ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Хэчнээн гомдож байсан ч би салж чадахгүй байна

Миний амьдрал  | 2015 / 06 / 20

Сайн байна уу?
Би өөрт тохиолдоод байгаа зүйлээ найзуудтайгаа ярихад ч эвгүй санаа зовмоор байгаа болохоор захидал бичиж байна. Би энгийн л нэг бүсгүй, ажилтай бол ажилтай, найз залуутай бол найз залуутай. Би 27 настай найз залуу маань надаас нэлээд ах.

Хэчнээн гомдож байсан ч би салж чадахгүй байна

Гэвч надад ойрд маш хэцүү зүйл тулгараад байгаа нь би найз залуудаа маш их хайртай. Тэр маань харин намайг 3 жил хамт амьдарч үерхэх хугацаанд хуураад л баригдаад л... Өмнө нь бол салаад л намайг гуйгаад буцаад нийлдэг байсан боловч одоо бол би түүнийгээ алдахыг хүсэхгүй, тиймэрхүү юм болоход надад хэчнээн хэцүү байсан ч уучлаад хамт байдаг болсон. Би өөрийгөө юу хийгээд юуг уучлаад яваад байгаагаа ч хааяа ойлгохоо байж байна. Тэгээд найз залуугаасаа тэр хүүхнээсээ салаач гэж гуйгаад л найз залуу болохоор саяхан салсан, бүр холбоогоо тасалсан гэсэн. Бас намайг сая баяраар тэрүүхэн тэндээ хөөрхөн баярлуулаад л. Тэр үед хамт сууж байхдаа ярилцаад, үнэхээр надад хайртай юу хамт амьдрахыг хүсэж байна уу? чин сэтгэлээсээ хариулаарай гэхээр тиймээ хамт амьдрахыг хүсэж байна гэж хариулдаг. Бас бид хоёр хамтдаа ямар нэгэн хэрүүлгүй байх үедээ үнэхээр жаргалтай хосууд байдаг. Тэгээд яагаад намайг гомдоогоод байдаг юм бэ? гэхээр өмнө нь олон жил ганцаараа шоудаж явсан болохоор үүнийгээ хаяж чадахгүй байна аа гэдэг. Би болохоор энэ хүн надад үнэхээр хайртай надтай амьдрахыг хүсэж л байгаа бол хамт байна, сэтгэлээрээ биш биеэрээ хуурсан л бол хамт байна гэсэн бодолтой байгаа.

Гэхдээ хааяа юм ярьж байгаад л нөгөө хүүхнийх нь талаар ярихаар яагаад ч юм би ч бас хамт байгаад байгаа болохоор нэлээн гярхай ч гэх юм уу найз залуугийн маань сэрэл нь хөдлөөд байгаа юм шиг санагдаад байх юм. Бид хоёр энэ талаар ер нь бүх зүйлийн талаар чөлөөтэй ярилцдаг болохоор тэр надад бид хоёрын сексийн харилцаа сайхан байж чадахгүй байгаа гэдэг юм. Уг нь би өмнө нь 2 ч найз залуутай байхад намайг хэзээ ч энэ тал дээр муу гэж байгаагүй, сайн л гэдэг байсан. Бас одоо болтол нэг нь надтай буцаж нийлэхийг хүсэж миний араас холбоо бариад олон жил болж байна. Хэдий тийм ч би энэ найз залуудаа хайртай учраас тэрнийг огтхон ч өөртөө халдаагаагүй. Би энэ найз залуудаа өөрөөсөө ч илүү хайртай болохоор салахыг хүсэхгүй байна. Бас түүнийгээ сексийн тал дээр надтай байхдаа үнэхээр сайхан байлгахын тулд бүхнийг хиймээр байна. Даанч яг яаж тийм болгохоо мэдэхгүй байна. Хэрвээ бүх юм сайхан болчихвол энэ амьдралдаа аз жаргалтай сайхан амьдрах юм шиг санагдаж байна. Магадгүй та бүхэн намайг доромжлуулаад л ингээд байж байдаг сал гэх байх л даа. Гэхдээ хэчнээн гомдож байсан ч би салж чадахгүй байгаа. Салаад бүр гадаад руу гараад явчихсан цагт л салж чадах юм шиг. Бас миний дотор маш их гомдол харуусал байгаа болохоор хааяа зүгээр байж байгаад л уйлмаар санагдаад уйлаад л энэ бүхнийг дотроосоо гаргаж хаяхыг маш их хүсэж байна. Гэвч яагаад ч юм чадахгүй юм.

