ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Өөрийнхөө амьдралын багахан туршлагаасаа хуваалцъя

Миний амьдрал  | 2015 / 06 / 06

Сайн уу, Гоолингоо найзууд аа?
Би багаасаа л бүрэг ичимхий хүүхэд байлаа. Спортоор хичээллэж, олны дунд орж бараг үзээгүй. Би өөрийнхөө гадаад төрхөөс л ичдэг байлаа. 10 жилээ төгсөөд их сургуульд ороод нягтлан бодогч болж төгслөө. Миний бүрэг ичимхий байдал яг л хэвээрээ, ийм байхыг хүсээгүй учир би өөрөө өөртэйгөө зөрчилдөж байнгын сэтгэл гутралтай, цог золбоогүй дорой нэгэн байдаг байв. Энэ байдалд маань ах эгч нарын чи тийм болох ёстой, ингэх ёстой, гэх мэт байнгын шүүмжлэл нь улам намайг өөртөө итгэлгүй, гутранги баригдмал хавчигдмал нэгэн болгож байлаа.

Өөрийнхөө амьдралын багахан туршлагаасаа хуваалцъя

Сургуулиа төгсөөд би ах эгч нараасаа тусдаа гарч байж л би өөрийгөө олж авч, өөрийн гэсэн үзэл бодолтой болох юм байна гэж бодож хажуу өрөө хөлслөөд тусдаа гарсан. Энэ шийдвэрийг маань тэд маань тийм ч таатай хүлээж аваагүй. Би бүх хүнд хараагдаж, бүх хүнээр загнуулж байсан ч хажуу өрөө хөлслөөд тусдаа гарсан. Энэ миний амьдралын хамгийн зөв шийдвэрүүдийн нэг байсан. Ингээд би нягтлан бодогчийн ажлаа хийсээр л байсан, гэхдээ ажилдаа үнэхээр дургүй байсан. Дандаа л хэн нэгэнтэй харьцуулагдаж ихэнхдээ хийсэн зүйлс маань шүүмжлэл дагуулдаг. Үнэхээр сул дорой, үзэл бодлоо хэлж чаддагүй, хүнтэй харьцахдаа муу, өөрийнхөө бодож байгааг хэлэхдээ айснаасаа болоод уйлчихдаг охин байсан тул энэ байдлаа таягдан хаяж зоригтой золбоотой охин болохыг маш их хүсэж байлаа. Азаар надад аугаа том хүсэл мөрөөдөл байсан ч би тэр хүсэл мөрөөдөлдөө яаж хүрхээ мэдэдгүй байсан юм. Өөрийгөө юунд авьяастай, юуг хийвэл үнэн сэтгэлээсээ дуртай хийж чадах болон би ямар онцлогтой хүн бэ? гэдгээ мэдэхийн тулд би маш олон төрлийн сургалтанд сууж, хувь хүний хөгжлийн ном уншиж, хэд хэдэн төрлийн ажил хийж, амьдралын дасгалжуулагчаас хүртэл нилээд өндөр төлбөртэй дасгалжуулалт хэд хэдэн удаа авсан.

Цалингаас өөр орлогогүйгээр дүүгээ бас өөрийгөө авч яваа миний хувьд эдгээр сургалтууд нэлээд хүндхэн шийдвэрсбайсан шүү. Би өөртөө ухаалаг утас, шинэ хувцас авахаас илүүтэйгээр сургалт, номонд, мэдээж нүүрэндээ/батга, сэвхээр дүүрэн/ хамаг орлогоо зориулж байсан. Би яахаа мэдэхгүй хайсаар л байсан, ажлаа хийсээр л сүүлдээ эрж хайхаас залхаж, бууж өгч дээрээс нь ах дүүс хамаатан садны үгс намайг улам зориггүй болгож унтрааж байсан. Нэг хэвийн ажил, ах дүүс, хамаатан садны “Чи нягтлангаараа л хоолоо олж иднэ. Битгий олон юм сана, чи чадахгүй, аав, ээжийнхээ/аав минь архи ууж, ээж маань өөрсдийгөө л болгодог/ байгаа байдлыг хар” гэх мэт үгс, бусад найз нөхөд хамаатан садны хүүхдүүдийн амжилт, өөрийгөө олж харж чадахгүй байгаа миний сэтгэлийн мухардал, ийм байж болохгүй гэсэн миний чин хүсэл, тэртээ хол харагдах миний мөрөөдөл, мөрөөдлийнхөө хажууд маш жижигхэн би гэх мэт зүйлс үнэхээр намайг сэтгэлийн их төөрөгдөлд оруулж, би гэдэг хүн харанхуй манан дунд төөрсөн юм бүхний муу муухайг харсан, дэлбэрэх гэж байгаа хар бараан бөмбөг шиг явдаг байлаа.

