ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Яаж хурдан бөгөөд үр дүнтэй унших вэ?

Боловсрол  | 2015 / 04 / 03

Би бол жирийн нэг блоггер, зохиолч, интернэт маркетер хүн л дээ. Гэхдээ л би мэдээллийг өөрийн болгож хялбаршуулах арга маань бусад хүнээс нэлээд ялгаатай, хурдтай бөгөөд үр дүнтэй байгааг анзаардаг юм.

Яаж хурдан бөгөөд үр дүнтэй унших вэ?

Сурагч байхад маань бидэнд зааж сургасан унших арга барил нь биднийг бүтээмж багатай уншигчид болгож өсгөснийг бид ер анзаардаггүй. Доорх аргуудыг олж нээснээр миний их сургуулийн хичээлүүд улам амархан болж, бичих чадвар маань ч илүү сайжирсан. Мөн өөрийн дотоод ертөнцийг улам баялаг, өргөн уудам болгосон билээ.

Энэ бол зөвхөн тусгай хүмүүсийн л чадах зүйл биш, хэдхэн амархан стратеги учраас эзэмшээд авчихвал шинжлэх ухааны номыг хэдхэн цагт дуусгадаг болно. Хамгийн гол нь туршилт, туршлага, олон удаагийн оролдлого л хэрэгтэй. Юуны түрүүнд нэг сонин асуултыг асууя:

“Уншихын зорилго нь юу вэ?”, “Яах гэж уншдаг юм бэ?”

Үүний хариулт бол “мэдээллийг өөрийн болгох” юм. Бичиж үлдээх нь өөрийн тархин доторх мэдээллийг гаргаж тавиад, өөр хүний тархи руу хийх, цаг хугацаа орон зайнаас үл хамаарах боломж юм. Бидний олонх нь урдаа байгаа текстээс аль болох чухал зүйлсийг нь өөрийнхөө тархинд хийгээд авахын тулд л уншдаг.

Харин биднийг бага байхад уншихын зорилго нь дүрэм цээжлэх, тоо бодох байлаа. Тиймээс багш нар маань ч яг үүнд нь зориулагдсан унших дасгалыг хийлгэдэг байсан юм. Харин бид боловсролтой, насанд хүрсэн хүмүүсийн хувьд мэдээллийг авч, боловсруулах аргаа ахин сайжруулах шаардлагатай болж байна.

(Доорх зөвлөгөө уран зохиолын ном уншихад тохиромжгүй гэдгийг онцолмоор байна. Учир нь уран зохиолын номны гол зорилго нь үг бүрийн нарийн мэдрэмжийг ойлгоход оршдог болохоос хурдан уншиж, мэдээллийг өөрийн болгоход оршдоггүй)

1-Р АЛХАМ: ДОТООД ХҮНИЙХЭЭ АМЫГ НЬ ХАМХИ
Бага байхаас бидэнд номны үг бүрийг тодоор уншихыг даалгадаг байсан. Энэ нь зуршил болсоор, насанд хүрсэн хойноо бид дотроо давтан, номныхоо үг бүрийг өөрөө өөртөө ярьж унших дадал суучихжээ.
Гол асуудал нь, бидний нүдний хараа дотоод дуу хоолойноос маань хамаагүй хурдтайд оршино. Нүд маань үг, өгүүлбэрийг дор нь таньж чаддаг. Тиймээс хурдан уншихын эхний алхам бол үгсийг дотроо давтаж уншихаа болих юм.

2-Р АЛХАМ: ЧУХАЛ ҮГСИЙГ ХАЙЖ ОЛ
Бид багаасаа л бүх үг өгүүлбэрт анхаарал хандуулах ёстой мэт ойлгож ирсэн. Гэхдээ бидний тархинд зөвхөн хэрэгцээтэй мэдээллээ ялган таних онцгой чадвар бий. Үүнийгээ ашиглах хэрэгтэй. Дотоод хүнийхээ амыг хамхисны дараа чи 5 үгийг нэг нэгээр нь бус, харин 5-ууланг нь нэгэн багц мэдээлэл болгон авч чадаж буйгаа анзаарна. “Муур”, “ууртай”, “байжээ” гэж харах биш “Муур ууртай байжээ” хэмээн бүхлээр нь харж багцалж ойлгодог болно гэсэн үг. Ингээд ирэхээр их текстэн дундаас зөвхөн тодорхой багц өгүүлбэрүүд ялгарч харагдах ба нүд маань үг тус бүрт анхаарч цаг алдалгүй, зөвхөн шаардлагатай хэсгүүд рүүгээ хурдан гулсаж чадна.
Жишээлбэл, “Орчин үед эрчүүдийн 30-35 хувьд нь үргүйдэл үүсэх шалтгаанд бэлгийн чалх өөрчлөгдөх, бэлгийн сулрал хамаарч байна” гэдэг өгүүлбэр тун удахгүй “Үргүйдэл үүсэх шалтгаан-бэлгийн чалх-бэлгийн сулрал” гэсэн гуравхан багц мэдээлэл болон хялбарчлагдаж харагдана. Өгүүлбэрийн 50 хувийг харах ч, 90 хувийг ойлгоно гэсэн үг. Ялгарч харагдаж байгаа онцлох үгүүд хоорондоо холбогдоход утга нь аль хэдийнэ гарчихаж байгааг анзаарсан байлгүй.

