ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Чи бол хот (зурхай)

Зурхай  | 2015 / 04 / 06

Зурхайн 12 ордны хувь хүний зан чанарын тухай зурлага надад тун үнэн санагддаг. Тийм ч учраас тухайн зан чанарыг нь олон зүйлсээр төлөөлүүлж, ургуулан бодож болно. Өмнө нь та нартаа кино, үнэртэн, амттан, дарс, шувуу, бренд гээд л хүргэж байсан бол энэ удаагийнх “Хот” юм аа.

Чи бол хот (зурхай)
1. Хонь - Чи бол Нью – Йорк хот
Хонины ордныхон том мөрөөдлөөрөө жигүүрлэж, нэг газраа удаан тогтож сууддаггүйгээс гадна үзэсгэлэн төгөлдөр байх нь элбэг. Мөн шинэ зүйлд зохицож хөрвөх чадвар сайтай, санаачлагатай болохоор чамайг яах аргагүй Нью – Йорк хот л төлөөлж чадна. Эрч хүчээр дүүрэн, өрсөлдөөнт хотод чи өөрийгөө жинхнээр нь сорьж, амьдралынхаа зөв замыг олно. Бас чи эелдэг ялдам харьцаатай болохоор дөнгөж танилцсан хүмүүс чинь ч гэсэн чамтай дотно байхыг хүсдэг.
2. Үхэр - Чи бол Милан хот
Чи бол хуучинсаг хэрнээ загварлаг Милан хот. Учир нь загварын өндөр мэдрэмж, тууштай, нөхөрсөг, найдвартай зан чинь чамайг бүхлээр нь илэрхийлчихдэг. Уян зөөлөн, эмзэг сэтгэлтэй, гадаад төрх нь турьхан, үзэсгэлэнтэй хэрнээ цагаа тулвал тэвчээртэй, тайван байж, өөрийгөө захирч чаддаг хүмүүс бол Үхрийн ордныхон. Үргэлж суралцах хэрэгтэй гэдэгт итгэж, өөрийгөө дайчилдаг. Бусдаас магтаал сонсох дуртай.
3. Ихэр – Чи бол Сидней хот
Хэтэрхий өөрийнхөөрөө Ихрийн ордныхныг бодохоор Сидней хот л санагдана. Учир нь тэндхийн амьдралын хэмнэл нь өөрөө л “Бусдын юу гэх хамаагүй. Би өөрөө өөртөө л зөв” гэсэн уриатай гэхэд болно. Нэгэн хэвийн байдлыг тэвчдэггүй, юуг ч туршихад бэлэн, нэг дурласан зүйлээсээ хэзээ ч нүүр буруулдаггүй, хайр халамжаар бялхсан чамайг дэргэдээ байлгахыг хүн бүр хүсдэг. Тэд чамаас урам зориг бас энэрэл хайрыг мэдэрдэг.
4. Мэлхий – Чи бол Афин хот
Эртний түүхт Афин хот чиний амьдралын баялаг түүхийг илэрхийлнэ. Бусдын үлгэрт л гардаг байх гэмээр сонирхолтой түүхүүд чамд зүгээр л тохиолдож байдаг. Энэ нь чиний романтик, мөрөөдөмтгий, ганцаараа байсан ч “ганцаарддаггүй” чанар болоод оюун санаанаас чинь ургадаг уран төсөөлөлүүдтэй чинь холбоотой. Зөв үедээ амиа хичээж чаддаг болохоор хэзээ ч бусдын асуудлын өмнөөс өөрийгөө шаналгадаггүй, бие даасан хүмүүс.
5. Арслан – Чи бол Дубай хот
Хамгийн тансаг, баян хотоор хамгийн сүр хүчтэй, бусдад нөлөөлөх чадвартай чамайг төлөөлүүлж байна. Чиний авьяас чадвар хязгааргүй бөгөөд гагцхүү чи түүнийгээ олж нээх, өөрийгөө сорих л хэрэгтэй. Яг л дубай хэдхэн жилийн өмнө юу ч үгүй элсэн цөл, хэн нэгний сэтгэл доторх мөрөөдөл төдий байсан шиг чи “ургах” болно. Харин найзуудад чинь хандаж хэлэхэд Арслангийн ордны найздаа итгэл найдвар өгч, урам зоригоор цээжийг нь бялхуулдаг байгаарай.
6. Охин – Чи бол Парис хот
Романтик, үнэнч, төгс рүү тэмүүлэгч чамайг Парисаас өөр ямар хоттой зүйрлэнэ гэж? Чиний романтик, хийсвэр сэтгэлгээ хэтэрхий өндөр хөгжсөн гэж хэлж болно. Түүнийгээ дагаад бүх зүйлийг өөрийнхөө бодсоноор, төсөөлснөөр хийхийг, байлгахыг хүсдэг. Энэ буруудсан тохиолдлууд мэдээж байхгүй болохоор уран төсөөллийг амилуулдаг Парис хот бол чи юм.
7. Жинлүүр – Чи бол Торонто хот