Гэр бүлийн сэтгэл судлалын ухааны доктор, "Сайн нөхөр-аав болох алхмууд", “365 өдөр тэр чигтээ аз жаргал” номнуудын зохиогч Г.Наранбаатар дээрх захидлын эзэнд болон үүнтэй адил асуудалтай тулгарсан Гоолингоогийн бүсгүйчүүдэд ийн зөвлөлөө.

1. Надад нэгэн залуу Японд байсан тухайгаа ярьсан юм. Цунами болоод бүх хүн далайгаас зугтаж байхад нэг л эмэгтэй эсрэгээрээ далай руу гүйж байсан гэж. Учир нь тэр эмэгтэй хүүгээ хайж байсан хэрэг. Энэ хайрын хажууд бид эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хайрыг харьцуулж ярих нь утгагүй байж болох ч үүн шиг хайрлаж чадахгүй бол би өөрөөсөө ч илүү хайртай гэж хэлэх нь өрөөсгөл юм. Та өөрийгөө хайрлахгүй бол цаад залуу тань таныг хайрлахгүй шүү дээ. Та өөрийгөө хайрлахгүй байгаагийн хамгийн энгийн жишээ бол түүнтэй та өөр эмэгтэйн тухай ярьж, түүнийг ярихдаа таашаалтай байгаа мэтээр бичсэн тань байгаа юм.
Би таныг муучлах гэсэнгүй. Харин танд туслахыг хүсэж байна. Таныг сэтгэлзүйгээ эмчлүүлэх хэрэгтэй гэмээр байна. Учир нь та хайртай залуугаасаа “Чи яг надад хайртай юу?” гэж асуух тоолондоо өөрөөсөө түлхэж байгаагаа ойлгох хэрэгтэй. Эрчүүд сэтгэлзүйн хувьд ийм хүчилсэн асуултаас аль болох зугтдаг. Тэд үүнийгээ сэтгэлээс гарах ёстой асуултгүй хариулт байх ёстой гэж боддог юм. Олон эмэгтэйчүүд ихэнхидээ бүх зүйлийг үзэж туулсныхаа дараа хүчирхэг байхын нууц нь өөрөө өөртөө итгэлтэй байж, бие даасан үзэл бодол, шийдвэртэйгээр амьдрах нь л бүхний шийдэл юм гэж хүлээн зөвшөөрдөг. Үүгээрээ би ариун нандин хайр сэтгэл, харилцан итгэлцэлийг үгүйсгэх гэсэнгүй. Хамгийн гол нь бүх зүйл тэнцвэр дээр оршдог гэдгийг цаг үргэлж санаж, тунг нь тааруулж байх хэрэгтэй. Өөрийнхөөрөө, бие даасан, сэтгэлийн тэнхээтэй байхыг л бүсгүйчүүд та бүхэндээ зөвлөх байна даа.
Хэрвээ та өөрийн асуудлаар илүү дэлгэрэнгүй ярилцаж, ганцаарчилсан зөвлөгөө авахыг хүсвэл доорх хаягаар холбогдоорой:
Г.Наранбаатар /Гэр бүл, сэтгэл судлалын ухааны доктор/
“Сэтгэлийн өнгө” Гэр бүл, сэтгэл судлалын төв
Цаг авах утас: 99885300
www.facebook.com/setgeliinungu1 www.twitter.com/NaranbaatarDr
Редакцийн зурвас:
Өөрийн амьдрал дахь шийдэж чадахгүй байгаа асуултандаа тохирсон хариулт эрж, бидэнд захидал бичин илгээдгийг чинь мэднэ ээ. Гэхдээ чиний хэнээс ч асуулгүйгээр шийдсэн шийдэл ч зөвлөмж зөвлөгөө болж, дотроос чинь гэрэлтэх аз жаргал онлайн найзуудад чинь эрч хүч болж бас нөхрийн чинь жижигхэн хэрнээ хайрыг чинь татдаг зан чанар сайтыг маань нууцхан уншдаг залууст үлгэрлэл болж чадна гэж бодож байсан уу? Найз бүсгүйчүүдийнхээ таарамжгүй байдлыг хэрхэн эвдэж нэгтгэсэн, мөрөөдлийнхөө төлөө өөрийн гараар бүтээсэн боломж чинь, хайрттайгаа хэрхэн гэр бүлээ төлөвлөж байгаа чинь ч гэсэн олон хүнд мэдлэг, урам зориг бэлэглэж чадна. Тийм болохоор өөрийнхөө туршлага, амжилт, амьдралыг бага гэж гололгүйгээр сайн сайхан түүхээ бидэнтэй хуваалцаарай. Илгээх хаяг Goolingoo@gmail.com шүү. Гоолингоо нь чиний урам зоригийг түгээх гүүр нь болж өгье. Чиний Гоолингоо ХОХО.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн -д ирсэн захидал.
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(298)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: jawhaa.   2015-09-30
chi uuriiguu l bodoh heregtei. bi ch bs iim zviliig mederch l yawna. uneher aimshigtai..huuhedt bolchogui deere sal da. chmg shan amidral huleej l bga, huuhedt hun chin bs huhde bodod salj chaddagui yuma. er hun zasardaggui yum shig bgan. bs huhedt bolson ch ter heze ch huhde bodohgui de.. zawaardagara zawaaraal.. bi ch odoo tsohorch bn do. emegt hvnii nuugdaj unagah nulims daanch ih, gashuun yum da

