Нээрээ шүү, би огтхон ч тоглоогүй байна. Би өөрөө Харвардын оюутан болчихоод ингэж хэлсэн бол чи надад илүү их итгэх байсан байх л даа. Гэхдээ би биш ч, өөр Харвардын оюутнуудын хийсэн видеог үзвэл чи үүнд гарцаагүй итгэх болно.
Янз бүрийн орноос ирсэн оюутнууд Youtube дээр өөрийнхөө Харвардад элссэн туршлагын талаар бичлэг хийжээ. Бүгдэд нь хэд хэдэн нийтлэг, бас энгийн зөвлөгөөнүүд байн байн сонсогдож байна:
-Чи маш сайн оноотой байх ёстой
-Чи манлайлагч байх ёстой
-Чи онцгой хүсэл тэмүүлэлтэй нэгэн байх ёстой.
Багцлаад ойлгочихвол ийм л амархан. Хэрвээ чи өөрийгөө “жирийн биш”, ямар нэг үүрэг даалгавартайгаар хорвоод төрсөн гэж боддог, сайн бэлдчих л юм бол ямар ч шалгалтанд өндөр оноо авах оюуны чадавхитай гэдэгтээ итгэдэг, гадаад орчинтой нээлттэй харилцдаг л бол Харвард чамайг хүлээн авахад бэлэн. Харин үүнээс илүү дэлгэрэнгүй зөвлөгөө сонсмоор байвал дараах бичлэгүүдийг үзээрэй:
1. YesReneau
-Харвардынхан чиний өргөдлийг нухацтай авч үзээсэй гэж хүсч л байвал, чи ACT юм уу SAT-аас “тэнгэрийн” оноо шүүрэх хэрэгтэй. Дүн бүх зүйл биш боловч, чамайг өрсөлдөх чадвартай гэдгийг харуулах болно. Би л байсан бол наад зах нь 3.7-ын голч, ACT-ын 32, SAT-ын 2000 оноог зорих байсан.
-Гэхдээ төгс оноотой боловч элсэж чадаагүй оюутнууд олон бий. Тэдэн дундаас хэрхэн ялгарах вэ? Энэ мөчид л эсээ хэрэг болдог юм. Хүсэл тэмүүлэл гэдэг үгийг хэрэглэхгүйгээр хүсэл тэмүүлэлтэй гэдгээ харуул. Учир нь бусад оюутны өргөдлөөр дүүрэн “хүсэл тэмүүлэл” гэдэг үг бичээстэй байдаг. Хэрвээ чи мөрөөдлөө олоогүй байгаа бол, зүгээр л өөрийнхөө онцлог зан чанар, амьдралын утга учрынхаа тухай бичээрэй. Чи юугаараа өөр вэ? Чи ертөнцийг яаж хардаг вэ? Энэ бүхэн чинь чамайг өөрийнхөө хүссэн хүн болоход яаж нөлөөлөх вэ?
2. Chase Hu
-Би том сэтгэх дуртай. Бас би том нөлөө үзүүлэх юмсан гэж хүсч ирсэн. Тиймээс ч би маш олон хүний амьдралд том нөлөө үзүүлж чадах тийм хүн болохыг мөрөөддөг.
-Харвардад яаж элссэн тухайгаа ярихад их хэцүү. Гэхдээ миний бодлоор хамгийн чухал хүчин зүйл бол миний санаачилга байсан болов уу. Би олдож буй боломжуудын давуу талыг алдалгүй ашиглах дуртай. Би математикийн олимпиадад оролцож, хажуугаар нь спортоор хичээллэдэг байсан. Гэхдээ эдгээрээс ч илүү, хоёр жаахан дүүгээ асардаг байсан маань миний амьдралд том түлхэц болсон. Надад үргэлж л бэлэн биш зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээж байгаа юм шиг сэтгэгдэл төрдөг байсан л даа. Энэ бүхэн надад амьдрал бол бэлдэж, бэлдэж байгаад хийдэг зүйл биш, харин огт мэдэхгүй зүйлсийг өмнө маань тулгаж өгөөд түүнд суралцахаас өөр аргагүй байдалд хүргэдэг зүйл юм гэдгийг зааж өгсөн. Мэдэхгүй зүйлтэйгээ нүүр тулдаг учраас л алдаанууд гардаг, бас тиймээс л алдаанаасаа суралцах ёстой юм билээ.
3. Asanthe
-“Толгойтой” бай. Онц сурна гэдэг хичээл зүтгэлийн хариуд л бий болчихдог амархан зүйл.
-Зураг зурах дуртай бол, маш их зур, тэгээд бүтээлээрээ үзэсгэлэн гарга. Шинжлэх ухаанд сонирхолтой бол математикийн багт элс, физикийн тэмцээнд оролц. Зүгээр л хүссэн зүйлээ хий.
-Байгаа хүрээлэлдээ нөлөө үзүүл. Сайн дурын ажил хийх нь ямагт сайн үр дүнг авчирдаг. Их сургуулиуд чамайг “хувьдаа” мундаг гэдгийг харахаас гадна, тэдгээр суралцсан зүйлсээ эргэн тойрондоо эерэг нөлөө үзүүлэхэд ашиглаж, хуваалцаж байгаа эсэхийг чинь харахыг хүсдэг. Авах боломж байхгүй бол өөрөө боломжийг үүсгэ. Элсэх клуб байхгүй байвал өөрөө шинээр клуб үүсгэчих.
4. Alvin Gordian
-Маш олон хүн сайн дүнтэй байж чадна. Гэхдээ миний бодлоор, сургуулийнхны анхаарал хандуулахыг хүсдэг өөр нэг чухал зүйл бол хийж байгаа зүйлдээ дур сонирхолтой, өөрийнхөө хувьд үнэ цэнэтэй зүйлсэд тэмүүлсэн хүнийг олох явдал мөн.
-Би Харвардад тэнцэхээр хүн гэж өөрийгөө бодож байгаагүй. Тиймээс л хязгаар бол хүний өөртөө л тавьдаг зүйл гэдгийг чамд хэлмээр байна. Чи өөртөө, өөрийнхөө бодож байгаагаасаа ч илүү гайхширмаар, алмайрмаар хүн гэдэгтээ итгэх хэрэгтэй.
5. Lakers-ийн Jeremy Lin
6. ThatHarvardBitch
Эдгээрийг үзсэний дараа ч чамд Харвард гэдэг хэт өндөр босго шиг санагдсаар байж магадгүй. Хамгийн гол нь ганцхан гайхалтай өндөр оноо биш, чиний өөрийн санаачилга, дотроо тээж явдаг дэлхийг өөрчлөх хүсэл чинь шилдэг их сургуулийн бүхий л оюутнуудаас хайдаг шалгуур үзүүлэлт мөн юм гэдгийг харуулахыг хүслээ. Чи ангийнхаа “гавал” нь биш байсан ч, бусдын санаагүйг санаж, сэдээгүйг сэдэж яваа бол чамд боломж бий!
Сэтгэгдэл (1) | Хэвлэх | Үзсэн тоо: 25274 | | | |
Өмнөх мэдээлэл Инстаграмд заавал дагах сонирхолтой бас халуухан залуус |
Дараах мэдээлэл Оройг зөв дуусгаж өглөөг сайхнаар эхлүүлэх 10 алхам |
Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.