ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Би 40 гарсан, ганц бие, аз жаргалтай бүсгүй

Миний амьдрал  | 2015 / 05 / 16

Мөрөөдөл гэдэг маш өргөн хүрээтэй том сэдэв юм. Хувь хүнийхээ хувьд, гэр бүлийн нэг гишүүний хувьд, нийгэмд хувь нэмрээ оруулагч бие хүнийхээ хувьд, улс эх орныхоо нэгэн эд эсийн хувьд, дэлхий ертөнцөд амьдарч буй бодгаль хүний хувьд гээд тус бүрд нь бодож хүсдэг, хэрэгжүүлэхийг зорьдог мөрөөдлүүд надад бий. Харин хувь хүнийхээ хувьд яг өнөөдрийн байдлаар юу бодож, мөрөөдөж байгаагаа Гоолингоотойгоо хуваалцья гэж бодлоо.

Би 40 гарсан, ганц бие, аз жаргалтай бүсгүй

Мөрөөднө гэдэг нь өнөөдрийг хүртэл би хэн байсан, юу бүтээснээ биш юу бүтээхийн төлөө зорьж байгаа, юуг мэдэрч өөртөө таашаал авахыг сануулдаг амттай агшин байдаг болохоор хүн бүр л мөрөөдөх дуртай байдаг байх гэж би боддог.

Миний хувь хүнийхээ хувьд мөрөөдөж байгаа ойрын үеийн мөрөөдөл бол:
1. Өөрийнхөө гадаад төрх, дотоод оюун ухаан, зүрх сэтгэл, бие бялдар гээд бүх зүйлдээ сэтгэл хангалуун байдаг боловч залуу насаа удаан хадгалахыг хүссэндээ ч юмуу илүү төгс төгөлдөр болохыг хүсч гадаад төрхөндөө өөрчлөлт хийе гэж шийдсэн юм. Тиймээс саяхан дээд зовхио татуулж, давхраа хийлгэчихээд гэртээ эдгэхийг нь хүлээгээд сууж байна. Яагаад ч юм нэг л цоо шинэ бүсгүй болж байгаа юм шиг сэтгэгдэл төрж байгаа болохоор шинэ дүр төрхийг маань хүмүүс сайхнаар хүлээн авч байгааг сэтгэлдээ төсөөлөн мөрөөдөж байна. Хэдийгээр уламжлалт үзлээр царайны сайхнаар цай сүлэх биш гэж ярьж сургаж, биднийг хүмүүжүүлж, бид ч аав ээжээс заяасан царай зүсээрээ л байгаа гэж гайхуулдаг байсан боловч орчин үеийн техник, технологи, гоо сайхны ойлголт өөрчлөгдөн хөгжсөн энэ үед яагаад ашиглаж болохгүй билээ? Яагаад 40 гарсан гэхээр л амьдралын эрч хүчгүй, удахгүй үхэх гэж байгаа юм шиг өөрийгөө золиосолж, байгалийн жамаараа арьс нь унжиж хөгшрөх ёстой гэж? Тиймээс би энэхүү хуучинсаг үзэлтэй тэмцээд өөрчлөлт хийсэн үүндээ ч сэтгэл хангалуун байгаа. Цаашид ч эргэн тойронд байгаа найз нөхөддөө, уулзсан хүмүүстээ наснаас хамаарч утга учиргүй амьдарч болохгүй гэдгийг харуулах болно гэж мөрөөддөг юм.

