ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Асуулга: Миний балчир насны “бичил бизнес”

Чөлөөт цаг  | 2015 / 04 / 01

Бид нар өөрсдийгөө одоо нэг л их том ажил хийж байна гэж бодоод байдаг. Гэтэл жаахан байхдаа одооныхоосоо ч мундаг, агуу үйл эрхэлдэг байсан юм биш үү? Хүүхэд насандаа бид үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, санхүү, боловсрол гээд салбар салбарт хүчээ сорьж байж. Орлого нь хэдэн сая төгрөг биш, 1 ширхэг баавгайтай чихэр, тооны хичээлийн даалгавар зэргээр л хязгаарлагддаг байсан болохоос биш. Бакусны шил тушаах, ангийнхандаа хичээл зааж өгөх гээд балчир насандаа туршиж үзсэн “бичил” бизнесүүдээ эргэн дурсацгаая. Энэ жил чинь бичил бизнесийг дэмжих жил боллуу, яалаа?

Асуулга: Миний балчир насны “бичил бизнес”

Салбар: Санхүүгийн бизнес
-Миний бизнес жаахан “башир” л даа, хаха. Дүүдээ “Наад ганцхан мөнгийг чинь эгч нь олон болгож өгье” гэж молиго үмхүүлээд ах эгчийн өгсөн 100 төгрөгийг нь 3 ширхэг 10 төгрөгөөр сольчихдог байлаа. Сэргэлэн гар байжээ. (24 настай Э, олон улс судлаач)
-Би ээж аавынхаа хичээл дээрээ цайлаараа гэж өгсөн мөнгийг нь үрэлгүй хадгалчихдаг байсан юм. Тэгээд өглөөдөө нэг сайн идэж гараад, орой гэртээ иртлээ гүрийчихдэг байсан. Хураасан мөнгөө яана гээч? Бусдад зээлүүлнэ. Нэг хүүхдэд 500 төгрөг зээлдүүлсэн бол, тэр 7 хоногийн дараа эргүүлж өгөхдөө надад 600 болгож өгөх ёстой. Банк бус санхүүгийн байгууллага маягийн байгаа биз дээ? кк. Гэхдээ тэгж өсгөсөн мөнгөө юунд үрдэг байсан юм бүү мэд. (22 настай Б, санхүүгийн албаны ажилтан)

Салбар: Дахин боловсруулалтын бизнес
-Би Увсын охин. Тэгээд ундааны шил, аавын шар айрагны шил зэргийг нийлүүлж байгаад Увс хүнсний байранд бөөнд нь тушаагаад гөөхий, модтой чихэр авдаг байсан. Ээж хог цуглууллаа, гаргаж хаяач гэж загнаад л. Миний хувьд харин юун хог, бөөн алт эрдэнэс шиг л харагдаж байгаа юм чинь. (25 настай А, сэтгүүлч)
-Би бакусны шилийг бөөндөж эмийн санд тушаагаад витамин C авдаг байснаа л их санадаг юм. Нэг уут витамин C авахад 1 шил дутаад байвал найзууд руугаа утасдаж “Эмээ чинь бакусаа уусан уу?” гээд л шалгааж гарна. (23 настай Ц, эмч)

Салбар: Үйлдвэрлэл, худалдаа
-Нэг хэсэг шүрээр юм хийдэг моод дэлгэрсэн дээ? Тэр үед би сургууль дээрээ бараг гоёл чимэглэлийн бренд шахуу юм бий болгочихсон, өөрөө тэрнийхээ нүүр царай нь болоод явдаг байлаа ш д. Дундаж загвартай зүүлтийг 500 төгрөгөнд зарна. Тэгээд түүгээрээ илүү үнэтэй материал, чулуу зэргийг аваад илүү үнэтэй зүүлт хийнэ. Ангийн 5 охиндоо байнгын үйлчлүүлэгч гээд 100 төгрөг энэ тэр хямдруулж өгнө өө, бас. Одоо бодоход яасан ч сүрхий байсан юм. (24 настай А, маркетер)
-Би жоохон онгирчих уу? Хүүхдүүд зочдод зурсан зургаа зүгээр л гайхуулдаг байсан бол би харин рекламдсаар байгаад зарчихдаг байсан юм. Хааяа их мөнгөний шаардлага гарсан үед (юунд ч хэрэг болдог байсан юм) хоёр, гурван хоног хорин хэдэн бүтээл туурвиж байгаад бүх хамаатан, хөршүүд, байрны найзуудынхаа аав ээжийг дуудаж үзэсгэлэн зохион байгуулна. Өрөөнийхөө ханыг тойруулж зурагнуудаа түшүүлээд тавьчихна. Тэгээд бүгд тус бүртээ “хурган” үнэлгээтэй шүү. (27 настай Б, программист)

