ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

3 цагаан хорыг юугаар орлуулж болох вэ?

Хоол хүнс  | 2015 / 04 / 10

Бид хоолоо шорвог болгож, кофендоо 4 ёотон хийхдээ л “цагаан хор”-нуудын хэрэглээгээ анзаардаг. Гэхдээ яг үнэндээ бид өдөржингөө л нүдэнд ил харагдаж, аманд илт амтагдахгүй ч “нуугдмал” хорны агууламжтай бүтээгдэхүүн хэрэглэсээр л байгаа. Ирээдүйн аз жаргалаас чинь хэн нэгэн хулгайлахыг хэн ч хүсэхгүй учраас хамтдаа 3 цагаан хороо хязгаарлаж, ядаж л тал хэрэглээгээ өөр, харьцангуй эрүүл бүтээгдэхүүнүүдээр орлуулахыг Гоолингоо нь уриалж байна!

3 цагаан хорыг юугаар орлуулж болох вэ?

1. Давс
Өдөрт хэрэглэж болох хэмжээ: 6 гр
Сүүтэй цайндаа хүртэл давс нэмж хэрэглэдэг манай ард түмний дунд зүрхний шигдээс, ясны нягтрал, ходоодны шарх, даралт ихсэх зэрэг өвчнүүд түгээмэл байдаг нь ч аргагүй. Давс нь бидний биеийн усыг гадагшлуулахгүй барьдаг. Тиймээс давсны хэрэглээ ихсэхэд биед үүссэн илүүдэл ус даралтыг ихэсгэдэг юм. Бэлэн гоймон, давсалсан самар, даршилсан өргөст хэмх, шарсан төмс, бяслаг зэрэг давс өндөртэй бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх үед өдрийн норм амархаан хэтэрчихэж “чадна”. Тийм учраас давсгүй болон зөвхөн өөрийн амталж бэлдсэн давс багатай хүнсийг хэрэглэж байгаарай. Доорх хүнсний бүтээгдэхүүнүүд хэдий давсыг орлох ч гэлээ зарим нь хэт хүчтэй учраас ходоодны шархтай хүмүүст тохиромжгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.

Давс орлогчууд:
-Синнамон
-Базил
-Лаврын навч
-Улаан чинжүүний нунтаг
-Сармисны нунтаг
-Хар перецний нунтаг
-Шар буурцагны соус
-Сонгины нунтаг
-Нимбэгний шүүс
-Цагаан гаа

2. Элсэн чихэр
Өдөрт хэрэглэж болох хэмжээ: 25 гр
Элсэн чихэр нь тэжээллэг чанар огт үгүй мөртлөө калори өндөртэй хүнсний бүтээгдэхүүн. Элсэн чихрийн хэрэглээгээ хэтрүүлснээр алсдаа илүүдэл жин, шүдний хорхой, 2-р төрлийн чихрийн шижин, зүрх судасны өвчнөөр өвдөх магадлалтай. Өдөрт насанд хүрсэн эмэгтэй хүн 25 гр элсэн чихэр хэрэглэхэд нэг их чармайлтгүйгээр түүнийгээ шатаачихаж чадна. Гэхдээ аль болох үүнээс ч бага хэрэглэвэл сайн юм шүү. Энд жимс, ногоонд агуулагддаг байгалийн чихрийг биш, бүтээгдэхүүнд амт оруулахын тулд хийдэг нэмэлт элсэн чихрийн (сахар) тухай ярьж байгаа юм. Доорх хүнсний бүтээгдэхүүнүүд хэдий элсэн чихрээс хамаагүй дээр боловч фруктоз өндөртэй учир хэтрүүлбэл цусан дах чихрийн хэмжээг мөн адил тодорхой хэмжээгээр нэмэгдүүлдэг гэдгийг анхаараарай.

Элсэн чихэр орлогчууд:
-Агч модны сироп
-Зөгийн бал
-Бурам
-Жимсний шүүс
-Нимбэгний шүүс
-Үзэм
-Чихэргүй кокоаны нунтаг
-Алимны соус

3. Цагаан гурил
Монголчууд 3 цагаан хорын нэгийг өөх тос гэж үздэг. Гэхдээ өөх тосыг орлуулж болох зүйл үгүй учир оронд нь цагаан гурилыг сонгож авлаа. Боловсруулсан цагаан гуриланд эрдэс бодис, амин дэмийн хэмжээ маш бага байдаг. Мөн биенд тэр чигээрээ цардуул болж шингэдэг учир хэдийгээр нүүрс ус мөн боловч, удаан зарцуулагдах үр дүнтэй эрч хүчийг бус, хэдхэн минутын баяр баясгаланг өгч чаддаг. Цагаан гурил нь чихэрлэг биш ч, хэтрүүлбэл элсэн чихэртэй адилхан сөрөг нөлөөг үзүүлнэ. Даралт ихсэх, зүрхний шигдээс болох, холестролын хэмжээ ихэсч чихрийн шижинтэй болох, жин нэмэгдэх, элэг өөхлөх, өтгөн хатах, дархлаа муутгах, ядарч сульдах магадлалыг өндөрсгөдөг цагаан гурилыг дараах хүнсний бүтээгдэхүүнүүдээр орлуулаарай. Тэр чигт нь биш юм аа гэхэд, зуурмагийнхаа талд нь хольж баяжуулах боломжтой.

Цагаан гурил орлогч:
-Бүхэл үрийн гурил
-Бор будааны гурил
-Буурцагны гурил
-Гурвалжин будааны гурил
-Овьёосны гурил
-Бүйлс самарны гурил
-Наранцэцгийн үрний нунтаг
-Шар буурцгийн гурил
-Арвайн гурил

Дээр дурдсан 3 цагаан хорыг орлуулагчуудыг бид хэрэглэж заншаагүй л болохоос, манай зах зээлд аль хэдийнэ нэвтэрсэн хүнсний бүтээгдэхүүнүүд юм. Тиймээс өөртөө болон үр хүүхэд, хань ижилдээ хоолоо бэлдэхдээ дахиад жаахан эрэл хайгуулч, эрүүл байх зарчмыг баримтлаарай. Бидний ходоод хогийн сав биш!

"Эмэгтэй хүн гэр бүлийн аз жаргалыг удирддаг гэдэгт бид итгэдэг"

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Солонгон охин
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(883)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com