ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Амтат равиоли

Хоол хүнс  | 2015 / 05 / 12

Италичууд олон зүйлээрээ алдартай. Тэр тусмаа амттай, онцгой хоолны жоруудаараа бүр ч мундаг. Тэдний нэг болох амтат равиолиг хэрхэн хийхийг сурцгаая.

Амтат равиоли
1. Орц:
Гуриланд:

Гурил – 375 гр
Давс – 3 гр
Өндөг – 2 ширхэг
Оливын тос – 50 мл
Ус – 120 мл
Шанзанд:
Ricotta бяслаг – 425 гр (хүнсний дэлгүүр зарагдаж буй бяслагуудаас нэрээр нь ялгаж авах боломжтой.)
3 Cheese Italian Blend буюу гурван төрлийн холимог бяслаг – 140 гр (Хэрвээ бэлэн хольсон бүтээгдэхүүн авах боломжгүй бол Parmesan, Romano, Asiago, Mozarella зэргээс хүссэн гурван төрлөө авч үрээд өөрөө бэлдэх боломжтой.)
Өндөг – 2 ширхэг
Давс, перец хүссэнээр
Нэмэлт орц:
Өөрийн хүссэнээр тахиа, гахай, хавч, загасны мах, ногоог нэмж болно.
2. Хийх арга:
Эхлээд шанзаа бэлдэнэ. Жижиг саванд Ricottа бяслагаа хийгээд сэрээгээр сайтар нухаж өгнө. Үүн дээрээ гурван төрлийн бяслаг, хоёр өндөг, давс, перецээ хийгээд бүрэн холигдтол хутгаарай. Бэлэн болсон шанзаа хүнсний гялгар уутаар таглаад хөргөгчинд 30 минут байлгана.
3. Шанз бэлэн болох зуур гурилаа зуурна. Саванд хоёр өндгөө хийгээд сэрээгээр сайтар хутгаарай. Ус, оливын тос, давсаа хийгээд хутгана. Зуурмаг дээрээ гурилаа бага багаар хийж, бүр гүйцэт холигдтол сайтар хутгаж өгөөрэй. Бэлэн болсон зуурсан гурилаа бага зэргий хуурай гурил цацсан гурилын модон дээрээ багадаа 10 минут орчим сайн нухна. Гурилаа 3 мм орчим зузаантай элдэнэ.
4. Хэрвээ зориулалтын хээтэй хутга, равиоли хийдэг хэв байхгүй бол томоор элдсэн гурилаа шилэн стаканаар хэвлэж, тасална. Хөргөгчнөөс бэлэн болсон шанзаа гаргаж ирээд зурагт үзүүлсэн хэмжээтэйгээр тасалсан гурил дээрээ тавина. Жижиг аяганд ус хийгээд хажуудаа тавиад тасалсан гурилынхаа ирмэгийг норгоход ашиглаарай. Энэ нь равиоли сайн наалдаж, задрахгүй байхад тусална. Шанзтай гурилаа зурагт үзүүлсний дагуу хагас саран хэлбэрт оруулна. Үүнийгээ сэрээгээр цэвэрхэн дарж өгөөрэй. Энэ аргаар бүх равиолигоо чимхэж дуусгана.
5. Чимхэж дууссан равиолиг буцалсан усанд хийгээд 5-6 минут чанаж болгоно. Бэлэн болсны дараа өөрийн дуртай соус, томатны соус, үрсэн бяслаг зэргийг дээрээс нь хийгээд идэхэд бэлэн боллоо.
6. Бидний хэлж заншсанаар баншны хэвээр ч хийж болно.
7. Харин энэ бол зориулалтын равиоли хэрчигч.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Angela
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(727)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: aaaaa.   2015-05-13
bi eniig lapshaanii guril herchigch bolgoj gertee ashigladg tgsn ravoli hergchgch bsn bh n kkk

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com