Зочин: tseegii.   2015-09-10
sain bnuu bi sayhan torsiiml daa odoo huuhed maani 7sartai minii utree hewiin bdaldaa oroogui ta narin helj bga yapon utree changalagch gdg ni hana bdg yum boloo utasni dugargni medeh hun bnu tuslaach

Зочин: uka.   2015-07-17
Ene erchuud bugd l oodgui buh l emegteichuud iim setgeliin zowlong edleh yum bi ch gsn amssan hun bnoo

Зочин: uugii.   2015-07-13
Sain bnu. Oorto tohioldood bga asuudlaa ta bvhenteige huwaaltsah geed ene bulanru zahia yawultal niitlegdehgui ym. Bi buruu yawuulad bga ym bolwu yaaj ilgeeh yostoi ym bol nadad tuslaach

Зочин: zochin.   2015-07-12
Yamar nohoi gahai shig humuus ve dur huslee darj diilehgui bol adguusnaas yalgaa yu bh bilee

Зочин: Таны нэр.   2015-06-25
ireedui-г бүр өрөвдчихлөө. шууд хатуу бай чанга бай, энэ бүхнийг би авах эрхтэй гэдгээ хэл. чи өөрөө л хамаг юмаа барьж гүйгээд, өөрийгөө ч хайхрахгүй, өөрөөсөө харамлаж олсныг чинь нөхөр чинь дураараа үрээд, хэн нэгэн тэнэг ганган алцгар хүүхэнд зориулж байга агээд бод доо. шууд хэл. энэ байдал надад таалагдахгүй байгаа учраас энэ байдлыг өөрчлөхгүй бол би нэг л өдөр тэсрээд дэлбэрээд, чамайг алаад мөчлөөд хаясан ч чадна шүү гэж маш итгэлтэйгээр, уурлаж хашгирахгүйгээр, гэхдээ итгэлтэйгээр хэл. харин мөнгөө захиран зарцуулах эрхээ эргүүлж олж ав. мөнгөөр нь өөрийгөө эрхлүүл. сайхан зүйл хэрэглэж сур. чи хэт их хэмнээд гамнаад хуучин юм өмсөөд, даруухан амьдарсан ч нөхөр ичнь тэр мөнгийг янхануудад үрнэ. тэгснээс чи өөртөө үр. өөрийгө сайхан болго. сайхан зүйл хэрэглэ. чи тийм эрхтэй. давраагаад байвал улам л даварна. байранд нь тавь. ухаантай бай. өөрийгөө доош нь хийгээд хямдхан юм хэрэглээд, хэмнэж ганмнаад байвал улам л үнэ хүндгүй болно шүү

