ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Ханнад юу тохиолдсон бэ? - 36

Чөлөөт цаг  | 2015 / 06 / 15

Тэд ойрхон байх толгодын тэнд уулзлаа. Ханна гартаа утсаа барьсан хэвээр байх ба 911 рүү залгах гэснээ гэнэт эргэлзэн, Анна уруу нууцлаг харан, бодож олсон зүйлдээ баярласан хэрнээ юу гэж эхлүүлэхээ мэдэхгүй хэсэгхэн зогслоо.

Ханнад юу тохиолдсон бэ? - 36

Ханна: Мм, яг үнэндээ гал түймэр гэхээр зүйл би олж хараагүй ээ, чи харсан уу?
Анна чихэндээ итгэсэнгүй хэсэг тээнэгэлзсэнээ, санасныг бодоход маш хурдан ойлгож: “Үгүй ээ, би ч гэсэн.” гэж хэлэв.
Ханна: Галын дөл олж хараагүй нөхцөлд байшин үнэхээр шатаж байна гэж яаж мэдэхэв дээ, тийм үү?
Анна байшингаас гарч буй хар утааг харангаа: Тэгэлгүй яахав.
Ханна: Тэгэхээр хоёулаа хэсэг харзнаад, үнэхээр гал гарч байгаа эсэхийг баталгаажуулчихаад гал унтраах хүмүүс дуудсан нь дээр байх. Завгүй ажилтай хүмүүсийг дэмий сандаргаж, бага зэрэг утаа гарсны төлөө ирүүлээд яахав.
Анна жуумалзан инээгээд: Эмээ байсан бол яг л тань шиг ингэж хэлэх байсан байх.
Ханна толгой дохиод, “Тийм ээ Эллен Бенсоныг хамгийн сайн мэдэх хүн бол Анна” гэж бодонгоо: За тэгвэл энд суугаад хүлээцгээе.

Тэд ачааны машин дотор орж, хоёул хөлөө ачиж, савласан шигээ тухтай гэгч нь сууж аваад, өөр өөрсдийн бодолдоо автан байшинг чимээгүйхэн ажиглан суутал байшингийн ард хэсэгт ямар нэг зүйл тэсэрч дэлбэрэх чимээ гарахад тэд догдлон чангаар инээлдлээ.

Ханна: За энэ чинь л жинхэнэ гал байх даа.
Анна: Тийм шүү.

Тэд байшингийн цонх, хаалгаар гарч буй могойн хэл адил галын дөлийг ажиглаж хэсэг сууж байтал галын халуун илч салхинд туугдан тэдэнд мэдрэгдэж эхлэв.

Гал гарч байгаад огтхон ч санаа зовсон шинжгүй учиртай харц солилцоод, Ханна утсаа авч 911 рүү залгалаа.

Ханна: Байна уу? Ханна Бенсон байна. Манай ээжийн байшин шатаж байна... Өө үгүй үгүй, байшин дотор хэн ч байхгүй. Бүгд аюулгүй. Үгүй үгүй. Гэмтсэн хүн байхгүй. Байшин л шатаж байна. Мхм... Баярлалаа.

Гурван минут ч бололгүй галын машинууд бөөн дуу дохио хангинуулж, анивчсан гэрэл болсоор байшин дээр ирлээ. Галын 2 машин байшинтай дөхөж очоод, хүмүүс буун гүйлдэж, үтэр түргэн арга хэмжээ авав.

Гредигийн царай хувхай цайчихсан, машинаасаа ухасхийн гарч ирээд Ханнаг хоёр бугалганаас нь барин авч, эсэн мэнд эсэхийг нь нарийн нягтлан харснаа багтарсан өнгөөр: “Чи зүгээр үү?” гэж асуув.
Ханна: Би зүгээр ээ, харин чи…
Греди: Анна яасан?
Ханна: Анна бас зүгээр ээ, эрхэм ээ.
Греди: Юу болсон юм бэ?
Ханна: Бид байшиндаа галын наадам хийдэг юм билүү гэж бодоод л. Чи манай галын наадамд амттангүй ирж байгаа юм биш биз дээ?
Греди гайхсан, цочирдсон харцаар харан, нэг алхам ухарснаа: Юу?!
Ханна: Дахиад хэлэх үү?
Греди “хэрэггүй ээ” гэж шүдээ хавирах алдан бачимдан хэлээд: Чи тэгээд энэ галыг санаатай тавьсан гэх гээд байна уу?
Ханна: Мэдээж үгүй.
Греди: Тэгээд юу болсон юм бэ?
Ханна: “Тоос сорогч залгаад цэвэрлэгээ хийж байтал байшин гэнэт л утаанд автчихсан” гэж хэлээд Анна уруу нүднийхээ булангаар харц чулуудаад, тэгээд бид гал дүрэлзэхийг хүлээсэн гэх үү дээ.

