ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Халуун ногоотой, вискигээр амталсан BBQ бургер

Хоол хүнс  | 2015 / 03 / 13

Маш олон янзаар хийж болох энэ хоолны бас нэг өөр аргыг туршиж үзэцгээе.

Халуун ногоотой, вискигээр амталсан BBQ бургер
1. Чамд хэрэг болох зүйлс:
Орц: 6 хүн
Үхрийн мах – 950 гр (бага зэрэг гахайн мах хольж хийвэл илүү амттай болдог)
Цөцгийн тос – 4 халбага
Сонгино – 1 ширхэг
Виски – 100мл (хүүхдэд хийж өгөх бол энэ орцыг хасаарай)
Барбекью соус (Barbeque sauce) – 200мл
Бургерийн талх – 12 ширхэг
Шилэнд даршилсан халуун чинжүү – 50гр
Давс, перец
2. Хийх арга:
Махаа эхлээд машиндаж бэлдсэн байх хэрэгтэй. Үхрийн махан дундаа гахайн мах бага зэрэг хольж өгвөл илүү амттай болдог.
3. Одоо бүх махаа 12 хэсэгт хуваагаад давс, чинжүүгээ дээр нь цацаж өгнө.
4. Махаа шарсны дараа хайруулын тавганд үлдсэн тостой шөлийг орхиж болохгүй. Шөлнөөсөө 30 мл орчмыг үлдээгээд бусдыг нь аяганд хийчих.
5. Хайруулын тавагтай шөлөө халаагаад нунтаг хэрчсэн сонгиноо дээр нь хийгээд шаргал болтол хэдэн минут хуураарай.
6. Үүн дээрээ бэлдсэн вискигээ хийнэ.
7. 3-4 минут орчим буцалгахад бага зэрэг ширгээд хагас нь үлддэг. Энэ шөлөн дээрээ даршилсан халуун чинжүү болон барбекью соусаа нэмнэ.
8. Бүх орцоо хийсний дараа өмнө нь бэлэн болгож тавьсан мах болон тасалж авсан соусаа нэмээд буцалгаарай.
9. Ингээд бэлэн болсон махаа бургерийн талхан дээрээ тавьж өгнө.
10. Талхан дээрээ бага зэрэг цөцгий тавиад дээрээс нь махаа тавьж өгвөл илүү амттай.
11. Мөн хажууд нь шинэ ногооны салат хийгээд идвэл шингэцийг нь сайжруулна.
12. За ингээд тавтай зооглоорой. Анхааруулга: Хүүхдэд хийж өгөхгүй байхыг хүсье!
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Angela
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(512)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com