ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Харвардын Их Сургуулийн талаар чиний мэдэхгүй 10 баримт

Боловсрол  | 2015 / 06 / 09

Харвард - Гайхамшгийг бүтээхийг мөрөөддөг хүн болгон л энэ сонсголонт нэрэнд харьяалагдах хүсэл тээдэг байх. Судалж байсан тэтгэлэгт хөтөлбөрүүд дунд чинь Харвардынх ч бас байгаа л биз дээ? Тийм ээ, минийх дунд ч бас бий. Хэдий тэр үед бүтээгүй ч, ирээдүйд ч бас бүтэхгүй гэсэн үг биш шүү дээ. Нэрийг нь сонсмогц сүрддэг мөрөөдлийн сургуулийнхаа талаар 10 сонирхолтой баримтыг уншаарай. Бөхөөд байсан хүсэл чинь ахин сэргэх болно.

Харвардын Их Сургуулийн талаар чиний мэдэхгүй 10 баримт
1. АНУ-ын 8 Ерөнхийлөгч Харвардыг төгссөн
Үүнд Жон Адамс, Жон Куинси Адамс, Теодор Рузвельт, Франклин Рузвельт, Жон Кеннеди, Жорж Буш, Рутерфорд Хайес, мөн мэдээж Барак Обама багтана.
2. Харвардын 8 төгсөгч АНУ-ын Тусгаар Тогтнолын Тунхаглалд гарын үсгээ зурсан
8-ын тоонд ч “но” байна даа. Харвардын дипломтой хэдэн зуун дэлхийн нөлөө бүхий хүмүүс бий. Тэднээс 8 нь АНУ-ын Тусгаар Тогтнолын Тунхаглалд гарын үсгээ зуржээ. Үүнд Жон Хакок, Самуел Адамс, Жон Адамс, Виллиам Эллери, Виллиам Виллиамс, Виллиам Хүүпер, Элбриж Герри, Роберт Треат Пайн хэмээх тус улсын, цаашлаад дэлхийн түүхийг бичилцсэн хүндэт улс төрчид багтдаг.
3. Ер нь л Харвардыг төгсөгчид...
Харвард бол Нобелийн 44 шагналтан, Пулитцерийн 38 шагналтныг төрүүлсэн сургууль. Мөн бидний сайн танихаас Марк Зукерберг, Шерил Сандберг, Йо Йо Ма, Билл Гейтс зэрэг маш олон “гавал”-ууд Харвардыг төгсчээ.
4. Харвардын оюутнууд Жон Харвардын гэрэлт хөшөөг “Гурван худлын хөшөө” хэмээн хочилдог
Харвардын цэцэрлэгт хүрээлэнд Америк хүмүүсийн зургийг нь хамгийн их авдгаараа 3-т жагсдаг, Жон Харвардын хөшөө бий. Харвардын оюутнууд “Гурван худлын хөшөө” хэмээн хочилдгийн учир нь түүний тайлбарт бий. Хөшөөний суурин дээр “Жон Харвард, үүсгэн байгуулагч, 1638” хэмээн бичсэн байдаг. Гэхдээ Жон Харвард нь яг үнэндээ тус сургуулийг үүсгэн байгуулагч биш бөгөөд харин үүсгэн байгуулахад их хэмжээний хандив өргөсөн гавьяаг нь үнэлэн сургуулийг түүний нэрээр нэрлэжээ. Мөн Харвардын их сургууль нь 1638 онд биш 1636 онд баригдсан АНУ-ын хамгийн “хөгшин” их сургууль юм. Гурав дахь нууц нь юу гээч? Энэ хөшөө нь өөрөө Жон Харвардынх ч биш. Харин үүнийг урлах үед Даниел Честер Френч гэдэг оюутан модел нь болж байжээ. Тэгсэн ч түүний мутраас оюутнууд адис авч, шалгалтанд орохынхоо өмнө аз дуудна хэмээн хөлийн өлмийг нь зүлгэдэг уламжлал тогтсон байдаг.
5. Газар доорх номын сан
Харвардын Их Сургуульд Америкийн хоёр дахь хамгийн том номын сан Widener Library байдаг. Тус номын сан нь 10 давхар дүүрэн номоор баян бөгөөд, эдний 4 давхар нь газар доор байрладгаараа онцлог юм. Номын санг байгуулахад 3.5 сая долларын хандив өргөсөн Харри Элкинс Вайденерийн хүүгийн нэрээр үүнийг нэрлэсэн аж. Гэхдээ Харри хандив өргөхдөө номын сангийн барилгыг хэзээ ч өөрчлөхгүй байх ганцхан нөхцөл тавьсан юм. Тэр явдлаас хойш хэдэн арван жилийн дараа номын санг өргөтгөх шаардлагатай тулгарахад архитекторууд барилгыг өөрчлөлгүйгээр, газар доор ахин 4 давхар нэмж барьжээ.
6. Ivy League-ийн учир
Хэрвээ чи гадаадад боловсрол эзэмшихээр судалж байсан бол Ivy League гэсэн үгтэй цөөнгүй таарч байсан биз. Ivy League гэдэг нь Зүүн хойд Америкийн 8 шилдэг их сургуулийг агуулсан нэршил юм. Үүнд Харвардаас гадна Brown University, Columbia University, Cornell University, Dartmouth University, University of Pennsylvania, Princeton University, Yale University нар багтдаг. Эдгээр их сургууль нь сургалтын чанар, нэр хүндээрээ тэргүүлж дэлхийн өнцөг булан бүрийн оюутнуудын анхаарлыг татдаг билээ. Ivy League хэмээх нэр нь өөрөө 1800-аад оны үеийн оюутнууд төгсөлтийн баяраараа сургуулийнхаа ханыг дагуулан ivy буюу ороонги өвс тарьдаг байсан уламжлалаас үүдэлтэй юм.
