ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Энэ хүний муу талыг олж хараад хэрүүл маргаан тасрахгүй байх вий гэдгээс айж байна

Миний амьдрал  | 2015 / 06 / 13

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.
Ингэж бичээд бага ч болов зөвлөгөө авахыг хүссэн юм. Оюутан байхдаа нэгэн залуутай 5 жил үерхсэний дараа салсан юм л даа. Анх бүх юм сайхан байдаг байсан ч цаг хугацаа өнгөрөх тусам тэр хүний муу муухай чанаруудыг олж харах минь их болсон гэх юмуу даа.

Энэ хүний муу талыг олж хараад хэрүүл маргаан тасрахгүй байх вий гэдгээс айж байна

Тэгээд л харилцаа маань үгүй болсон. Одоо харин нэг залуутай уулзаад удаагүй байж жирэмсэн болчихлоо. Анхны хүүхдээ авхуулснаас болоод өмнөх найз залуугаасаа жирэмсэн болдоггүй байсан. Одоо харин хүсэн хүлээсэн үр минь ээж дээрээ хүрээд ирчихлээ. Хэдийгээр баярлаж догдолж байгаа ч хүүхдийнхээ эцгийг ямар хүн гэдгийг сайн мэдэхгүй байна. Энэ л миний айдас болчихоод байна. Хэдийгээр найз залуу маань сайхан амьдарна аа гэж байгаа ч ахиад л би алдаж, цаг хугацааны эрхээр энэ хүний муу талыг олж хараад хэрүүл маргаан тасрахгүй байх вий гэдгээс айж байна.

Зөвхөн бие биедээ итгэж, би хүлээцтэй байж чадвал сайхан болчих ч юм шиг. Намайг ийм хурдан жирэмсэн болсон гэдгийг сонсоод миний хүүхэд биш гэж хэлээгүй, надаас зугтаагүй харин ч баярлаж хүлээж авсан болохоор энэ хүнд зүгээр л итгээд амьдармаар ч юм шиг. Ийм тохиолдолд сөрөг бодлуудаа хаяад ирээдүйгээ гэрэлтэйгээр хараад амьдрах ёстой юу?

Гэр бүлийн сэтгэл судлалын ухааны доктор, "Сайн нөхөр-аав болох алхмууд", “365 өдөр тэр чигтээ аз жаргал” номнуудын зохиогч Г.Наранбаатар дээрх захидлын эзэнд болон үүнтэй адил асуудалтай тулгарсан Гоолингоогийн бүсгүйчүүдэд ийн зөвлөлөө.

