ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Их сургуулийн хичээлүүдийг үнэгүй хүргэдэг вэб сайтууд

Боловсрол  | 2015 / 04 / 08

“Мэдлэгтэй хүн бол алт шиг л нэр хүндтэй. Гэхдээ мэдлэгтэй хүн мэдрэмжтэй байж чадвал ус шиг л үнэ цэнэтэй” гэсэн эртний Грек үг байдаг. Үнэхээр ч зүгээр л номон дээр байдаг зүйлийг маш сайн тогтоосон эрдэмтэн эсвэл инженер, саятныг би бараг л харж байсангүй. Тэд бүгдийг амьдрал дээр туршиж, өөрөө бүгдийг эрж хайж, зарим нь бүр огт байхгүй шинэ зүйлийг ч нээж хүн төрөлхтөнд бас өөрөө өөртөө алтнаас илүү ус шиг хэрэгтэй нэгэн болж хүндлэгддэг.

Их сургуулийн хичээлүүдийг үнэгүй хүргэдэг вэб сайтууд

Өөртөө байгаа боломжийг багахан байсан ч олж хараад өөрөө өөртөө ус болгож ашиглаж чаддаг нэгэн байгаасай гэж бодсондоо Гоолингоо нь чамдаа гадны нэр хүндтэй Их сургуулиудын үнэгүй хичээлээ цацдаг цахим хуудсуудын талаар хүргэж байна. Бусад хүмүүс хэдэн мянган доллар төлж байж олж авдаг мэдлэгийг үнэгүй авах боломж бидэнд нээлттэй байна. Гагцхүү үүнийг хүсэх л хэрэгтэй юм.

* “Оюуны бядтай” сарын онцлох нийтлэл
1. Massachusetts Institute of Technology - http://web.mit.edu/
Массачусетийн Технологийн Их сургуулийн онлайн хичээлүүд хамгийн их хандалттай байдаг ба орон орны маш олон эрдэмтэн докторууд хүртэл энэ онлайн хичээлийг үзэж зайны сургалтанд хамрагддаг аж. Маш олон инженерийн ухааны хичээлүүд энэ сайтаар үнэгүй цацагддаг.
2. Harvard University - http://www.extension.harvard.edu/
Харвардын их сургуулийн онлайн сургалтын албан ёсны вэб хуудас юм. Харвардын их сургуулийн гэрчилгээ авах боломжтой гэдгээрээ онцлогтой. Миний хувьд улс төр болоод соёл судлал, сэтгэл судлал, гүн ухааны хичээлүүдэд нь үнэхээр сонирхолтой.
3. Stanford University - http://stanford.edu/
Стэнфордын их сургуулиас оюутнууддаа санал болгодог бүхий л хүний хөгжлийн сургалт лекц энэ сайт дээр тавигддаг. Ганцаарчилсан болон улирлын сургалтын сонголттой байдаг ба зайнаас суралцах боломж илүү уян хатан байдаг. Гэхдээ чи эхлээд багш нарын хичээлүүдийг онлайнаар маш сайн сонсож шинжлэх ухааны нэр томьёог гадарладаг болох хэрэгтэй.
4. Berkeley University of California - http://www.berkeley.edu/
Энд Берклийн их сургуулийн онлайн курсын бүх ангийн хичээлүүд тавигддаг. Дээрх их сургуулиудтай харьцуулахад сонголт цөөвтөр боловч олон чухал хичээлүүдтэй. Бас бусад хуудсуудаас илүү эмх цэгцтэй ба хайлтын систем нь ч илүү боловсронгуй.
5. Utah State University - http://www.usu.edu/
Юта мужийн их сургуулийн бүх үндсэн болоод хүний хөгжлийн хичээлүүд байнгын шинэчлэгдэж орж ирдэг. Мөн сонгодог зохиол бүтээл, уран зураг, урлаг соёлын талаар олон сонирхолтой хичээлүүд энэ сайтад бий.
6. University of California, Irvine - http://www.uci.edu/
Калифорний Ирвайн хоётын их сургууль нь дэлхийн шилдэг 100 Их сургуулийн тоонд багтдаг. Онлайн сайт нь ч нэлээд нууцлалтай. Бүртгэл мэдээлэл гэх мэт олон шат дамжлагатай ч хуулийн талын олон улсын шинж чанартай кэйсүүд, тэдгээр дээрх хичээлүүд нь маш сонирхолтой.
7. The Open University - http://www.open.edu/openlearn/
Урлаг, Бизнес, Боловсрол, Хэл судлал, Иргэншил төв, Хөгжил, Хууль, Инженер, Шинжлэх ухаан, Технологи гэх мэт маш олон салбар сургуулийн хичээлүүд болон лаборатори ангийн үндсэн хичээлүүдийн бичлэг энд тавигддаг. Энэ вэб сайтаас бүхий л мэдлэг мэдээллийг чөлөөтэй авах боломжтой.
8. Coursera - https://www.coursera.org/
Маш олон их сургууль, боловсролын байгууллагуудтай хамтран ажилладаг сайт юм. Олон салбарын өргөн хүрээний сэдвээс хайлт хийх боломжтой. Гүн гүнзгий мэдлэг олж авахаас гадна гадны их сургуулиудтай холбогдох боломж байнга гарч ирдэг.
9. Carnegie Mellon University - http://www.cmu.edu/
Карнеги Мелон Их сургууль нь Өмнөд Австралид нээгдсэн анхны гадаадын их сургууль юм. Английн нэрт “Times Higher Education” сэтгүүлээс гаргасан зэрэглэлээр дэлхийн топ 20 сургуулийн жагсаалтанд орсон. Зөвхөн магистрын түвшний сургалт явуулдаг сургууль юм.
10. Open Culture - http://www.openculture.com/
Өөрт тохирох хичээлээ сонгож чадахгүй байгаа бол энэ сайт олоход чинь туслах болно. Олон алдартай их сургуулийн 1000 гаруй лекцийг нэгтгэсэн байдаг. Хэрвээ хэл сурахыг хүсч байгаа бол 48 хэлнээс хүссэн хэлээ сонгон сурах боломжтой шүү.
Чиний мэдэх цахим сургалттай сургуулиуд энд байхгүй байвал сэтгэгдлээр үлдээж, найзууддаа зөвлөөрэй.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(100)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Enkhsaikhan.   2015-10-28
vneheer xvrteemjte ogoojtei setgel xanamj 101% bn bayrllaa

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com