ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гайхамшиг оюуныг эрхшээв

Боловсрол  | 2015 / 03 / 18

Үхэлгүй мөнхийн үүд нээлттэй байна.
Чихтэй бүхэн сонсогтүн.
Итгэл үнэмшилд байр тавин өгөгтүн!

/Бурхан Будда Шагжамуни эл үгсээр эхлүүлэн анхны сургаалаа айлджээ./

Гайхамшиг оюуныг эрхшээв
Миний хэдэн өдөр хараагаа салгаж чадаагүй “Очир эрхшээгч” хэмээх роман энэ ишлэлээр нэгдүгээр бүлгээ эхлүүлдэг. Ерөнхийдөө энэ роман нь Баттогтохын Батрэгзэдмаа хэмээх сонирхолтой уран сэтгэгч мөн уйгагүй судлаач, бүтээлч эмэгтэйн гараас гарсан орчин цагийн сэтгэлгээний бүтээл гэх тодотголтой юм.
Эхэндээ би өөрийгөө бурхан багшийн сургаал, судар эрхийн талаар л унших нь гэж таамаглаж байтал эцэс сүүлд нь эргэлт үгүй гайхамшиг дунд гүн гүнзгий шигдэн орсон болохоо ухаарсан. Магадгүй “Гайхамшиг” гэхээр хийсвэр бас хий магтаал шиг сонсогдож байж болох юм. Гэхдээ туйлын үнэн гэвэл өөр зүйлээр энэ номонд гарч байгаа зүйлсийг тайлбарлах аргагүй.

Би анх “Харри Поттер” кино зохиолын 3 дэвтэрийг таван шөнө тасралтгүй залгилах шахан уншиж байх даа л “гайхамшигтай юм аа” гэж уулга алдаж байсан санагдана. Мэдээж тэр үед би залуу байсан. Элдэв ид шид, илбэ жатга гэдэг миний оюун ухааны орон зайд чөлөөтэй тэнүүчилж эх хэл дээр гарах бэрхшээлүүдийг хайхрах ч үгүй өөрийн дураар ургуулан боддог байлаа. Гэхдээ кино зохиол нь миний уран төсөөллийг хэзээ ч гүйцээгүй учраас номыг нь л унших гэж өдрийн бодол шөнийн зүүд болдог байв.

Тэгтэл хэдэн жилийн өмнө бараг л мартагдаж алслагдсан өнөөх төсөөллийн оюуны өргөөнд маань “Очир эрхшээгч” хэмээх эх орны минь зохиолчийн сонирхолтой бүтээл орон зайгаа эзлээд хэдэн хоног ухаанаа агаарт алдав. Сонин юм, үнэхээр сонирхолтой юм. Манай шашин шүтлэг, илбэ жатга, бурхан тахилын талаар огтхон ч мэдэхгүй нэгэн гадаад хүний биед орсон Монгол хүний сүнс буюу агаарын оюун ухаан, бие болоод оюуны асар их урт удаан гүн гүнзгий ид шидийн аялал туйлын их сонирхол хөдөлгөлөө.

Чи урд насны эсвэл хойд насны амьдралын талаар бодож байсан уу?
Хүн үхээд хаа хүрдэг талаар эсвэл хүн яагаад үхдэг талаар эрэгцүүлж байсан уу?
Өмнө нь огт очиж үзээгүй газартаа ирээд өөрийн эрхгүй танил санагдаж зүүдэндээ тэр газарт ирээд буцсан юм шиг сэтгэгдэл төрдөг үү?
Нэг дэлхий дээр байх атал Өрнө бас Дорнын хүмүүс яагаад өөр байдгийг, нэг гэрт нэг эхээс төрсөн атал яагаад ах дүү хоёр тэс өөр болж өсдөгийг гайхдаг уу?
Харагдах байдал адилхан биш ч өнгөрсөнд үрэгдсэн хэн нэгэнтэй чинь учиргүй их адилхан алхдаг, гүйдэг, инээдэг бас ярьдаг хүмүүс байдаг даа. Яагаад энэ бүх зүйлд яг таарсан баталж нотолсон шинжлэх ухааны хариулт байдаггүй юм бол?
Ер нь шинжлэх ухаан байсаар байтал яагаад хүмүүс хийсвэр оюунд итгэн бурхан, сүнс, чөтгөр, нүгэл буянд туйлын ихээр сүсэглэн залбирдаг юм бол?
Бас шинжлэх ухаан яагаад үүнийг үгүйсгэж чаддаггүй юм бол?
Бас хүний амьдрал яагаад ийм гайхамшигтай тааж тааварлаж дуусахгүй их нууцтай байдаг юм бол?

