ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

5-р сарын зурхай

Зурхай  | 2015 / 04 / 30

Хавар гэдэг бүх зүйл амилж, өндийх цаг. Яг л яргуй цэцэг, ногоохон өвстэй цуг цасан ширхэг доороос өндийх шиг бас нэг амь дэлхийд мэндлэхээр олон бүсгүйчүүдийн дотор ургаж байгаа. Байгаль хүн төрөлхтөнийг эхэлж төрүүлчихээд, амьдралыг нь тэтгэх бүхнийг бий болгон өсгөж байгаа шиг бүсгүй хүн болж төрсөн бидэнд ч хэн нэгний агуу “Байгаль эх” нь болох хувь заяаг оногдуулжээ. Бахархаж, талархан хүлээн аваарай, удахгүй ээж болох хөөрхөнүүд минь :-)

5-р сарын зурхай

Хонь

Сарын эхний 7 хоног хониныхонд нэлээн хөл хөдөлгөөн, харилцаа холбооны өөрчлөлт авчрах нь. Хэн нэгэнтэй санал бодлоо солилцох, сэтгэлээ уудалсан дотно яриа өрнүүлэх, текст мессежүүд, жижиг хэлэлцээр, удаан хол газар алхангаа хүнтэй ярилцах боломж зөндөө гарна. Магадгүй 1, 2 хоногийн богино аялалд ч явж магадгүй. Сарын 8- ны өдрөөс эхлээд хосуудын харилцаа гэр бүл, орон гэр, үл хөдлөх хөрөнгө гэх мэт асуудалд төвлөрнө. Харилцан зөвшилцөлд хүрэх амаргүй байх болно. Бие биедээ урам хугарах, хардалт, хэт сэтгэл хөдлөл зэрэг нь гэнэтийн, урьдчилан төлөвлөөгүй нөхцөл байдал үүсгэж магадгүй. Тэгсэн ч гэсэн хосуудын хоорондын романтик харилцаа хэвээр байсаар байх болно. Өнгөрсөнд болсон ямар нэг асуудал эргэн босч ирж магадгүй.
Нар, хонины ордод шилжиж ирснээр сарын эхний 20 хоног мөнгө төгрөгний асуудалд ээлтэй байна. Ялангуяа сарын эхний 10 хоногт мөнгөө зөв зүйлд эргэлтэнд оруулвал сайн. Амбицтай холбоотой үйл хэрэг энэ сард тийм ч ахицтай харагдахгүй ба одоо байгаагаасаа уруудах хандлага ажиглагдана. Зарим нэг бэрхшээл, саадыг даван туулах бэлтгэлтэй бай. Анхаарал төвлөрөх чадвар сайнгүй байна. Хүмүүстэй харилцах харилцаа, мэдээлэл, аялал зугаалга, бичиг баримттай холбоотой асуудал толгойд чинь ахин дахин эргэлдсээр байх болно. Тэвчээртэй, анхааралтай байж чадвал бүх зүйл хэвийн болж өнгөрнө. Хэрэв энэ сард ямар нэг шалгалт, тест, ярилцлага, илтгэл тавих бол урьдчилан маш сайн бэлтгэх хэрэгтэй шүү. Энэ сард хонины ордны мэдрэлийн систем ачаалал ихтэй байх төлөвтэй ба энэ нь өнгөрсөнд болсон хуучин асуудалтай холбоотой стрессээс үүсэх магадлал өндөр. Биеийн байдал чинь тийм ч сайнгүй байгаа болохоор ажлаа аль болох сайн төлөвлөж, зөвхөн чухал ажилдаа анхаарч ажиллан, хүчээ тарамдахгүй байхыг зөвлөе.

