ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Ханнад юу тохиолдсон бэ? - 29

Чөлөөт цаг  | 2015 / 04 / 27

Греди замын цаад гудамж уруу харцаа гүйлгэн охиноо хайв. Тун удалгүй Люси гараа далласаар өөдөөс нь түргэн түргэн алхаж явахыг олж харлаа.

Ханнад юу тохиолдсон бэ? - 29
Туранхай туяхан биетэй, үзэсгэлэнтэй түүний охин... бас жигтэйхэн өнгөлөг хувцас өмсчихөж. Чухам энэ мөчид Греди охиноо битгий өсөж том болоосой гэж гуймаар санагдав. Люси утсаа таслаагүй түүнтэй ярьсан хэвээрээ: Би яг юу болсныг нь сайн харж чадаагүй. Тэр залуу эхлээд Ханнаг түлхсэн юмуу ямар нэг юм хэлсэн юм шиг байна лээ. Кел Ханнад туслах л гэж тэр дунд нь яваад орчихсон. Үнэндээ Ханна Риплигийн хүүхдүүдийг яв гэж хэлэх гэж байсан юм билээ л дээ. Тэгээд яаж байгаад ч юм Ханна даашинзныхаа хормой дээр гишгээд ардаа гахайн мах бэлтгэж байсан бүдүүн залуу дээр уначихсан. Нөгөөх нь сандрахдаа гартаа барьж байсан хутгатай чигээрээ зугтаж гүйгээд, тэгсэн өөдөөс нь хоёр настай эмэгтэй булан тойроод ирж явж таараад орилж хашгираад, нэг нь эргэж хараад ухаан жолоогүй гүйгээд, нөгөөх нь гартаа барьж байсан тавагтай хоолоо агаарт шидсэн чинь хоолны зарим хэсэг нь нүүрэн дээр эргэж буугаад, замаа ч харах сөхөөгүй гүйж байхдаа нөгөө бүдүүн хавай залууг дахиж мөргөж, нүүрээр нь тавагтай хоолон дээр унагаад, өөрөө мөргөсөн хүчиндээ эргэж ойгоод загасны понд уруу уначихсан. Тэрүүгээр нэг орилоон болж байх хооронд, нөгөө залуугийн сууж байсан ширээний бүх хоол хүнс газар татагдаж унаад, нөгөөх чинь уурлахдаа бөөн хараал, ерөөл урсгаж орилоод л...
Үнэндээ энэ бүхэн хэдхэн секундын дотор л болоод өнгөрсөн л дөө.

Люси ингэж замдаа ярьж явсаар аавынхаа машины дэргэд ирэхэд Греди харцаараа охиноо бүрэн бүтэн байгаа эсэхийг харцаараа нэг бүртгээд, хоёулаа утсаа тасалж, далд хийлээ.
Люси үргэлжлүүлэн: Тэр үед Кел Риплигийн хүүхдүүдтэй маргалдаад, хоёр талаасаа найзуудаа дуудаад, хоёр талцсан сүржин юм болж байтал цагдаа нар ирсэн дээ. Анна ч нүүрээ дараад дотогшоо гүйгээд явчихсан. Миний бодлоор уйлж байсан байх. Би араас нь явдаг юмуу гэснээ гэнэт таныг энд байхгүйг хараад...

Греди: Над уруу ярьсан чинь сайн хэрэг охин минь гэж хэлээд мөрөөр нь тэврэн тайвшрууллаа. Охиных нь хамаг арьсных нь үс боссон мэдрэгдэв. – Миний хүрмийг нөмрөх үү?

Люси: Минийх дотор байгаа. Тэр олон хүн бужигнасан ил галын дэргэд байхдаа даараагүй л дээ, сая л тэндээс гарч ирээд жаахан даарчихлаа. Уг нь үдэшлэг тийм ч муу байгаагүй. Эхэндээ их хачин санагдсан ч дотор нь ороод, уур амьсгалыг нь мэдэрч эхлэхээр хэн ч цагийг зугаатай өнгөрүүлж байна гэж худлаа дүр эсгэх хэрэггүй болсон гэх үү дээ. Тэр байтугай бүр Стеси Ваймер, Лилиан Несс хоёрт хүртэл таалагдсан гээч. Тэдэнд өмнө нь ямар ч үдэшлэг таалагдаж байгаагүй юм. Тийм болохоор Ханнад хатуурхаад хэрэггүй шүү, за?

Греди охин уруугаа гайхсан харц чулуудаад: Нэгдүгээрт, би яасан гэж Ханнад хатуурхана гэж? Аа бас хоёрдугаарт, чи хэзээнээс Ханнаг өмөөрдөг болчихов?

Люси мөрөө хавчаад: Бодоод байсан чинь Балтимороос ирсэн нагац эгч болсон нь түүний буруу биш. Тэгээд ч Аннагийн хэлдгээр тэр хичээж байгаа нь үнэн болохоор л тэр байх.

