ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Миний аз жаргалгүй амьдралаа бага багаар өөрчилсөн туршлага

Миний амьдрал  | 2015 / 05 / 30

Сайн байцгаана уу, Гоолингоочууд аа?
Би саяхан маш их хямарч сэтгэлзүйч дээр очсон юм. Өөрийн мэдэлгүй бодолд дарагдаж, өөрийнхөө юу хийгээд байгааг ч ойлгохгүй байнга л ямар нэг зүйлд санаа зовж, ямар ч зорилгогүй өдөр хоногуудыг өнгөрөөгөөд байгаа юм шиг санагддаг болж эхэлсэн. Бүр бүх зүйлийг орхиод зугтахыг хүсдэг болсон. Сэтгэлзүйч намайг бараг бүтэн өдөржин сонсч суусан ба ихэнхдээ л би өөрийнхөө өдөр бүр хийдэг зүйлийг үзэн ядаж байгаагаа ярьж байлаа. Тэгээд эцсийн үр дүнд миний асуудал бол зуршил юм гэж хэлсэн. Гэхдээ архи, тамхи, мансууруулах бодис гэх зэргийн хорт зуршилтай гэсэн үг огтхон ч биш. Өдийг хүртэл би эднээс ганцыг нь ч хэрэглэж байгаагүй. Яг ямар төрлийн зуршил вэ гэхээр...

Миний аз жаргалгүй амьдралаа бага багаар өөрчилсөн туршлага

Жишээ нь би өглөө бүр эрт босч гүйдэг. Гэхдээ дуртай дургүй хэдэн минут гүйчихээд л гэрлүүгээ гүйгээд ордог. Өдөр бүр өмсдөг нэг загварын хувцас тэгээд ямар ч үр дүнгүй ажлын найман цаг эцэст нь гэртээ ирээд дуртай дургүй цэвэрлэгээ, хоол, чухал ажлуудын төлөвлөгөө гаргах гэх мэт.

Энэ бүхэн миний амьдралд хийх дургүй мөртлөө хийх ёстой гэж өөрийгөө хүчлэн байж хийдэг зуршил болсон зүйлс. Яг л архичин хүн архи уух муу гэдгийг мэдсээр байж уусаар байдаг шиг. Яг л тамхичин хүн татахгүй гэчихээд татаж зогсдог шиг. Дургүй зүйлээ хийсээр байж түүнээсээ хордоно гэсэн үг юм. Би огтхон ч таашаал авдаггүй дургүй зүйлсээ өдөр бүр хийж өөрийгөө зовоодог байсан байна. Хамгийн инээдтэй нь би өглөө бүр гүйдэг хэрнээ одоо болтол сайхан биетэй эсвэл эрүүл нэгэн болж чадаагүй. Бүтэн 2 жилийн турш гүйсэн шүү дээ. Энэ бүх зовлон шаналанг сонсоод эмч маань намайг зуршилаа засч дадал болгохыг санал болгосон юм.

Учир нь зуршил бол хүн өөрөө ухамсарлаж зорилготойгоор хийдэг зүйл биш ба ихэнхдээ муу зүйлс байх нь элбэг. Хүн зуршил болсон зүйлээ хийх үед сэтгэлзүйн хувьд кайфтай санагддаггүй байна. Харин ч өөрт нь дарамттай мэдрэмж төрдөг ба хэсэгхэн хийгээд л би яагаад үүнийг хийж байгаа юм бэ гэсэн бодол төрж өөртэйгөө зөрчилдөж эхэлдэг гэнэ. Энэ бол яг л дүрээрээ би болж таарсан.

Харин эмч сарын хугацаанд эмчилгээ хийхээр болсон. Гэхдээ миний эмчилгээ тэр чигтэй зуршилаа дадал болгох байсан юм. Ердөө л хамгийн их хийх дуртай гурван зүйлээ өдөр бүр заавал хийж байх даалгавар. Амархан биш гэж үү? Би лав өөрийнхөө дуртай зүйлийг олох гэж нэлээн удаан бодсон. Эцэст нь доорх гурван зүйлийг олж бүр өдөр түүнийгээ хийдэг болсон.

Маш удаан алхах дуртай
Би гүйх үнэхээр дургүй. Зүгээр л алхаж юм бодохын тулд би маш эрт босоод ажилдаа явдаг болсон. Өглөө бүр дуртай дургүй гүйхээс илүүтэй сэтгэл тайван алхах нь миний хувьд таашаал байсныг би сүүлд л ойлгосон. Өглөө тайван алхаад ажилдаа очих үед сэтгэл санаа тайван байж чаддаг болсон. Нэг л мэдэхэд би өглөө бүр ажилруугаа алхаад хагас сар болсон байна. Гайхалтай нь 3кг хаясан байсан шүү. Одоо бол өөрийн мэдэлгүй гэрээс гараад л чихэвчээ зүүгээд алхдаг болчихож.

Ажил дээрээ чөлөөтэй байх дуртай
Би баригдмал байхыг үзэн яддаг учраас ширээний ард томоотой сууж чадах хэн нэгэн огтхон ч биш. Тиймээс өөрөө өөрийгөө барьж хүлэлгүй эрх чөлөөтэй байхыг нэн тэргүүнд тавьсан. Өмнө нь би дургүй ажлаа хийж байна гэж бодсоор зуршил болсон үйлдлүүдээ хийдэг байсан бол одоо миний хийх дургүй ажлууд амархан санагдаж хэцүү ажлаа хамт ажилладаг хүмүүсээсээ гуйгаад зөвшөөрүүлчихдэг болсон. Магадгүй өмнө нь би бүх зүйлийг өөрөө хийх гэж улайрсаар байгаад өөрийгөө шахаж, хамаг цагаа алддаг байсан байх. Гэхдээ одоохондоо ажлын тал дээр тийм ч их сэтгэл хангалуун бус л байна. Эмчтэйгээ хамт би өөрийнхөө хийх дуртай ажлыг хайж байгаа. Илүү аз жаргалтай ажиллах дадалтай болохын тулд шүү дээ.