Үхэр

Сарын 12-ны өдрийг хүртэл хосуудын харилцаанд тэмдэглэлт үйл явдал, чухал өөрчлөлтүүд явагдана. Нөгөө талаас ангараг гариг Үхрийн ордныхныг эрхшээлдээ оруулах гэсэн, түрэмгий занг өдөөх тул бага зэрэг тактиктай байж, араншингаа хянууштай. 12-ны өдрөөс хойш хосууд бие биедээ тэвчээртэй хандах хэрэгтэй. Учир нь энэ үеэр хардалт, үл ойлголцол, айдас, урам хугаралт, тогтворгүй байдлыг хосын харилцаанд авчирах магадлалтай байна. Хайр дурлал, сексийн амьдрал тогтворгүй, шийдэмгий бус байхаас гадна романтик байдал, хайр дурлалаас илүү мөнгө, материаллаг зүйлд анхаарал илүү төвлөрсөн байна. Ангараг гаригийн нөлөөгөөр сарын 12 хүртэл амбиц өндөр, санаачлагатай, өрсөлдөх чадвартай байна. Энэ үед юу хүсч байгаагаа тодорхой мэдэх бөгөөд түүнийхээ төлөө шаргуу, идэвхтэй ажиллана. Харин 12-ноос хойш төөрөгдөл, ашиггүй төсөл, итгэл эвдсэн хүмүүс тааралдаж, толгой эргүүлсэн нөхцөл байдлууд гарч ирнэ. Бусдын тусламжинд найдах хэрэггүй, өөрийнхөө хүчинд итгэ. Байдал хэсэг хугацааны дараа сайнаар шийдэгдэнэ. Ажлын хувьд гэнэтийн өөрчлөлт, урьдчилан таамаглаагүй нөхцөл байдал үүснэ. 5-р сард ажил, карьер тун тогтворгүй байна. Үхрийн ордныхон энэ сард мөнгөндөө хянамгай хандахгүй бол эрсдэлтэй учраас ухаалаг байдлаар, хэмнэж зарцуулахыг хичээ. Харин эрүүл мэнд, сэтгэл санааны байдал маш сайн байна. Хошин шогийн мэдрэмж нэмэгдэж, ёс суртахуун өндөр байх тул энэ үеийг ашиглаад биеэ чийрэгжүүлж, дасгал хөдөлгөөн хийхэд тохиромжтой. Гэхдээ хэт ачаалал өгч, хэтрүүлэхгүй байхад анхаараарай. Аливаа зөрчил маргаанаас зайлсхий. Эмнэлэгт очих хэрэгтэй санагдвал зөн совиндоо итгэж, биеэ чагнаж, хойшлуулалгүй очихыг зөвлөж байна.

Ихэр

Сарын 8-ныг хүртэл хайр дурлал, сексийн амьдрал баяр хөөртэй, дэврүүн хэвээр байна. Хостой Ихрүүдийн хувьд хоорондын ойлголцол, хослон зохицох байдал өндөр байх болно. Харин сарын 8-наас хойш хосын эротик харилцаа илүү романтик болж сэтгэлийн нарийн харилцаа холбоонд шилжин шат ахина. Энэ байдал нэг их удаан үргэлжлэхгүй бөгөөд 12-ноос эхлээд дур хүсэл хүчтэй нэмэгдэж, догшин ширүүн, дүрэлзсэн байдлаар дахин асна. Санаачлагыг гартаа ав, үр дүнд нь том шагнал хүлээж байна. Гэхдээ жорыг нь тааруулахгүй бол өөрийн мэдэлгүйгээр зөрчил үүсгэж ч мэднэ. Буд гаригийн нөлөөгөөр санхүүгийн байдал тогворгүй, өсөж уруудсан байдалтай байна. Сарын эхний өдрөөс 19 хүртэл нэг мөчлөг, 19 нөөс 6 сарын 12 хүртэл өөр нэг мөчлөгтэйгөөр хэлбэлзэн санхүүгийн байдал муудах төлөвтэй байна. Энэ үед мөнгө, санхүүгийн байдалдаа анализ хийх, шинэчлэл хийх, дахин төлөвлөх зэрэг алхам хийх нь зүйтэй.
Мэргэжлийн талаарх мэдээ мэдээлэл, аялал, хичээл сургалт, бичин туурвихтай холбоотой ажил үүргүүд оюун бодлыг чинь хангалттай завгүй байлгана. Чадварлаг, ажил хэрэгч байдал чинь энэ бүхнийг амжилттай гүйцэтгэхэд тусална. Ангараг гаригийн шилжилтийн үе учраас хэдийгээр уналтын үе байж зарим нэг хэцүү сорилтуудтай тулгарах боловч 5-р сар ихрүүдийн хувьд үйл явдлаар дүүрэн сар болно. Тэвчээртэй, тайван, анхааралтай ажиллаж чадвал санаанд оромгүй том амжилт гаргах боломж бий. Мөнгөөр дутагдах асуудал гарахгүй. Биеийн эрч хүч өндөр байгаа тул санаачлагатай, аливаад тууштай үр дүн гаргах боломж дүүрэн байна. Буд гаригийн нөлөөгөөр өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ. Нөгөө талаас ангараг гариг тоомжиргүй хандлагыг үүсгэснээр анхаарал төвлөрөл сарних, зохицуулалт хийх чадварт нөлөөлөх магадлалтай тул ажлаа сайн төлөвлө. Энэ сар Ихрийнхэнд осол аваар, үл ойлголцлоос зайлсхийж, өндөр сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Мэлхий