Анна хоёр гараараа амаа даран инээж байгаагаа далдлах гэж худлаа ханиалгахад Ханна бас инээж байгаагаа мэдэгдүүлэхгүй гэж нүүрээ доош бурууллаа.

Греди “Чи чинь хар тамхи хэрэглэчихээ юү?” гэж аргаа барсан өнгөөр асуугаад Анна уруу нэг хараад, эргэн Ханнад хандан: Чи юу ярьж, юу хийснээ мэдэж байна уу? Согтууруулах ундаа хэрэглэчихсэн юмуу, эсвэл? Чамайг энд инээд алдаад таашаалтай зогсож байхад тэнд хүмүүс амиа золиослоод гал унтраах гээд гүйж байна.
Ханна: Тэд унтраах гэж хичээх хэрэггүй ээ. Тэднийг буцаад яв эсвэл зүгээр холхон зогсоод шатахыг нь хүлээ гэхгүй юу.
Греди: Шатахыг нь хүлээх ий? Чи тэгэхээр энэ бүхнийг санаатай хийж ээ? Анх ирсэн өдрөө энэ байшинг шатаах юмсан гэж байсныг чинь саначихлаа.
Ханна: Тиймээ би тэгэж хэлсэн. Анна ч бас тэгэж хүсэж байсан байх. Ээж ч гэсэн ялгаагүй. Энэ гэрт амьдарч байсан Бенсоны гэр бүлийн ямар ч эмэгтэй энэ байшинг шатаасай гэж хүсэж байсан гэдэгт бооцоо тавьсан ч болж байна. Гэхдээ би санаатай шатаагаагүй.
Греди: “Би чамайг ийм зүйл хэлж байгаагийн чинь төлөө баривчилж болно гэдгийг мэдэж байна уу?” гээд энийг би яая даа гэсэн харцаар харснаа цагаан хоолой аван: Майк?
Майк: Яасан Греди?
Греди: Гал тархахаас хамгаалах арга хэмжээ ав. Байшинг аврах гэсний хэрэггүй.
Майк: Санал нэг байна. Угаасаа өөр сонголт үлдсэнгүй.

Гредиг эргэж харахад Ханна түүнд хэлэх хариултаа аль хэдийн бэлдчихсэн өөдөөс нь ширтэж зогсов.

Ханна: Санаандгүй гарсан галын төлөө намайг баривчилж болохгүй шүү дээ, Шериф ээ.

Ханнагийн гал цог гэрэлтсэн, эрч хүчтэй тод цэнхэр нүд дэндүү үзэсгэлэнтэй. Гредигийн уур хэчнээн их хүрч байсан ч тэр бүхнийг хойш тавиад зүгээр л түүнийг тэвэрмээр... Гэсэн ч одоо зөв цаг нь биш, яадаг ч байсан энд одоо лав биш. Одоо л түүнтэй ярилцах цаг. Гэхдээ түүний чухам юу бодож сэтгэж явдагийг мэдэх юм алга. Одоо бас энэ гал түймэр...

Байшингаас нэлээд зайтай байгаа ч галын илч хацар руу нь халуу төөнөж, гашуун утаа нүдийг нь хорсгож байв. Гредигээс хэзээдээ ямар их зориг, хүч гарсан юм бүү мэд, нөхцөл байдалд ховсдуулсан ч байж мэднэ, ямартай ч Ханнагийн гараас хүчтэй лавхан барьж аваад Аннагаас холдуулан ачааны машины цаад талд гаргалаа. Ханна, түүний гараас мултрах гэж хичээсэн ч нэг их хүчлэлгүй түүнийг дагав. Тэгээд муудалцахад бэлэн, нүүр рүү нь эргэж хартал Греди бас уураа барьж ядан, амьсгаагаа дарж, биеэ барих гэж хичээж байгаа нь илэрхий нүд рүү нь эгцлэн харж юу хэлэхээ мэдэхгүй хэсэг зогслоо.