2. 40 гарсан ганц бие аз жаргалтай бүсгүйн хувьд олон залуу бүсгүйчүүдэд бусдаас буюу эрчүүдээс хамаарч өөрийгөө аз жаргалгүй байлгах ёсгүй шүү гэдгийг ойлгуулж тэдэнд туршлагаасаа хуваалцаж, нэг ч гэсэн хүний амьдралд үлгэр жишээ болохыг хүсдэг. Сүүлийн үед сошиал ертөнцөөс мэдээ унших бүрд нөхөртөө хаягдсан, үр хүүхдээ тэжээхийн төлөө шаналан зүтгэж буй олон мянган бүсгүйчүүд байгааг хараад сэтгэл өвддөг. Яагаад ингэж их хүмүүс салж нийлж, тогтворгүй амьдарч түүний золиос болж үр хүүхдээ өнчрүүлнэ вэ? Юунд өөрийгөө таньж мэдэж, өөрийнхөө аз жаргалыг олоогүй байж хүнтэй суухад ач холбогдол өгч шаналдаг юм бэ? Үнэхээр хань ижлээ гэж сонгосон юм бол яагаад аав ээж шигээ тэсвэр тэвчээр, ухаан гаргаж амьдарч болдоггүй юм бол? гэсэн олон бодол толгойд эргэлддэг. Тэр бүхэн дээр гэнэдээд алдах гэж буй хүмүүст сэтгэлийн дэм өгөхийг хүсч байна. Тиймээс Гоолингоогийн сэтгүүлч болохыг мөрөөдөж байна.

3. Миний гэж өмчлөх жижигхээн компаний маань 3 н жилийн ой болох дөхөж байна. Тиймээс надтай олон жил хамт ажиллаж, намайг л дагана хэмээн итгэл өгч өөрийн ажлыг минь эхлүүлж, одоо намайг ч оролцох шаардлагагүй ажлаа бүрэн мэдэж авч явдаг 4-н ажилтнаа хамгийн сайхнаар баярлуулахыг хүсч байна. Гэр бүлтэй нь цуглуулаад талархсан сэтгэлээ илэрхийлэх сонирхолтой өдрийг би сэтгэлдээ мөрөөдөж байна.

Удахгүй биелэх энэхүү 3 н мөрөөдлөө урагш алхах ойрын төлөвлөгөө маань гэж хэлбэл зохилтой ч байж магад. Нийтлэл биш нэг агшны бодлыг минь уншиж болгоосонд гялаалаа.

Редакцийн зурвас
Дээрх захидлын эзэн бүсгүй шиг өөрийнхөө мөрөөдлийг бусадтай хуваалцаж, эерэг энергитэй түүхийг чи ч бас бидэнд илгээж болно. Өөрийн амьдрал дахь шийдэж чадахгүй байгаа асуултандаа тохирсон хариулт эрж, бидэнд захидал бичин илгээдгийг чинь мэднэ л дээ. Гэхдээ бид амьдралын сайн сайхан зүйлсээ бусадтай хуваалцсанаар өмнөхөөс нь ч сайхан болгож чадна гэдгийг мэднэ биз дээ? Найз бүсгүйчүүдийнхээ таарамжгүй байдлыг хэрхэн эвдэж нэгтгэсэн, мөрөөдлийнхөө төлөө өөрийн гараар бүтээсэн боломж чинь, хайрттайгаа хэрхэн гэр бүлээ төлөвлөж байгаа чинь ч гэсэн олон хүнд мэдлэг, урам зориг бэлэглэж чадна. Тийм болохоор өөрийнхөө туршлага, амжилт, амьдралыг бага гэж гололгүйгээр сайн сайхан түүхээ бидэнтэй хуваалцаарай. Илгээх хаяг Goolingoo@gmail.com шүү. Гоолингоо нь чиний урам зоригийг түгээх гүүр нь болж өгье. Чиний Гоолингоо ХОХО