Хайр дурлалын сугар гариг энэ сарын 8 наас эхлэн 6 сарын 5 хүртэл Мэлхийн ордонд байрлана. Сугар гаригийн нөлөөгөөр дур булаам байдал нэмэгдэж, романтик харилцаа, хайр дурлалд идэвхтэй сар болж өнгөрөх төлөвтэй. Ганц бие Мэлхийн ордныхон яг энэ үед амьдралын ханиа хайвал өөрийн нөгөө тал болсон тохиромжтой хүнээ олох магадлал өндөр. Аль хэдийн хосоо олсон хүмүүсийн хувьд энэ сар харилцан ойлголцол, дотно дулаан харилцааг гүнзгийрүүлсэн таатай сар болно. Түүний хажуугаар зарим нэг бяцхан үл ойлголцлоос болоод том маргаан үүсэх магадлалтай тул асуудлыг том болгон хүндрүүлэхгүйгээр бодлоготой, ухаалаг хандаж өнгөрүүлвэл бүх зүйл хэвийн үргэлжилнэ.
Нарны нөлөөгөөр мэргэжлийн ажлаа хийхэд тусламж дэмжлэг хангалттай ирэх учраас хэрэгтэй мэдээллээ олох, үүрэг даалгавраа биелүүлэхэд харьцангуй хялбар байхаар байна. Нийгмийн идэвхтэй байдал, дипломат харилцаа, хүмүүсийг өөртөө татах увидас чинь амжилт дагуулна. Нөхцөл байдлыг ашиглаж чадвал азын тэнгэр ивээсэн сар болж өнгөрнө. Ялангуяа хийж буй ажил чинь олны анхаарлын төвд байдаг, урлаг, гоо сайхан, ганган хээнцэр байдал, хүмүүсийн ая тухыг хангахтай холбогдсон бол маш том амжилт гаргах боломж дүүрэн байна. Од гаригс таны талд байгаа нь сайн хэрэг боловч сарын 2 дахь 10 хоногийн эхээр ажил мэргэжилтэй холбоотой бага зэрэг саад гарч мэдэх тул сэрэмжтэй байгтун. Мөнгөний асуудал нэг их гарахгүй боловч сарын сүүлийн 10 хоногт хямгатай байгаарай. Амжилт дүүрэн 5-р сардаа Мэлхийнүүд эрүүл мэнддээ онцгой анхаарах хэрэгтэй. Сэтгэл санаагаа тогтвортой байлгаж, хувийн зохион байгуулалттай байж биеэ хэт ачааллуулах, мэдрэлийн ядаргаанд орохгүй байхыг хичээ. Амьсгалын замын өвчин, жижиг осол гэмтэл, харшил, мэдрэлийн гаралтай өвчнүүдээс сэрэмжилж биеэ гамнаарай.

Арслан

Бархасбадь гаригийн нөлөөгөөр хайр дурлалын хэрэгцээ өндөр байж ганцаардсан мэдрэмж төрнө. Үүнийг дагаад өөрийгөө илэрхийлэх байдал чинь сэтгэл хөдлөл ихтэй, ямар нэг шүүлтүүргүй байх тул шинэ харилцаа цэцэглүүлэх боломж олгоно. Бархасбадь гаригийн үүд хаалга өнгөрсөн жил Арслангийн ордныхны хувьд нээгдсэн бөгөөд энэ оны 8 сар хүртэл өгөөжөө өгнө. Гэхдээ 5-р сард хосуудын харилцаа эмзэг, саад бэрхшээлтэй тулгарах нь. Энэ нь санал нийлэхгүй асуудал үүсэх, харилцааны чадвар дутуугаас өөрийгөө бүрэн ойлгуулж чадахгүй байх нь томоохон зөрчил үүсгэх үндэс болж мэдэхээр байна гэсэн үг. Аливаа харилцааны асуудалд нухацтай хандахгүй бол буруу сонголт, хоосон итгэл найдвар, сэтгэлээр унах зүйлс гарч ирж болзошгүй.
Зорьсон зорилго, одоогийн нөхцөл байдлыг дүгнэвэл Арслангийнхан зөв замаараа явж байна. Ажилдаа өөрийгөө бүрэн дайчилж чадвал гялалзах боломж өндөр байна. Ялангуяа сарын эхний 10 хоног ээлтэй. Өдөр тутмын ажилд гарч буй санаа зовоосон асуудлуудыг шийдвэрлэхэд хүчин чармайлт гаргаж чадвал тулгарсан саад бэрхшээл, дайсагнасан байдлыг намжаана. Багаар ажиллах арга хэмжээ, бүлэг хүмүүст чиглэсэн арга хэмжээнүүдэд илүү их анхаарлаа хандуулж, цагаа зарцуулах нь зүйтэй. Энерги, эрч хүчийнхээ ихэнхийг энэ чиглэлд сорих хэрэгтэй болох бөгөөд замд чинь багагүй саад бэрхшээл тулгарна гэдэгт бэлтгэлтэй бай. Мөнгөний хувьд эрсдэл, зарим нэг хугацаа хойшилсон асуудал гарах магадлал байна. Сэтгэл санаа, биеийн эрүүл мэндийн хувьд байж болох хамгийн дээд түвшиндээ байна. Ерөнхий эрүүл мэндийн байдал сайн харагдаж байвч зарим нэг урьдчилан таамаглашгүй, ховор өвчний шинж тэмдгүүд илрэхийг үгүйсгэхгүй. Дээрхээс сэргийлэхийн тулд аливаа эрсдэл болон хэтрүүлсэн биеийн ачааллаас татгалзаарай.