Энэ бүх асуулт дөнгөж эхлэл нь. Энэ роман намайг өөр өнгийн ертөнц рүү татаад оруулчихсан. Өдөр бүр нэгэн хэвийн өнгөрдөг хором бүрийг минь адал явдалт туйлын гүн ухаанруу шингээж өөрийн эрхгүй л үнэ цэнэтэй амьдрах учиртай их ухаанд сургаж байлаа. Хүн өөрөө өөртөө л үйлийн үрийг бий болгодог. Буруу сэтгэлээс буруу бодол ургаж, буруу бодлоос буруу үг унадаг. Эцэст нь буруу үг буруу үйлдэлд хөтөлж хүн өөрөө өөрийгөө зовлонгийн зүг түлхдэг. Миний сэтгэлд хамгийн их хоногшсон гүн бодол нь энэ.

Магад та өөртөө байгаа цаг хугацааг, амьдралыг, бие эрхтэнийг, эд агуурсыг цөмийг бодит мэт санаж өөртөө байхгүй бусдад байдаг зүйлд сэтгэл хууртаж байж болох юм. Гэхдээ энэ бүхэн бол энэ насны чинь амьдралын утга учир болох зүйл огтхон ч биш. Хэсэгхэн цаг хугацаанд л таны нүдэнд харагдаж гарт өртөж сэтгэлд мэдрэгдээд өнгөрөх өчүүхэн бага зүрхний долгион таны амьдралын утга учир! Энэ долгионыг бид илүү урт удаан бас илүү хүчтэй илүү аз жаргалтай байлгах учиртай! Өөр олон зүйл бичихийг хүсэвч өөрийн эрхгүй чамайг залхаах вий гэхээс эмээж байна. Учир нь миний энэ номноос авсан, ойлгосон зүйлс зөвхөн миний ертөнцөөр л ороод энд бууж буй. Харин таны оюун юу мэлмий юу тунгаахыг би мэдэхгүй юм. Тиймээс олон үг бичиж олон хүнийг төөрөлдүүлэхийг болилоо. Гэхдээ энэ номны дөрөвдүгээр бүлгийн эхлэлд Говийн Догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн “Гурамсан сүлжээ сургаал” –аас оруулсан байдаг. Яагаад ч юм тэр ишлэлээр би төгсгөл хийхийг хүслээ. Энэ сургаальд авах зүйл дэндүү их учраас ахин дахин нэг сайн бодож тунгаагаарай, ухаалаг Гоолингоо нар минь!

Өсөхийн цагт санууштай нь
Бишрэл , хичээл, сэтгэл гурав
Өөдлөхийн тулд нягтлууштай нь
Сургаал, үнэн, үлгэр гурав
Ялахын түрүүнд ялууштай нь
БИЕ, ХЭЛ, СЭТГЭЛ гурав ...

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(961)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Anudari.   2017-07-08
Bi vneheer ene nomiig unshihiig hvsch baina. Yagaad hvn bolohiin zaya amidrald yu chuhal baidag geed Olon zvil oilgoh ym shig? Odoo bi 18tai ym bvhniig surch medmeer baina. Mash ih temvvlel zorilgo muruudul bii. Gehdee Ylahiin tuld bie, hel, Setgel guraw geseniig negl delgervvlen oilgoj uguhgvi ym biye zuw awch yv, yri zuw, saihan setgeltei bh ystoi gesen vgvv????

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com