ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Ариун цэврийн өрөөний авсаархан шийдлүүд

Гэртээ  | 2015 / 06 / 05

Гэрийн эзэгтэйн хамгийн их санаа тавих хэрэгтэй хэсэг нь ариун цэврийн өрөө. Яагаад гэвэл айл гэрийн ариун цэвэр, тав тух энэ өрөөнөөс ихээхэн шалтгаална. Харин ариун цэврийн өрөөг гоё болгох ямар ямар хялбар боломжууд байна?

Ариун цэврийн өрөөний авсаархан шийдлүүд
1. Ханандаа сагс байрлуулах
Ариун цэврийн өрөө урт нарийн эсвэл квадрат хэмжээтэй байх нь элбэг байдаг. Эдгээрийн сул зайг ашиглан хананд нь сагс суулгаж болох юм. Энэ нь маш олон зүйлийг багтаахаас гадна хүн хүний дотуур хувцсыг ч ялгаж хийгээд угааж байхад тус дөхөм болох болно.
2. Ханын тавиур
Хүмүүс ханын тавиурыг ихэнхдээ том зайтай өрөөнүүддээ ашигладаг ч ийм ханын тавиур нь зай багатай ариун цэврийн өрөөнд хамгийн их хэрэгтэй бас үзэмжтэй харагдаж болохыг сэддэггүй. Аль болох урт үргэлжилсэн ханын тавиурууд ариун цэврийн өрөөг энгийн мөртлөө цэвэрхэн харагдуулна.
3. Хаалганы дээгүүр...
Энэ хэсгийг хүмүүс үргэлж мартдаг. Ариун цэврийн өрөөнд байх ийм дээр тавиур байрлуулж яах вэ дээ, гэж бодож байгаа бол бага насны хүүхдүүд бок саван болоод бусад хортой химийн бодисоор тоглох аюултай учраас хаалганы дээр байрлах тавиур таньд хамгийн их хэрэг болно.
4. Шүүгээний хаалга
Шүүгээ биш шүү. Шүүгээг угаасаа хүн бүр л ашиглаж мэднэ. Харин шүүгээнийхээ хаалганы дотор хэсгийг ашиглах хэрэгтэй гэдгийг л сануулах гэсэн юм. Үсний сэнс, хайчаа зүүгээд орхиж болохоор дэгээ эсвэл резин тогтоогч мөн тавиур байрлуулах юм бол ариун цэврийн өрөө эмх цэгцтэй байж болно.
5. Толь
Толийг зүгээр л хананд зай талбай оноож өгөөд манаачийн үүрэгтэй байлгаж байхаар арын хэсгийн тэгш ханыг нь ашиглаж болно шүү дээ! Зурагт үзүүлсэн шиг шүүгээ болон толь хоёрыг хамт шийдээд ариун цэврийн өрөөндөө байрлуулах юм ил байдаг их олон зүйлийг далд хийх боломжтой болно.
6. Нарийн модон интерьер
Энэ бол толь шүүгээ хоёрын эсрэг шийдэл нь. Нарийн модоор хийгдсэн энэ тавиурууд нь маш олон зүйлийг нүдний өмнө ил байлгана. Зарим хүмүүст саун шиг харагдаж мэдэх ч гэрийн нөхцөлд саунтай айлууд бол сонгох л хэрэгтэй интерьерийн шийдэл дээ.
7. Модерн
Мэдээж айл бүр энэ шийдлийг сонголтондоо оруулсан байгаа байх. Гэхдээ нэг зүйлийг санал болгоход аль болох гөлгөр гадаргуу, сонгодог өнгө ашиглахыг хичээгээрэй. Мөн өнгөний уусалтыг мартаж болохгүй шүү.
8. Ханын зураг
Идиалист уран төсөөлөл сайтай хүмүүс өрөөнийхөө хананууд дээр өөрийн гараар уран бүтээл туурвих нь элбэг. Тэр тусмаа гадны улс орнуудад ариун цэврийн өрөөнийхөө ханан дээр өөрсдийн гараар янз бүрийн чимэглэл хийж наан зураг зурж илүү үзэмжтэй болгодог.
9. Хаалт
Ванн болоод суултуурыг хооронд нь хязгаарлахыг хүсч байгаа бол овор хэмжээ багатай жижиг хаалт хийж өгөөрэй. Энэ нь гоо зүй талаасаа болоод эмх цэгцийн хувьд ч нэлээд хэрэгтэй шүү.
10. Шат
Юун шат вэ, гэж үү? Яагаав нөгөө авирч гардаг шат. Европын алслагдсан хот тосгоны хэв загвар боловч одоо үүнийг маш олон улс оронд ашигладаг. Азийн орнуудад ч гэсэн хуучин модон шатыг ариун цэврийн өрөөндөө байрлуулан юм тохож хатаадаг шүү.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(828)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: queen.   2015-08-22
ene goy sanaa bn geriinhee oroog tohijuulah gd goy goy dizain haij bga suljmel zuil ih goy hargdh ym

Зочин: Таны нэр.   2015-07-24
thanks

Зочин: bayar.   2015-06-10
Bayarlalaa

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com