Охин

Хайр дурлалын аз, од гийсэн сар байх чинь ээ. Сарын эхний 7 хоногт тааламжтай байдал, уяхан дэврүүн сэтгэл зүй давамгайлна. Сарын 8 -наас од гаригс Охиныхонд романтик харилцаа холбоо, сэтгэл хөдлөл, шинэ итгэл найдвар авчирна. Ерөнхийдөө 5-р сар таныг тогтвортой харилцаа уруу чиглүүлж байна. Хайрын харилцаандаа эв найрамдал, аюулгүй байдал, зөөлөн дулаан хандлага хүсэж байгаа чинь дамжиггүй. Энэ чинь ч зөв бөгөөд Охиныхон энэ байдлаа адал явдал, сэтгэл хөдлөлөөр өдөөгдсөн ямар нэг эрсдэлт байдлаар сорихыг хүсэхгүй. Хэрэв ямар нэг асуудал гарвал энэ нь сексийн амьдралтай холбоотой байж магадгүй. Гэхдээ заавал асуудал гарна гэсэн үг биш гэдгийг санаарай. Хичээл сургууль, соёлын эсвэл оюун санааны үйл ажиллагаанууд, аялал зугаалга Охины ордныхны амьдралын нэг хэсэг байх нь. Энэ бүх идэвхтэй амьдралын хэмнэл нь 5-р сарын турш сэтгэл санааны тааламжтай байдлыг хангана. Хайртай хүнээсээ юмуу дотны эмэгтэй хүнээс тусламж дэмжлэг авахдаа бүү татгалзаарай. Чамд маш их хэрэг болох болно.
Карьерын хувьд шийдвэрлэхэд төвөгтэй, түргэн шийдвэр гаргах хэрэгтэй асуудалтай тулгарна. Бүх зүйл төлөвлөсний дагуу болдоггүйтэй адил санаанд чинь ч ороогүй шинэ, гэнэтийн, жижиг асуудлууд гарч мэдэх юм. Бэлтгэлтэй байгаарай. Мөн энэ сард нэг дор олон зүйл хийхээр төлвлөөд хэрэггүй. Харин тухайн мөчид ганцхан чухал асуудлыг барьж аваад төвлөрөн сууж дуусгах маягаар ажиллавал үр дүнтэй. Өмнө нь төлөвлөн бодож байгаад мартсан зорилго гэнэт санаанд чинь орвол гайхах хэрэггүй. Шинэ мэдээ мэдээлэл, хүмүүстэй харилцах харилцаа, аялалд анхаарлаа хандуул. Мөнгө санхүүгийн байдал сайн байна, ялангуяа эхний 20 хоногт огт асуудалгүй. Эрүүл мэндийн хувьд анхаарал төвлөрөх байдал, муу зуршил таныг бага зэрэг зовоох нь. Жижиг сажиг зүйлд уцаар чинь хүрэх хандлага ажиглагдана. Эдгээрийг даван туулахын тулд хувийн зохион байгуулалт, нарийн төлөвлөгөө гарган, дагаж ажиллах шаардлага тулгарна. Осол гэмтлээс сэрэмжлээрэй.