7. Цалингийн шаардлага - Жилийн 60’000 долларын дундаж
Харвард нь академик боловсролын чанараар тэргүүлж, манлайлагч боловсон хүчнүүдийг бэлтгэдгээрээ алдартай. Харвардын оюутнууд төгсөөд ажлын байран дээр гарахад цалин нь дунджаар жилийн 60 мянган доллароос эхэлдэг аж.
8. Харвардын боловсролыг эзэмшигч Монгол оюутнууд олон бий
Ирэх хичээлийн жилд 8 монгол оюутан Харвардын босгыг алхана. Нэг үеэ бодвол, саруул ухаантай монгол залуусын хувьд Харвард гэдэг нэр тээр хол, тэнгэрийн ордон шиг санагдахаа больсоор байна. 2011 оны байдлаар Монголоос Харвардыг төгссөн нийт 18 оюутан байжээ. Манай орноос элсэгчдийн тоо жил бүр олширсоор, Харвардын үүд улам томоор нээгдсээр... “Америк дахь Монгол Оюутны Холбоо”-оос авсан мэдээллээр Харвардыг 2015 оны хавар бакалавраар 2, магистраар 5 Монгол оюутан төгссөн бол , ирэх хичээлийн жилд бакалавраар 4, магистр болон доктороор 3-4 оюутан шинээр элсэх гэж байгаа аж. 2016 оны хичээлийн жилд ухаанаа сойгоод үздэг ч юм билүү?
9. Харвардын оюутнуудын л мэдэх мэдрэмж
- “Сургууль чинь нээрээ The Social Network дээр гардаг шиг байдаг уу?” гэж хүн болгон чамаас асууна.
-Dunster-ийн хоолны танхимд орох болгондоо л яагаад яг Hogwarts шиг харагддагийг нь гайхна.
-Сургуулийн эргэн тойронд оюутнуудаасаа ч олон шахуу жуулчид байгааг харж анзаарна.
-Шалгалтын үеэр зөвхөн Харвардын тест л 20 хариултын сонголттой байдаг байх гэж бодохын хажуугаар ганц юм нь ч болтугай амархан байж болдоггүй л юм байх даа гэж уур хүрнэ г.м.
10. 6-р сарын 27-нд Харвардад заадаг хичээлийг Монголд заах гэж байгаа
Хэрвээ дээрх бүхнийг уншсаны дараа Харвардад суралцах хүсэл чинь оргилж байвал энэ “хорхойгоо дарж”, тархиа “хүчилтөрөгч”-өөр цэнэглэх сайхан боломжийн талаар дуулгая. Харвардын Их Сургуулийн Азийн Төв, Азийн Манлайллын Төвийн хамтран зохион байгуулдаг олон улсын чанартай “Asia Leadership Trek” чуулган манай оронд 6-р сарын 27-ны өдөр болох гэж байна. Тэнд Харвардын Их Сургуулийг төгссөн 33 удирдагч залуус зөвхөн Харвардад л сонсдог хичээлүүдийг заахаас гадна манлайлал, өөрчлөлтийн удирдлага, энтерпренершип зэрэг олон сэдвийн дагуу судалгаа, мэдлэг, туршлага дээрээ тулгуурласан сургалт, семинаруудыг хийх ажээ. Чуулган 3 агуулгатай бөгөөд бүгд 3 танхимд зэрэг явагдана:
Багаар ажиллах дасгал бүхий сургалт:Хэлэлцээр хийх, Уян хатан манлайлал, Өөрчлөлтийн теором, Шийдвэр гаргах нь, Олны өмнө илтгэл тавих, Харилцааны урлаг, 21-р зууны өрсөлдөх чадвар гэх мэт 15 сэдэв, тус бүр 80 минут
Ерөнхий мэргэшил дээшлүүлэх семинар: Resume –г бүтээх, Бизнес төлөвлөгөө бичих, АНУ -ын сургуулиудад бүртгүүлэх, Эссе бичих, СтартАп эхлүүлэх гэх мэт 13 сэдэв, тус бүр 40 минут
Карьерын зөвлөгөө өгөх семинар: Шинжлэх ухаан, Технологи, Ашгийн төлөө бус байгууллагууд, Үл хөдлөх хөрөнгийн салбар, Консалтингийн бизнес гэх мэт 13 сэдэв, тус бүр 40 минут
Чуулган болох газар: Чингис зочид буудлын хурлын танхим
Арга хэмжээний талаар дэлгэрэнгүйг: https://www.facebook.com/events/828667773886634/
www.asia.beglobal.mn
Бүртгүүлэхийг хүсвэл: http://asia.beglobal.mn/index.php/hr/members
Утас: 77220002
Сонирхолтой сонсогдож байгаа биз дээ? Цаашдын адал явдалт, амжилтаар дүүрэн амьдралдаа тун их хэрэгтэй, тэмдэглүүштэй зүйлсийг сонсонгоо Харвардын Их Сургуульд нэг алхмаар ойртоорой!
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Солонгон охин
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(506)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: namuun.   2016-06-23
(y) oruulj ugswnd bayrlalaa