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн -д ирсэн захидал.
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(961)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: эр хүн.   2015-08-28
"""олон залуу бүсгүйчүүдэд бусдаас буюу эрчүүдээс хамаарч өөрийгөө аз жаргалгүй байлгах ёсгүй шүү""" энэ одоо юу гэсэн үг вэ? сүүлийн үед эр хүнийг хэтэрхий доош нь чирсэн, гэр бүлийн ариун нандин харилцааг юу ч биш болгосон энэ мэт хөгийн нийтлэлүүдийг цөөнгүй харах боллоо, гэртээ хүүхдээ хараад сууж буй эхнэр маань хүртэл янз бүрийн(ЭНЭ МЭТ) юм уншисаар байгаад их сонин болцон, гэр бүлийн харилцаа маань ер нь энэ FB, TW гэх мэт сошиал ертөнцөөс болж үнэ цэнээ алдаад байна. хүүхнүүд та нарыг эрчүүд бид ер нь яацын, ямар гэм буруутай юм хийсийн, саяхан эхнэрийнхээ уншаад сууж байсан FB-д гарсан нэгэн нийтлэлийн гарчигийг хартал "БИ НӨХРӨӨСӨӨ ӨӨР ХҮНТЭЙ УНТАЖ ҮЗМЭЭР БАЙНА" гэсэн утгатай хачин юм хараад сууж бай... монгол эрчүүдээ, эр нөхрөө голсон, гадаадын эрчдүүтэй үргэлж харьцуулж харж суудаг элий гарууд та нар ер нь юу юм бэ? тийм л их төгс төгөлдөр амьдарлыг хүсээд байгаа юм бол хажууд хорогдоод байлгүй зүгээр л салаад яваач дээ. та нар болохоор "миний залуу нас, гоо сайхан чиний хажууд суусаар байгаад алга боллоо" гэж ярьдаг, тэгээд эрчүүдийн залуу нас, гоо сайхан бас юу ч биш юм уу? зарим асуулт дээрээ жоохон цензур тавьж сураарай хүүхнүүд минь. эр хүн үргэлж хад чулуу шиг нэг газраасаа хөдлөхгүй суугаад байдаггүй юм шүү.

Зочин: Nandia.   2015-08-28
xalamjtai, buuritai, uxaalag jinxene er xun shig zaluuchuud olon baisan bol olon ger bul salj, olon xuuxed unchruxgui, bas 40 xurtlee ch gantsaaraa yvax emegtei bxgui l bx baisan bx. manai erchuud ixenx ni archaagui, uviagui, yos surtxuungui, ger buliig avch yvax yostoi gsn uxamsargui emegteileg bolchixson. Taaraldsan negnees xuuxedtei bolchood xuuxdee unchruulj baisanaas, gantsaaraa uuriixooroo ene emegtei shig yavj baisan ni deer bx. uuriixuu xuvid tugs xunee oltloo. yaxav sain xanitai uchirsan aztai busguichuud ene emegteig goochilj uur shig ni l baival az jargaltai bx yum shig bodoj bga bx. gexdee l niigem, massaaraa ixenx erchuud yos surtxuungui bolchood bna shu de. ergen toirnii nuxurtei xuuxnuudiig xaraxad jargasnaasaa iluu zovson xumuus l bx yum.

Зочин: shan .   2015-07-30
Hvn bvr ert gerleed aldaj onoh ym shig bodoh ym. Ene bvsgvi ajil alba gj ywaad oroitson biz. Shan amidrah gj l hvntei suudag. Zvgeeree bvsgvi chamd sain hani taarch udahgvi vr hvvhedtei boloh bnoo

Зочин: george.   2015-07-11
gants biye 40 garsan huuhnuud aminch, zujig, huniig setgeleesee hairlah setgelgui, hezee ch 1aaraa uldehees aidaggui garuud bolson bh ni niitleg.

Зочин: цахир.   2015-06-28
Яамар өр өвдөм бээ. Эвий сэтгэлээ тайтгаруулж тэрэндээ итгэчиж. Хэн 1 нь гарч ирээд нойтон сормууст охин заяа гэдэгий нь мэдрүүлэх болтугай. Зарим нь хөрөнгө мөнгөнд найдаж үр хүүхэд гэр бүлийг үгүйсгэж бодвол баарнааса салаагүй залуус биз.

Зочин: Gandiimaa.   2015-06-03
70 aad onii bvsgvichvvd nohorgvi bh n argagvi bha. Zah zeel ehelj bh yed zaluu ywsan br erchvvd n naimaand ywj arhind oroh n orj bayajih n bayajij, gadagshaa ajillahaar gaigvi erchvvd n ywtsgaasan br songoltgvi bson bh. Ene bvsgvi ch gsen mongoliin olon myangan gants bie hvmvvsiin negniih n shildeg tolooolol bna da.