Үнэхээр аав ээж нь боломжтой, тусалж дэмждэг, сэргэлэн цовоо, сэтгэл тэнүүн, багаас нь зөв хүмүүжүүлсэн, олны дунд өөрийнхөөрөө байж чаддаг хүмүүсийг хараад би үнэхээр их атаархдаг байсан. Надад юм бүхэн хар бараан, амьдрал дэндүү хэцүү санагдаж байлаа. Нэг өдөр би сэтгэлзүйч дээр очихоор шийдэж “Сэтгэл судлалын үндэсний төв”-ийг зорьсон юм. Очоод л өөрийн энэ байдлаа яриад дэлбэрэх гэж байсан байдал минь нулимс болон гарч сэтгэл минь арай гайгүй тайвширсан.

Сэтгэлзүйч эгч маань ярилцлагын төгсгөлд намайг “Их сайхан инээх юм, чи нүдээрээ гэрэлтэж байна. Ийм сайхан сэтгэл цэлмээсэн инээд хүн бүхэнд байхгүй. Бас чи дур булаам сайхан төрхтэй юм, чамд чадал байна хүч байна, чи зорисондоо хүрч чадна аа” гэж хэлсэн нь харанхуй ертөнцөд минь үнэхээр том гэрэл болж, яагаад ийм сэтгэлийн мухардалд орсоноо ойлгоход минь маш том тус болсон. Энэ үеэс хойш би өөрийгөө сайхан инээмсэглэдэг гэж бодоод толинд харсан үнэхээр сайхан инээмсэглэж байсан шүү. Өөрөөсөө маш олон сайхан чанаруудыг олж харж эхэлсэн.

Ингээд нилээд зоригтой болж, нэг хэвийн уйтгартай ажлаасаа гарч, ах дүүс хамаатнуудтайгаа хэл амаа ололцож эхэлсэн. Үнэхээр тэд маань бас миний төлөө л заримдаа загнадаг байсныг, надад урьд нь хэцүү санагддаг байсан тэдний үг хичнээн хэрэгтэй байсныг, уурласан бүхэн дайсан биш, инээсэн бүхэн нөхөр биш гэдгийг ойлгосон. Бас багагүй золиос гаргаж байж ойлгосон, юмсын сайн талыг эхэлж хардаг болсон, юмсыг харах өнцөг маань өөрчлөгдөж бас сайн мууг ялгах харах чадвартай болсон шүү.

Хамгийн гол нь би урьд нь инээдэг л байсан шүү дээ. Гэтэл надад ганц ч хүн чи сайхан инээмсэглэх юм гэж хэлж байгаагүй. Харин би өөрөө мэддэг болсноос хойш нилээд олон хүн надад ингэж хэлдэг болсон шүү. Урьд нь хүмүүстэй уулзахдаа би дандаа л сэвх батгатай муухай нүүртэй, олигтой хувцасгүй намайг тоож харьцахгүй байхдаа гэж боддог байсан ба үнэхээр ч тэгдэг байсан. Гэтэл одоо би сайхан инээмсэглэдэг гэж бодоод л инээгээд ороход хүмүүс үнэхээр ховсдуулсан мэт өөрчлөгдөж, ажил үйл маань ч бүтэмжтэй болж эхэлсэн шүү.