3-Р АЛХАМ: ПАРАГРАФЫН ЭХНИЙ БӨГӨӨД ТӨГСГӨЛИЙН ӨГҮҮЛБЭРИЙГ Л УНШ
Тухайн зохиолчийн бичилтийн хэв маягаас нь таашаал авах гээгүй л бол хэрэгцээгүй үгсийг унших нь цагийн гарз билээ. Ихэнх уран зохиолын бус номнууд нуршуу бичигдсэн байдаг. Аль хэдийнэ ойлгочихсон зүйлсийн чинь тухай 3-4 жишээ татсан байдаг гээч.
Тухайн бүлгийн гол санааг нь ойлгочихсон гэж үзэж байвал дараа дараагийн параграфуудын эхний бөгөөд сүүлийн өгүүлбэрүүдийг л унш. Хэрвээ сонирхол татахуйц санагдвал тэр параграфыг эхнээс нь нэг бүрчлэн уншаарай.
Аль нэг ном сэтгүүлийн нийтлэл дээр үүнийг туршиж үзээд, дараа нь эхнээс нь зүгээр л уншаад үз. Эхний товчилсон уншлагаар чи гол агуулгыг нь авч чадсанаа анзаарах болно.

4-Р АЛХАМ: ХЭСЭГ, БҮЛЭГ, БҮР НОМООР НЬ АЛГАС
Дотроос нь юу ч суралцахааргүй номонд хайран цагаа зарцуулсан тохиолдол хэчнээн их байдаг билээ? Хэрвээ чамд байн байн мэддэг зүйлсийн чинь тухай давтагдсан санаанууд тааралдаад байвал шууд алгасч сур. Номны хуудасны 10 хувь хүртэл уншаад (500 хуудастай номны 50 хүртэл) цаашид үргэлжлүүлэн унших эсэхээ шийдэж байгаарай. Нэгэнт эхлүүлчихсэн гээд дуустал нь гүрийх хэрэггүй. Гэхдээ бүрэн хаахаасаа өмнө гарчгийг нь нэг тогтоод харчихвал зүгээр. Сонирхол татсан хэсэг байвал түүнийхээ 10 хувийг мөн адил уншаад үз. Тэгээд ч таалагдахгүй байвал тэр номыг ахин сөхсөний ч хэрэггүй. 1 ширхэг маш сайн ном 3-4 ширхэг “яахав дээ л” номны дайнд хүрнэ шүү дээ.

5-Р АЛХАМ: ЧУХАЛ МЭДЭЭЛЛИЙГ ӨӨРИЙН УГААСАА МЭДДЭГ ЗҮЙЛТЭЙ ХАМААТУУЛАН БОД
Олон ном уншаад ирэхээр бүх чухал мэдээллийг тархиндаа хадгалж чадахгүй байгаагаа хүн анзаардаг. Бидний ой санамж нь далд ухамсарт байрладаг ба зөвхөн хоорондоо хамааралтай контентуудыг илүү сайн санадаг билээ. Хэн нэгэнтэй юм ярьж байтал тэр хүний хэлсэн үг 10 жилийн өмнөх дурсамжийг чинь бодогдуулж байсан уу? Тийм ээ. Яг л энэ чинь.
Аливаа мэдээллийг үр дүнтэйгээр тогтоож авах гол арга нь тархиндаа аль хэдийнэ суусан аль нэг мэдээлэлтэй хамаатуулж, гинжин хэлхээ үүсгэж тогтоох юм.

6-Р АЛХАМ: ТОДРУУЛ, ХАДГАЛ
Тэгсэн ч бүгдийг нь санаж чадахгүй байвал механик арга ашиглах хэрэгтэй. Ирээдүйд хэрэг болж магадгүй бүх баримт мэдээллийг тодруул, Kindle-тэй бол bookmark хий. Номоо энэ тал дээр хайрлах шаардлагагүй. Тэгээд номыг уншиж дуусмагцаа бүх тодруулсан хэсгүүдээ дэвтэр дээр тэмдэглэж аваад 100-200 үгэнд багтаасан товчлол хийх нь чиний ирээдүйд хэрэгтэй. Номноос өөрийн санаанд үлдсэн зүйлсээ л бичнэ гэсэн үг. Гэхдээ бүх номонд биш, зөвхөн маш их таалагдсан номнууд дээрээ л ийм тэмдэглэгээ хийсэн нь дээр шүү.

Одоо уншаад байж дээ, найз минь!

* “Оюуны бядтай” сарын онцлох нийтлэл
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Солонгон охин
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(203)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Дуна.   2017-03-05
Ямар гээчийн хэрэггүй хогийн бузар зовлөмж вэ?

Зочин: Honey.   2015-08-13
Ямар хөөрхөн юм бэ баярлалаа Гоолингоо

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com