ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоо зөвлөж байна

Мэдээлэл  | 2015 / 06 / 15

Хоол идэхдээ хэдий хэр хугацааг зарцуулах ёстой, аялалаар явахад ямар боломжууд байж болох вэ, Гоолингоо картын урамшуулал, Улаанбаатарт зохион байгуулагдах гэж байгаа бүжгийн фестиваль гэх мэт...

Гоолингоо зөвлөж байна

Юу байна түүгээрээ...
Аялалыг юу гэж ойлгож байгаагаас ямар зардал гарах нь тодорхойлогддог байх. Бизнес ангиллаар нисч, үнэтэй зочид буудалд бууж, үнэтэй ресторанд хооллоод ирнэ гэвэл мэдээж зардал их гарна. Харин хамгийн гол нь газар үзэх гэж бодож байгаа бол байр, хоолны зардал гаргахгүйгээр ирэх очих зардал, халаасны мөнгө л байхад хүссэн хотоороо аялж болно гэдгийг мэдэх үү? Яаж вэ гэж үү? Couchsurfing.com сайтад бүртгүүлээд эсвэл Couchsurfing аппликешнийг татаж аваад дэлхий даяар найз нөхөдтэй болоорой. Үүнийхээ дараа чи өөрийнхөө очих гэж байгаа хотоос нэг найзаа сонгоод л очиход болно. Хамгийн гол нь улс орон, соёлоо илэрхийлэх бэлэг сэлт авч очоод, Монгол хэлээ зааж өгөхөд болно. Ёстой л юу байна түүгээрээ дайлж байгаа биз дээ?

Бүжгийн хот Улаанбаатар
Энэ сарын 26-нд бидний хот Улаанбаатар чөлөөт бүжгийн хот болох нь. Учир нь бүжиглэж чаддаг, бүжиглэх дуртай бүх хүмүүс хотынхоо зүрх нь болсон Чингис хааны нэрэмжит талбай дээр цугларч, шилдэг 20 хамтлагаас хамгийн мундагийг нь шалгаруулна. Урьдчилсан шалгаруулалт 20-нд болно гэсэн болохоор хараахан мэдээгүй байгаа оролцогчид яаралтай бүртгүүлээрэй. Мөн үзэгч бүсгүйчүүдэд хандаж хэлэхэд энэхүү‘UB Dance Festival”-ын үеэр:
• Монголын орчин үеийн чөлөөт бүжгийн хамтлагууд нэг тайзнаа өрсөлдөнө;
• Шилдэг бүжигчдийн нэгийн эсрэг нэг бүжгийн тулаан;
• Олон нийтийг хамарсан Флаш моб бүжиг;
• Чөлөөт бүжгийн түүхийг харуулсан фото үзэсгэлэн;
• Бүжгийн сургуулиудын танилцуулга;
• Хамтлаг дуучид, ДЖ тоглолт;
• Хөгжөөнт тоглоомууд;
• Экстрим холбооны үзүүлэх тоглолтууд;
• Худалдаа, үйлчилгээ гэх мэт сонирхолтой зүйлс явагдана гэсэн. Бүжигт хайртай, сонирхолтой залуусыг урьж байна.
Нэг үдшийг гайхалтай доргио өнгөрүүлцгээе :-)
Дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл энд дараарай.

6 сарыг дуустал бүх өдөр, бүх кино 5000₮
Зөвхөн Гоолингоо карттай бүсгүйчүүдэд болон Өргөө кино театрын бонус карттай залууст л энэ урамшуулал хамаатай шүү. 2D, 3D бүх киног, хэдэн цагт ч үзсэн бай хамаагүй ягаахан картаа үзүүлээд л 5000₮ - өөр худалдаж аваарай. Гоолингоо картаа авч амжаагүй бол Өргөө кино театрт бичиг баримттайгаа очоод аваарай. Гоолингоо картны тухай илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл энд дараарай.

Одооноос хоол идэхэд 20 минут
Зөвхөн идэхэд шүү. Өдрийн цайны цагаар ажлаасаа ресторан орох цаг, хоолоо захиалаад хүлээх цаг гэх мэт ороогүй. Хоол чинь чиний урд ирээд идэж дуусах хугацааг 20 минут гэж тооц. Хоолыг 20 минутаас бага хугацаанд идэж дуусгавал тархинд цадсан гэсэн мэдээлэл очиж амждаггүй ба дахин хоол нэхсээр байдаг. Ийм болохоор л бид илүүдэл жинтэй байгаад байгаа ч байж мэдэх юм. Хурдан идэх нь тийм ч мундаг чадвар биш бөгөөд харин ч эрүүл мэндийг чинь аажмаар үгүй хийж байсан ч байж мэднэ. Тиймээс удаан, тайвнаар зажилж 20 минутаас дээш хугацаатайгаар хооллож заншаарай. Энэ нь биед чинь сайнаас гадна зөв хооллож байгаагийн нэг хэлбэр юм. Өөртөө хайртай биз дээ?

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(788)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com