Хувиараа бизнес хийхээр эртний танил эгчтэйгээ ханцуй шамлан орсон боловч хамтрагч маань хэд хоног Монголд байхгүй байхад минь хаяад хамаг юм аваад явсан. Би гэдэг хүн хийсэн бүх юмаа алдаж, өрөнд ороод үлдсэн юм. Хэд хоног гундуухан явсан ч сэтгэл зүйч эгчийн үгс сэтгэлд минь байсаар л байсан тул би ахиж ганцаараа оролдож үзэхээр шийдэж эхнээс нь бүгдийг эхэлж зүтгэсээр байгаад өөрөөс шалтгаалах бүх юмаа “ок” болгосон шүү. Банкнаас зээл хүртэл авч чадсан. Гэвч ажилд маань төрийн байгууллагын зөвшөөрөл хэрэгтэй байсан ч засаг төрийн эргэлтээс болоод асуудал маргааш , дараа 7 хоногт гэж явсаар би 4-5 сар түрээсийн мөнгө төлж орлого муутай, багш нар маань тус тусынхаа ажлаа бодож ахиад л бөөн өртэй болж, хэцүүдлээ дээ.

Одоо бодохоор би энэ ажилдаа бүрэн сэтгэлээ зориулж зоригтой байж чадаагүй, өөртөө бүрэн итгээгүй, гүйцэд бодож төлөвлөөгүй алдсан юм байна лээ. Гэхдээ надад нэлээд их өөрчлөлт гарсан ч гэлээ би баригдмал, хавчигдмал, хэвээрээ л, өөртөө бүрэн итгэлгүй байна гэдгээ өнгөрсөн 5 сарын хугацаанд бүрэн ойлгосон. Ахиад л би энэ байдлаа даван туулахыг хүссэн учираас би бие хамгаалах тулааны урлагаар хичээллэж эхэлсэн. Надад үнэхээр их таалагдаж байгаа шүү. Турж бас би ахиад зоригтой, хүлээцтэй болж, өөртөө итгэх итгэл маань ч нэмэгдэж байгаа. Бас баригдмал байдал маань багахан ч гэсэн нимгэрч байгаа.

Гэхдээ багаас маань бий болсон энэ сэтгэл зүйг ялан дийлэхэд үнэхээр амаргүй юм байна. Ажил үйлс маань тийм бүтэлтэй биш ч гэлээ би хувь хүний хөгжил дээрээ нилээд ахицтай байгаа. Цаашдаа тулааны урлагаараа үргэлжлүүлэн хичээллэж хувийн бизнесээ ч урьдынхаасаа илүү зоригтой бас амжилттай эрхлэх болно. Гол нь би намайг барьж хүлж байдаг энэ бүх зүйлсээсээ бүрэн ангижрахын төлөө өдөр, цаг мөч бүрт хичээж байна. Өнөөдөр идэх хоол, өмсөх хувцасны төлөө бус ганцхан олдох энэ амьдралдаа өөрийнхөө хүссэнээр амьдрахын тулд өнөөдрийн таатай байдлаа бодолгүй гаргасан шийдвэрүүддээ одоо би харамсахгүй байна. Одоо хэцүү байгаа ч илүү их хичээж, сансандаа заавал хүрнээ гэсэн итгэлтэйгээр амьдарч байна. Бидэнд энэ амьдрал ганцхан л олдоно. “Одоо яах вэ хоосон хононо”, “Хүнд ажилгүй гэж хэлүүлж, өр тавьж байснаас ажлаа хийж л байя. Дараа мөрөөдлөө биелүүлж амьдарна аа” гэж бид боддог. Гэвч ийм хугацаа бидэнд байхгүй шүү дээ. Бас нэг зүйл нэмж хэлэхэд хэн нэгний сайн, сайхан талыг нь харамгүй магтаж, хэлж байгаарай. Магадгүй тухайн тэр мэдэхгүй ч яваа юм бил үү? Үнэхээр хэлэх хэрэтэй шүү. Хэн нэгний амьдралыг бүрэн өөрчлөх чадал чамд ч бас байгаа.

Бас нэгэн зүйл бол ээжүүд, аавууд хүүхдээ битгий дандаа буруутгаж, хязгаарлаж, энэ ч болохгүй тэр ч болохгүй, чи тийм байна тэрний хүүхдийг хар гэх мэтээр мохоож, хэн нэгэнтэй харьцуулж гаргасан алдаа болгон дээр нь шүүж байгаарай. Ийм байдал хүүхдийг сул дорой, гутранги, өөртөө итгэлгүй нэгэн болгодог. Нэгэнт өсөхөөс бий болсон энэ байдлыг таниж мэдэж, тэмцэж ялахад үнэхээр хэцүү шүү. Нэгэнт ийм байдалтай болсон хүн сайн мууг ялгаж чадахгүй уурласан бүхнийг дайсан, инээсэн бүхнийг нөхөр гэж бодно. Ингээд амьдралд алдах нь ч их байна.

