ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоогийн зурвас

Мэдээлэл  | 2015 / 03 / 29

Би ахлах ангиа төгсөх хүртлээ ээж аавыгаа эцэг эхийн хуралд яваад ирэхэд нь битгий загнаасай гэж хүссэндээ хоол унд хийж гэрээ цэвэрлээд хэрэндээ бөнжигнөдөг байсансан. Учир нь яаж ч хичээгээд хийх сонирхол төрдөггүй хоёр гурван хичээл байсан юм. Тэр хичээлүүдэд аз таарсан үедээ багшаас гайгүй үнэлгээ авдаг ч ихэвчлэн эцэг, эхийн маань сэтгэлд нийцэхээргүй дүн тавигддаг байв. Тухайн үед би яагаад дургүй, чадахгүй зүйлээ ч сайн хийх ёстой байдгийг ойлгодоггүй, томоо асуултын тэмдэг сэтгэл дотроо нууцхан тээчихсан охин явсан.

Гэхдээ оюутны дөрвөн жилийн хамгийн сүүлийн жилд яагаад гэдэг учрыг нь ойлгосон билээ. Тэр юу вэ гэхээр дэлхий ертөнц гайхамшгаар дүүрэн бөгөөд тэдгээрийг олж мэдэхэд минь туслах гол хөшүүргүүдийн нэг нь мэдлэг боловсрол юм. Намайг энд өдөр бүрийг нэгэн хэвийн өнгөрүүлж байхад дэлхийн нөгөө өнцөгт яг надтай ижилхэн бүсгүй үлгэр мэт амьдарч байна. Биднийг энд бие даалтаа хийхээс залхуурч суухад өөр нэгэн нь сансарын физикийн цоо шинэ онолыг үндэслэчихээд өөрөө өөрийгөө үгүйсгэчихээд байж байна. Биднийг гэртээ зурагт үзээд хэвтэж байхад дэлхийн өөр нэг өнцөгт бүх нийтийн хэрэглээг өөр түвшинд хүргэх цоо шинэ брэндийг бүтээгч нэгэн төрж байдаг. Гэсэн ч гэлээ хэрвээ бид хүсвэл тэдэн шиг амьдарч, бүтээж, гайхшруулж чадна. Үүний тулд л бидэнд урам зориг, өөртөө итгэх итгэлээс гадна мэдлэг боловсрол зайлшгүй хэрэгтэй. Тэгэхээр бүгдээрээ “Оюуны бядтай” байцгаая. 4-р сар тэр чигтээ Гоолингоо найзынх нь хувьд “Оюуны бядтай” сар байх болно.

Ингээд бид:
- Мөрөөдөлдөө хүрэх хичээл
- Яаж хурдан бөгөөд үр дүнтэй уншдаг байх вэ?
- Интернэтээр сурахад юу юу хэрэгтэй вэ? буюу онлайн сургалттай томоохон их дээд сургуулиудын жагсаалт
- Үнэтэй байх гэмээр үнэгүй хичээлүүд буюу томоохон их дээд сургуулиудын үнэтэй лекцүүдийг үнэгүй татах сайтууд
- Ингэвэл чи “сууж” чадна буюу өөрөө өөртөө анхаарал төвлөрөх орчинг бүрдүүлэх нь
- Эрчүүдийн өчил: Бид толгойтой охидод дуртай
- Ном уншсанаар өөртөө суулгах 10 бодит зүйл
- Нэг сумаар хоёр ба түүнээс дээс туулай бюу хамтад нь суралцаж болох гадад хэлнүүд
- Дүгнэлт юу өгүүлнэ вэ? буюу аливаа зүйлд бүрэн дүгнэлт хийж сурсанаар чи өөртөө ямар чадваруудыг бэлэглэж болох вэ?
- Сур сур бас дахин сур буюу сурахаа хэзээ ч битгий зогсоо гэх мэт гол нийтлэлүүдийг бэлдсэн байгаа ба - Ярилцах сэдэв: Яг одоо сурахыг хүсч байгаа зүйл чинь юу вэ?
- Чи аль оронд суралцах ёстой вэ? (сонжоо)
- Чи жинхэнэ “оюутан(оюун + тан)” болж чадах уу? гэх нийтлэлүүдэд өөрийн биеэр оролцож эрдэм номын мөр хөөж яваа өөртэйгаа цаг гарган ярилцаарай.

