ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

2015 онд бүгдээрээ яаж “тэврэлдэх” вэ?

Мэдээлэл  | 2015 / 06 / 14

Олон улсад 1-р сарын 21-нийг “Тэврэлтийн өдөр” болгож тэмдэглэдэг. Харин манай улсад Гоолингоогийн санаачлагаар, эерэг үзэл бодолтой залуучууд 7-р сарын 1-нийг “Тэврэлтийн өдөр” болгон, 2013 оноос хойш тэмдэглэж ирсэн. Энэ өдөр болсон үйл явдлыг өөр шалтгаанаар нэхэн санаж, өөдрөг үйлдэл хийдэг өдөр болгохоор 7-р сарын 1-нийг сонгосон билээ.

2015 онд бүгдээрээ яаж “тэврэлдэх” вэ?

Тэврэлт нь хүнд:
• Хайр
• Аюулгүй
• Тайван
• Тав тухтай
• Ойр дотно мэдрэмжийг зэрэг төрүүлж чаддаг цорын ганц үйлдэл юм шүү дээ. Өнөөдөр юу дутагдаж байгаагаа ойлгоогүй яваа ч, яг л ийм хэдэн мэдрэмжийн дутагдалд орсон олон хүн инээмсэглэлийг мартаад алхаж яваа.

Хамгийн сүүлд хэзээ хэн нэгнийг удаахан, чангахан, хамаг зүрх сэтгэлээ дотроосоо зориулж тэвэрсэн бэ? Тоймтойхон санагдаж байгаа биз? Чи улсынхаа хүн бүрийг бусдыг ялгалгүй, хуваагдаж хагаралдалгүй, бие биетэйгээ нөхөрсөг, найрсаг байж аз жаргалыг атгаад суухын оронд дэлгээд өгдөг байгаасай гэж хүсдэг л байх. Бас ганц ч гэсэн хүний амьдралд эерэг нөлөө үзүүлэхийг мөрөөддөг байх. Тийм бол 7-р сарын 1-ний “Тэврэлтийн өдөр”-ийг бүгдтэй хамт тэмдэглэ. Яаж вэ гэвэл:

2015 оны Тэврэлтийн өдөрт оролцох 4 арга
Алийг нь ч сонгосон болно.

1. Та нартайгаа #Тэврэлдье
7-р сарын 1-нд ажлын газрынхан, гэр бүл, найз нөхөддөө шалтгаангүйгээр тэврэлт бэлэглэж болно. Тэвэрсэн хүн бүртээ өнөөдөр ямар өдөр болохыг тайлбарлаж, “Тэврэлтийн өдөр”-ийн мэнд хүргээрэй. Чиний сүлжээ маш хүчтэй.

2. Тал бүрт #Тэврэлдье
Энэ эвентийг, бидний Facebook, Twitter, Instagram-д тавьсан мэдээллүүдийг өөрийнхөө хуудаст share хийх. Чиний хуудаснаас 100 найз чинь түүнийг олж харахад л цаашаа 1000, 10000 хүн харах боломжтой гэсэн үг.

3. Танихгүй хүмүүстэй ч #Тэврэлдье
Зуу зуун хүнд үнэгүй тэврэлт бэлэглэх. Чингисийн талбай дээр цугларч хотын гудамжинд таарсан хүн бүрийг чин сэтгэлээсээ тэврэх уламжлал энэ жил ч үргэлжилнэ. Өнгөрсөн жил 70-аад хүн, өмнө жил нь 50-иад хүн сайн дураараа сайхан тэврэлт бэлэглэсэн. Тэд тэвэрсэн хүн бүртээ гэгээлэг дурсамж үлдээсэн. Чи энэ жил нэг өдрийнхөө хэдхэн цагийг бусдын өдрийг гэрэлтүүлэхэд зориулж яагаад болохгүй гэж? 2015 онд зөвхөн хотын гудамж ч биш, олон хүн цуглардаг үйлчилгээний газруудад ч бас тэврэлтийн өдрөө зохион байгуулахаар төлөвлөөд байгаа. Хэрвээ үүнд нэгдэж, тэврэлт бэлэглэхээр шийдсэн бол өөрийн нэр, утас, мэйл хаягаа энэ доор бичих юм уу goolingoo@gmail.com хаягаар илгээгээрэй.

4. #ТЭВРЭЛДЬЕ
Өөрийнхөө хайртай, дотны хүмүүстэйгээ тэврэлдэж буй зургийг profile picture-ээ сольж, инстаграмдаа тавьцгаая. #Тэврэлдье hashtag-ийг тавихаа мартав аа.

ХОЛБООСУУД:
1. Тэврэлтийн өдрийн талаар мэдээлэл тасралтгүй шинэчлэгдэх болно. Хоцрохгүйн тулд: #Тэврэлдье-7-р сарын 1 эвентэд Going хийгээрэй. (https://www.facebook.com/events/781650448609231/)

2. Өнгөрсөн жилийн Тэврэлтийн баатруудтай танилцмаар байвал: ЭНД дараарай.

1.
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(618)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: gantuya.   2015-06-15
Бүх Монгол ахан дүүс маань энэ эвентэд нэгдээсэй Та нартаа хайртай шүү Монголчуудаа

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com