ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Цүнхэлж явахад тохиромжтой 9 эрүүл “амны зугаа”

Хоол хүнс  | 2015 / 03 / 19

Жингээ нэммээргүй байна, гэхдээ л амттай юм идмээр байна...? Монголд эрүүл хооллох хэцүү гэж хүмүүсийн ярихыг их сонсож байлаа. Гэхдээ үүнийг зүгээр л шалтаг гэж нэрлэмээр санагддаг юм. Манай хүнсний үйлдвэрлэгч, импортлогчид бидэнд маш олон калори багатай, эслэг бөгөөд тэжээллэг чанар өндөртэй бүтээгдэхүүнүүдийг санал болгож байна. Өчигдөр томоохон сүлжээ супермаркетуудаар хэсч цүнхэндээ хийгээд авч явмаар, амттай юм идмээр санагдвал гаргаад ам руугаа үе үе хийчихмээр “амны зугаа”-нуудыг цуглууллаа.

Цүнхэлж явахад тохиромжтой 9 эрүүл “амны зугаа”
1. 3 ширхэг эслэгтэй жигнэмэг-Diet Fibra Cookie
Калори: 94
Эслэг өндөртэй, өег энэ жигнэмэгний 75 гр-ын савлагаатай нь Оргил худалдааны төв болон бусад супермаркетуудаар худалдаалагддаг. Нэг уутандаа 12 ширхэгтэй учраас 4 хоног хэрэглэнэ шүү.
2. 7 ширхэг сахаргүй чихэр-Sula
Калори: 50 орчим
Цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүд ашиглан хийсэн Sula сахаргүй чихэр нь өөх тосгүй, амин дэмээр баялаг, бас шүдний хорхойтлоос сэргийлдэг давуу талтай. Дээрээс нь, үнэхээр амттай. 7 ширхэгийг идэхэд өдрийн C витамины хэрэгцээ хангагддаг. Sula ихэнх сүлжээ супермаркетуудад бий.
3. 30 гр гадил жимсний чипс-Seeberger Bananenchips
Калори: 150
Гадил жимс нь эслэгийнхээ хэмжээгээр дээгүүрт ордог. Мөн кали, төмрөөр баялаг учраас эдгээр эрдэс бодисын өдрийн хэрэгцээнд чинь хувь нэмэр оруулна. Үүнийг Оргил болон бусад сүлжээ супермаркетуудаас авах боломжтой.
4. 30 гр хатаасан чавга, цангис-Siesta
Калори: 86-101
Siesta-ийн бүтээгдэхүүнүүд 100 гр-ын савлагаатай байдаг. Нэг уутыг нэг хүн 3 өдөр идэх зориулалттай гэсэн үг. Хатаасан чавга, цангис хоёр нь чихэрлэг мөртлөө эслэг өндөртэй учраас амархан цатгадаг онцлогтой.
5. 35 гр самартай зүсмэл-Emco
Калори: 185
Зөгийн балтай, самартай зүсмэл нь өдрийн өөх тосны 17 хувь, эслэгний 7.5 хувийг хангаж чадахуйц өег бөгөөд идэнгитэй тул өглөө юм уу, өдрийн цайндаа дангаар нь хэрэглэсэн ч хангалттай гэсэн үг. Emco-ийн дотроо 3 ширхэгтэй зүсмэл Сансар сүлжээ супермаркетэд бий.
6. 30 гр хатаасан жимс, самарны цуглуулга-Farmer’s snack
Калори: 126
Фитнесс хийдэг хүмүүст тусгайлан зориулагдсан ханаагүй өөх тос, эслэг, уураг өндөртэй энэ амтат цуглуулганаас өдрийнхөө идэх порцыг уутлаад гараарай. Жирийн самар, үзэмтэй цуглуулганаас уйдсан хүмүүст тохиромжтой. Учир нь Farmer’s snack-ийнх янз бүрийн сонирхолтой орцтойгоороо давуу. Энэ бүтээгдэхүүн ихэнх сүлжээ супермаркуутад байна лээ.
7. 1 лааз жимсний коктейл-Del Monte
Калори: 200
Коланы сав шиг жижигхэн, уухад амархан савлагаатай энэ компот нь амин дэм, эрдэс бодисуудаар баялаг. Гэхдээ дессертний оронд хэрэглэхээс биш, ундааны оронд ууж болохгүй шүү. Учир нь 100 гр тутамдаа 21 гр элсэн чихэртэй.
8. 2 ширхэг самар, овьёостой зүсэм-NatureValley
Калори: 170
Бүхэл үр, овьёос, газрын самартай зүсэм нь 1-хэн гр ханасан өөх тостой. Хайрцаг дотроо 6 өдрийн хэрэглээг багтаасан учраас хэмнэлттэй бөгөөд авсаархан. Энэ бүтээгдэхүүн GoodPrice –д худалдаалагдаж байгаа.
9. 30 гр 88 хувийн хар шоколад-Endangered Species
Калори: 90
Миний харж байсан хамгийн өндөр хувьтай хар шоколад энэ байна. Хар шоколад нь зүрх судасны үйл ажиллагаанд сайн гэдгийг чи мэдэх байх. Сахар багатай бөгөөд амттай энэ шоколадыг GoodPrice-аас аваарай.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Солонгон охин
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(330)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com