ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Загварын блогчид хаана амьдардаг вэ?

Одууд  | 2015 / 03 / 11

Николь Уорн, Эйми Сонг... Бид тэднийг гадаа гудамжинд, загварын долоо хоногуудаар алхаж буйг нь хардгаас хаана амьдарч, шинэ санаагаа чухам ямар газраас олж цэнэглэгддэгийг нь мэдэхгүй шүү дээ. Тиймээс Гоолингоо нь мөрдөгч Дерикийн шилээ зүүгээд сайтар тохижуулсан гэрүүдээр нь зочлохоор шийдлээ.

Загварын блогчид хаана амьдардаг вэ?
1. Эйми Сонг www.songofstyle.com
Нас:25
Хаана амьдардаг: Лос-Анжелес, Калифорниа
Интерьер дизайнерийн мэргэжилтэй Эйми Сонгтой уулзахыг хүсвэл Лос-Анжелесийг зориорой. Бүх загварын блоггерийн адилаар түүнд хувцасны асуудал тулгардаг ч мэргэжлийн хүний хувиар орон сууцныхаа онцлогт тохируулан хувцасны шүүгээгээ хийлгэсэн тул үргэлж цэгцтэй, эмх замбараатай байдаг аж. Мөн зочны өрөөний ширээ, сандал гээд зарим тавилгаа захиалгаар хийлгэсэн. Гэхдээ дизайнер ч гэлээ Эйми Сонг блог болон бусад ажилдаа өдрийн ихэнхийг зориулдаг учир байраа санасандаа хүртэл өөрчилж, чимж чадаагүй гэсэн. Хуучин эд хогшлын дэлгүүрээр явж өөртөө таалагдсан өвөрмөц эд хэрэглэлээр гэрээ дүүргэхдээ хамгийн дуртай!
2. Стеффи Кунсман http://www.steffysprosandcons.com
Нас: 25
Хаана амьдардаг: Майами
Өдөр тутмын энгийн хувцаслалтуудаа блогтоо оруулж эхэлснээр брендүүдтэй хамтран ажилладаг одоогийн Стеффигийн дүр төрх аажим аажмаар үүсчээ. Удахгүй гэртээ засвар хийхээр төлөвлөж буй түүний стилийг винтаж буюу хуучны, сонгодог гэж хэлж болно. Мэдээж гэр нь ч гэсэн төстэй байгаа нь анзаарагдаж байгаа биз?
3. Элла Вискарди http://www.ellaetcetera.com
Нас: 16
Хаана амьдардаг: Санта Моника
Дөнгөж 16-хан настай ч Эллад охидод хэрэгтэй бүх зүйл байдаг. Цагаан ба зөөлөн ягааныг хослуулсан өрөө, Коко Шанелийн хэлц үгнүүд, Барби хүүхэлдэй, бас блог.
4. Клейр Гейст http://www.deluneblog.com/
Нас: 20
Хаана амьдардаг: Нью-Йорк
“Coach”-ийн танилцуулгаар блогоо чимээд буй Клейр 20 настай хэдий ч гүн ухаан, философийн талаар чамгүй мэдлэгтэй. Унтлагын өрөө нь Бурхан багшийн тэргүүн, завилж буй дүр зэрэг баримлуудаар чимэглэгдсэн ба Клейр эртний эдлэлийн дэлгүүрээр зочлох хамгийн дуртай.
5. Николь Уорн http://garypeppergirl.com/
Нас: 25
Хаана амьдардаг: Австрали
Гэхдээ бид түүний Нью-Йорк хот дахь “түр оршин суудаг” байрыг нь үзүүлэх гэж байна. Дэлхийгээр аялаж, зураг авалтаас зураг авалтын хооронд дэгддэг Никольд орон зай хамгийн чухал. Хайртай гуталнууддаа яаж орон зай гаргасныг нь хар даа?
Чиний төсөөлсөнтэй дөхөж очсон уу? Хэнийх нь гэр хамгийн их таалагдаж байна?
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Angela
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(500)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com