ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Бага төсвөөр том өөрчлөлт ...

Гэртээ  | 2015 / 05 / 26

Гэрээ харахаас л уйтгартай санагдаад байна уу? Болдог бол зад засвар хиймээр эсвэл өөр гоё байр луу нүүж ормоор ч юм шиг. Гэхдээ одоогоор чамд тэгэх боломж алга. Тиймээс байгаа боломжиндоо тааруулан, багахаан төсвөөр гэрийнхээ уур амьсгалд огцом өөрчлөлт хийх аргуудыг танилцуулж байна.

Бага төсвөөр том өөрчлөлт ...
1. Будаж болох юу л байна, буд
Зөвхөн өнгийг нь өөрчлөхөд юмс цоо шинэ юм шиг харагдах нь бий. Тиймээс санаанд оромгүй, шинэ өнгөөр будаж болох зүйлсийг гэр дотроосоо хайгаарай. Орныхоо арын ганц ханыг эрс өөр өнгөөр будахад л өөр хүний гэрт ороод ирчихсэн мэт мэдрэмж төрүүлнэ. Тэгээд тэндээ жаазтай зурагнууд өлгөчихвөл ч үү? Эсвэл модон сандал, ширээ, өрөөнүүдийн хаалга, паараа сэтгэл татам өнгөөр будчихад л нэгэн хэвийн санагдахаа больчихно. NOROO-ийн үнэр гардаггүй 20 минутанд хатдаг будгийг ашиглавал будсан оройноо гэртээ хоноход ямар ч асуудал үүсэхгүй шүү.
2. Шинэ дэр-Шинэ том өрөө
Буйдангийнхаа дээрх дэрнүүдийг бүрээсийг солих цаг болсон юм биш үү? Эрээн, мяраан, абстракт гэмээр өнгөтэй даавуунуудаар зөвхөн дэрэндээ шинэ өнгө оюулаад үз. Том өрөө чинь өмнө нь хэзээ ч тийм сонирхолтой санагдаж байгаагүй гэдгийг чи анзаарна. Харин гоё дэр олж болох газрыг "Гэрээ гоё болгоход чинь туслах газрууд" нийтлэлээс хараарай.
3. Ганцхан зураг бүхэлд нь аварна
Энэ өрөөг тэр зураггүйгээр төсөөлөөд үз дээ? Сонирхож харах юу ч алга. Магадгүй танай гэр ч бас “ганц сайхан зургаар дутаж яваа” юм билүү? Гарцаагүй түүнийг нь олж өлгө. Дэрний өнгийг агуулсан, салангид зохиомжтой 3 уран зураг авч өлгөөд эгэл жирийн өрөөг эрхэмсэг яруу болгоорой.
4. Үлдэгдэл ханын цаас
Ханын цаасны өөдсийг хөшигний тогтоогчинд өлгөөд буйдан, орныхоо арын ханыг чимэглэ. Жаахан уран бүтээлч хандахад л өрөө чинь ургаад ирнэ.
5. Бариуланд учир бий
Галын өрөөний хуучин тавилгыг солилгүйгээр шинэчлэх нэг арга бол шүүгээний бариул, нугасыг солих юм. Жижигхэн, дугуй бариулаа урт, шулуун бариулаар сольж орчин үеийн харагдуул. Дээрээс нь Blum-ийн өөрийгөө сордог зөөлхөн нугасыг шүүгээнүүддээ суурилуулчихвал гал тогоондоо чи ахин дурлах болно.
6. Сувинеруудаа хураа
Зочны өрөөнийхөө уур амьсгал, стилийг бүхэлд нь өөрчлөхийг хүсвэл хамгийн зардал багатайгаар нь бүх сувинерээ хураа. Тэгээд дандаа нэг ижил хэв маягтай шинэ сувинерууд авч тавихад өрөө түүнийгээ даган шинэчлэгдэх болно. Жишээ нь, өрөөндөө Япон уур амьсгал оруулахын тулд модон бүрхүүл, том бор лаа тавьж, вааран дотор байгалийн мөчир хийгээрэй.
7. Плита
Гал тогооны өрөөний плитагаа орчин үеийн хэв маягтай болгож өөрчлөөрэй. Тоосгон шаргал, бор өнгийн плита аюулгүй, тренди сонголт байх болно.
8. Самбартай хана
Хэрвээ чи өөрийгөө зурах авьяастай гэж итгэдэг бол аль нэг ханаа тэр чигт нь самбар болгоод түүн дээрх зургаа 3 сард нэг удаа өөрчилж зураад байгаарай.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(417)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com