Жинлүүр

Хосуудын харилцааны чухал асуудлуудыг сөхөж тавьсан сар болох нь. Сугар гаригийн нөлөөгөөр хувийн сонирхол, карьер хоёрын хоорондын огтлолцлын цэгийг тодорхойлох боломж гарч ирнэ. Хайртай хүнээсээ өөрт ашигтай тусламж авах юмуу эсвэл олон нийтийн танил хүнтэй дотно харилцаа эхлүүлж магад. Сарын эхний 10 хоногт хосуудын амьдралд санаа зовох зүйл гарч ирэх боловч энэ нь харилцааныхаа нарийн учир шалтгааныг ойлгож мэдэх, хайртынхаа сэтгэл зүйг ойлгох боломж олгоно. Сарын сүүлийн 20 хоногт Жинлүүрийнхний хайр дурлал, хосын амьдралд холын зай, соёлын ялгаа, үзэл суртлын чанартай асуудлууд гарч ирэх нь. Хайртай хүнтэйгээ хамт шинэ газар нутаг, оюун санааны өөр түвшинд өөрийгөө сорих боломж гарч ирнэ. Мөн энэ сард Жинлүүрийнхэн нэг их хүчин чармайлт гаргахгүйгээр сэтгэл дүүрэн байж чадна. Ингэхийн тулд хэн нэг эмэгтэй хүнээс юмуу чамд сайн хүнээс ирэх тусламжыг татгалзалгүй хүлээж ав. Танил тал, сайн харилцаа холбоо, хүмүүст таалагдах чадвар чинь давуу тал болно. Сарын турш оюун санаа, соёл боловсролтой холбоотой сорилтууд тулгарна. Эдгээрийг даван туулахад тийм ч амар байхгүй болов уу. Энэ нь өмнө нь эхлүүлээд орхисон төсөлтэй холбоотой байж болно. Төлөвлөсөн аялал урьдчилан төлөвлөөгүй асуудал юмуу санал зөрөлдөөнөөс шалтгаалан цуцлагдаж магад. Санхүүгийн хувьд идэвхтэй сар болох бөгөөд одоо оршин байгаа эх сурвалжаас гадуурх хөрөнгө оруулалт, орлоготой холбоотой ажил хэрэг бүтэмжтэй байна. Мэдрэлийн систем нэлээн ачаалалтай байх нь. Өөрийн сул тал дээрээ төвлөрч, нүүр тулах цаг иржээ. Жинлүүрийн эрч хүч сарын эхний 10 хоногт буурах бөгөөд биедээ хямгатай байхгүй бол энэ үедээ өвчин тусах магадлал өндөр. Гэхдээ азаар нэг их хүнд өвдөхгүй тул санаа зоволтгүй. Амьдралын чухал асуудлуудтай төвлөрөх, том бодлогын чанартай төлөвлөөнүүдээ эргэн харах үе ирж байна.

Хилэнц

Хайр дурлалын амьдралд нар гийсэн сар болох нь ээ. Хосын амьдрал сарын турш хилэнцүүдийн анхаарлын төвд байх бөгөөд гаргах шийдвэр, үйл хэрэгт нь гол түлхэц болно. Партнерийн чинь хувьд бас идэвхтэй сар болох бөгөөд тэд санаачлагыг гартаа авч, мөн чанараа батлах гэж хичээх болно. Хэрэв хэн нэг таалагддаг хүн байгаа бол энэ сард эхний алхам хийгээд үзэхэд гэмгүй. Аль хэдийн хосоо олсон бол хамтын зорилгодоо хүрэх алхам хийхэд хүчин чармайлт гаргах үе. Үүнээс гадна Хилэнцийнхэнд 5-р сар холын зайны хайрын харилцаа эсвэл сэтгэл зүрхтэй холбоотой асуудлаар хол аялж магадгүйг сануулж байна. Соёл болон оюун санааны сонирхол нь Хилэнцийнхэний хайр дурлалын амьдрал дахь шийдвэрт чухал нөлөө үзүүлнэ. Учир нь эдгээрээр дамжуулан гүүр босгож, өөр боломжуудад үүд хаалгаа нээх боломжтой юм. Амжилтын хаалга нээлттэй, шинэ боломжууд дүүрэн сар. Шүүрч авч чадвал амжилтанд хүрэхэд хялбар сар болно. Харилцаа холбоо энэ сард их чухал шүү. Шинэ хамтрагчтай болох, чухал гэрээнд гарын үсэг зурах боломж гарч ирнэ. Мөнгө, санхүүгийн хувьд онцлон тэмдэглүүштэй чухал сар болно. Сэрэмжтэй байхгүй бол тооцоололтой холбоотой алдаа, банкны саатал, даатгалын байгууллагатай холбоотой хугацаа хойшилсон асуудал гарч мэднэ. Эдгээрээс дүгнэхэд Хилэнцийнхэний санхүүд тогтворгүй сар ирж байна. Алдаа гаргах, залиланд өртөх, алдагдал хүлээж магадгүй тул сэрэмжил. Мөнгөндөө хямгатай бай. Сарын эхний 10 хоног стресстэй өнгөрч, ядаргаанд орж байгаа мэт санагдаж эхэлнэ. Харин сарын сүүлийн 20 хоногт эрч хүч багасаж, өөдрөг үзэл бага, уцаарлангуй байх нь. Асуудлыг гартаа авахгүй бол мэдрэлийн системээ ядрааснаар биеийн байдал чинь дагаад муудаж мэдэх юм. Өөртөө анхаарал тавьж, ямар нэг шинж тэмдэг илэрвэл тоохгүй өнгөрөлгүй арга хэмжээ ав. Мэргэжлийн тусламж авахгүйгээр биеийнхээ хүчинд найдаад хэрэггүй шүү. Хүнээс мөнгө зээлэх хэрэггүй.