Хүмүүс заримдаа зүрх сэтгэлээ дагах уу, оюун ухаанаа дагах уу гэж гайхдаг даа? Харин чамд хэзээ ч ийм асуудал тохиолдохгүй эсвэл чи бодож байгаад л хамгийн зөвийг нь сонгочихож чаддаг. Чи маш нийтэч зантайгаас гадна бусдад зөвлөгөө өгөх дуртай. Мэдээж чиний зөвлөгөө алдана гэж байхгүй буюу сайн муу аль алийг нь бодолцож, голыг нь олсон байдаг. Өнгөрсөндөө харамсдаггүй, өөдрөг, сэтгэл санаагаар унаад байдаггүй. Ийм болохоор л юугаараа ч нэг талруугаа хэлбийгээгүй Торонтогоор чамайг зүйрлээд байгаа юм шүү дээ.
8. Хилэнц – Чи бол Токио хот
Өөрийнхөө үнэ цэнийг мэддэг, хүссэн бүхнээ өөрийн болгох чадвартай чамайг дэлхийн бас нэгэн хүчирхэг хоттой зүйрлэе. Чи бол бусдын хувьд хүрэхийг хүсдэг өндөрлөг нь. Чиний зан чанарын өчүүхэн хэсгийг ч болов өөртөө суулгачихаад амжилтын өөд ханцуй шамлахыг тэд хүсдэг. Төрсөн цагаасаа эхлэн өнөөдрийн чи бүрэлдэн бий болоход мэдээж маш их хөдөлмөр зарцуулагдсан. Яг л Токио хот өнөөгийн өндөрлөгт хүрсэнтэй ижил.
9. Нум – Чи бол Будапешт хот
Чамд заримдаа буруу эрин үедээ төрчихсөн юм шиг санагддаг биз дээ? Учир нь чи тэнгэр баганадсан өндөр, шилэн барилгуудыг биш эрт үеийн хааны ордны энгийн хэрнээ үзэсгэлэнтэй амьдралыг мөрөөдөж, таалдаг. Харин чиний мөрөөдлийн хот, өнөөгийн гэрлэн чимэглэлүүдээр өөрийгөө “гангалчихсан” байж байвал хэчнээн гоё вэ, тийм үү? Ийм учраас л чамайг хөгшин европын үзэсгэлэнт Будапешт хоттой зүйрлэж байна. Чи амьдралд дэндүү хайртай болохоор үүнийг уншаад сууж байхдаа ч аз жаргалтай байгаа гэдэгт чинь эргэлзэх юмгүй.
10. Матар – Чи бол Рио де Жаниеро хот
Чи дээрэлхүү биш ч хэзээ ч дээрэлхүүлэхгүй. Гэхдээ л чиний дотор бусдын хараагүй нууцууд, олж мэдэрч чадаагүй аз жаргалууд маш ихээр нуугдаж байдаг. Хэрвээ чамтай дотносож, хэсэг хугацааг ч болов хамтдаа өнгөрүүлэхгүй л бол тэр гайхамшгуудыг чинь мэдэж чадахгүй. Яг л Риод хэдхэн сар амьдарсан хүн хэзээ ч нүүхийг хүсэхээ больдог шиг. Мэдээж чи тэднийг оргил өөд дагуулахаа ч мартахгүй.
11. Хумх – Чи бол Лос Анжелес хот
Хамгийн нөхөрсөг, тренди хоттой чамайг зүйрлэе. Чамайг дэргэд нь байхад, чамтай ярилцахдаа танихгүй хүмүүс хүртэл зөв замаа олсон мэт тайван болж, сэтгэлийн дэм авдаг. Учир нь чи чин сэтгэлээсээ тэднийг сонсч чаддаг. Мөн чи хэрэгтэй мэдээллээ хаанаас л бол хаанаас олоод авчихаж чаддаг болохоор үргэлж бусдаас нэг алхмын урд байдаг. Гэхдээ л чи хэнийг ч ялгаж харьцдаггүй, хүн бүрт сайн сайхныг хүсдэг гайхалтай сэтгэлтэн.
12. Загас – Чи бол Венец хот
Чиний амьдрал хайр дурлалын романсаар огт тасардаггүй. Эсрэг хүйстнийхээ аргыг гайхалтайгаар олж чаддаг чамайг бусад чинь нууцхан гайхаж явдаг. Тийм болохоор л бүхий л хосуудын мөрөөддөг Гондола завины эх нутаг Венец хотыг чамтай зүйрлээд байгаа юм. Тун чиг нөхөрсөг, нээлттэй, хаана ч гэсэн дэргэдэх хүмүүстэйгээ эвтэй найртай байдаг. Жинхэнэ чамайг олж харж чадсан нэг нь дэлхий дээрх хамгийн үнэтэй эрдэнэсийг өөрийн болголоо л гэсэн үг.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(459)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: annabelle.   2015-05-19
Woow nuhriin maani heldeg vgstei yag taarch bn kkkkk

Зочин: nandia.   2015-05-18
Kkkkk

Зочин: жаргалмаа.   2015-05-18
sain bna

Зочин: Халиун.   2015-05-15
Ssbhjw

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com