Греди: “Тиймээ, тэр хичээж байгаа” гэж хэлэн охиныхоо духан дээр бахархан үнсээд: за алив, дотогшоо орж юу болж байгааг харцгаая.

Тэд хашаа уруу хамтдаа алхацгааж, 100 метр орчим яваад Греди орчныг түргэн ажиглалаа. Ямар ч гэсэн цусны ул мөр байсангүй. Цус байхгүй байна гэдэг нь сайны шинж гэж болно. Гэхдээ Жеймсийн байшингийн өмнөх талбай хар салхинд өртсөн газар аятай л харагдаж байв. Хүмүүс хоорондоо сэтгэл хөдлөл өндөртэй яриа өрнүүлж, бие биеэ нударч аван хөхрөлдөж байх үзэгдэв. Тэдний хажуугаар аяга, таваг цуглуулж, ширээ сандал эмхэлсэн хүмүүс хөлхөлдөнө. Мурфи, Женкс хоёр 8 залуу саатуулсан байх агаад түүний дотор хөөрхий Кел маань орсон байв. Риплигийн хүүхдүүд болон Түркен Контигийн хүүхдүүдийг хооронд нь салгаж хоёр эгнээ болгон суулгасан байв. Учир нь тэдгээр нөхдүүд хоорондоо талцан маргалдаж үймээн дэгдээж л дээ. Үдэшлэгийн бусад зочид машины зогсоол, байшин хоёрын хооронд хөлхөлдөж, зарим нь гэртээ харихаар зэхэж, байшингаас гадуур хувцаснуудаа авч байлаа. Мурфи, Гредиг хармагцаа байцааж байсан гэрчүүдээс холдож, гайхаж балмагдсан харцтайгаар түүнийг зүглэн ирлээ.

Мурфи: Шериф ээ, та энд юу хийж яваа юм бэ?

Греди гарыг нь нөхөрсгөөр атгаад: Би өнөөдөр энд албан хэргээр ирээгүй. Зүгээр аав хүнийхээ хувьд, бас найзын хувиар ирсэн юм. Тэгээд ч чи бүхнийг хяналтандаа авсан харагдаж байна.

Мурфи: Тийм ээ эрхэм ээ.

Тэгснээ Келийг хэн болохыг гэнэт санасан бололтой, би .... нөгөө ... үгүй ээ тэр хүү...

Греди: Ойлгож байна аа Фред, зүгээр л түүнтэй бусадтай харьцдаг шигээ харьцахад болно.

Мурфи: Би торгууль, шийтгэлийн талаар нэг их бодохгүй байна. Харин аав, ээжүүдийг нь ирж уулзаж, хүүхдүүдээ ав гэдэг юм билүү. Заримдаа эцэг, эхчүүдийг дулаан орноос нь босгож, энд гудамжинд, хүүхдүүдийн бодит амьдрал дунд авчрах нь тэдэнд цочрол өгөх нэг сайн арга болдог шүү дээ. Та миний юу гэх гээд байгааг ойлгож байгаа биз дээ?

Греди: Тэгэлгүй яахав. Тэгээд бусад нь бүгд явсны дараа манай хүүг явуулаарай. Тэр зүгээр үү?

Мурфи арагш хүүхдүүд рүү нэг хараад, бүтэн биеэрээ эргэж Греди рүү хараад шивнэсхийн: Доод уруул нь бага зэрэг хагарч цус гарсан байгаа. Гэхдээ цус нь аль хэдийн тогтчихсон. Харин улаан цамцтай хүү бас тэрний цаана байгаа хар цамцтай найз нь Келд цохиулсан, цохилтоо нэг хэсэгтээ л нүүрэндээ мэдрэх байх шүү. Нэгнийх нь хамар гэмтсэн байж магадгүй. Түргэн тусламж одоо ирж яваа. Юу болсон бэ гэхээр улаан цамцат Бенсоны залуу хатагтайд ямар нэг юм хэлж. Өнөөдөр тэр охины үдэшлэг болж байгаа гэдгийг энд дурьдах нь зүйтэй. Тэгээд танай хүү очиж өмгөөлөх гээд хаашаа явж, юу хийхийг нь заасан юм байх. Охиныг хамгаалаад хөндөлсөж зогсоход нь улаан цамцат түрүүлээд цохиод авч. Тэр үеэр бас нэг настай эмэгтэй тэрүүгээр нэг шуугиан тарьж манаргасан хэрэг гарсан. Охины нагац эгч тэнд байна, энэ бүх үймээний дараа тэр нэг их сайнгүй байх шиг харагдсан шүү.