1. Дэлхий дээр хоёрхон төрлийн л хүмүүс байдаг. Нэг хэсэг нь алдсан боломж, цаг хугацаа, шийдвэр бүхнээ марталгүй сөхсөөр байдаг ч алдааг өөрөөсөө хайхыг огт хүсдэггүй. Тэд ард талд нь сүүдэр эсвэл гэрэл гэгээ байгаагийн алин болохыг мэдэхийг, ойлгохыг хичээдэггүй. Үүний шалтгаан нь тэд жинхэнэ өөртэйгөө нүүр тулахаас айдаг. Хариултыг гадарладаг хэрнээ л бусдаас асуудаг. Учир нь тэд өөрөө өөртөө ч итгэх итгэлгүй болсон байдаг. Хорвоо ертөнцөд эцэг эх болон өөрөө гэдэг хүн л итгэж болох хамгийн боломжит хувилбар гэдгийг тэд мэддэг ч батлагаа нэхдэг.
Харин хоёр дахь төрлийн хүмүүс хамгийн үнэнч нөхөр бол өөрөө гэдэгийг мэддэг учраас бусдаас асуудаггүй. Тэд алдах болов уу гэж айх биш алдсан ч даагааад гарах сэтгэлийн тэнхээтэй амьдардаг. Тиймдээ ч тэднийг бусад хүмүүс итгэж хүлээн авч чадах нэгнээр сонгож, үлгэр дуурайл болгодог. Тэд хүнийг хайрлахдаа хүртэл хариу нэхдэггүй. Яагаад гэхээр тэд хариу нэхсэн бүхэн бүтээд байдаггүйг мэддэг шигээ сэтгэлийн их тэнхээтэй байдаг юм. Хүнийг хайрлаж чадсан шигээ уучилж чаддаг, хүнтэй ханилсан шигээ хүнийг муулдаггүй байхыг л бид чин сэтгэл гэж ойлгон итгэл үнэмшилээ баталгаажуулдаг даа.
Хэрвээ та өөрийн асуудлаар илүү дэлгэрэнгүй ярилцаж, ганцаарчилсан зөвлөгөө авахыг хүсвэл доорх хаягаар холбогдоорой:
Г.Наранбаатар /Гэр бүл, сэтгэл судлалын ухааны доктор/
“Сэтгэлийн өнгө” Гэр бүл, сэтгэл судлалын төв
Цаг авах утас: 99885300
www.facebook.com/setgeliinungu1 www.twitter.com/NaranbaatarDr
Редакцийн зурвас:
Өөрийн амьдрал дахь шийдэж чадахгүй байгаа асуултандаа тохирсон хариулт эрж, бидэнд захидал бичин илгээдгийг чинь мэднэ ээ. Гэхдээ чиний хэнээс ч асуулгүйгээр шийдсэн шийдэл ч зөвлөмж зөвлөгөө болж, дотроос чинь гэрэлтэх аз жаргал онлайн найзуудад чинь эрч хүч болж бас нөхрийн чинь жижигхэн хэрнээ хайрыг чинь татдаг зан чанар сайтыг маань нууцхан уншдаг залууст үлгэрлэл болж чадна гэж бодож байсан уу? Найз бүсгүйчүүдийнхээ таарамжгүй байдлыг хэрхэн эвдэж нэгтгэсэн, мөрөөдлийнхөө төлөө өөрийн гараар бүтээсэн боломж чинь, хайрттайгаа хэрхэн гэр бүлээ төлөвлөж байгаа чинь ч гэсэн олон хүнд мэдлэг, урам зориг бэлэглэж чадна. Тийм болохоор өөрийнхөө туршлага, амжилт, амьдралыг бага гэж гололгүйгээр сайн сайхан түүхээ бидэнтэй хуваалцаарай. Илгээх хаяг Goolingoo@gmail.com шүү. Гоолингоо нь чиний урам зоригийг түгээх гүүр нь болж өгье. Чиний Гоолингоо ХОХО.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн -д ирсэн захидал.
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(692)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: uka.   2015-07-18
Undug shig oogui hun gj bhgui shuu dee huuhdiin aaw yamar hun bolhiig hench medkuee oo sew haraad bwal nasaaraa gantsaaraa yawna shuu dee

Зочин: zochin.   2015-07-11
Нөхөр ер хэрэггүй ганц бие явах жаргал

Зочин: director.   2015-06-22
нинжин*гийн хариулт миний хэлэх гэсэн үг байна. дээрээс нь нэмж хэлэхэд эр хүн бүхнийг дааж давдаг ч гэлээ бүсгүй хүнээс, хань ижлээс нь их юм шалтгаалдаг шүү гэмээр байна. Бүсгүй хүн бүхнийг бодож гүйцээгээд гэр бүлээ аварч чадахгүйд хүрэх үедээ тэндээс явдаг. учир нь эр хүн ингэтэл нь залхааж гомдоосон байдаг учраас урт удаан бодож байж амьдралаа орхидог. Гэхдээ 1 муудалцаад өөрийнхөө азгүйг дуудаж хувь заяагаа зүхэх үү. үгүй шүү охин минь амьдрал everyday happiness & lovely байна гэж байхгүй. эр эм гэр бүлийн амьдрал гэдэг баян ядуу ч хамаагүй үзэн ядаад 2 тийш болох уу, хүүхэд хамаатай ву үгүй юу , хөгшин залуу, өсвөр аль ч үед зөрчилдлөөнтэй үл ойлголцол гомдол баяр жаргал аль аль нь л байдаг. бие биенээ гэсэн харилцаагаа авч үлдэх үү чиний асуудал, яагаад гэвэл алдах нь их байдаг ч авч үлдэж чадсан мундаг эхнэрүүд ард нь мундаг үлддэг. хүчирхэг эмэгтэй гэж тэр мөн. энэ эр миний хань мөн гэсэн үзэлдээ хатуу итгэлтэй хүүхнүүд өөртөө баймгүй зориг гаргаж тэмцсэнийхээ төлөө гэр бүлээ авардаг.

