ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Орлогынхоо 15 хувийг суралцахад зарцуул

Ажил & Мөнгө  | 2015 / 04 / 30

Лизинг, СӨХ, хоол унааны төлбөрт “хөөгдөөд” ирэхээр тансаглалд тооцогдох олон зүйлд мөнгө үрэхээс татгалзах хандлагатай болдог. “Юун үнэртэй ус, зээлээ өгөөгүй байхад чинь!”, “За, хоёулаа урдахаа дийлэхгүй байж, жүжиг энэ тэр гэхээ больё доо”, “Наад захын хэрэгцээгээ хангасныхаа дараа л суралцах талаар бодож үзье”. Ингээд л үндсэн хэрэгцээнүүд бүх мөнгийг маань уугаад дуусгачихаж байгаа юм даа. Гоо сайхан, жүжиг зэргээс танаж болох ч суралцахыг лав хойшлуулж болохгүй!

Орлогынхоо 15 хувийг суралцахад зарцуул

Азийн хамгийн баян эрхэм Ли Ка Шингийн мөнгөний тухайд баримталдаг зарчим-д орлогынхоо 15 хувийг суралцахад зарцуулах ёстой тухай дурдагдсан байдаг. Тэгэхгүй бол бидний бүх мөнгө эргээд “мөнгө болж орж ирдэггүй” зүйлсэд үрэгдсээр дуусчихдаг. Ходоодонд орсон хоол ялгадас болоод гарчихна, өмссөн хувцас маань элэгдээд хаягдана. Харин толгойндоо хийсэн мэдлэг, оюундаа хийсэн хөрөнгө оруулалт маань тэндээ л үлдэнэ, хаашаа ч алга болохгүй. Гарснаасаа хэд дахин үржигдээд “ороод ирдэг” учраас энэ төрлийн зарцуулалт “дэмий гарлага” огтхон ч биш.

Үр бүтээлтэй санхүүгийн зохион байгуулалтын гол зарчим бол одооны орлогоо ашиглан, ирээдүйн орлогоо нэмэгдүүлэх юм. Үүнийг биелүүлэх энгийн арга бол тодорхой хувийг нь суралцахад зарцуулах мөн. “Миний 400-хан мянган төгрөгний цалинд ч энэ үйлчлэхгүй байх л дөө” гэж бодоод цонхоо хаах хэрэггүй шүү. 400 байтугай, оюутны 70-аараа амьдарч буй залуу бүсгүйчүүдэд ч энэ хамаатай.

Зарцуулах мөнгөний хэмжээг заагаагүй нь энэ зөвлөгөөний хамгийн чухал тал билээ. Чиний орлого их ч бай, бага ч бай 15 хувийн дүрэм яг ижилхэн үйлчлэх ёстой. 70 мянган төгрөг олдог бол 10500 төгрөөөр сардаа нэг удаа өөртөө хэрэгтэй гэсэн лекцний таксыг төлөөд суучихдаг байвал сайн. 2 сая төгрөгний цалинтай бол 300 мянган төгрөгийг ахиж дэвшихдээ зарцуулан хурааж байгаад жилийн дараа магистрынхаа төлбөрийг бүтнээр нь төлөөд суучих хэрэгтэй. Зөвхөн сургуульд сууж, ном уншихаар сурах үйл явцаа ч бас бүү хязгаарлаарай. Мундаг хүмүүстэй уулзаж танилцах, тэднээс үг “сонсох”, ур чадвараа сайжруулахад чинь нэмэр болохуйц программууд татаж суулгахад ч зарцуулж болно.

Цалингаа авмагцаа 15 хувьд нь гар хүрэлгүй цааш нь хийгээд дараа нь чамд илүү их амжилтыг дуудаж, түүнийгээ дагаад илүү их орлогыг авчрах ямар нэг оюун санааны тэлэлтэнд зарцуулахыг Гоолингоо нь зөвлөж байна!

* “Оюуны бядтай” сарын онцлох нийтлэл
1.
Өдөр бүр таны хэлж буй сайхан үгс бүтэж Өлзий болтугай. Like дарж ӨЛЗИЙ-ийн хуудаст нэгдээрэй.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Солонгон охин
  |  

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(224)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Лолли.   2015-09-21
Баярлалаа Гоолингоо хэрэгжүүлнэ

Зочин: zaya.   2015-09-09
yamar huurhun yum bee goolingoo bayrlalaa

Зочин: nyamka.   2015-05-13
heregtei medeelel bna bayrlalaa

Сүүлийн сэтгэгдэл

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


Эрүүл хооллолт

GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com