Эдгээрээс гадна:
- Happy hour - Оюутан охидыг эргэн дурсахуй
- Салалтыг “савангийн дуурь” болгодог 7 алдаа
Emilio Pucci-Resort 2015
- 3 цагаан хорыг юугаар орлуулж болох вэ? Буюу давс, элсэн чихэр, цагаан гурил гурвыг орлогч хүнснүүд
- Бодит түүхээс сэдэвлэсэн гүнжтэй 7 кинонууд
- Ганц бие бүсгүйд байх ёстой 4 төрлийн найз гэх мэт нийтлэлүүд ч бас сэтгэл болон мэдрэмжийг чинь баясгахаар бэлтгэгдсэн байгаа.

Харин “Бүр яг байгалиараа” сарын онцлох сэтгэгдэл хоёр байгаа шүү. Үүнд:
Алаг үнээ, тахь гэнэ үү? Ямар муухай юм бэ? Ээж аавуудаа хүүхэддээ бусдыг шоолохгүй гадуурхахгүй байх тал дээр сайн сургаж байя. Хүүхэд бол эцэг эхийнхээ толь шүү дээ. Хүний үр бүр хөөрхөн. Миний охиныг ийм их дарамтанд оруулсан бол би хүүхэдтэй биш эцэг эхтэй нь тооцоо бодох байсан!!!!! Сайхан мэдээ байна. Баярлалаа. Охин хүүдээ энэ талаар сайн ойлгуулахыг хичээж л байна. (Amira – 59 таалагдлаа)

Багадаа уг нь жижигхэн хэрнээ хөөрхөн хэлбэртэй шонтгор хамрандаа дуртай байлаа. Намайг том болох үед хүмүүс сайхан бүсгүй болжээ. Гэхдээ хамраа жоохон өндөрлүүлчихвэл. . .!!! гээд бас ангийнхан маань “Чи ёстой хөөрхөн. Харин хамраа янзлуулахгүй бол дэмий шүү гэж хэлэхийг нь сонсоод л хамрандаа дургүй болж эхэлсэн. Миний бусад зүйлс гайхалтай, энэ муу хамар л. . . гэж гоочилдог байлаа. Гэвч үнэндээ миний эргэн тойрны хүн бүр л адилхан дэлгүүрт зарагддаг хямд хүүхэлдэй болж хувирч байна. Баярлалаа Гоолингоо!! өөртөө ахиж эргэлзэхгүй ээ, миний энэ хөөрхөн жижигхэн хэрнээ гоё хэлбэртэй хамар л намайг БИ гэдгийг мэдрүүлдэг юм байна, хэрвээ энэ үнэтэй эрдэнээ солиулчих юм бол хэн намайг ээжийн жижиг хамарт! гэж дуудах юм бэ?? Өөрийгөө бүүр мэдэрчихлээ, WHO CARES, I'M AWESOME, and i like you too. (Lucy – 10 таалагдлаа)

Гайхалтай сайхан өвлийг үдэж, хавар цагтай бид золгож байна. Урин дулаанаар уур амьсгал хэчнээн халуухан болдог билээ дээ? Олон нийтийн сүлжээний уур амьсгал ч бас #ХалзНүүрээУгаая – будаггүй селфи давалгааны ачаар халуухан байж чадсан гэж итгэж байна. Харин одоо тархиндаа хэрэгтэй зүйлсийг суулгах цаг нь ирж байна.

Ирэх сард өдөр бүр Гоолингоотойгоо цуг байгаарай. Чиний Гоолингоо ХОХО

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(227)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com