Нум

Энэ сар Нумынхны бусадтай харилцах харилцаанд асуудал үүсгэх нь. Хосын харилцаанд хоорондоо ойлголцоход хэцүү болж, ажил үүргийн давхардал, шийдэмгий бус байдал, тогтвортой бус, төвөгтэй нөхцөл байдлуудад хариу үйлдэл үзүүлэхдээ алдаа гаргах магадлалтай. Шийдэгдээгүй өнгөрсөн хуучин асуудал сөхөгдөн гарч ирж, дахин дүгнэлт хийж, тодруулах шаардлага гарна. Сарын 12-нд хосууд харилцаандаа тэвчээртэй байхыг сануулж байна. Учир нь энэ үеэр үл ойлголцол, жижиг асуудлыг дэвэргэх зүйл гарч болзошгүй. Энэ бүхнийг амжилттай давж, хоорондоо нээлттэй ярилцаж чадвал эцсийн дүндээ хосууд санал нийлж, хамтын зорилгодоо хүч нийлүүлэхээр нэгдэж чадна.
Нарны нөлөөгөөр Нумын ордныхны удаан хугацааны хүчин чармайлт одоо л удирдлагын нүдэнд харагдаж эхэлж байна. Ингэснээр ажлын байран дахь эрх мэдэл нэмэгдэж, сайн үр дүн гаргаж, амжилттай ажиллах боломж дүүрэн байна. 5-р сард ажлын амжилт чинь бусад харилцах харилцаанаас ихээхэн шалтгаалах тул хамт ажиллагсад, үйлчлүүлэгчид, асуудал гарахад голлон чиглүүлж зөвлөх үүрэгтэй хүмүүстэй найрсаг, илэн далангуй харилцаатай байхыг хичээ. Удирдлагуудтайгаа харилцах харилцаанд бас анхаарч ухаалаг бай. Хийж байгаа ажлаа нээлттэй, ил тод, илүү сайжруулж болохуйц асуудлуудыг бүгдийг нь харгалзан үзэж, шударга байх нь чухал. Тэгэж чадахгүй тохиолдолд эрт, орой хэзээ нэгэн цагт хамтран ажиллагсдын дундаас асуудал гаргаж ирэх, энэ нь цаашлаад зөрчилд хүргэж болно. Энэ зөрчил нь санхүүд чинь муугаар нөлөөлж мэдэх юм. Гэхдээ мөнгөөр тасрахгүй тул нэг их санаа зоволтгүй. Мөн энэ сар бол эрүүл мэнддээ анхаарал хандуулах сар. Гэхдээ од гаригсын урьдчилан таамаглаж байгаагаар ямар нэг онцгой хүндрэлтэй биш харин жижиг сажиг өдөр тутмын амьдралын хэвшилтэй холбоотой асуудлууд гарч ирэх бололтой. Энэ сард эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт орох юмуу, өвдөөгүй байсан ч эмнэлэг, эрүүл мэндийн үйлчилгээний газраар зөвлөгөө авах, шүдээ эмчлүүлэх, хойшлуулсаар байсан эмчилгээ зэргээ хийлгэхэд тустай. Бусадтай харилцахдаа тэвчээртэй бай. Хүмүүстэй харилцахдаа өөрийгөө бүрэн ойлгуулж чадаж байгаа эсэхтээ анхаарал хандуулаад үзээрэй.

