ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

2015 оны хавар, зуны гутлын трендүүд

Загвар  | 2015 / 03 / 18

Нартай дотноссон дулаахан гудамж чамайг урин дуудаж байна. Чи түүний хаана нь, ямар гуталтай мөрөө үлдээх вэ? Магадгүй тунгалаг, магадгүй хүлээстэй, магадгүй цав цагаан... Нью Йорк, Милан, Парис, Лондонгийн акулууд бидний үзэсгэлэнт хөлөнд зориулан энэ хаврыг хэрхэн тодорхойлсныг эндээс хараарай. Шинээр гутал авахаасаа өмнө заавал унш.

2015 оны хавар, зуны гутлын трендүүд
1. Ахиад л гладиатор
3 дах жилээ дамнаж буй гладиатор хэв загвараас уйдсан хүн байна уу? Би л лав уйдаагүй. Одоо харин хэт содон харагдахаа болиод, өдөр тутам ч өмсөж болохоор эвтэйхэн, эгэл санагдаж эхэлж байна шүү.
Зурганд: Dsquared 2, Dsquared 2, Sophia Webster, Chloe, Antonio Marras, Alberta Ferretti
2. Барьцаалагч
Хэрвээ чиний авах гэж байгаа өсгийтэй сандаал хөлийг чинь өөртөө бүрэн хүлж, тушсан юм шиг санагдахгүй байвал мөнгөө гаргахаа азнаарай. Аль болох олон олс, олом, бүс, уяаг чи энэ хавар харах болно.
Зурганд: Marchesa, Jil Stuart, Antonio Berardi, Alexander McQueen, 3.1 Phillip Lim, Balmain, Emilio Pucci, Fendi, Gucci, House of Holland, Philipp Plein, John Richmond
3. Зөөлөн барьцаалагч
Өмнөх загварын цэвэрхэн, нарийхан хувилбар трендэд бус хөлний гоо сайханд илүү анхаарчээ.
Зурганд: Altuzarra, Badgley Mischka, Diane Von Furstenberg
4. Бамбалзуур плат
Гудамж ч бас гэрийн чинь хивс шиг санагдах болно. Алхам тутамд улыг чинь зөөлөн зөөлөн үнсэх, бамбалзуур зузаан ултай эршүүд платформууд алхах дуртай бүсгүйчүүдэд таалагдана.
Зурганд: Dries Van Noten, DKNY, Marchesa, Kate Spade, Just Cavalli, Emporio Armani
5. Т- олом
Гоёмсог, эмэгтэйлэг хувцаслалттай бүсгүйчүүдийг мартаагүй гэдгээ дизайнерууд Т хэлбэрт олмоор илэрхийлжээ. Цомхон, хөөрхөн, татгалзах аргагүй...
Зурганд: Jean Paul Gaultier, Emilio Pucci, Altuzarra, Dolce & Gabbana, Derek Lam, Bottega Veneta
6. Цагаан кет
Зүгээр ч нэг кет биш. Заавал цагаан байх хэрэгтэй.
Зурганд: Acne, Temperley London, Burberry Prorsum, Bottega Veneta, Bottega Veneta, Vionnet
7. Тунгалаг хавар
Нэвт гэрэлтдэг даашинзтай эн зэрэгцэн нэвт гэрэлтдэг өсгийнүүд төржээ. Болор шаахайт Үнсгэлжингийн нөлөө юм биш биз?
Зурганд: Christian Siriano, Calvin Klein, Versace, Pedro Lourenco, Monique Lhluillier, Versace
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Солонгон охин
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(521)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: BELLA.   2015-05-22
taalagdlaa

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com