Зарим хүмүүс бүрэг дорой байдалтайгаа эвлэрч амьдарна. Амьдралыг ийм л гэж харна. Миний хувьд тун азтай зүйл бол надад хэзээд байсаар л байсан тэр их хүсэл мөрөөдөл энэ сэтгэлийн их манан, харанхуй дундаас гархад минь тусалж, түлхэц болсон юм. Тэр хүсэл мөрөөдлөө л бодож би нэгэн хэвийн байдалтай байх нь буруу гэдгийг ухаарсан. Хүсэл мөрөөдөл намайг амьд байлгаж амьдрах их хүсэл минь болсон юм. Хүсэл мөрөөдлөө заавал олоорой. Бидэнд дараа гэж байхгүй энэ амьдрал ганцхан шүү дээ.

Хүсэл мөрөөдөл, ирээдүйд хэн болохоо мэдэж байна гэдэг хамгаас чухал. Үүгээр л хүн хүнд хэцүүгээс өөрийгөө алдалгүй гарч ирдэг байх.

Цаашдаа би яаж ядарч зүдэрч байсан ч эргэж буцахгүй. Өнгөрсөнд тохиолдсоноос илүү хэцүү даваатай ч тулгарах байх. Тэр бүхэнд бууж өгөхгүй хүлээж аваад даван туулах сэтгэл зүйг өөртөө суулгах гэж хичээж байна. Өөрийгөө хүмүүжүүлэхээр хичээж байна. Зарим хүмүүсийн хувьд энэ сэтгэлийн төөрөгдөл, өөрийгөө олох гэсэн эрэл хайгуул маань юу ч биш байж болох ч миний хувьд хамгаас үнэ цэнэтэй бас хэцүү зүйл байсан шүү.

Үнэхээр асуудал байгаа бол ,олж харж чадсан бол, буруу гэдгийг нь мэдэж байгаа бол тэмцэх л хэрэгтэй. Шалтаг точоод суувал эцсийн эцэст чи хохирно шүү дээ. Бас миний амьдралыг надаас өөр хэн ч өөрчилж сайхан болгож өгөхгүй. Энэ амьдрал ганцхан бас дараа гэж байхгүй.

Сэтгэл зүрхээ сонсоорой.

Редакцийн зурвас:
Өөрийн амьдрал дахь шийдэж чадахгүй байгаа асуултандаа тохирсон хариулт эрж, бидэнд захидал бичин илгээдгийг чинь мэднэ ээ. Гэхдээ чиний хэнээс ч асуулгүйгээр шийдсэн шийдэл ч зөвлөмж зөвлөгөө болж, дотроос чинь гэрэлтэх аз жаргал онлайн найзуудад чинь эрч хүч болж бас нөхрийн чинь жижигхэн хэрнээ хайрыг чинь татдаг зан чанар сайтыг маань нууцхан уншдаг залууст үлгэрлэл болж чадна гэж бодож байсан уу? Найз бүсгүйчүүдийнхээ таарамжгүй байдлыг хэрхэн эвдэж нэгтгэсэн, мөрөөдлийнхөө төлөө өөрийн гараар бүтээсэн боломж чинь, хайрттайгаа хэрхэн гэр бүлээ төлөвлөж байгаа чинь ч гэсэн олон хүнд мэдлэг, урам зориг бэлэглэж чадна. Тийм болохоор өөрийнхөө туршлага, амжилт, амьдралыг бага гэж гололгүйгээр сайн сайхан түүхээ бидэнтэй хуваалцаарай. Илгээх хаяг Goolingoo@gmail.com шүү. Гоолингоо нь чиний урам зоригийг түгээх гүүр нь болж өгье. Чиний Гоолингоо ХОХО.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн -д ирсэн захидал.
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(736)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Zaya.   2015-07-29
Yg l nadtai adil ym bi odoo 12r angi bagaasaa ih setgeliin zovlontoi har baraan dursamjuudtai amidraliig tuulsan uuniig mni hen ch mddeggui mni eej hurtel uuneesee bolood uuriiguu goldog uurtuu itgelgui busdiig uzen yddag sur suldgui negen bolson harin sayhnas neg huntei yriltsdag bolsnos hoish gaigui uurtuu itgeltei bolj uurtuu anhaarch ehelj bna ter hunii nadtai yriltsaj bj bolno shu gdg ug ih l haluun dulaan dotno sanagdsan bi bur uilsan geech ymar ch bsan bi ch bas uurtei chni adil uurchlugduh gj hicheej bna bi chdah bha amjilt huseerei