Зочин: Хайр.   2015-06-01
би 35тай. гэрлэж үзсэн. салж ч үзсэн. үртэй хүн жаргалтай гээд хүүхдээ аваад үлдсэн. охид бүсгүйчүддээ хэлэхэд хүн жинхэнэ аз жаргалаа олоогүй бол заавал гэрлэх албагүй. олсон бол хамаа алга, юу юу ч үгүй байсан ч саад бэрхшээлийг үл тоон бие бие рүүгээ зүтгэх л хэрэгтэй. харин тэр чиний өөртөө итгэх итгэлийг чинь бууруулж, аз жаргалгүй болгож, үргэлж уйлуулж байвал тийм шалдар булдар олон хүнтэй уулзаж сэтгэл зүрхээ хогийн сав болгох нь ганц бие 40 хүрч байгаа энэ бүсгүйгээс ч аюултай сонголт гэж хэлмээр байна. одоо би ганц л зүйл хүснэ. Тэр нь хань ижил биш, эд хөрөнгө биш. харин өөртөө итгэх итгэл, өөрийгөө хүндлэх хайрлуулах тэр эрхэм чанарыг минь эргүүлж өгөөч гэж гуймаар санагддаг. Би өөрийгөө л хайрлаж сурмаар байна.

Зочин: Таны нэр.   2015-05-25
Hvn bolj tursnii utga uchir hairlaj hairluulhad l orshdog gj boddog. Ylanguya emegtei hvn hevliidee haluun ami teej eej bolno gdg aguu zuil. Hamgiin chuhal n hairaar dvvren amidral l utga uchirtai. hichneen bayn bailaa gd heneer ch hairluulj chadahgui uur busdad hairaa ugch halamjilj chadahgui amidrana gdg utgagui. tegeheer zuvhun neg talruu n tuilshrah utgagui. ali aliniine zohitsuulad ajlaa ch hiiged amidrlaa ch zohiogood amidrahad l ter shan bolovuu

Зочин: z.   2015-05-25
Яг л хоолой нь дээр нь нулимс тээглэчихээд би уйлах гээгүй, би уйлах гээгүй гэж байснаа асгартлаа уйлах гэж байгаа охин шиг л уншигдаж байна даа найзаа /34 настай ганц бие эмэгтэй/

Зочин: zochin.   2015-05-21
manaihan bas nuhur ch bhgui, 18 hureed haa hamaagu negentei untaj huuhedtei bolchood asar Tom gaviya baiguultsim shig huuhedgui humuus ru dairhiima.

Зочин: ezent guren baiguul.   2015-05-20
esvel gants biye ene busguichuud en door bgaa iluu harj biluu doloogchdiin nohruudiig erguulj bgaad suuchih. ta nar mundag bolovsroltoi tas yum chini zarchmaasaa garaad ednii nohruudiig erguulbel shuud l olzolj avah magadlal mash ondor. tertei tergui ene nasand n gerleegui hun bhgui gesen. tegeheer gerlesen ruu n l dairna. Teneg huuhnuudiin nohruudiig bulaaj avah bas neg zam bj l bna. ter tsagt ed yu geh ve? ehner huuhedtei hun erguulsen bulaasan yanhan l geh bhdaa. gants biye bhad n yu gej helj bsnaa martatsgaagaad...

Зочин: феминист байх гоё гэжүү.   2015-05-20
Хүн бүр өөр гэж үнэн юм даа би 30 дөхөж байна хүүхэдгүй нөхөргүй, эр хүнээр тэгтлээ их дутаад байдаггүй л дээ. анхнаасаа байгаагүй, одооч байхгүй юмыг хүсээд байх юм алгашив.гэхдээ л жаргалтай гэр бүлтэй байх гоё л байх гэж бодогддог эмэгтэйүүд бид чинь байгалиасаа ингээд л програмчилагдсан улс бололтой. бидний өвөг дээдсийн бий болгосон орчин үед эмэгтэйчүүд бид өөрөөр амьдрах бүрэн боломжтой ч, бидний онцлог болох хайраа бусдад харамгүй зориулах инстикт маань байсаар байх болно. өөрийгөө сонсох хэрэгтэй бүгүйчүүдээ: аль хүсэл нь илүү байна түүнийгээ дагах нь зөв ч гэр бүл хүнийг хайрлах хэрэгцээ илүү хүнд жаргал өгөх байхаа.

