ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Анхны шөнийг “аймар” гоё болгох 15 санаа

Урин цаг ирэхээр хийх хуримаа тэсэн ядан хүлээж буй бүсгүй чамд анхны шөнөө сэтгэл догдлом, хүсч хүлээм болгох хэдэн санааг толилуулж байна. Тэр шөнө та хоёрын хувьд жинхэнэ анхны шөнө биш ч байлаа гэсэн “нөгөө л нэг” сексийг хийх нь жаахан уйтгартай шүү дээ. Тэгэхээр...

Анхны шөнийг “аймар” гоё болгох 15 санаа

1. Хуримын үеэр сээтэгнэ. Зочидтойгоо мэндлэх, баярын хундага өргөх, бэлэг хүлээн авах гээд та хоёр хийх зүйл олон. Гэхдээ суух боломж ч хангалттай гардаг. Харин энэ үед чиний хийх зүйл бол хайртыгаа энэ шөнийг төсөөлөн бодоход хүргэх юм. Чихэнд нь шивнэ, зөөлөн үнс, нүд рүү нь сээтэгнэсэн харцаар зөөлөн ширт, бас орой түүнийг юу хүлээж байгаа талаар нь бага зэрэг мэдээлэл өг.
2. Унтлагын өрөөндөө сайхан үнэр шингээ. Зөөлөн, сайхан үнэр нь тайвшруулж, уур амьсгалыг бүрдүүлэх, эрч хүч нэмэх бүр дур хүслийг хөдөлгөхөд ч тусалдаг. Түүний тулд вааран дахь баглаа цэцэг, тансаг үнэртэй лаа байхад л болно. Лаванда болон жасмины үнэр хамгийн зөв сонголт. Хэт хурц үнэрнээс татгалзаарай.
3. Эрчүүд өөрийн хүч чадлыг харуулах дуртай. Тиймээс чамайг өргөөд унтлагын өрөө рүүгээ авч орохыг хүсч байгаа бол хүслээр нь хийгээрэй. 4. Хөгжим та хоёрын шөнөд чухал үүрэгтэй. Утга учиртай үгтэй бас зөөлөн хэмнэлтэй дууг сонго. Бас дууг нь хэт чанга байлгахгүй байх тал дээр анхаараарай. Чамд Гоолингоо нь санал болгох дуу: LL Cool J – Doin’ It , R.Kelly – Ignition, Radiohead- High and dry , Serge Gainsbourg ft Jane Birkin – Je t’aime,.. Moi non plus , Candyman – Knockin’ Boots , Massive Attack – Teardrop гэх мэт дуу байхаас гадна өөрийн дуртай дуугаа нэмээрэй. Дууны сонголтоо олон байлгаарай.
5. Дотуур хувцас. Тийм ээ, чи энэ тухай хамгийн эхэнд төлөвлөсөн байх. Гэхдээ дахин нэг сануулъя. Торгомсог, торон хуримын дотуур хувцас хэзээ ч хоцрогдохгүй шүү. Garter буюу хуримын үеэр даашинзан дотроо өмсдөг хөлний чимэглэл бий. Түүнийг өмсөөд унтлагын өрөөндөө ороод, бүх зүйл эхлэхээс өмнө хайртыгаа тайлж өгөхийг хүсээрэй. Гэхдээ тайлахад нэг дүрэм бий. Гар болон шүд уруул оролцохгүй. Зөвхөн хэлээрээ доошлуулах ёстой шүү.
6. Хуримын өмнө жагсаалт гаргаад түүнийгээ анхны шөнөө нэгэндээ уншиж өгөөрэй. Хайрттайгаа анхны шөнөө юу хийхийг хүсч байгаа бүхнээ жагсаа. Нөхөртөө ч гэсэн ийм үүрэг өг. Тэгээд бие биедээ уншиж өгөөрэй. Тэр шөнө амжаагүй ч та хоёрын өмнө бал сар хүлээж байгаа шүү дээ. Тиймээс олон болчихно гэж бодох хэрэггүй.
7. Нэгэндээ амттан, жимс өг. Гүзээлзгэнэ, усан үзэм, шоколадны нүд зэргийг хайртдаа өгөөд бас авна. Гэхдээ уруулаараа дамжуул. Эсвэл түүнийхээ бие дээр тавиад идсэн ч болно. Хэт нялуун юм шиг сонсогдож болох ч хэзээд ач тусаа харуулдаг үйлдэл юм шүү. Зарим тохиолдолд хуримын үеэр хосууд юу ч идэж амжихгүй байх үе гардаг учраас ходоодоо түр тайвшруулахад ч тусалж болох юм. Харин ямар ч тохиолдолд хэтрүүлж идэхээс зайлсхийгээрэй.
8. Зөгийн балыг олоорой. Хайртынхаа нүдийг нимгэн хар даавуугаар ороо. Үүний дараа өөрийн биеийн аль нэг хэсэгт зөгийн бал түрхэнэ. Тэр зөгийн балыг хайрт чинь олж долоох үүрэгтэй. Тэр ч их л удаан хайх хэрэгтэй болох байх даа, тийм үү?
9. Өдрийн туршид олон хүний өмнө зогсоод ядрах нь ойлгомжтой. Тиймээс бие биедээ иллэг хийж өгч болно. Тансаг үнэртэй зөөлөн зориулалтын тос бэлдээрэй. Иллэг дараагийн үйл ажиллагаанд ч хангалттай тусална.
10. Жинхэнэ анхны шөнөө дурс. Ихэнх хосууд анх дотно харилцаанд орсон үедээ хамгийн ихээр сандарсан байдаг. Тухайн үед сонсож байсан дуу, тухайн үед түрхэж байсан үнэртэн, тухайн үед өмсөж байсан дотуур хувцас. Бас нэгэн рүүгээ эгцэлж харж чадахгүй байсан тэр мэдрэмжээ эргэн дурсаарай.
11. Гэрэлтүүлэгт онцгой ач холбогдол өгөөрэй. Гэрлийн бүрхүүлээ улаан эсвэл хөх өнгийн цаасан нэг удаагийн өөрөө хийсэн бүрхүүлээр сольчих. Учир нь энэ өнгө хосуудын дур хүсэлд ихээр нөлөөлдөг. Ямар ч тохиолдолд өрөөг харанхуй байлгахаас татгалз. Тэгвэл ямар дурсамж үлдэх билээ дээ. Хэт гэрэлтэй, хэт харанхуй биш байхад яг болно.
12. Зөвхөн өөртөө биш хайртдаа ч гэсэн хуримын дотуур хувцас бэлд. Торгомсог, бариу, торон, тод өнгийн гээд ямар ч байж болно. Хуримын өмнөх өдөр өөрт нь өгөөд заавал өмсөхийг хүс.
13. Хэн нэгэн дотны найзаасаа тусламж хүс. Та хоёрыг гэртээ орохын өмнө тэр найзыгаа хөөстэй халуун бүлээн ус ваннд дүүргээд, сарнайн дэлбээ дүүргэж тавихад туслуул. Өдөржин ядарсан биеэ усанд орж амраагаад үргэлжлүүлбэл бүр таатай даа.
14. Харин доорх аргыг туршсан хүмүүсийн 99 хувь нь сэтгэл хангалуун үлддэг. Юу гээч! Хуримын өмнөх нэг сарыг ямар ч сексгүйгээр өнгөрөөх. Нэг сараас урт байсан ч болно. Ингэж чадвал хуримын шөнө илүү галзуурмаар, илүү халуухан, илүү догдолмоор болно. Нэг нэгэндээ шунан тэмүүлэх шиг гайхалтай зүйл хуримын шөнө заавал байх хэрэгтэй биш гэж үү?
15. Юу юунаас илүү энэ шөнө заавал хийх зүйл юу гээч. Найрыг назгайруулж, гэр лүүгээ зочин авчрахаас татгалз. Эцэг эх, гэр бүлтэйгээ ярилцаад зочдыг тэдэнд даатга. Харин та хоёрт тэдгээр хүмүүстэй суухын оронд хуримаа хоёулханаа үргэлжлүүлэх том үүрэг бий.

