ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

DIY: Кофетой гуужуулагчаар биеэ дайлъя

Гэртээ  | 2015 / 06 / 19

Баяр жаргалтайгаар биеийнхээ хэсгүүдийг ил гаргах улирал маань ирчихээд байхад өөхөн давхарга целлюлитийг хөөж явуулахгүй бол болохгүй. Целлюлитийн эсрэг эрчимтэй тэмцэгч гуужуулагчийг гэрийн нөхцөлд хэрхэн хийхийг одоо суръя.

DIY: Кофетой гуужуулагчаар биеэ дайлъя

Би кофе уудаггүй л дээ. Гэхдээ үнэр болон харагдах байдал нь таалагддаг юм. Бас шинэ кофе шопуудыг өөртөө нээж, орж үзэх дуртай. Үүнээс гадна нунтаг кофегоор арьсаа гоё болгох ч сайхан шүү. Тэгэхээр чи кофенд болон доорх орцуудын харшилтай биш л бол шууд хэрэглэхэд асуудалгүй.

Энэ гуужуулагчийг хийхдээ 4 төрлийн байгалийн гаралтай орцыг ашиглана. Үүнд: нунтаг кофе, наргил модны самрын тос (coconut oil), элсэн чихэр болон нунтаг синамон зэрэг юм.

Эдгээр орцуудын давуу талыг дурьдвал:
Кофе нь антиоксидантаар баялаг болохоор үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Мөн найрлаган дахь каффэйн нь арьсан дахь үлдэгдэл тосийг өөртөө уусгаснаар арьсыг гөлгөр, чанга болоход нь тусалдаг юм. Энэ гуужуулагчийн хувьд кофе нь арьсны үхэжсэн эд эсүүдийг зөөлөн гуужуулж, арьсыг зөөлрүүлэн шинэчлэх үүрэг гүйцэтгэнэ.
Наргил модны самрын тос нь арьсыг гайхалтай сайн чийгшүүлж, амин дэм эрдэс бодисоор хангана.
Элсэн чихэр нь хоёрдогч буюу гүн гуужуулагчийн үүрэг гүйцэтгэх бөгөөд энгийн элсэн чихрийн оронд бурам ашигласан ч болно шүү.
Харин синамон нь арьсан дээрх бактерийг цэвэрлэж, цусны эргэлтийг сайжруулж өгнө.

1. Орц – 1 удаагийн бүтэн биеийн хэрэглээнд:
Нунтаг кофе – тал аяга
Элсэн чихэр – тал аяга
Наргил модны самрын тос - ¼ аяга
Синамон – 1 цайны халбага
2. Бүх орцоо хооронд нь сайтар холиод гуужуулагч маань ерөнхийдөө бэлэн болно. Харин наргил модны самрын тос чинь царцмаг хэлбэртэй бол эхлээд зөөлөн гал дээр шингэртэл нь хайлуулаарай. Хайлсных нь дараа удаан байлгалгүйгээр бусад орцтойгоо нийлүүлж хутгахгүй бол тос маань гол үйлчилгээгээ үзүүлж чадахгүй царцчихаж мэднэ. Ингээд хийсэн гуужуулагчаа хэрэглээгүй үедээ вакум буюу агааргүй саванд хадгалаарай.
3. Үнэнийг хэлэхэд эхэндээ энэ гуужуулагч хэрхэн миний арьсыг зөөлөн, чийглэг болгохыг мэдэхгүй болохоор бага зэрэг айдастай байсан. Тэгээд бага зэргийг гар дээрээ авч байгаад амсч үзтэл “Яагаад болохгүй гэж?, Энэ чинь хүнсний бүтээгдэхүүнүүдээр л хийгдсэн шүү дээ” гэж бодогдсон шүү. Тэгээд бас гоё амттай. Тийм болохоор нь ахиад жаахан идчихсэн чинь 30-аад минутын дараа каффэйнаас болоод нэг л тогтворгүй болчихсон. Гэхдээ арьсанд ямар ч хор нөлөөгүй шүү.
4. Гуужуулагчаа усанд орсныхоо дараа хэрэглэх бөгөөд целлюлит ихтэй хэвлий, гуя гэх мэт хэсгүүддээ илүү анхаарч, сайтар түрхэж, иллэг хийгээрэй. Бүтэн биендээ түрхэж хэрэглэсэн ч болох ба энэ үед зөөлөн үстэй том сойз ашиглавал илүү амар байх болно оо.
5. Кофетой гуужуулагч хэрэглэж байгаа зургаа инстаграмдаа тавих нь нэг хэсэг тренд мэдээлэл болоод байсныг анзаарсан биз дээ?
6. Чи ч бас нэгдэж болно шүү дээ.
7.
8.
9.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(542)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Ukiuki.   2015-09-05
ymar tos iin? har suga tsairuuldgiin boluu???