Зочин: haliuna.   2015-06-25
minii huvid araaraa taviulj huurtagdsan bolohoor odoo bur itgej chadahaa bolitson bas mash ih hartai bolchihood bn haayadaa bur uuriiguu haruul zangi yum shig sanagdaad ene baidal maani nadad uurt daramttai sanagdah yum ingehgui geheer siimhii l garval alga bolood bgaa bolohoor yah estoi yum buu med salay geheer salahgui bi uuruu bas yag salay geheer salj chadahgui iim l bolchihood bndaa

Зочин: busgui.   2015-06-24
gadaadad garhaar buh zuil uurchlugdunu martna gj boddog bsn ch unende buh zuil esregere urnusundu. yohhhh uulzah yostoi bol hurdhan uulzaad ugu bol martchhimsan. naidvar uldeh gdg divaajin bas tam yuma. yah gd bgan medegdehgu erchud ( gjdeee) emegtei hund naidvar ugsnuru yamr ih zovoodgoo gadarladin bolu meddeg bol yamr geechin shaltag tolgoi dotro bodood zuer yavad bdag bnaa. orhih gdg sonsogdoj bgashge amar zuil ogthon ch bish yum. gadadad garad ch bolsongui zuugded bga utsaa taslahas naash sansar luu garad ch bolku bz..

Зочин: hen negen.   2015-06-24
setgel neg l sonin. burhnii orond bgaa tuuniig bnga bodsoor........

Зочин: haliuna.   2015-06-24
ter japan utree agshaagch yag ymar yum bgaan meddeg hun bnuu

Зочин: zochin.   2015-06-24
Ug ni uuruu hairtai bish uurtuu hairtai, chamaig baigaagaar ni huleej avch bgaa chinii araas guij bgaa zaluugaa songoson deerdee. hen negend taalagdahiin tuld uurchlugdunu gd bol hecuu uurchlugduud bhad taalahgui bol bas hecuu. chamd hani bolhoorgui l zaluu sanagdaj bna. Uuriiguu bas ter hunee chuluulsun deer. esvel ter hundee tsag hugatsaa ug, hend hairtaigaa bas medehgui yavj bgaam shig bna. heseg tusdaa bgaad uuruu ehelj bitgii zalga emegtei hun uuruu guih tusam eregtei hun holdoj uulzah sonirholgui boldog.

Зочин: ireedui.   2015-06-24
Ug ni hamtda huwin um erhled 17 jil bolson.ajil turuld ch oroltsuulhgu.dansnas neg huni garin usger mungu gargadg bolson.bi tuunig yaj gomdoosnoo uneher oilgohkuu bn.bid hanilad ter maani l deeshilj dewshseer irsen.odoo harahad bi anh baisnaasaa ch doosh orj oln huuhdte ydarsan aegai bolj huwirla.bi bodohdo nuhur deeshe bol bid dagad deeshe gj bodj bsan ugui um bn.gologdson huuhn gdg l bi bolchlo.jiremsen bolod ter umuu zarimdaa tewcher aldarch yanz buriin l um bodogdoh um.yah we.

Зочин: ireedui.   2015-06-24
Nuhur hunte ywaldaad nadad uneher hetsuu bn.ali muu muuhai uger doromjilj deerlhene.mungu ugku.hoolnii ch mungu ughuu bailaa.bi 4 huuhdte.odoo 6 sartai jiremsen.ene l minii aldaa baij lde.uuruur bi uhtelee ajillaj ar gree.huuhduudee.ter hunig gdg baisn.tgd yaj bgan.bi uneher oilgohku bn.zarimda bi bur tuunig uzen yadaj gomdsondoo alchmaar sangdah um.gewch myy um hj bolku gdgiig deed zerger medj bnlda.uneher hund bn.yah we.

