ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Одооноос эхлэн эрүүлээр хооллох 15 энгийн арга

Хоол хүнс  | 2015 / 05 / 20

Их ногоо. Бага хор. Чи чадна аа!

Одооноос эхлэн эрүүлээр хооллох 15 энгийн арга
1. Долоо хоногт нэг удаа “эрүүл”-ийг их хэмжээгээр агшааж тавь
Тэгээд долоо хоногийн туршид хоол юм уу өглөөний цайндаа түүнийгээ ээлжлэн хэрэглээрэй. Хөц будаа, бор будаа, гурвалжин будаа зэргийг нийлүүлж болох ба хөргөгчинд хадгалахаа мартав аа!
2. Кофе, цайгаа хараар нь уу
Сүүгүй, элсэн чихэргүй хэвээр нь. Хэдэн удаа уугаад л дасчихна даа. Харин ч хэсэг хугацааны дараа чамд сүүтэй, чихэртэй кофе, латте дэндүү нялуун, уухын аргагүй санагдаж эхэлнэ!
3. Эрүүл орцыг нууцаар оруул
Төмсний нухшинд үнэхээр дуртай бол түүнээс татгалзана гэдэг хэцүү хэрэг. Оронд нь талыг нь цагаан цэцэгт байцааны нухшаар орлуулвал ямар вэ? Өөрийгөө хөөрхөөн хуурчихна, бас амт нь тийм ч ялгаатай биш. Үүний адилаар дуртай хоолныхоо талыг ижил шинж чанартай эрүүл хүнсээр орлуулаарай.
4. Шарахын оронд “рост”-ло
Шаржигнуур тахиа, шарсан төмс, хуурсан ногоо, хуушуур, пирожки гээд бүгдийг нь их тосонд шарахын оронд шарах шүүгээнд болгоорой. Өндөр температур гадна талыг нь адилхан л шаржигнуур болгоно. Гэхдээ хамаагүй бага тосны орцтойгоор.
5. Махгүй Даваа гариг
Махгүйгээр хоол хийх нь эзэгтэй нарын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, гэр бүлээ илүү их ногоогоор хооллоход нь тусалдаг. Долоо хоногийн нэг өдөр махгүй хооллож ходоодоо амраан, биеэ эрүүлжүүл. Ганцхан л өдөр.
6. Хадгалах хугацааг нь уртасгасан бүтээгдэхүүн бүү ав
Жигнэмэг, хайрцагтай рулет, ууттай чихэр зэрэг нь бүгд их хэмжээний өөх тос, чихэр, хүнсний будаг, хадгалах хугацаа уртасгагч бодис агуулсан байдаг (Нэн ялангуяа импортын бүтээгдэхүүнүүд). Тиймээс эдгээрээс татгалзаж амархан мууддаг, удаан хадгалж болдоггүй хүнснүүдийг аваарай. Өөрөө хийгээд идчихсэн ч болно.
7. Үдэшлэгт оролцохдоо хундага бүрийн завсар нэг аяга ус уу
Ингэвэл шингэнээ алдахгүй, бас маргааш нь харласан царайтай сэрэхгүй. Тэглээ ч дарс, шар айраг ямар өндөр калоритой гээч?
8. Долоо хоногт нэг удаа өдрийн хоолоо гэрээсээ авчир
Ямар ч хоол худалдаж авсан өөртөө хийх хоолноос чинь эрүүл байж чадахгүй. Зав зай гаргах нь л хамгийн хэцүү байх. Тиймээс бага багаар эхэл. Эхний ээлжинд Ням гаригийн орой Даваа гаригт идэх хоолоо хийж болно. Аажим аажмаар өөртөө зуршил болгочихвол бүр сайн.
9. Эхлээд бүх ногоог нь ид
Эрүүл хүнсээр ходоодныхоо ихэнхийг дүүргэчихвэл үлдсэн зайндаа тааруулж “эрүүл бус”-ыг нь идэхэд тус болно. Бас махаа идчихээд, ногоогоо үлдээгээд байдаг муу зуршилтайгаа тэмцэхэд хэрэгтэй.
10. Нарийн боов хийхдээ ядаж талд нь бүхэл үрийн гурил ашигла
Бялуугүй амьдралыг ямар амьдрал гэх вэ. Гэхдээ чи үүнийг бүхэл үрийн гурилаар хийсэн ч амт нь гоёороо л байдаг гэдгийг мэдвэл гайхна даа. Манай орны үйлдвэрлэгчдээс Millhouse “бүхэл үрийн гурил” гаргасан харагдсан. Бүхэл үрийн гурил их идвэл өдөрт авах эслэг, уурагны чинь хэмжээ нэмэгдэж, харин жин нэмдэг хоосон калорийн хэмжээ багасах болно. Гэхдээ цагаан гурил, бүхэл үрийн гурилны бүтэц өөр тул эхлээд зуурмагтаа холих маягаар туршиж үзээрэй.
11. Өглөөний цайнд чихэрлэг боовны оронд уураг, ногоо хоёр хэрэглэ
Ногоотой будаа, бууцайтай дүфү зэргээр өглөөний цайгаа орлуулвал гэдэс чинь цатгалан хэвээрээ удаан байх болно.
12. Тавгаа жижигсгэ
Том тавагны голоос хооллоход арай л бага идээд байгаа юм шиг сэтгэгдэл төрдөг. Тэгээд л нэмнэ дээ. Харин жижиг тавгийг дүүргэж идвэл амархан цадах болно.
13. Өндөгтэй хоол хийхдээ шараас нь хоёр дахин их цагааныг ашигла
Тэр чигтээ өндөгний цагаанаар хийсэн омлет хэнд ч сонирхолгүй. Гэхдээ ханасан өөх тосныхоо хэрэглээг багасгангаа амттай өндөг идэх арга бол шараас нь хоёр дахин их цагааныг ашиглах юм.
14. Өдөр бүр олон өнгөөр хоолло
Ногоо, жимсний өнгө бүр өөр өөртөө агуулагдах амин дэм, эрдэс бодисын хэмжээг илтгэж байдаг. Тиймээс олон өнгийн хүнс идэх тусам олон төрлийн шимт бодисыг өөртөө авна гэсэн үг.
15. Өглөөний цайндаа жимсний шүүсний оронд жимсийг өөрөөр нь ид
Эслэг л чухал шүү дээ, хонгор минь. Хайрцагтай жимсний шүүсэнд бараг л эслэг байхгүй гэж хэлж болно.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Солонгон охин
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(706)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: nyamka.   2015-06-11
Mmm vneheer goy sananuud bayrllaa goolingoo ervvler targalah arga oruulj ogoch?

Зочин: vegan.   2015-05-20
Tsagaan hool, torol buriin hunsnii nogoo, Jims jimsgeneer hool hiideg eruul hoolnii VEGAN SWEET KITCHEN geed mongol Facebook groupd negdeerei busguichuudee.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com