Зочин: Burhan bagsh.   2015-05-20
onoogiin amidrald buyu oiriin ireeduid hund hezee hamgiin ih mongo hereg boloh ve? Ovchin tusahad esvel hogshrohod l hamgiin ih hereg bolno. tiimees ene yertontsiig setgel hangaluun orhiyo gevel mongo bii bolgo, huraa, horongo oruulalt hii. yalanguya manai ulsad hogshin hun hunii toonoos hasagddag (uund gerlesen gerleegui huuhedtei huuhedgui yamar ch hamaagui, nolooholoh huchin zuil bus) Harin mongotei bol amidraliin ene uye saihan ongorooj bolno.

Зочин: burhan bagsh.   2015-05-20
amidraliin utga uchir huuhed ger bul bish. harin chi ooroo setgel hangaluun amidarch bna uu? chi boroo orohiig mederch delbeelsen tsetseg bolgoniig harj bayasch chadaj bna uu? chi ooriigoo zowoohgui urgelj bsnaasaa deerduulj chadaj bna uu? negent l amidrah gej irsen bol amidarsan shig amidar , ooriinhoo toloo l amidar gej Steve Hawking helsen bna. Ooroor helbel ooriinhoo husseneer amidar !

Зочин: Таны нэр.   2015-05-20
esvel yadaj oyun uhaan uhuulehgui damjuulah onol n biyellee olchihvol utga uchirgui sexdeh huuhed mah tsusaa urj toruuleh shaardlagagui bolno. neg oyun uhaan uhehguigeer udaanaar orshino. ulam saijraad l orshood bna. uhej daraagiinh n garch irj nogoo olson medlegiig n shineer surna gehgui amar

Зочин: Таны нэр.   2015-05-20
amidraliin utga uchir undsee uldeeh gej boddog humuus orovdmoor. yahve delhii yertonts baigal deer bid tegj programchlöagdsan bj boloh ch, oyun uhaan gej saihan yum bidend zayaj. amitnaas yalgaatai n. Tiimees ooriin medel dur uguigeer baigaliin buteegdehuun met amidrah zarimd n depress uusgej boloh yum. udahgui zugeer shuud huvildag variant n garchihval ih zugeer. tegvel togs bus baigaliin esreg amar

Зочин: Таны нэр.   2015-05-20
Boloroo chavgants muu l hun bna daa huniig ingej bodoj bgaa bol. chi hsoro hayagdaj bgaa hun bgaa bol harj garaa sungaj tuslah n yasan? chadaagui bol ooriinhoo hunleg bus zang nuugaad duugai ongor shulmas mini. Cham shig zamdaa taarsan bolgontoi suudaggui l bhgui yu. yanhnii zulbagas toruulehiig hen ch bodohgui. yalanguya cham shig yanhan amidraliin utga uchriig tegj oilgodog n orovdmoor

Зочин: Таны нэр.   2015-05-20
dundaj naslalt 60 bh -aa bolsion. 10-aar urtassan bolood tetgevriin nas urtsaad bgaag harahgui bna uu? tiimees 40 nas bol shine dundaj naslaltaar zaluu nas gedeg yum.

Зочин: Таны нэр.   2015-05-20
ta nar odoogoor bugd hadmaa muulj hol blgahiig iluud uzdeg biz. ene bdal chini ene chigeer urgeljilne. ireeduid uridnii mongol shig etseg eh n gert n amidraad bh magadlal mash baga bolno. tegeheer ter humuus buyu ta nar haachih ve?

Зочин: Таны нэр.   2015-05-20
1-aaraa bj chaddaggui aimhai humuus l hurdan neg yumnii barlag bolood amidardag. yundaa gantsaaraa amidarna gej ireeduid nastai humuus tertei tergui europe-iinhon shig oluulaa niitiin asramjiin gazartai bolno. gantsaadaad bh zuilgui. gol n mongo l huraah heregtei. odoogiin zaluuchuud huuhdeeree bj naizuudtaigaa hogshrohooroo hamt neg asramjiin gazar amidarna shuu gej tohiroltsdog. gerlesen gerleegui hamaagui. ireeduid etssiin ger bol uyeiinhenteigee amidrah niitiin bair bh magadlal mash ondor

Зочин: boloroo.   2015-05-20
Хорвоод хүн болж төрсний утга учир юу билээ? насны эцэст ганцаар явсныхаа горийг амсаж байгаа хүнийг зөндөө харлаа. чамайг гэсэн хүнгүй хөсөр хаягдана гэдэг хэцүү, цагаа болохоор үхэж өгөхгүй бүүр ч хэцүү.