Зочин: Zol.   2015-06-23
Yapon utree changalagch haana bdag yum Bol enenii tuhai bichsen hund

Зочин: haliunaa.   2015-06-23
ene busguin bichsen yag odoogiin minii amidraltai mash tustei yum bn bi bas yah estoigoo medehgui bgaa hamt amidardag bolohoor buhel buten 2 jiliin amidral min orvongooroo ergeh geed bgaa yum shig bas salay geed salj chadahgui tiim l bn ene setgegdeluudiig unshaad ter huniig orhih eswel tur hugatsaand tusdaa bh ni zuv yum bn gej bodloo

Зочин: үнэн үг.   2015-06-23
чиний захиаг бичсэн сэтгэгдэлүүдийн хамт уншаад зөндөө их юм бодлоо. гэрт ч биш гадаа ч биш коридорын ийм амьдралаар яахын бэ? өөрийгөө бас хайртай залуугаа бодож байгаа бол зүгээр л хоёр тийшээ бол. тийм их хайртай л юм тэр их хайраа хүндлээд ёс зүйтэй үйлдэл гаргаад өөрөө өөрийнхөө замаар явсан нь дээр. өнөөдөр уйлж байсан ч өөр нэг өдөр би зөв шийдвэр гаргажээ гэж бодно. өөрөөсөө ч илүү хайртай байнаа гэдэг бие биенээ хуурч дүр эсгэж амьдрахын нэр биш биздээ хүүхэдтэй болохоосоо өмнө больчих. би 41 настай сайхан хайраа хүндлээд явуулчихсан одоо охинтойгоо сайхан амьдраад 10 гаран жил болоод л байна. хүний амьдралын хамгийн үнэ цэнэтэй зүйл гэр бүл ч гэлээ сэтгэлийн амар амгалан илүү үнэ цэнэтэй байдагн юм шүү дүү минь

Зочин: zochin.   2015-06-22
sainuu bi ch gesen cham shig iim zowlong tuulj vzsen. vnendee eregtei xvn oorchlogddoggvi ym bilee. xvvxed garaxaar oorchlogdoj magadgvi gej naidaj xoorxon xvvtei bolsonch daxiad l iim bdal dawtagdsan. bid nzalj exleed 10 jil neg gert orood 8 jil bolj bna. bi odoo jiremsen 7 sartai. olon jiliin daraa salax l xamgiin zow songolt ym bilee. odoo bi neg xvvxedtei bxdaa salax min yawdaa l gej xaramsch bga. iim tomorson xvvxdee awxuulaltai n bich. vr xondox emneleg ch bxgvi shvde. tegeed l bi 2 xvvxedtei salj bna. xamgiin chuxal n emegtei xvn ooriigoo l bodox xeregtei ym bilee shvv. nad shig bolwol yaana we dvv min

Зочин: erdmiinhurd.   2015-06-22
ИОГ-Эрүүл Аж Төрөхүй facebook хуудсанд like дарж хэрэгтэй мэдээллээ хамгийн гол нь өөрөө туршиж үзсэн үнэн зөв мэдээллийг уншаарай. Та ч бас туршиж үзээд өөрийгөө өөрчилж, өөрийнхөө хүчийг нээх болно

Зочин: erdmiinhurd.   2015-06-22
https://www.facebook.com/pages/%D0%98%D0%9E%D0%93-%D0%AD%D1%80%D2%AF%D2%AF%D0%BB-%D0%90%D0%B6-   F%D0%B9/417988665043672 хуудасанд like дараад хэрэгтэй, хамгийн гол нь өөрөө туршиж үзсэн үнэн зөв мэдээллийг уншаарай. та ч бас туршиж үзээд өөрийгөө өөрчилж, өөрийнхөө хүчийг мэдэрч болно