Зочин: Таны нэр.   2015-07-28
ene yag l bi bnda .bag baihaasaa l bureg ichemhii uurtuu itgelgui gadaad baidlaasa urgelj ichdeg huntei haritsaj chaddaggui aimhai huuhed baisan .terneesee bolood olon bolomjuuda aldsan odoo ch gesn ene zangaasa bolood bas l bolomjoo aldaj bh shig bn eniige medseer bga murtluu zasch chadahgui yum .yaj huntei chuluutei hariltsaj surah we?

Зочин: Mongolica.   2015-06-30
Ene ni manai 10 jiliin surguuliin hahir hatuu bagsh nartai shuud holbootoi sanagddag. Manai ger buld namaig uguisgedeg hun bgaagui, esergeeree urgelj magtaj uram ugdug bsn, harin toonii bagsh maani namaig havchij bainga daramtlana. Suuldee tesehgui angia solij nugoo angid orsnoor amidral maani deerdsen. Toondoo ch muu bish gdgre batalj chadsan. Ghdee l yag usvur nasand min namaig uurtuu itgelgui bolgoson gai n odoo hurtel garsaar l bdg. Ajil deeree olon hunii omno iltgel tavihaas aidag, ter n tushaal ahihad nulooldog, ih surguulid bas l olon hunii omno yarij chadadgui ichdeg bsn gm. Ter bagshdaa ghdee muu sanahgui ee. Hamgiin gol n daraa daraagiin uyeiig maani beltgej bgaa bagsh nar tiim bish bgaasai gej husej bna.

Зочин: Curious.   2015-06-19
Хамгийн чухал нь танд итгэл байна шүү дээ. Сайхан бүсгүй юм аа . Итгэж хичээж зүтгэж байгаа цагт та заавал хүсэл мөрөөдөлдөө хүрэх байх. Би ч бас хааяа амьдралдаа гомдох үедээ надаас хэцүү амьдралтай ч надаас илүү итгэж надаас илүү амжилтанд хүрч аз жаргалтай амьдарсан хүмүүсийн түүхийг уншиж тэд юу бодож байсан бол гэж хүч тэнхээ авдаг. Бас итгэл авдаг. Хурууны минь хээ давтагдашгүйн адил хүн бүхэн онцгой ^^ Тиймээс хичээцгээе ^^

Зочин: Seth.   2015-06-15
зөв ч байсан буруу ч байсан үргэлж надруу давшилна. Хийсэн юмыг минь үгүйсгэнэ байнга сэтгэл рүү ус цацна. Ирээдүйн амьдралдаа итгэх итгэл минь үгүй болсоор л байна. Магадгүй үхвэл өөр газар өөр гоё гэр бүл дээр төрөөд жаргалтай амьдрах ч юм билүү :)

Зочин: Seth.   2015-06-15
Би одоо 17той яг л миний талаар бичсэн юм шиг санагдлаа.... аав архи ууж, ээж өөрсдийгөө болгоод хэдэн талаас ах эгч нар загнаад ойр хавийхаа үеийхээ охидуудтай харьцуулагдаад... хийх гэж оролдсон болгоныг минь үгүйсгэж. Сэтгэл санааны байдал их хүнд, амархан уйлдаг аймхай өөртөө итгэлгүй, хавчигдмал. энэ сэтгэлзүйг өөрчлөх үнэхээр хэцүү юм. нэг л мэдэхэд уйлцан сууж байх юм. би дээрээ 1 ахтай ээж минь олсон орлогоороо ахыг л сургалтанд явуулж хичээлийг нь хийлгэж юм авч өгч намайг тоодоггүйлдээ. Дараа жилийн ЭЕШ дээ бэлдэж хичнээн гуйгаад ч сургалтад явуулахгүй хэрнээ ахад минь хамаг бүхнээ л зориулах юм. Яг үнэнийг хэлэхэд би энэ бүхнээс залхаж байна. Туслаж дэмжээд өгдөггүймаа гэхэд битгий урмыг минь хугалаасай.