Зочин: нинжин.   2015-06-22
Би яах бол миний ирээдүй яах бол гэж зөвхөн өөрийгөө л боддог байж болохгүй. Ийм сайхан зүйл тохиож үртэй болчихоод эргэлзэж тээнэгэлзэх зүйл юу байнаа. Тэгээд яахын бид хоёр таарахгүйн гээд салах юмуу утгагүй хэрэг. Өөртөө итгэлтэй байж ээж болохдоо бэлдэх хэрэгтэй шдээ. Хүнийг таньж суудаггүй юм суусан хойноо хамтдаа суралцаж таньж мэддэгийн. Жинхэнэ амьдрал тийм л байдаг.Бодоод үз хүн нэг хүнтэй үерхээд таньж байнаа гээд 2-3 жил болно. Тэрний дараа яах уу нэг том маргалдахад бид 2 таарахгүй байсан юм байна гээд 3 жилийн амьдралаа хаяаад ахиад өөр нэгнийг хайхуу? Үгүй шүү дээ. Сууж амьдрах явцдаа л бие биенээ таньж мэдэж ойлгож хайрладаг. Жинхэнэ хайр бүх л шалгуурыг давах болно. Хамгийн гол нь би би гэх үзлээ хаяж бид гэдэг үгийг л өөртөө хэлж сурах хэрэгтэй гэр бүл бол Бид шүү дээ.

Зочин: Oyu.   2015-06-17
Azaar sain zaluu taarsan bol bas yay gehew naadahiig chn hen ch helj medkv. Tsag hugatsaa l haruulna. Sain hvn geed n dee aniad itgeh eswel sain muu n hamaa alga bolwol bolood bolku bol vrteigee vldehed bolno gj ehneesee hatuu shiideh heregtei bhaa.

Зочин: Oyu.   2015-06-17
Yu gj muu tal n huurhun bolj haragddi teneg yumuu.muu taliig n harsan hernee harahiig bodohiig hvsdeggvid l bgn. Yag hvvhed gard amidraad ami zalguulah dree tulaad irwel uguurddug bsn muu tal chn asar tom berhsheel bolj huwirna. Ter ved l ihenhi ger bvl 2 tiishee boldog. Amukagiin bichsentei sanaa niilj bna. Muu taliig harah zow gehdee uurchlugdunu duu gj naidah bish enentei yaj zohitsoj zohitsuulj amidrah we gdg l bna. Chadku bol teed zam2 tiishee. Itgel bhgvi bol setgel garku setgel bhgvi bol amidral bvrkv shvv dee.

Зочин: T.   2015-06-16
Anuka yun aimaar surgaal lekts bichtsiin haha. Jinhneesee duralsan hvnd muu tal ni huurhun bolj haragddag shvv dee l gej heley doo harin zahidliin ezend. Tegeed tsaad hvneesee uug ni haigaad bval yuniihan sain bhavdee ireeduich bhgvi hereg salah ni zuitei