Өдөр бүр кино үзэх дуртай
Би кино үзэж тайвшрах маш их дуртай. Ажлаа эрт тараад гэрлүүгээ харих замдаа заавал нэг кино авах юм уу, кино театрт сууж үздэг. Үнэхээр сайхан мэдрэмж. Маргааш үүнээс ч илүү сайхан киног олж үзнэ гэхээс догдолдог болсон. Хамгийн гол нь би үзсэн киноныхоо тухай тэмдэглэл хөтөлж эхэлсэн. Хэн ч намайг шахаж шаардаагүй байхад би өөрөө зүгээр л дур зоргоороо бичдэг болчихсон. Тэрийгээ уншаад ч маш их таашаал авдаг шүү. Гэхдээ одоо бол намайг аз жаргалтай болгодог энэ гурван дадал дэндүү бага санагдаад эхэлсэн шүү. Би өөрийгөө зовоож байж бий болгосон өнөө зуршлууд маань ямар ч үнэ цэнэгүй гэдгийг ойлгосон. Нэг бодлын эмч маань зүгээр л харах өнцөг хэв маяг хоёрыг минь өөрчлөхөд л тусалсан аж. Нөгөө бодлын үнэхээр зуршил дадал хоёр их өөр ойлголтууд байсан юм байна гэсэн дүгнэлтэнд хүрээд байгаа. Энэ явдлаас би олон зүйлийг ойлгож, ухаарсан болохоор над шиг хэцүү байдалд байгаа бүсгүйчүүдэд тусалж чадна гэж бодоод энэ захидлаа бичлээ. Чи ч бас өөрийнхөө зуршлыг өөрчлөөд дуртай зүйлээ дадал болгож хийгээд эхэлвэл өөрөө өөрийгөө хэн гэдгийг, юу хүсээд байгааг олж чадах ч юм билүү.

Амжилт хүсье!

Редакцийн зурвас:
Өөрийн амьдрал дахь шийдэж чадахгүй байгаа асуултандаа тохирсон хариулт эрж, бидэнд захидал бичин илгээдгийг чинь мэднэ ээ. Гэхдээ чиний хэнээс ч асуулгүйгээр шийдсэн шийдэл ч зөвлөмж зөвлөгөө болж, дотроос чинь гэрэлтэх аз жаргал онлайн найзуудад чинь эрч хүч болж бас нөхрийн чинь жижигхэн хэрнээ хайрыг чинь татдаг зан чанар сайтыг маань нууцхан уншдаг залууст үлгэрлэл болж чадна гэж бодож байсан уу? Найз бүсгүйчүүдийнхээ таарамжгүй байдлыг хэрхэн эвдэж нэгтгэсэн, мөрөөдлийнхөө төлөө өөрийн гараар бүтээсэн боломж чинь, хайрттайгаа хэрхэн гэр бүлээ төлөвлөж байгаа чинь ч гэсэн олон хүнд мэдлэг, урам зориг бэлэглэж чадна. Тийм болохоор өөрийнхөө туршлага, амжилт, амьдралыг бага гэж гололгүйгээр сайн сайхан түүхээ бидэнтэй хуваалцаарай. Илгээх хаяг Goolingoo@gmail.com шүү. Гоолингоо нь чиний урам зоригийг түгээх гүүр нь болж өгье. Чиний Гоолингоо ХОХО.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн -д ирсэн захидал.
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(488)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Самдаг .   2015-06-08
Их таалагдлаа. Би одоо л яагаад стресс-т ордоггүй байсанаа мэдлээ.Би гэдэг хүн чинь өдөр бүр фэйсбүүк ухаж сайхан хувтас өмссөн үзэсгэлэнт хүүхнүүд, амжилттай яваа залуусыг харан дотроо цагаахан атаархаж, ажлын стрессээ умартан явдаг байсан юм байна. Мөн амралтын өдрөөддээ утгаар амардаг байсан нь намайг стресснээс аварч байж. Харин би гэдэг хүн үүнийгээ цагаа дэмий зүйлд зарцууллаа гэж өөрийгөө буруутгадаг байж. Дуртай зүйлээ хийнэ гэдэг өөртөө эрх чөлөөг өгч буй хэрэг юм байна. Баярлалаа захидлын эзэнд!

Зочин: hudal.   2015-06-04
Ene bodit tuuh bish zohiomol Huuramch zahidal bna. 2 jil baitugai sar guihed l yamarch gutrangi hun shal uur boldog@

Зочин: hi.   2015-06-03
ajildaa durgui hun mash ih bdag. unendee amidrahiin tuld l ajilladag . gehdee ajilgui bh ajiltai bhaasaa hetsuu shuu. bi ajildaa durgui bna geed 2 sard ajilaasaa garchihaad odoo boltol ajil olodhgui hetsuu l bna. mod oldoh bhaa

Зочин: a girl.   2015-06-03
дургүй ажлаа хийж үхсэнээс дуртай ажлаа хийж өлсөж амьдарсан дээр гэж боддог.

Зочин: bi.   2015-06-03
Mongold setgel zuich nar bdg umuu. Baidag bol haanaas haij bolohuu

Зочин: darhan ber.   2015-06-01
Yag bi bn bi bas ene amidral ajil buh yumnaas zalhaj ehelsen buur ajildaa yavahaas ch durgui hureh yum argagui amidraliin tuluu ideh hoolnii munguu oloh gj l ajilda yavahiimda

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com