Зочин: baigal.   2015-06-14
tiimee chini zuw chi chadna, ilvv ih amjiltand hvreh bolno amjilt

Зочин: hh.   2015-06-13
yg l bi yum shg sanagdlaa. bs l ichimhii barigdmal huntei ch oligtoi haritsaj chaddaggui. bi yst aimar teneg bgadaa tng haragdaj bgadaa geh met bodluud bainga. busad huuhduudiig harahad oortei itgelt ih yaria huuruutei bh yum yaj iim bdag yum bl

Зочин: Bolor.   2015-06-10
amjilt husei taalagdlaa chi chadnaa

Зочин: Эрка.   2015-06-10
чамд өөрийгөө өөрчлөх хүсэл зорилго байгаа юм чинь заавал амжилтанд хүрнээ бүр таньдаг байсан хүмүүс чинь гайхаж алмайрмаар амжилтанд хүрнээ. бас өөрийн юу болохгүй байгааг ямар орчинд өссөнөө илэн далангүй бичсэнд баярлалаа. надад хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлэхдээ алдаа гаргахгүй байхад минь их тус болох байх. хүн гаднаасаа биш дотроосоо гэрэлтэж байхад учиртай шүү.

Зочин: Таны нэр.   2015-06-08
uul n baigalaasaa ih goyo zan chanar baigaa yum shdee, odoo l niigem zuvhun gadagshaagaa chiglesen hudlaa baisan ch hamaagui buruu baisan ch hamaagui olon yum hutsaj dongosoj uurtuu itgeltei tsarai gargadag humuusiig uchir zuggui hundleed baidag bolhoos olnii dund ner hund mund ene yag unendee yamar ch une tsenegui zuil shuu dee, uvdluu zovloo hoosorloo asuudald orloo ter ner hund n bhq alga bolsoo, heterhii gadagshaagaa unguts yum chin dotroo hov hooson baidag yum doo, tiim bolhoor baigaliasaa daruu tuluv zan chanar uug n ih bayalagtai hunii shinj bdg yum, bagiin uurt n itgelgui bolgoj uhamsart n buruu yum suulgasan bol teriig byasalgaliin argaar tseverledeg yum shuu, byasalgal chin hunii dald baigaa yanzan buriin heregtei hereggui medeelliig archij uhamsar tseverleh zoriulalttai bdg, tiim bolhoor udaan hugatsaanii tursh zuv byasalgasan hunii ajil uils n butemjtei uhaan sanaa taivan uurtuu itgeltei, setgeliin hyamral gedeg yum alga boldog yumaa amjilt :)))

Зочин: zochin.   2015-06-08
ohiduudaa uurtuu itgelgui, aimhai, dotogshoo zangaa zashiin tuld surgalt, club ntrt hamragdhaas umnu huntei haritsah haritsaa, uuriin uzel bodoldoo bat zogsoj terige ilerhiilj, hamgaalah ni hamgiin chuhal bas hamgiin ehnii alham bdag. tgj chadaad ehelvel yavaandaa uurtuu itgeltei bolj, ineed hurch, zorigtoi bolj eheldeg. daraa ni harin yund ch hamragdahad chamd yamar ch asuudaltai sanagdku. bi yag ene bichsen shig bish ch nileen oiroltsoo bdald bj uzsen. hunii nudruu egtselj harj chaddaggui bsan. harin ter bdlaa ert medersen, 8r angiasa deer bichsenchlen uuriiguu huchilseer uurtuu itgelgui bh gdg hamgiin aimar yumiig davsan. hun uurtuu itgeed ehlehed l buuh yum asuudalgui sanagdnaa. odoo bi uurtuu denduu itgeltei. zarimda bur hetruulchih gd bdag hehe. odoo bi 26 n nastai. amjilt ohiduudaa.

