ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гэрээ гоё болгоход чинь туслах газрууд

Гэртээ  | 2015 / 05 / 22

Хуучны хэв маягаас татгалзаж, гэрээ айл бүрт байдгаас арай өөрөөр засч янзлахыг хүсч байгаа бүсгүйчүүд наашаа суугаарай. Сонирхолтой шийдлийг гэртээ бий болгоход чинь туслах “гоё” газруудын жагсаалт энд байгаа.

Гэрээ гоё болгоход чинь туслах газрууд
Гоё тохижилттой гэрийн зураг хараад дуурайж тохижуулъя гэхээр доторх тавилгууд, хэрэглэсэн зүйлс нь олдохгүй байх нэг бэрхшээл байдаг даа. Доорх газруудын үйлдвэрлэж, худалдаалдаг бүтээгдэхүүнүүп чамд илүү гоёийг хийх санаа, урам зоригийг өгч магадгүй юм.
1. Хэрвээ жижиг эдлэлүүдээр “том” өөрчлөлт хийхийг хүсч байгаа бол:
“The Twins Décor”
Хэрвээ чи гэртээ тансаг, эмэгтэйлэг уур амьсгал оруулмаар байвал “The Twins Décor” дэлгүүрийг зориорой. Бэлэг, цэцэг хийж эсвэл зүгээр л тавьчихсан байхад өрөөг чинь чимэх чадалтай гар хийцийн гоёмсог хайрцагнууд, төрөл бүрийн лаа, хиймэл цэцэг гэх мэт зүйлсийг эднийхээс сонгож болно.
Хаяг: ОХУ- ны элчин сайдын яамны баруун талд, УИД- ын 6 давхарт тус бүр бий.
Фэйсбүүк хаяг: https://www.facebook.com/thetwincedecor?fref=ts
2. “Coffea décor - Handmade by Burmaa”
Галын өрөөг чинь гоё болгох санаануудыг эднийхээс цуглуулаарай. Эсвэл нарийн нандин зүйлсээ хийж хадгалах модон дундад зууны үеийн хэв маягтай модон хайрцаг ч авч болох юм. Сонирхуулж хэлэхэд эднийх сургалт явуулдаг юм билээ шүү.
Фэйсбүүк хаяг: https://www.facebook.com/CoffeaDecorHandmade?fref=ts
3. “FORZ home interior & art studio”
Яагаад ч юм намайг гоёлын дэрэнд дурладаг болсноос хойш ийм дэр хийдэг газрууд олшроод ч байх шиг санагдаад байгаа.  Чамд ч бас ямар нэг зүйл дээр ингэж санагдаж байсан байх. Сонирхож хайгаад, тэр зүйлээ хийдэг газруудыг мэдээд ирэхээрээ олон санагдаж эхэлдэг. “FORZ” студийнхэн олон төрлийн өнгө загвартай гоёлын дэр, лааны суурь, тааран цүнх болон ханын чимэглэл зэргийг хийдэг. Тэдний урласан дэрнүүдийг буйдан, сандал, орон дээрээ тавьж, ханын чимэглэлийг нь дээр нь өлгөчихөд туг зөөлөн, винтаж, байгальтайгаа ойр мэдрэмж төрнө.
Хаяг: Будда Виста – 1 давхарт “Nobile” хөшигний салонд
Фэйсбүүк хуудас: https://www.facebook.com/forzartstudio
4. “Casa Decor UB”
Олноороо үйлдвэрлэгдэж, дэлгүүрт бүрт зарагдаад байдаггүй сонин содон тавилга жижиг эдлэлүүдийг эднийхээс л олноор нь цуглуулж болно. Гэрт чинь хатагтайнх шиг уур амьсгал бүрдүүлэхдээ гаргууд гэж мэд.
Хаяг: Гранд Плаза 5 давхарт 5-8
Утас: 7000-5989, 88117632
Фэйсбүүк хаяг: https://www.facebook.com/CasaDecorUB
5. Арай том өөрчлөлтийг хүсч байгаа бол:
“Содон обой”
3D ханын цаас гэж сонссон уу? Ханан дээр чинь өөр нэг ертөнц байгаа мэт харагдуулах энэ төрлийн ханын цаасыг хүмүүс сүүлийн үед ихээхэн сонирхох болсон. Нэг ханаа тэр чигт сонирхолтой бас бодит мэт зурагтай болгохыг хүсвэл эднийд хандаарай.
Захиалгыг 100айл Жоби БМИДэлгүүрийн обойн тасгийн 29, 30-р лангуун дээр ирж катологинуудаас харж сонголтоо хийж захиалах боломжтой.
Урьдчилгаа 50% , 7-14 хоногт авах гарна.
Харилцах утас 89997515 88089444
Фэйсбүүк хаяг: https://www.facebook.com/Sodonoboi
6. “Топбэйби буйдан сандал”
Хүүхдийнхээ амрах, тоглох орчныг өөрчлөх хөөрхөн санааг эднийхээс аваарай. Саяхан Мишээл экспо орсон чинь ийм жижигхэн буйдангууд хараа булаагаад байсан чинь эднийх байсан байна лээ. 0-13 настай хүүхэддээ авч өгөөрэй. Мөн өөрийнхөө хүссэн өнгө, загвараар захиалж хийлгэх боломжтой юм билээ.
Утас: 99056684
Фэйсбүүк хаяг: https://www.facebook.com/topbaby.buidansandal
7. “Regent Tree”
Ханан дээрээ хүссэн зүйлээ баримал болгон хийлгэж болох сонирхолтой үйлчилгээний талаар дуулгая. Дуртай үг, дүрс гээд юу ч байж болно. Гоё шийдэл байгаа биз? Үүнийг “ХАГАС БАРИМАЛАН ГОЁЛЫН ХАНА” гэж нэрлэдэг. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 91999203, 99181647 дугааруудаас холбогдоорой.
Фэйсбүүк хаяг: https://www.facebook.com/pages/Regent-Tree-CoLtd/1003293596369648
Харин чамд өөр санал болгох газрууд байна уу?
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(290)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: uyanga.   2015-05-23
mash heregtei medeelel baina .bayrlalaa goolingoo mini :))))

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com