Зочин: Boloroo.   2015-05-20
Minii bodloor, zorison zorilgotoi, bas hen negen chamd uureg hariutslaga huleelgesen bol huntei suuh gej neg ih temuuldeggui yum shig. Hun bur l bgaa bgaadaa setgel hangaluun amidrahad l amidral uuruu amttai.

Зочин: naraa.   2015-05-19
za daa. gantsaar yavahad ychir bii. huseh ch um bish. dotor setgel hooson. myyhai myyhai

Зочин: Lady.   2015-05-18
Uur uuriinhuuruu l jargaltai amidartsgaa, hunii amidraliig buu shuu, gantsaaraa bh ni saikhan bdg bol gantsaaraa, oluulaa bujignah ni saikhan bdg bol bujignaad l amidartsgaayldaa, hamgiin gol ni huntei suusan suugagui hudlaa dur esgej jargaltai tsarailalgui jinkhneesee uuriinhuuruu jargaltai amidrah heregtei

Зочин: Gegeend.   2015-05-18
lol huuhedtei l bolchihwol bool bolood muruuduhuu bolichihuu barigdmal setgelgee gdg chin l naadah chin bh daa.

Зочин: GegeenCom.   2015-05-18
Mgloos uur urt naslalttai oron uzcen hun yum shig bn. Mglchuud bol single lady-s uu ereh bh barag tahir dutuu hunees dor avch helelcene uur amidraliin hev mayag z.b-lalt medq bolohoor sain oilgohgui hugshruhuur mgld huuhduuddee l naidna uudtei ahmadiin amraltiin gazruud n emnelgiin uilchilgee muutai gadny retirement village uzeegui uls batsumbereer l tusuulj bga. Bi ch gsn mgldoo bsn bol ahuidaa barigdaa l muruuduh ch erhgui l geriin avgai ajliin bool bolool teriigee hargald toocool suuj bh bsn

Зочин: Таны нэр.   2015-05-18
Ер нь хүн хүнтэй суух, хүүхэд гаргах нь тухайн хүний л сонголт. Заавал хүнтэй суугаад хүүхэд гаргавал аз жаргалтай байна, ганц бие байлаа гээд уйтгартай зовлонтой байна гэсэн хууль байхгүй. Хүнтэй сууж, хүүхэд гаргахгүй бол хүн биш юм шиг л ярих юм. Энэ бол хувь хүний үзэл бодлын асуудал. Тухайн хүн өөрийнхөө амьдралд сэтгэл хангалуун байгаа бол болоо шдээ.

Зочин: НАР.   2015-05-18
Нэг ч удаа гэр бүл болж үзээгүй өөрийгөө л гэж явсан хүнд Яагаад ингэж их хүмүүс салж нийлж, тогтворгүй амьдарч түүний золиос болж үр хүүхдээ өнчрүүлнэ вэ? Юунд өөрийгөө таньж мэдэж, өөрийнхөө аз жаргалыг олоогүй байж хүнтэй суухад ач холбогдол өгч шаналдаг юм бэ? Үнэхээр хань ижлээ гэж сонгосон юм бол яагаад аав ээж шигээ тэсвэр тэвчээр, ухаан гаргаж амьдарч болдоггүй юм бол? гэж хэлэх амархан л даа.Хэлэх нэг өөр хийх нэг өөр шүү дээ. Монголчуудын дундаж наслалт 60 байгаа өнөө үед 40 50 хүрээд хүүхэд гаргах хэцүү л дээ юмыг яаж мэдхэв 60 насандаа үхчих ч юм билүү яаж 10 20хон настай үр хүүхдээ ганцааранг нь үлдээх билээ. 30 насанд ч өнчрөхөд аймар байхад

Зочин: zochin.   2015-05-18
sara chinii zov shvv hairlaad halamjlaad hamt oson dewjeed yavj chadahgvi uruuduulj uiluulj yavj bhaas l deer gej bodoj bna

Зочин: Таны нэр.   2015-05-18
cameron diaz 42toido gerled huuhedtei boljaga bzde??

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com