Салбар: Үйлчилгээний бизнес
-Хангагдаагүй хэрэгцээнд тулгуурлаж бизнес эрхэлсэн хүн шүү, би чинь. 7-р ангид байхдаа би хөдөө амьдардаг байсан юм. Манай тэр хавьд хотоос ажилчин, жуулчин их ирнэ. Тэгээд хувцсаа яаж угаах учраа олохгүй, эгч бид хоёрт өгч угаалгадаг байлаа. Эхлээд чихэр михэрхнээр орлого олдог байснаа больж, бүх хувцсаа тарифтай болгов оо. Срочка 2500 төгрөг, өмд 3000 төгрөг, футболк 1500 төгрөг гээд л. Тэр үед бид хоёр жинхэнэ бурзайдаг байлаа ш дээ. (26 настай Г, сэтгүүлч)
-Би ангийн цэвэр бичигтнээр шалгараад, нэг хүүхдийн дэвтрийг 100 төгрөгөөр хаягладаг байсан. (22 настай, нягтлан бодогч)
-Дээд ангийн ах нарын хайрын захиаг эгч нарт дамжуулж өгөөд амттанаар шагнуулдаг бацаан байлаа шүү, цаадах чинь. (29 настай О, зочид буудлын зохион байгуулагч)
-Би байрандаа ганцаараа дугуйтай нь. Тиймээс монополь тогтоож, найзуудынхаа дүү нарыг сундалж байраа тойроод сега-дах мөнгөө олдог байлаа. (24 настай Х)

Хэлбэр: Бартерын бизнес
-Багадаа би уран зохиолын хичээлдээ дандаа онц авдаг байлаа. Тэгсэн хэрнээ тоон дээрээ гавихгүй. Харин манай нэг ширээний найз тоондоо мундаг хэрнээ, уран зохиолдоо үнэн явцгүй. Тэр үед л би харилцан ашигтай тохиролцоог олж харсан гэх үү дээ хаха. Би найзынхаа уран зохиолын даалгаврыг хийж өгөөд, өөрийнхөө тооны даалгаврыг хийлгэдэг болсон. Бараг бүтэн улирал ийм маягаар хичээллэж байгаад, урт настай “бизнес” биш гэдгийг нь ойлгосоон доо. :p (26 настай П, уран зохиол судлаач)

Салбар: Шоу бизнес
-Өдрийн цагаар ахынхаа Pub-д очиж тайзан дээр нь балай аваадтэнд сууж байсан хүмүүсээс “өхөөрдүүлснийхээ” хөлсөнд мөнгө авдаг байсныг маань шоу бизнест тооцно биз дээ? (30 настай Ө, шүдний эмч)

Хүүхэд бүр тун ирээдүйтэй бизнесмэн байдаг. Бага байхад нь бизнес сэтгэлгээ нь бүр тод илэрнэ гээч. Дээрх хариултын эздээс зарим нь багынхаа бизнесийг одоо ч дагнан хөөсөөр байна. Харин зарим нь огт өөр мэргэжил эзэмшээд ажиллаж явна. Магадгүй тэр үеийн бичил бизнесээ одоо жинхэнэ бизнес болгох цаг ирсэн ч юм билүү, залуус аа?

Чиний балчир насны бичил бизнес юу вэ?

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Солонгон охин
  |  
Өмнөх мэдээлэл
“Оюуны бядтай” одууд
Дараах мэдээлэл
Ханнад юу тохиолдсон бэ? -25

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(335)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com