ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Дасгалын өмнө ба дараа юу идэх вэ?

Хоол хүнс  | 2015 / 04 / 09

Яг одоо зундаа бэлдэж фитнесс хийж байгаа бүсгүйчүүдэд зориуллаа. Бага идэхдээ биш, зөв зүйлийг идэхэд л учир бий шүү.

Дасгалын өмнө ба дараа юу идэх вэ?

Хэрвээ чи хоосон ходоодтой дасгал хийх юм бол бие чинь шаардагдах эрч хүчийг өгөхийн тулд булчингийн уургийг ашигладаг. Тэгэхээр өөх тос шатаах зорилгынхоо оронд буцааж нөхөхөд асар их хүч шаардах хайран сайхан булчингаа шатаадаг гэсэн үг юм. Булчингаа алдах юм бол жин хасахад бүр ч хэцүү болно. Тиймээс турахын тулд юу ч идэхгүйгээр хөдөлгөөн хийж огт болохгүй. Үүний оронд:

Дасгал хийхээсээ өмнө:
Ислэгээр баялаг нүүрс ус, бага зэргийн уураг агуулсан жижиг порцтой хоолыг дасгал хийхийнхээ өмнө ба дараа заавал идэж байгаарай. Энэ хослол нь удаан хугацаанд боловсронгоо чиний хөлсөө гаргах эрч хүчийг нэмэгдүүлэх болно. Жишээ нь:
• Бүхэл үрийн өглөөний цай /cereal/+тослоггүй сүү+жимс
• Тахианы цээж мах+ногоо+хар талхтай сендвич
• Овьёос+сүү+жимсгэнэ
• Самрын тос+гадил жимс+бүхэл үрийн талх
• Овьёос+сүү+жимсгэнэ
• Тослог багатай органик тараг+самар/алим

Дасгал хийснийхээ дараа:
Ядартлаа дасгал хийсний дараа биед маш их эрч хүч шаардлагатай байдаг. Тиймээс дасгалын дараа 30 минутаас 1 цагийн дотор юм идээрэй. Үгүй бол бие чинь булчингаас чинь ашиглаж эхлэх болно. Өмнөхийн адилаар уураглаг, гэхдээ ислэг, нүүрс ус ихтэй хүнс хэрэглэж булчингаа амраа:
• Бууцай+туна загас
• Өндөг+холимог ногоо
• Тахианы мах+чихэрлэг төмс
• Бор будаа+үхрийн мах

Юунаас зайлсхийх вэ?
Боловсруулсан нүүрс уснаас үргэлж зайлсхийх хэрэгтэй. Ялангуяа дасгал хийхийнхээ өмнө. Үүнд цагаан талх, бейкери, чихэр зэрэг орно. Эдгээр нь маш амархан задардаг учраас хэсэгхэн л хугацааны дараа чамайг сулбагар, хүчгүй болгож орхино. Мөн цусан дах сахрын хэмжээг нэмэгдүүлснээр байнга өлсгөлөн байлгах аюултай. Байнга өлсөөд байвал яаж жингээ барих билээ? Дасгалын өмнө хэт их өөх тос идвэл хоол боловсруулах явцыг удаашруулж ходоодыг хямраах болно.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Солонгон охин
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(555)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: zaya.   2016-03-22
Hi, ugluu guihiin umnu yum ideh ystoi yu?

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com