Зочин: nomuun.   2015-08-31
amar ter tosnii chin ner yu vе? sain tsairuulj bainu te?

Зочин: Amar.   2015-08-28
Kalara uwdug tohoigo tsairulah tosoo olj turhe yu? ologui bol facebook r Mgl Nandin gej hvn solngos tos zardiima bi ternees avsn yag cham shig l asudaltai blaa odoo bol dajgui shuu tsairaad uram orood . bas suganda tvrhej tsairuulsan. Manaihan eur n ih har uwdugtei teriigee ch barag uursdu anzaardaggui ym shigee bi bainga zurj ungursun ohid bvsgvichvvdiin uvdgiig tvrvvlj haraad baidgiin haha

Зочин: kalara.   2015-07-14
hi bvsgvichvvdee? bi sayahan gadaadaas irsen naiztaigaa uulzaal huuruud yavj bsan chine nuguuh chine namaigaa eldveer sonjood l. Hajuugaar ungursun ohid hvvhnvvdiig aris muutai haltar haragdaj bn uvdug tohoi n pad har geed l goochlood, namaig guyniihaa hoorond yaasan tom zaitai boltsiin, uvdug chine hav har bn genee bi ch bvr shoknd orood.. Guynii hoorondoh zaigaa dasgal hiij zassan bvsgvichvvd baival zuvluguu uguuch, mun uvdug tohoigoo yaaj tsairuulah we??????? urd n neeh anzaardaggui bsan tegj helvvlcheed gertee ireed tolind hartal neeree l haltar uvdugtei yma bi kkkkk, tsairuuldag tos mos yu bainaa? vne hairlahgui avmaar bnooooo.

Зочин: gerelee.   2015-06-27
coffenii shaar haanaas awaad bnaa ohiduudaa helpppp

Зочин: Nana.   2015-06-27
Za bi unuudur eniig turshij uzlee. Taalagdlaa, aris iluu zuulruud toslogduu ymshig boljen. Gehdee muuhai toslog bish shuu :P Bi chanasan coffeenii shaar hereglesen. Bas tsagaan elsen chihernii orond bor elsen chiher hiitsen. Aan bas ehnii 3n ortsiig ni oiroltsoogoor tus bur 100gr hiihed neg udaa buh biyendee hereglehed hangalttai hureed buur barag tal ni iluu uldej bn. iluu garsanaa Shilend hiigeed hurgugchind hiitsen. Jich: Sinnamoniig turah huseltei humuus hoolondoo amtlagch maygaar hereglehed tustai gej unshij bsn ym bn. Mun Coconut oil-iig bi usendee tejeel uguh zorilgoor haayaa heregledeg. Bas heregtei uguujtei medeelel niiteldeg Goolingoodoo Bayarlalaa :)

Зочин: mina.   2015-06-25
ene deerh shig yanz bvriin ortsiig n haij olj chadahgui bol nuntag cofeg zvgeer olivii tostoi holiod hereglesen ch goy boldgiin

Зочин: emi.   2015-06-25
hi ohido bi ene zowlogoog unshihaas omno dan coffee.ni shaaraar hed hedn uda turshij uzsen uneheer tasarhai boldiim bnle aris zoolon toslogdu bolson. minii guya joohon berjger yum garsan yum shg tm aris bdagda tm boltson bsan. ghde ingej holidogiig medsengui mini bodloor olive.n tostoi holiwol bas boloh bh

Зочин: asuult .   2015-06-22
director coffeenii shaaraar shuud urchihdeg yumu

Зочин: Nana.   2015-06-21
Sinnamon Mercury zah deer zardag, nuntag neg uuttai ni turuu jil avahad 1000 tug bsn. Harin coconut Oil ni ymar ch bsn Peace Mall-n 405-d bdag delguurt zardag 30000 havitsaa bgaa bh. FB-s Baigal original baraa gj hayagtai. Aan bas Zaya MT amerik baraa gsn FB hayagtai hun zarj bsn. Ene suuliinh ni arai hyamd zarj bj magadgui. Hereg boloh gj naidaad bichlee. Bi bas uuruu turshij uzey gej bodjega . Amjilt :)

Зочин: director.   2015-06-21
зүгээр чанасан кофений шаар бас янзын гоё болгодог шүү. бие угаадаг бээлий өмсөж байгаад үрээд бай. тэгээд бүлээн усаар зайлаад болоо. гайхалтай зөөлөн арьс урагшаа. өүр болохгүй бол сод-аар үрж болно. болгоомжтой байхгүй бол амархан зулгардаг. дараа нь сайтар чийгшүүдэгч тосоор тослоод нам унтаарай хонгоруудаа. маргааш өглөө нь сэрээд тиймээ хонгор минь гэж хашхирнаа.

Зочин: Tuya.   2015-06-20
sinamon nargil modni samriin tosiig n haanas awj boloh be

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com