Зочин: Anuka.   2015-06-16
Er hund itgeheer erhii huruundaa itge gedeg ug baidag, yu yunii duhand hurelgui, amidraliin bolomj, bair suuri, ajil career-n batalgaagui, medleg bolovsroloo guitsed emezeegui baij, hairtai durtai l bol suuna, huuhed gargana geed, az dutaj oligtoi sain zaluutai bish, muu zaluutai taarch, jiremsen baikhdaa ch huuhdee gargasniihaa daraa ch zovj shanaldag emegteichuud ohiduud baidag. Bi tiim ohid huuhnuuded durgui. Ehleed ooriin gesen sanhuugiin bolomjtoi, ajil amidral ni togtchihson bol hezeed bol huuhedtei bolj, gargasan ur huuhdee ch gesen nuhriin gar harahgui asraad halamjlaad yavj bolno shuu dee. Hairtai geed, zaluugiinhaa nyaluun nyasuun ugend huurtaj, saihan amidrana gej itgeed ooriinhoo amidraliig garguund ni gargadag, esvel ene zaluutai suuchikhval dutagdah gachigdah yumgui jargana gej bodood amidralaa holbodog uneheer buruu, daraa ni gaig bolj hereldene, ochikh gazar, nuhruus oor hool ogoh hungui geed, yah ch argagui zovno. Ohid huuhnuud oorsdoo archaatai, biye gamnaj, huvia hicheeh heregtei. Erchuud bol erchuud shuu dee. Saihan huuhen, arhi pivond nugasgui. Etsiin etsest hun ooroo oortoo l hani shuu dee. Chi ene horvood gantsaaraa l irsen, gantsaaraa uhne shuu dee. Ooroo oortoo naidaj, ooroo oortoo l ezen suuh heregtei. Iim yum bichdeg yasan hatuu huuhen be, hund hairtai bolj uzeegui huuhen bna gej bitii bodooroi, bi bas jiriin neg l amidraliin toloo yavaa oyutan ohin, naiz zaluutai, tuundee hairtai, tuundee hairtai, gehdee tuuntei hairtain adilaar oortoo ch gesen hairtai, medleg bolovsoliig hunii nutagt sain ezemshij, hussen sain ajlaa hiij career-aa huuh plantai, bas deerees ni hairtai zaluugaa ch gesen halamjilna, ene bugdiig bi oortoo hairtai uzchraas bugdiig ni amjuulna. 30 hurch sanhuugiin batalgaatai bolohooroo huuhedtei bolno gej naiz zaluutaigaa tohirson baigaa. Za ohidoo gol ni oortoo hairtai baigaarai, amjilt

Зочин: nara.   2015-06-15
Setgel zuich ni odool neg yyum gaiguu zuvulguu ugchee. Chi uuruu boldguu bolool 1 tiim hurdn jirmsn boljiihkuu yu buh yum saihn bdg amidral gej yamr yum bsiin sain muu eejleel alaltsaj bj l amidriishdee kkkk

Зочин: Surgamj.   2015-06-15
sn bnuu. Bi yag iim songolt hiigeed odoo jil 2sariin daraa baingiin nulimstai suuj bn uulzaad udalgui sar bolood jirmebolood anhnii huuhd gargan gd nz zaluu maani bayrlan uilj bsn sayhan gevch torood 3sar boloogui zoduulj 7sarbolohod zodoldoj negniigee tsagdaad barivchluulj shuuh hural salah barih dree tulj bn setgel bvl boln gj bodsn tiim bdguim bn

Зочин: tseegii.   2015-06-13
hi setgles ta bvhen nadad zuwulguu ugchj tuslaachj bi odo yahaachj mdehgvi bn bid gereld unuudur 1jil bolj bg bi udahgvi turnu hurhii vrtei boloh gj bn getel nuhur maani nadt verhij bhd l nmg huurj baisn bnle odo ch tertgee holbootoi baidg sayhan hairaa sanj bn gd msjld bj bgd nad barigdsan ter ni manai nuhurt hairt yum bha setgl ni bodood msjld baidg bha ghde gerelsihe daraa ng l udaa untsan gsn dahij tgeegvi gene l bi vnendee itgj chdhgvi bn bi ene tuhai 2 hongiin uwnu medsen nmg ene bvhnig uuchilj chadhgvi bol barag zail gsn vneher gomdmor ywaad ugii ghr ochh aw ej maani burhan boltsn sayhan odo yhaa ch mdhgvi bn

Зочин: nimaa.   2015-06-13
sainu? bi setgel zuichtei adilhan bodoltoi bn. chi dandaa hunees "uu" haigaad baidag . unendee chi uuruu ih "uutei" yum bn. huuhdiiin huwd gewel turhiig ni huleeh heregtei. shine naiz zaluu chini yaaj huleej awahiig ni l harah heregtei bolson yum bn.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com