Зочин: monika.   2015-06-08
wooow,, yag l uridiin bi baina daa, baga baihaasaa l eldew shuumjleld osson do manai geriihen namaig dandaa l oodgui uramgui, archaagui, tsog zolboogui ueiinhee ohiduudig haraach hichneen huurhun tsowoo tsolgiun baian getel chi nurmaichaad neeh ontsgui gej ireel namaig untraadag baisan, harin ter ued bi dotroo yagaad namaig ingeed baidag ym bolo, bi yug buruu hiisen ym be, oorooroo eldew jujigleltgui jinhene oorooro baisnii toloo namaig ingej helj baigaa geed ulam l dooshoo shigdej ymar ch huur baysalgui gutrangi negen bolson. geriihendee ih gomdoj yvdag, namaig magtaj saishaaj gants ch boltugai urmiin ug helj baigaaguid bi ih gonsoidog gehdee ene nada ih tusalsan bi teguulj baisniihaa toloo busdiig urmaar tetgedeg hun bolson, hamt olondoo oir toirnii hun ch gektgui taarsan hundee chi uneheer hudulmurch ymaa uneheer saihan aashtai ym, iim mundag ym chin davaad garchnaa geed ooroo sonsohiig husdeg baisan ter ugsee busdad heldeg bolson, odo bi gadaadad amidardag, durtai zuilee hiij ooriigoo buren oilgoj ooriigoo mederch ehelsen, uridnii bi uneheer nyaltsgai nyalzrai baijde gej boddog, urgelj saihan huvtsaslaj, ineemseglej, nuur bardam henees ch ichdeggui oortoo itgeltei negen bolson, minii nuureer ch bas ih ym gardag ygd gevel mash ih stresstdeg bolohoor teged tolind haraad ulam l setgeleer unana harin odo bi uunteigee temtsej baigaa , bas bainga eruul hoolloj gedes dotroo tsewerlej jin hasch baigaa saihan duu sonsoj saihan ug helj amidardag bolson, odoo bi ger bulee egch naraa harahaar uneheer orovddog, bi oororo baharhaj baina, yund be gehleer bi ooriigo yalsan uchraas, tiimee bi oortoo 100 huvi setgel hangaluun busgui, urgelj gyalalzana

Зочин: hek.   2015-06-08
Яг надтай адилхан юм байна мэргэжил хүртэл адилхан. Би ч гэсэн бие хамгаалах урлагаар хичээллэхийг хүсдэг даанч өөртөө итгэлгүйгүйгээсээ болоод зориг гаргаж чадахгүй юмаа сурах юм их байна сурах юмсан гээл яваад байдаг

Зочин: Самдаг .   2015-06-08
Би бас өөрийгөө өөртэйгөө их ажилдаг хүн гэж боддог.Гэхдээ та бүгдээс арай өөр зүйл нь өдийг хүртэл би өөрийнхөө эрүүл мэндтэй ажилласаар ирсэн. Өөрчлөлтийг эрүүл мэндээсээ эхэлсэн гэх үү дээ.Тэгээд уншиж судласан эрүүл мэндийн ном сэтгүүлээ өөр дээрээ туршиж эхэлсэн. Яг 3н жилийн дараагаар өөрийн мэдэлгүй миний гэдэс уэвэрлэгдэж, би ч автоматаар жин багасаж, бие хөнгөн уарай шингэн болсон.Харин одоо өөрийнхөө хувь хүний хөгжил талаа хөгжүүлэхээр хичээж байгаа.Амжилт охидуудаа:))

Зочин: Самдаг .   2015-06-08
Би бас өөрийгөө өөртэйгөө их ажилдаг хүн гэж боддог.Гэхдээ та бүгдээс арай өөр зүйл нь өдийг хүртэл би өөрийнхөө эрүүл мэндтэй ажилласаар ирсэн. Өөрчлөлтийг эрүүл мэндээсээ эхэлсэн гэх үү дээ.Тэгээд уншиж судласан эрүүл мэндийн ном сэтгүүлээ өөр дээрээ туршиж эхэлсэн. Яг 3н жилийн дараагаар өөрийн мэдэлгүй миний гэдэс уэвэрлэгдэж, би ч автоматаар жин багасаж, бие хөнгөн уарай шингэн болсон.Харин одоо өөрийнхөө хувь хүний хөгжил талаа хөгжүүлэхээр хичээж байгаа.Амжилт охидуудаа:))

Зочин: Z.   2015-06-07
Sain uu Bi ch mon adil yg l iim amirdaltai.... Odii 30 xurch bgach oligtoi ajil bxgui... nz zaluu ch bxgui... buduun oortoo itgelgui... nuur duuren batga... uur utsaar setgel gutral geed avax yum bxgui ee.... Xumuusiin nudend bi ilen dalangui neleelttei xaragddag ch tsaanaa bol otg oor gantsaardmal, ooroo oortoigoo bainga zorchilddog...bas zalxuu..... ooriigoooorchlox yumsan ajil torol amidraldaa amjilt gargax yumsan gej bainga boddog ch dorivtoi alxam xiigeegui l bn.... Xarin chi CHADSAN bn shuu.... magadgui chi xureegui gej bodson orgildoo ali xediine xursen bj bolno.... chamd tomoos tom amjilt... az jargal... eruul enxiig erooy.... Mundag bnaa...

