ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Оройг зөв дуусгаж өглөөг сайхнаар эхлүүлэх 10 алхам

Гэртээ  | 2015 / 06 / 16

Өглөө босоод л ум хумгүй ажилруугаа харайлгаж өдөржин буруу хөл дээрээ боссон юм шиг ширээндээ хадаатай суугаа юм биш биз? Нуруу, хөл, гар, хүзүү толгой гээд бүх л хэсэг чинь чилж, бүтэн нойр авч чадаагүй юм шиг л их ядарч байгаа бол яах аргагүй чи оройг буруу дуусгаж өглөөг буруу эхлүүлээд байна. Хэрвээ цаг буруу явж байх юм бол бид маш хурдан зөв цагтай нь тохируулж тааруулдаг шүү дээ! Яг л үүнтэй агаар нэгэн аргаар хамтдаа зөв эргэлтэндээ орцгооё!

Оройг зөв дуусгаж өглөөг сайхнаар эхлүүлэх 10 алхам

Оройг зөв дуусгахын тулд:
#1 Ходоодоо эрт амраа
Унтахаасаа өмнө 3 цагийн турш ходоодоо амрааж юм бүү ид. Энэ нь ойролцоогоор 18 цагаас хойш гэсэн үг. Хэрвээ бүр тэсэхгүй байвал тараг, шүүслэг жимс, лууван идэж болох юм. Гэхдээ аль болох л юм идэхгүй байх хэрэгтэй. Өдөржин тасралтгүй ажилласан ходоодоо эрт амрааж бага зэрэг өлсгөлөн байлгахад буруудах зүйлгүй шүү.

#2 Бэлдэж бай
Маргаашдаа зориулж бүгдийг бэлд. Маргаашийн хийх ажил, өмсөх хувцас, уулзах хүмүүс, явах газар гээд бүгдийг төлөвлөж бэлд. Мэдээж маргааш гэдэг өдөр ямар ч гэнэтийн зүйл гарч ирж мэдэх. Гэхдээ гэнэтийн зүйлийг хүлээж цаг алдаж байхаар төлөвлөсөн ажлаа амжуулаад явж байтал цаг заваар нь гэнэтийн зүйл тохиолдож бас болно шүү дээ. Тооцоолох боломжгүй зүйлсийг орхиод тооцоолох бүрэн боломжтой зүйлсээ өдөр, газар, цагтай нь тэмдэглэж бэлд. Маргааш өмсөх даашинзаа заавал шүүгээнээсээ гаргаад тавьчихвал өглөө “Юу өмсөх вэ?” гэдэгт хамаг цагаа урсгаж байснаас дээр.

#3 Сэрүүцээрэй
Унтахын өмнө халуун шүршүүрт хэзээ ч бүү ор. Зүрх судасны үйл ажиллагаанд муугаар нөлөөлөхөөс гадна хэт хөөрөлд орох учир тархины эд эсүүд тайван амарч чадахгүй. Аль болох бүлээн сэрүү татсан усан санд хэвтэх эсвэл шүршүүрт таван минут зогсоорой. Хэрвээ нойр хүрэхгүй, сэргэнэ гэж бодож байгаа бол чиний бие махбодь яг эсрэгээрээ улам их тайвширч, амрах гэж яарах болно.

#4 Чийгшүүлэлт болоод амин дэм
Унтахын өмнө арьс, нүүр, гарнаас гадна дотор эрхтэндээ амин дэм өгч бай. Энэ нь унтахын өмнө витамин уу гэсэн үг биш шүү. Хэрвээ эм бэлдмэл, витамин, уураг уудаг бол хоолны дараа буюу унтахаас 3 цагийн өмнө уучихсан байх хэрэгтэй. Харин миний яриад байгаа амин дэм бол нимбэгтэй ус эсвэл ямар нэгэн эмийн хандмал, жимсний хандтай ус юм. Зөвхөн чийгшүүлэх замаар амин дэм өгнө гэсэн үг. Орондоо орохоосоо өмнө шөнийн тос түрхээд, дотор эрхтэндээ нэг аяга усаар чийгшил өгч байх хэрэгтэй.

#5 Уншаад унт
Заавал унш гэсэн үг биш шүү. Гэхдээ нойр хүрэхгүй, сэтгэл санаа тогтворгүй, ажлын ачааллаас гарч чадахгүй үед өөртөө таалагддаг ямар ч хамаагүй номоо бариад хэвт. Цахим хэвлэл, ухаалаг утас, зурагт, хөгжим зэргээр орлуулж огтхон ч болохгүй. Учир нь дээрх бүгд сөрөг нөлөөтэй. Биед хамгийн багаар хортой нөлөө үзүүлдэг бас нүдний хараанд нөлөөлөхөөс илүү харах өнцгийг нь ядрааж цуцаадаг учраас эрдэмтэд унтахын өмнө ном уншихыг үргэлж зөвлөдөг. Эрт босно гэдгээ тооцоолж эртхэн номоо бариад орондоо үсрээд ороорой.

