмнө нь олон сонссон, бас бүгдийг нь нэг дор мэдээд авчихвал дараагийн бүтэн 4 сарын турш бид загвараас юу олж нээх билээ?
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Солонгон охин
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(810)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com