Зочин: zochin.   2015-06-07
sain bnu. yag iim vy hvn bvhend bdag yumu yag odoogiin bdal min ijilhen bn tgeed zvgeer l untaad l bmaar haayaa yuch hiihgui itgelgui sanagdah yum. amidral yamarch utga uchirgui ch yum shg setgel sanaa dendvv emzeg. hedhen jiliin umnu bvh zuil esregeeree bsan.. bi dandaa l ineej yavdag az jargaltai gegeeleg ohin bsan. nz zaluu min hvrtel mangar yum shg ingeegeed l gd erhelj suudag bailaa.. .odoo ter tsag hugatsaanii vldegdel orgui alga bolj

Зочин: Zochin.   2015-06-07
Sn bnu bi ch gsn yg imerhu hun l de. Bagasa yg orto itgelgu bolchihson ter zan maani tolovshchihson um shig bgan. Ymar negen shiidver gargahda hurtel urgelj aij ersdlig ni l boddog. Humuusiin hel amnaas ch mon aij origo ih nuuj dotogshogo ilu bdag. Sayhan oyutan bolood ene baidlaa orchli gj shided ymar negen zohiogdoj bui arga hemjee surguuliinhaa olnig hamarsan clubd orohig hicheesen xxe odoogoor 4,5 clubd anket ogch yriltslaga ogsn bolovch tentseegu ene buhni dara, yr ni bi ymar negen umand zoriglod higed uzehed butehgui bol ih gutardag l oort togtson gutrangi uzel maani ene ued bur ilu ilreed bdag uma. Gehde zaluu baina amidral urt uchras buuj ogohgui or olon zuild origo sorij origo olohig hichene gj boddog. Odoohondo bodohoos ilug hj ehleegu l baina.

Зочин: Зочин.   2015-06-07
Би ч гэсэн ийм зүйл мэдэрч байсан. Би үүнийг зурхайтай холбож боддог байсан, би Ихрийн орд, тэгээд манай ордны зурхай дээр тогтворгүй үзэл бодол зэргээсээ өөртөө итгэлгүй болдог гэж бсан. Би их судалсан, тэгээд аливаа бүхий л зүйлд өөрийн үзэл бодолтой болох гэж хичээсэн. Тэгэхдээ ингэхэд олон жил орсон. Одоо би өөрийн үзэл бодолтой, өөртөө итгэлтэй нэгэн болсон. Тэгээд бусадтай харьцуулахад илүү мэдлэгтэй ухаантай юм шиг санагддаг, хүмүүс ч гэсэн хэлдэг. Тэгэхээр чи тэр зурхай талаас бас хараад үзээрэй. Од эрхэсийн нөлөө гэж бас байдаг шүү.

Зочин: Mongol.   2015-06-07
Mundag ohin bna. Chi chadnaa ulam ulam deeshee temvvleerei. Amjilt hvsey.

Зочин: гэрэл гэгээ.   2015-06-06
эхний өгуулбэрийг уншиж эхлээд л яг л миний амьдралыг яриад байх шиг санагдлаа. Одоогийн байдал маань яг л ийм хавчигдмал, үзэл бодлоо илэрхийлж чадахгүй. Үүнээсээ болоод дандаа л асуудалд орно мөн миний зөв байсан ч буруу болно. шантрамар үе зөндөө байгаа ч хаа 1 тийшээ явчихмаар санагдсан ч хаашаа явж юунаас эхлэх юу хийхээ мэдэхгүй. uffff....... чамд гэхдээ баяр хүргье. энэ бүхний ард гарч давж чадсан байна. би ч гэсэн мөрөөдөлдөө хүрэхийн тулд өөрийгөө ялан дийлж аймшгийн кино шиг амьдралаа үлгэрийн амьдрал болгоно. итгэл байгаа цагт гэрэл гэгээ хэзээд оршино.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com