Ханна: Намайг баривчилна гэж сүрдүүлэх хэрэггүй, Греди. Харин ч би чамайг эргүүлээд хамгийн сайн өмгөөлөгч, хуульчдаар бөмбөгдөж, ажилгүй болгож дөнгөх байх шүү.
Греди: Өө яасан сүрхий хүн бэ? Чамаас би айж явсан нь өлзийтэй бололтой. Гэхдээ хэрэв энэ гал түймэр санаандгүй гарсан гэдэг нь батлагдахгүй бол, хэрвээ чи надад дахиад худлаа ярьсан байдаг юм бол чи хэчнээн үзэсгэлэнтэй байсан ч, ажил үүргийнхээ дагуу би чамайг шоронд хорих хэрэгтэй болно гэдгийг санаарай.
Ханна гүнзгий амьсгаа аваад: Намайг тэр бүх холион бантангаасаа хол байлгаж үз. Чи ер нь өөрийгөө хэн гэж бодоо вэ? Үргэлж намайг худалч гэж гүтгэж байх юм.
Греди: Би чиний хар дарсан зүүд чинь ч байж болох юм шүү. Миний мэдэлд төмөр тор, түлхүүртэйгээ байдаг юм шүү.

Энэ удаа түүний үг үйлчилж байгааг Ханнагийн нүдэнд илэрсэн үл мэдэг айдас түгшүүрээс харж болохоор байлаа.

Греди: Тэр доор байдаг төмөр тор бас яг энд миний гарт байгаа өөр нэг тор.
Ханна: Чи яг юу гэх гээд байгаа юм бэ?
Греди: Юу гэсэн үг вэ гэвэл, чиний нууцлаг байдал, надад хэлэхгүй байгаа бүхэн чинь одоо илчлэгдэх цаг болсон. Чи үүнээс илүү нууж чадахгүй. Би чамд надад итгэж болохыг сануулах хангалттай хугацаа өгсөн. Харин одоо залхаж байна. Хэзээ надад итгэж, нуугаад байгаа зүйлээ ярих бол гэж хүлээсээр тэсвэр алдарлаа. Тэрийг би мэдээгүй цагт Анна чамтай хаашаа ч явахгүй гэж мэд.

Греди сүүлийн өгүүлбэрийг хэлсэн даруйдаа харамсаж, болдогсон бол буцаагаад авахыг хүсэв. Ханнагийн нүүрэнд илэрсэн айдас, итгэл алдарч, цөхөрсөн харцыг харахад хүнд байлаа. Өөрт нь итгэхгүй байгаад бухимдсандаа дэндүү хол явчихлаа, хэлэх ёсгүй хатуу үг хэлчихлээ... Аннагийн хувь заяа явж явж Гредигийн өөрийн ч хувь заяатай холбоотой юм байна. Энэ удаа Ханнаг амьдралаасаа бүрмөсөн алдаж болох эрсдэлтэй гэдгийг Греди сая л олж харлаа.

Ханна: Гэхдээ чи тэгэж болохгүй шүү дээ, Анна чинь миний дүү.
Греди: Би хууль ёсны асран хамгаалагч нь. Ээжийн чинь гэрээслэл дээр намайг цохсон байгаа.
Ханна: Би нэхэмжлэл гаргаж хууль ёсны асран хамгаалагч нь болно.
Греди: Оролдоод үз л дээ. Аннагийн фермийн эзэмшлийн хувийн эцсийн цент хүртэл би эсэргүүцэн тэмцэх болно. Чи түүнийг хүсээ юу?
Ханна: Тийм ч шударга сонсогдохгүй байна шүү.
Греди “Шударга байлгүй яахав. Чи надад хүссэн зүйлийг минь өгвөл би ч гэсэн чамд хүссэнийг чинь өгнө гэж хэлсэн шүү дээ” гэж хэлээд ачааны машиныг нэг гараараа алгадаад явахаар цааш эргэснээ: Би үргэлж шударга тэмцэлддэг юм шүү.

Үргэлжлэл бий...

Өмнөх хэсгийг уншихыг хүсвэл энд бас энд дараарай.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Charlotte
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(509)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: oyuka.   2015-06-21
daraagiinh ni hezee oroh ve huleegeed l ..... kkkk

Зочин: oyuka.   2015-06-18
би бас Ханна эргэж ирээд аавыгаа алчихсан. тэгээд ээж нь хэргийг нь хүлээсэн байх. Ханна хүн алсан хэргээ Греддигээс нуугаад байгаа байх гэж бодож байна. ийм сайхан зохиол орчуулж байгаа хамт олондоо баярлалаа.

Зочин: amraa.   2015-06-17
Эхнээс уншаад Ханна аавыгаа алчихжээ гэж бодлоо. 😎

Зочин: uka.   2015-06-16
thank you goolingoo ene zohioliig tesen yadan huleedeg bolson. mongol hel deer huvruuleed zarahgui yumuu nomiin sand

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com