ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Өдрийн хоолыг чинь орлож чадах амтат салатууд

Хоол хүнс  | 2015 / 05 / 29

Өдрийн хоолондоо юу идэж байгаагаас өдрийн турш эрч хүчтэй байх эсэх чинь шалтгаална. Паста, хуушуур, шарсан тахиа гэх мэт хоолыг өдрийн хоолондоо идсэний дараа ямар их ядарч, нойр хүрдэг билээ дээ? Нүүрс усаар баялаг, хүнд хоол нь чиний бүх эрч хүчийг шавхчихаж байгаа нь тэр юм. Өөрөөр хэлбэл ажил хийхэд чинь зориулагдах ёстой энерги бүхлээрээ идсэн хүнд хоолыг чинь боловсруулахад анхаарлаа хандуулчихсан байна гэсэн үг.

Өдрийн хоолыг чинь орлож чадах амтат салатууд

Урин дулаан цаг ч хаяанд ирчихсэн болохоор дээрх шиг хүнд хоолноос татгалзаж оронд нь уураг ихээр агуулсан хүнсийг өдрийн турш хэрэглэвэл сайн. Өөх тос багатай тахиан мах, өндөг, авокадо зэрэг нь биед хэрэгтэй уургийг чинь хангалттай хэмжээгээр нөхөж чадна. Эдгээрийг багтаасан амтат салатны жорыг одоо хүргэе.

1. Тахианы мах, авокадотой салат хийх орц:
Чанаж дөрвөлжилж хэрчсэн тахианы цээж мах - 128гр
Авокадо – 1ш
Жижиглэж хэрчсэн ногоон сонгино – 3-4 ш
Жижиглэж хэрчсэн яншуй – 1 багц
Лайм – 1ш
Цагаан виноны цуу – 1 хоолны халбага
Тараг - 1 хоолны халбага
Давс, перецийг тааруулаад хийнэ. Мөн хүсвэл 1/4 - ½ чилиний нунтаг хийж болно.
2. Хийх арга:
Эхлээд авокадогоо нухаад тарагтайгаа холиж хутгана. Дээрээс нь виноны цуу, тал лаймныхаа шүүсийг шахаад хийгээрэй.
3. Одоо тахианы мах, авокадо, ногоон сонгино, яншуйгаа холид дээрээс нь үлдсэн тал лаймныхаа шүүсийг шахаж хийгээд холиход болно. Үүн дээрээ давс, перец, чилиний нунтгаа өөрийнхөөрөө тааруулаад хийж амтлаарай.
4. Өндөг чинжүүтэй салат хийх орц:
Чанасан өндөг – 6-8ш
Улаан чинжүү - 1/3
Ногоон чинжүү - 1/3
Ногоон сонгино – 2ш
Гич – 2 цайны халбага
Тараг – 3 хоолны халбага
Фета бяслаг – 1-2 хоолны халбага
Давс, перецийг өөрийнхөөрөө тааруулан хийнэ.
5. Хийх арга:
Эхлээд чинжүүнүүдээ дөрвөлжилж, ногоон сонгиноо жижиглэж хэрчээд тараг, гичтэйгээ холино.
6. Өөр нэг саванд өндөгөө чинжүүтэйгээ ижил хэмжээтэй хэрчиж хийгээд дээрээс нь эхэлж бэлдсэн чинжүүгээ хийж хутгаарай. Дээр нь жижиглэсэн фета бяслаг хийнэ. Фета бяслаг давслаг болохоор амсаж байгаад давсаа тааруулж нэмээрэй. Дээр нь жаахан хар перец нэмж болно.
7. Үүнийгээ хоолныхоо саванд хийгээд ажил руугаа аваад яваарай.
8. Бүхэл үрийн хар талхан дээр тавиад идвэл сайхан зохицдог шүү.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(583)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com