ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гаатай чихрээр амталсан жигнэмэг

Хоол хүнс  | 2015 / 03 / 27

Тавган дээр тавихад өнгө үзэмжтэй, амтлаг жигнэмгийг гэртээ хийгээд зооглоорой.

Гаатай чихрээр амталсан жигнэмэг
1. Орц: 12 ширхэг
Нунтаг шоколад (chocolate chips) – 360гр
Молоко – 400гр
Гаатай чихэр – 8 ширхэг (нунтаглаж бэлдэх)
2. Хийх арга:
Төмөр савтай халуун усанд шилэн савтай шоколадаа хийгээд хайлах зуур дээрээс нь молокогоо хийнэ.
3. Зуурмаг хайлж байх зуур 8х8 хэмжээтэй шарах шүүгээний зориулалтын саваа мөнгөлөг цаасаар ороож бэлдэнэ. Аль болох савандаа сайтар нааж, цэвэрхэн хэлбэр үүсгэх нь чухал шүү. Үрчийлгэж болохгүй.
4. Гаатай чихрээ уутанд хийгээд гурил элддэг модоор цохиод нунтаглана.
5. Энэ хооронд зөөлөрсөн молоко болон шоколадны зуурмагаа сайтар хутгаж, уустал нь зуурч өгөөрэй.
6. Урьдчилан бэлдсэн мөнгөлөг цаастай савандаа зуурмагаа хийгээд тэгш хэлбэрт оруулж, дээрээс нь гаатай чихрээ цацаж өгнө.
7. Үүний дараа хүнсний скочоор бүрээд хөргөгчинд 2 цаг байлгаад л жигнэмэг бэлэн боллоо. Шарах шүүгээнд шарах шаардлагагүй.
8. Ингээд бэлэн боллоо. Хүссэн хэлбэрээрээ хэрчээд ширээгээ чимээрэй.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Angela
  |  
Өмнөх мэдээлэл
Амтат улбар шар бялуу
Дараах мэдээлэл
Итали маягаар шарсан мах

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(979)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com