ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Манготой мөхөөлдөс

Хоол хүнс  | 2015 / 06 / 05

Энэхүү амттанг хийхэд тун амархан бөгөөд олон төрлийн орц ч шаардлагагүй. Энэ амралтын өдрөөр туршаад үзээрэй.

Манготой мөхөөлдөс

Манго жимсэнд дургүй хүн бараг л байхгүй болов уу. Амттайгийн дээр арьсанд хэрэгцээт тэжээлүүдээр баялаг. Антиоксидантаар баялаг, холистерин багатай болохоор хорт хавдараас сэргийлэх, дархлааны системийг тэтгэх ач тустай. Мөн А,C, E амин дэмүүдээр баялаг юм.

1. Орц:
Манго - 6ш
Тараг – 70гр
Зөгийн бал – 2 хоолны халбага
Нимбэгний шүүс – 1 хоолны халбага
2. Эхлээд мангогоо хальслаад жижиглэж хэрчинэ. Хэрчихдээ үрнээс нь салгах хэрэгтэй шүү.
3. Үүнийгээ томхон листэн дээр тарааж тавиад хөлдөөгчинд хийгээрэй. Хэрвээ шинэхэн манго олдохгүй байвал хөлдөөснийг нь авч болно. Гэхдээ шинэхэн жимс нь илүү амттай болдог юм шүү.
4. Бага зэрэг хөлдсөнийх нь дараа уутанд хийж хадгалж болно. Дараа нь манготой мөхөөлдсөө бэлдэж идэхээр тавьчихсан байвал амар байдаг. Хөлдсөн мангогоо хэрчигчид (food processor) хийж нухна.
5. Шинэхэн жимсээр бэлдсэн бол хэрчихэд хэцүү учраас хэрчигчид хийхээс өмнө 5 минут байлгаарай. Үүн дээрээ нимбэгний шүүс, зөгийн балаа хийнэ. Хэрвээ сайн хутгагдахгүй байвал нимбэгний шүүсээ нэмэх эсвэл жаахан сүү хийсэн ч болно.
6. Одоо дээрээс нь таргаа нэмж сайтар хутгана. Дээрээс нь жимслэг амт нэммээр байвал манго жимс жаахныг хийж хутгаж болно.
7. Ингээд олгоход бэлэн.
Зөвлөгөө: Манго нь энзим болон бета каротинаар баялаг болохоор нүүрний маск хийхэд тохиромжтой байдаг.
4 хоолны халбага мангоны нухаш, 2 цайны халбага зөгийн бал, 1 цайны халбага чидун жимсний тос зэргийг сайтар холиод нүүрэн дээрээ тавьж 10-15 минут байлгаад бүлээн усаар зайлаарай. Энэ нь арьсыг гэрэлтүүлж, нарны хэт ягаан туяаны хорыг саармагжуулдаг ач тустай.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(878)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: зочин.   2015-06-12
zogiin bal nimbegnii shuusee hezee n hiihiin boljiino

Зочин: good.   2015-06-06
Tanai server saihan hurdan boljee. Aimaar hetsuu udaj baij access boldog baisan

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com