Харин өглөөг зөв угтахын тулд:
#1 Өглөөг тайван угт
Орноосоо огцом үсэрч босохоо боль. Нэг л өдөр зүрхний шигдээс болж мэдэх юм шүү. Өглөө өөрөө сэрдэг ч бай, сэрүүлэгний дуугаар босдог ч бай хамаагүй аль болох орондоо нүдээ нээгээд 5 минут хэвт. Яарсан ч бай яараагүй ч бай заавал ингэж занш. Бие эрхтэндээ хэт ачаалал өгч сэтгэлзүйг бэлдэлгүй орноосоо үсэрч боссоноос болж таагүй сөрөг мэдрэмж төрж эхэлнэ. Энэ мэдрэмж нь хүний тархинд мэдээлэл хүртэл дамжуулдаг аж. Өглөө эрт огцом боссон бол өдрийн цай хүртэл хүний сэтгэл санаа тогтворгүй, сөрөг хандлагатай байх нь элбэг. Тиймээс өглөөг заавал тайван, тогтуун угтаж байгаарай.

#2 Бүлээн ус уу
Орныхоо дэргэд үргэлж нимбэгтэй ус эсвэл зүгээр л цэвэр ус байрлуулж байгаарай. Учир нь өглөө хүний биеийн дотор эрхтэн бүхэлдээ хатаж ангасан байдаг. Хүмүүс зөвхөн ходоодонд сайн учраас өглөө эрт ус уух хэрэгтэй гэж боддог. Яг үнэндээ өглөө уусан 200 гр ус чиний бүх л эд эрхтнийг чийгшүүлж услахаас гадна өнгөн гадаргуу бий болгож өгдөг аж.

#3 Цэвэрлэгээ
Амны хөндий, арьс хоёрыг өглөө заавал цэвэрлэж байх хэрэгтэй. “Орой цэвэрлэсэн учраас өглөө шууд л будаад гарчихдаг юм” гэж гоо сайханд орохдоо нэгэн бүсгүй хэлж байсан санаанд буулаа. Орой бүр нүүрнийхээ будгийг арилгаж цэвэрлэж унтах нь заавал хийх хэрэгтэй зүйл. Гэхдээ хүний арьс унтаж байх үеэр буюу шөнийн цагаар хамгийн их бохирдол болон тослогоо гадагшлуулж байдаг. Орой чамайг унтаж байх үеэр арьсны бүх нүх сүв нээгдэж амьсгалдаг ба өөрт хуримтлагдсан бохирдолоо арьсны гадарга дээр гаргадаг юм. Тиймээс өглөө заавал цэвэрлэгээ хийж байгаарай.

#4 Өглөөний хөнгөн цайллага
Өглөө огт юм идэхгүй гарах юм бол ходоодны шүүс их хэмжээгээр ялгарч дотор ханыг түлэн шархлуулах аюултай. Тиймээс өглөөний цайг хэзээ ч орхигдуулж болохгүй. Өглөөний цай бэлдэж амжихгүй байвал нэг ширхэг алим, лууван, өргөст хэмх даршилсан биш, бүхэл үрийн талх зэргээс сонгон бүлээн цайтай хамт өглөөний хөнгөн цайллага хийж болох юм.

#5 Хөдөлгөөн
Аль болох алх. Таргалалт бол цэвэр хөдөлгөөний дутагдал юм. Өнөөдөр тансаг машинд суугаад ажилдаа очих нь хэдийгээр цаг хэмнэх, биед амар, нэр хүндэд тустай байж мэдэх ч цаагуураа нурууны суулт, хөл гарын шохойжилт гэх зэрэг олон өвчний үүр уурхайг бэлдэж өгч байдаг. Тиймээс долоо хоногийн гурван өдөр нь заавал ажил руугаа алхаж очиж бай. Өдөр эсвэл орой алхахаас илүү өглөө алхаж биеийнхээ чилээг гаргангаа цэвэр агаарт бүх бие эрхтэн, сэтгэл санаагаа сэргээх нь илүү таатай санагдах болно.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(112)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Х.Цэрэндолгор.   2015-08-21
Баярлалаа. сайхан санагдлаа

Зочин: Таны нэр.   2015-08-17
bayrlalaa goolingoo :) xoorxon shv

Зочин: lkham.   2015-06-24
ene unen shuu

Зочин: lkham.   2015-06-24
fgfgfg

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com