ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Чшш! Тэд унтаж байна...

Чөлөөт цаг  | 2015 / 05 / 07

Жил хагасын өмнөөс Оросын зурагчин Жана Романовагийн хувьд амьдрал нь урьдныхаас огт өөр санагдах болж. Юу вэ гэвэл түүний бүх найзууд дуу дуугаа авалцан хөл хүнд болсноос “охидын уулзалт”-ын сэдвүүд жирэмслэлт ба жирэмслэлттэй холбоотой асуудлуудыг тойрч, улмаар гэрээ хэрхэн тохижуулах, байр худалдаж авах зэрэг жинхэнэ амьдрал дотор буцалж эхэлжээ.

Чшш! Тэд унтаж байна...

Романова эхэндээ үүнийг тоохгүй орхихоор, даван туулахаар хичээсэн ч үр дүн огт гарахгүйг мэдсэн байна. “Би үргэлж л гэрэл зургаар өөрт тохиолдсон асуудлуудаа шийдэхийг оролддог байсан. Гэвч энэ удаа ийм арга бүтэхгүйг мэдээд барьж авч төсөл хийхээр шийдсэн юм л даа” хэмээн ярих Романова “Хүлээлт” нэртэй фото цувралаа ийн эхлүүлсэн түүхтэй.

1. Тэр гэр бүлийнх нь зургийг авна гэж анх хэлэхэд найзууд нь шууд л ямар байрлалаар харагдахаа бодсон гэдэг. Гэвч Романова тэднийг орондоо унтаж байхад нь авмаар байгаагаа хэлжээ.
2. “Яаж харагдаж байгаагаа огтхон ч анзаарч мэдэхгүй үедээ л хүн өөрийнхөөрөө байдаг. Унтаж байхад нь зургийг нь авснаар тэдний гэр бүлийн харилцааг ойроос харах боломжтой” хэмээн зурагчин ярьж байна.
3. “Би гэрт нь ихэвчлэн амралтын өдрүүдээр зочилдог байсан. Маргааш ажилдаа явахгүй, яарах хэрэггүй гэж бодон унтаж буй хосуудын зургийг авахад илүү амар л даа. Харин хамт байх боломжгүй үед үүрийн 5 цагт очоод тэднийг бүрэн унттал гал тогоонд нь хүлээнэ дээ” гэжээ.
4. Найзуудынхаа зургийг авсны дараа Романова төслөө илүү томруулахаар шийдэн зуу зуун жирэмсэн эмэгтэйчүүд рүү мейл бичсэн байна. Ингээд төсөлд оролцохыг зөвшөөрсөн 40 эмэгтэйг сонгон хоёр жилийн туршид зургийг нь авчээ.
5. Романова зургаа авахуулахыг зөвшөөрсөн хосууд голдуу 20-30 насныхан буюу Орос орон ЗХУ болохоос өмнөх үед төрж өссөн залуус байгааг анзаарсан байна. Ингээд унтаж буй эцэг эхчүүдийн цуврал зураг удахгүй мэндлэх хүүхдүүддээ ямар үед бүрэлдэн бий болсныг нь, яг энэ үеийн залуу гэр бүл яаж амьдарч байсныг нийгэмд харуулах чухал ач холбогдолтой төсөл болон өөрчлөгдсөн аж.
6. “Хамгийн сонин нь би төсөл эхлэхээс өмнө ижилхэн байрлалаар унтаж байгаа маш олон гэр бүлийг авна гэж төсөөлж байсан. Гэтэл цагаа тулахаар тийм зүйл ганц ч тохиолдоогүй. Бүр адилхан орны даавуутай айл ч давхардаагүй гээд бод доо? Үнэхээр гайхалтай!” гэж Романова ярина.
7. Зурагчин бүсгүйтэй сайтар танилцахыг хүсвэл түүний сайтаар зочлоорой. http://janaromanova.com/
8.
9.
10.
11.
12.
13.
14.
15.
16.
17.
18.
19.
20. Эх сурвалж: http://www.slate.com/
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(807)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: nomuunaa.   2015-05-20
hehe yg l sumiin taazand baidag uran zuragnuud shig l

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com