Анхны шөнө та хоёрт тийм ч их цаг гарахгүй. Тиймээс дээрх бүхнийг бүгдийг нь нэг шөнө багтаах гэж хичээвэл ямар ч романтик зүйл бүрдэхгүй ч байж мэдэх учраас амжаагүй зүйлсээ бал сардаа хадгалаарай.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Angela
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(916)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: odmaa.   2015-08-21
маш их таалагдлаа, хэрэгжүүлнээ.

Зочин: m.   2015-05-29
Ur duntei ym shig bn taalagdlaa gehdee zarim het nyluun ym shig gehdee bayrlalaa setgeld niitslee bi usahgui hurimaa hiine uneher saihan shono ongoroh ym shig bn aa hhe

Зочин: me.   2015-05-16
zzz-d. ymar teneg hadam be!

Зочин: zzz.   2015-05-15
Kkk minii anhnii shono esregeere gereer duuren sogtuu hun yun anhnii shono bhgui shdee hoorhii...3honog hadmuud honoostoi naasan uur hurmeer...

Зочин: aaaaa.   2015-05-13
minii hurimiin ahnii shunu gj gereer duuren buun sogtuu humus k bsnda uur hurmeer bs blogue margash bugded n hool hged yun anhnii shunu munu mongolchud tgj nair zadgairuldgda bolimor ym

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com