Греди тэр үгийг сонсоод “Хэрэв тийм бол энэ бүх шуугиан тийм ч муу зүйл биш байж болох юм шүү. Ханнаг энд ирснээс хойш яаж хоорондох мөсөө хагалахаа мэдэхгүй л яваад байсан юм. Одоо л нэг сэтгэлээсээ ярихыг нь сонсох боломж олдож магадгүй.” гэж бодлоо. Кел рүү дахин нэг хартал тэр яг аав уруугаа харж таарлаа. Санаа зовон, ичиж байгаа нь илт. Шерифийн хүү байна гэдэг там байх. Кел бусдын л адил өсвөр насны дэггүй хүүхэд, энхийн цагаан тагтаа биш. Аавынхаа уур, цухлыг барж байсан удаа ч цөөнгүй. Тэр болгонд шерифийн хүү учраас бусдаас илүү шийтгүүлэх болж байсан. Харин азаар бусад хүүхдүүдтэй харьцуулахад хамаагүй цөөн удаа бас ойр ойрхон тиймэрхүү асуудал гаргаад байдаггүй нь сайшаалтай. Мурфигээс салж явахдаа Греди мөрөн дээгүүр нь давуулан Кел рүү хараад нүдээ ирмэв. Нүд ирмэх төдийд Келийн царайнаас санаа зовнил сарнин алга болж байгааг харж болохоор байв. Аав, хүү хоёр дараа тухтай ярилцана. Греди цааш алхаж байснаа хэсэг зогсоод хоёр булиа залуу дал мод ачиж байхыг харлаа. Клерфилдэд иймэрхүү зүйл өдөр болгон харагдаад байдаггүй болохоор сонихон байв. Түүнтэй таарсан хөршүүд, тосгоныхон толгой дохин мэндлэх нь мэндэлж, болсон явдлын талаар санаа бодлоо хэлэх нь хэллээ. Тэвчээртэй, анхааралтай тэднийг сонсов. Тэдний дунд настайвтар хүмүүс ч байсан учраас тэр болсон явдал тэдний сэтгэл санаанд хүндээр нөлөөлж цочирдуулаагүй байгаа гэж санаа зовсондоо гэртээ ганцаараа харьж чадах эсэхийг нь лавлав.

Линдси: Таныг шериф гэж хүмүүс надад хэллээ гэсээр Хавай даашинзтай, гартаа жижиг таваг барин ирлээ. Намайг Линдси Макел гэдэг, арга хэмжээ зохион байгуулагч. Ханна өөрт чинь үүнийг тавиарай гэж надаас хүссэн юм. Бид сүүлдээ урьдчилан төлөвлөөгүй олон хүн урьсан учраас хоол дуусах гээд байсан юм л даа. Энэ танд болон танай ээжид тавьсан төрсөн өдрийн бялуу. Үймээний үеэрх хохирлыг Ханна бид хоёр ярилцаж байгаад шийдвэрлэхээр тохиролцсон, манай үйлчилгээний дагуу даатгалаар хамгаалагдсан хэсгийг бид, даатгалд хамрагдаагүй хэсгийг Ханна хариуцна. Иймэрхүү зүйл үдэшлэгийн үеэр тохиолдох нь түгээмэл л дээ. Гэхдээ голчлон хүнд рок хэлбэрийн үдэшлэгийн үеэр илүү тохиолддог юм. За тэр ч яахав, түргэн ууртай хүмүүс хаа сайгүй л байдгаас хойш.

Греди гарын алгаа өргөн, чимээгүй болохыг дохиод: Би өнөөдөр энд албан ажлын хувиар ирээгүй. Би энд ирсэн хоёр зочны аав, бас Анна, Ханна хоёрын найз. Би зүгээр найзын хувиар туслах зүйл юу байна гэж мэдэх гэж ирсэн юм.

Линдси түүний гарын дохионд хэсэг цочирдсоноо: Аан тийм үү?Манай цэвэрлэгээний багийнхан цэвэрлэчих учраас...

Греди: Үгүй ээ, би сэтгэл санааны хувьд дэмжиж, тайвшруулахаар ирсэн гэх үү дээ.

Линдси: Өө ямар сайн найз вэ, Анна дээд давхарт...

Греди: Ханна

Линдси: Аа, Ханнагийн хувьд та нэг их зүйл хийж чадахгүй л болов уу. Ямар ч гэсэн түүнийг битгий дахиад уурлуулчихаарай, гуйж байна.

Греди: Дахиад уурлуулах аа?

Линдси: Сэтгэл санаа нь маш таагүй байгаа.

Греди: Тийм тавгүй байгаа юмуу? гэж хэлэхдээ тэр тэртээх олон жилийн өмнөх Жошийг цохисон бяцхан охины ууртай цэнхэр нүдийг саналаа. Ханна яасан гэж? Догшин авирлаагүй биздээ?

Линдси: Тэр галзуурахад ганц хуруу дутуу байна гэж хэлсэн. Гэхдээ уйлж эхлээд арай тайвширсан байх.

Греди: Ханна уйлсан юм уу? Түүний уйлж байхыг өмнө нь бас нэг л удаа харсан юм байна.

Үргэлжлэл бий...

Өмнөх хэсгийг уншихыг хүсвэл энд бас энд дараарай.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Charlotte
  |  
Өмнөх мэдээлэл
Шийдсэн л бол шийдсэн
Дараах мэдээлэл
Гоолингоо зөвлөж байна

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(606)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com