Матар

Хайр дурлал, сексийн амьдрал буцалсан сар болох төлөвтэй. Иймээс хувийн амьдралынхаа хувьд сэтгэл хангалуун, аз жаргалтай сар болж өнгөрнө. Дур булаам байдал нэмэгдэж, соронз аятай л байх нь олон боломж, сонголтыг чамд авчирна. Одоо байгаа нөхцөл байдал, юу хүсэж байгаагаас чинь шалтгаалаад шинэ харилцаа эхлүүлэх юмуу эсвэл одооны харилцаагаа шинэ түвшинд авчрах боломж байна. Хүнийг өөртөө татах чадвар чинь нэмэгдсэн байгаа энэ үеийн хэргийг нь гаргаж, өөрт ашигтайгаар эргүүлэхийг од гаригс зөвлөж байгааг анхааралдаа аваарай. Энэ үед өөртөө итгэх итгэл нэмэгдэж, өмнө нь толгойд чинь эргэлддэг байсан эргэлзээ, айдас мэдрэгдэхээ болино. Сексийн амьдралдаа шинэчлэл хийж, өөрийгөө нээн илрүүлэх сар ирж байна. Зорьсон зорилгодоо тууштай байгаа чинь сайн хэрэг. Хүмүүсийг өөрийнхөө талд хэрхэн татах талаар сайн мэддэг чадвар чинь нийгмийн харилцаанд оролцох үед давуу тал чинь болно. Шинэ түнштэй болох, ойрын хугацаанд ашиг олох хэлэлцээр хийвэл үр дүнтэй. Аливаа өрсөлдөөн, мэтгэлцээнд оролцоход давуу тал их байгаа тул эмээх зүйлгүй. Хийх ажил маш их байх бөгөөд ачаалал өндөртэй ажиллах үе. Чухал шийдвэр гаргах сорилтууд ч ирэх магадлалтай бөгөөд бага дээр нь түргэн арга хэмжээ авч асуудлыг намжаахыг хичээ. Ажлаа дор дор нь амжуулахгүй бол нэг л мэдэхэд овоорсон байх тул нэн чухал ажлуудаа түрүүлж амжуулах байдлаар хувийн зохион байгуулалттай ажилла. Бичиг баримтаа хольж солихоос болгоомжил. Мөнгө өөрийн чинь хүчин чармайлтаас илүү бусад хүмүүсээр дамжин орж ирнэ. Мөн өөртөө анхаарахгүй бол энэ сард өвдөх магадлал өндөр байгааг анхааруулж байна. Стрессдэхээс зайлсхийж, амьсгалын гаралтай өвчин тусвал түргэн арга хэмжээ аваарай. Гар, мөрний хэсэгтээ гэмтвэл тоохгүй өнгөрч болохгүй. Хууч өвчин сэдэрч магадгүй. Анхаарал болгоомж алдсанаас үүсч болох аливаа аюулаас сэрэмжил. Хэрэв ямар нэг эрүүл мэндийн асуудал гарч ирвэл зөвхөн нэг хүний амаар бус, хэд хэдэн эмчийн саналыг асууж байж шийдвэр гаргаарай.

