ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Эрвээхий шоколадтай аяган бялуу

Хоол хүнс  | 2015 / 05 / 22

Аяган бялууг төрөл төрлөөр хийж болох маш олон жор байдаг. Гэхдээ чи өмнө нь кексээр өөрөөр нь чимэглэх тухай сонсч байсан уу?

Эрвээхий шоколадтай аяган бялуу
1. Орц
Кекс:
Масло - 125гр
Нунтаг сахар - 125гр
Өсгөгчтэй гурил (Self-rising flour) – 150гр – Хэрвээ ийм гурил олдохгүй бол 120гр энгийн гурлин дээр 1 хоолны халбага baking powder болон ¼ хоолны халбага давс хийж холиод хэрэглээрэй.
Өндөг – 2ш
Нунтаг какао – 2 цайны халбага
Хайлуулсан шоколад – 25гр
Крем:
Цөцгий – 100гр
Жимсний сахар (Фруктоз) – 225гр
Жижиглэсэн нимбэгний хальс – ½
Нимбэгний шүүс – 1 цайны халбага
2. Хийх арга:
Эхлээд шарх шүүгээгээ 180 градус дээр тавьж халаана. 12 ширхэгтэй аяган бялууны хэвэндээ зориулалтын цаас дэвсэж тавиарай. Масло, нунтаг сахар, гурил, өндөг, нунтаг какао зэргээ хийж бүхэл хэсэггүй болтол сайтар хутгана. Дээр нь хайлуулсан шоколадаа хийж өгөөрэй.
3. Бэлдсэн зуурмагаа халбагаар авч 12 хэсэгт хувааж хэвэндээ хийнэ. Халааж бэлдсэн шарах шүүгээндээ хийж 15 минут эсвэл харж байгаад хангалттай хөөтөл жигнэнэ. Бэлэн болсон кексээ гаргаж ирээд хөртөл нь хэсэг хүлээгээрэй. Энэ хооронд кремээ хийцгээе. Эхлээд цөцгийгөө том саванд хийж хутгаж байгаад дээр нь бусад орцуудаа хийж сайтар хутгаад ерөнхийдөө болчихно.
4. Кекснийхээ дээд талын хөөснийг нь хутгаар зүсч аваад үлдсэн хэсэг дээр кремээ тавина. Үүнийхээ дээр зүсч авсан хэсгээ дундуур хувааж далавч шиг байрлуулна. Эцэст нь дээр нь жимсний сахараа цацаж өгөөд л болчихно.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(675)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com