ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Нарлаг зуны хөнгөн зууш

Хоол хүнс  | 2015 / 06 / 12

Эрт дээр үеэс Монголчууд зуны улиралд махны хэрэглээгээ багасгаж, аль болох хөнгөн хоол хүнс хэрэглэсээр ирсэн билээ. Тиймээс бид энэ удаад хөнгөн чанарын бас эрүүл хоёр төрлийн жорыг бэлдлээ.

Нарлаг зуны хөнгөн зууш

“Мини байцаа”-ны зууш
Орц:
Мини байцаа – 500 гр
Сармис – 1 хумс
Оливын тос – 3 халбага
Бальзамик цуу эсвэл коконатын цуу – 60 гр
Давс, нунтаг чинжүү хүссэн хэмжээгээр

1. Хийх арга:
Мини байцаагаа дундуур зүсч бэлдэнэ. Ингэвэл амт нь байцаандаа илүү сайхан шингэж өгдөг.
2. Байцаагаа зөөлөртөл ойролцоогоор 5-10 минут жигнэнэ.
3. Хайруулын тавгандаа оливын тос хийж халаагаад байцаагаа хийж, шаргал өнгөтэй болтол хуурна. Түлэхгүйн тулд тогтмол хутгах ба сармис, чинжүүгээ энэ үед хийгээрэй.
4. Зураг дээрх хоёр шилэн савтай цуу бол бидний хэрэглэх амтлагч. Дэлгүүрт дээрх нэрээр нь хайвал өөр өөр брэндийн олон төрөл зарагддаг. Хуурч бэлдсэн байцаан дээрээ давс болон дээрх хоёр цууны аль нэгнээс нь 60гр-г хийнэ.
5. Нимбэгний шүүсээр нэмж амтлаад таваглаарай. Хэрвээ илүү чихэрлэг болгохыг хүсвэл хоёр халбага зөгийн бал нэмж болно.
6. Улаан лоольтой хулууны зууш
Орц:
Хулуу – 3 ширхэг
Улаан лооль, сармис, базилын навч, пармезан бяслаг,мозарела бяслаг, оливын тос, давс, чинжүү зэргийг өөрийнхөөрөө тааруулж хийнэ.
7. Хийх арга:
Угааж цэвэрлэсэн хулуугаа голоор нь зүсээд, дотор талыг нь халбагаар бага зэрэг хусч авна.
8. Жижиг аяганд оливын тос, нунтагласан сармис хийгээд сайтар хольсны дараа хулууны дотор талд жигд түрхэж өгөөрэй. Дээрээс нь бага зэрэг давс, чинжүү цацна. Ингээд дээрээс нь хоёр төрлийн бяслагаа холиод дүүргэж өгнө. Хэрвээ хүсвэл өөрийн дуртай нэг л төрлийн бяслагаар хийсэн ч болно.
9. Бяслагны дээрээс зүссэн улаан лоолио тавиад, базилын навчаа цацна. Базилын навч байхгүй бол укроп, ногоон сонгино хэрэглэж болно. Бяслаганд дуртай бол хамгийн сүүлд дээрээс нь дахиад бага зэрэг бяслаг цацаж болно.
10. Ингээд 200 градуст 20-25 минут жигнээд идэхэд бэлэн боллоо. Сайхан хооллоорой.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Angela
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(399)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: тэнгэр агро.   2015-06-20
сайн байна уу? манай сайтаар зочлоорой өргөст хэмх 1кг - 4000 ₮ жижиглэнгий үнэ 1 кг нь 4500₮ https://www.facebook.com/pages/   0-%D0%90%D0%B3%D1%80%D0%BE-%D0%A5%D0%A5%D0%9A/112894345714136

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com