Хумх

Энэ оны 8-р сарыг хүртэл зүрх сэтгэлийн асуудалд бүхий л боломж, сонголтууд чиний өмнө гарч ирэх болно. Шинэ санал, шинэ харилцаа гарч ирэх магадлал энэ үеэр хамгийн өндөр байна. Ялангуяа энэ сард сэтгэл догдлуулсан томоохон өөрчлөлт хувийн амьдралд чинь гарч магад. Бүр галзуу гэмээр гэнэтийн өөрчлөлт хийх зориг орж ч болох юм. Сарын эхний 7 хоногт сэтгэл хөдлөлд хэт автахгүй байж, ухаалаг хандахгүй бол бүх зүйл харагдаж байгаа шигээ биш гэдгийг сануулсан үйл явдал гарч мэднэ. Сарын 12-ны үеэр хамгийн тэмдэглүүштэй оргил үе тохиох бөгөөд гэнэтийн дур хүсэл, адал явдалд татагдах, холбогдох хэрэггүй гэдгээ мэддэг хүнтэй харилцаанд орох, романтик сэтгэлгээ хэтэрсэн үе гэхэд болно. Ажил хэргийн тал дээр сайн сар болно гэдэгт найдаж болно. Хийж байгаа ажилдаа дуртай учраас хамтран ажиллагсадтайгаа халуун дулаан, тааламжтай харилцаатай байх бөгөөд хамт олны уур амьсгалыг нэмэх нэг үйл явдал болсноор ажлын байр бүр ч тааламжтай газар болж хувирах нь. Авьяас, бүтээлч чадвартай холбоотой ажил хийдэг бол амжилт ойрхон байна. Бизнесээ сурталчлах зэрэг ажлаа сайжруулах санаачлагатай алхмуудыг авбал орлого нэмэгдэнэ, үүнийг хийх үеэр тохиолдох жижиг сажиг асуудлуудыг даваад гарах бэлтгэлтэй байгаарай. Гэр бүл чинь чамайг ажилдаа амжилт гаргахад дэмжинэ, гэр бүлийн хүрээнд эзлэх байр суурь илүү тодорхой болж ирнэ. Мөнгө санхүү сайн байна, ялангуяа түншилсэн бизнес ашиг авчирна, гэвч мөнгөө зөв зарцуулах тал дээр бодолтой байхыг зөвлөж байна. Эрүүл мэнд ерөнхийдөө сайн байна, дараах хоёр асуудал гарч мэдэх юм. Өөрийгөө хэт ачааллаж ядаргаанд орох, хэт их бодож толгойгоо ядраахаас сэрэмжилвэл ямар ч асуудалгүй. Тайван байж, аливаад сэтгэл хөдлөлөөр бүү ханд. Дасгал хөдөлгөөн хийхэд тохиромжтой үе. Хэрэв хүүхэдтэй бол тэдэнд анхаарал хандуул, жирэмсэн бол биеэ онцгойлон анхаарч, тайван байгаарай.

Загас

Сарын 8 – аас эхлээд хувийн амьдрал баяр жаргалаар дүүрэн байна. Тааламжтай олон үйл явдлууд тохиолдох бөгөөд романтик байдал нэмэгдэнэ. Харин сарын 12- ны өдрөөс эхлээд дур хүсэл өндөр байх боловч зарим нэг ойлгомжгүй асуудлууд гарч ирснээр сэтгэл зовоож мэдэх юм. Гэр орны ажил, орон байртай холбоотой асуудал, эцэг эх эсвэл хамаатан садангаас улбаалсан ярвигтай нөхцөл байдал, буруу шийдвэр, хойшлуулсаар өдийг хүргэсэн зүйлүүд бүгд нийлээд толгой өвтгөх нь. Өмнө нь харилцаатай байсан хуучны амраг ямар нэг байдлаар амьдралд чинь дахин гарч ирэх нь.
Ажил дээр чинь нэн чухал арга хэмжээ болох болсонтой холбогдуулан ачаалал огцом нэмэгдэнэ. Ажилдаа амжилт гаргах процесс чинь удаан байна гэж бодож байгаа бол юм бүхнийг ул суурьтай хийдэг зангийнхаа ачаар маш сайн үр дүн авчрах болно. Хийх ажил олдохгүй байна гэж гомдоллох зав гарахгүй, ажлын санал зогсоо чөлөөгүй ирсээр байх болно. Сүүлдээ ачааллаа дийлэхээ болих хүртэл хэмжээнд хүрнэ. Гэхдээ ажил чинь эцсийн дүндээ сайн бүтэх тул санаа зоволтгүй, шинэ санаа төрвөл тэмдэглэж аваад оролдоод үзэхэд гэмгүй. Хоббигоо ажилтайгаа холбох гэж үзвэл өндөр амжилт дагуулна. Мөнгө, санхүү сайн, мөнгөө үл хөдлөх хөрөнгө, орон байр, гэр бүлтэй холбоотой зүйлд зарцуулах бололтой.Гэр бүлтэй холбоотой стресстэх зүйлүүд багагүй гарч ирнэ. Одоо байгаа газраасаа нүүх, шинэ байшин барих, засвар хийх юмуу эсвэл эцэг эх чинь орон байртай холбоотой тусламж гуйж магадгүй. Чи өөрөө л хий дэмий санаагаа зовоож асуудал үүсгэхгүй бол дээрхээс өөр ямар нэг эрүүл мэндийн асуудал гарахгүй.Сарын сүүлийн 10 хоногт бие сул дорой байх тул эрүүл мэнддээ анхаар. Юм бодож байхдаа, ярьж байхдаа, аливаа үйлдэл хийхдээ логик дэс дарааллаар хийж байгаа эсэхдээ анхаарал хандуулаарай.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(383)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: misheel.   2015-05-30
Hvsnere l bh shig saihan yum alga Hvnii vgned orj amidarwal ci law saihan amidrahgvi bvsgvvchvvdei eniig l sanarai da

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com