Зочин: tsomo.   2015-06-12
Harvard law school-d master hamgaalahiig mash ih husej bna

Зочин: Milano.   2015-06-12
Sn bnu goolingoo!! Bi goolingooo huudsand mash durtai yuni umnu ajlin amjilt husey!! Angli heliig zunii amraltaaraa herhen sain hurdan surah talar medelel orulj ogoch bi odo 10r angid orno tgd hytad heler gvnzgii sur blhor angli helende mash muu hunees sana Zovoh yumaa angli helig zuni amraltara mash hurdn surmar bn!! Ene huudsand angli heliig hurdn surah arga baril nemj ogoch gej huseh bn bi goolingogoso angli hel surmar bn bayrlala

Зочин: dgi.   2015-06-12
Hairtai duu min 3jiliin daraa Harvardiin ih surguulid elsen oroh bolnoo

Зочин: bolor.   2015-06-11
za 2017on gehed ene surguulid magistraar surch baih bolnoo. Hudalchiin 3 hushuu geel ineemsegleed fb deeree zurgaa tawinaa :P nomoo tewreed

Зочин: Zochin.   2015-06-10
GRE-d beldeh nom mongold haana zardag yum bol?

Зочин: B.   2015-06-09
Ер нь бол Билл Гейтс харвардыг төгсөөгүй. Зүгээр л хуулийн ангид сурч байгаад сонирхолгүй санагдаад голоос нь хаяж компьютераа дагасан. Төгсөөгүй.

Зочин: uyanga.   2015-06-09
Odoo bakalawraar 2-r kursad suraltsaj baigaa togsood harward luu psychology-aar magistar hamgaalah tolowlogootei baigaa tegeed odoonoos l beltgelee hangaj baigaa daa gre toefl edree beldeed 2018on gehed harwardad tentssen gesen emailaa awaad ineemseglej suuh ni baina shuu de :)

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com