Зочин: Bolor.   2015-06-22
Snuu?busgui min Bi anhnii hairdaa yag cham shig hairtai blaa,, itgedeg hairladag uuchildag odoo zasarna chiniihee toloo buhnee zoriulna gdg ugsed itgej 5jiliig udsen ter hoorond ih ch yum bolson haramsaltai n hunii setgel bodoj baisan shigee uurd bdgguun bnlee, zoriglood ooriigoo tataad av boldog l yum bn minii anzaaraagui shan amidral omo bj baidag yum bnlee,,ooriigoo zovooj nudee aniad ooroo oortoo het itguulj zovohoo boliod oortoo hairtai huntei uulzaad uyrheed uz,, ogt oor bdg yum bnlee,,hairtai hun shaal oor amjilt

Зочин: utree agshaagch.   2015-06-22
Yapon utree agshaagch heregleed uz dee tsaadahi chin salahaa bolino bainga naaldaastai

Зочин: Таны нэр.   2015-06-22
Setgel zuichiin zuvulguutei 100% sanal niilj baina. Ter hunii hiisen hergiig bainga uuchilj, hamag buruug uurtuu tohoj, ter ch baitugai araar tavisan yavdliig n zuger bdag zuil shig yarij bga n uuriguu l hairlahgui, hundlehgui bgan shinj. "Uuriiguu hairlaj chadaagui emegteig eregtei hun hairlaj chadahgui. Uchir n ter emegtei hooson, tuund hairlah zuil baihgui" gej sonsson yum bna. Ta ter huniig yavuulj chadsan tsagt l ter huniig uurtuu tataj avch chadna. Tegheer ter hund taalagdah gej, ay eviig n oloh gej huch hudulmur zarhiin orond uuriguu hugjuulj, medleg bolovsroltoi bolj, sportoor hicheellej, idevhitei amidrald huch hudulmuruu ashiglaj bolno shuudee. Amidral bol heterhii baylag, uuniig neg zaluugaar tusuulj bolohgui shuu! :)

Зочин: Таны нэр.   2015-06-21
jaahan baihad ene hun l baihgui bol chadahgui, gants ene hunteigee l baina gedeg bodoltoi baisan, odoo bol "oo tegeed l oor hun garaad irchihdeg shdee" gesen bodoltoi bolson baina lee, 50 nastai ch bai 5 huuhedtei ch bai nuhur bol oldono gesen neg tiim itgel baigaad baidag yumaa (jich bi tsarailag bish sex etr yundaa ch sain bish), chi uur huntei hamt baigaad uz l dee, yanzan buriin l huntei baigaad uz l dee, oor goyo hun zaaaaaaval garj irdeg yumaa, bur 100% batalgaatai shuu, tegeed hervee taalagdahgui bol naad yaj amidrahaa ch shiidej chaddaggui tegeed l salhi haashaa tiishee baidag teneg yuman deeree ergeed irehgui u, chi salaad heden jil bolood ergeed irsen ch baij l baina, hugshirj baigaa hund yu l oldov gejdee

Зочин: ria.   2015-06-21
Hun tgd uurtuu l iluu hairtai bdiimdoo, salj chadahgui ene hunguigeer amidralaa tusuulkui gj bodoj ywjiisan maani yg salah dre tulaad ireheer uuriiguu bodson shiidwer l gargadiim bnlee. Tghr naad bodol chn tur zuuriinh l gj bodjiin. Chmg uuruus chn iluu hen ch hairlahgui shuu (aaw eejees busad). Uurtuu l hairtai bai

Зочин: ari.   2015-06-21
Bi yg cham shig blaa salyaa salj chadaxgvi ma nuxur bas yg tgd shoudaj ywsaar bgaad surtsan ter zangaa tawidgvi salj niileel ywdag bsan tgd xvvxedtei boluul zasrax baix gsn xudlaa ym bnlee odoo ch gsn yg xewendee gantsaaraa tgl nz nuxdvvdteigee niileel nargiad ywax durtai svvld ni nad shig xotsrox bii dee ertxen salsan deer de xvvxdee unchrvvleed xotsroxdoo ter vydee salchixgvi yaawdaa gj xaramsdiin bnalee shvv

Зочин: TSRL.   2015-06-21
Uuruusuu ch iluu hairtai gj bitgii oortoo itguul! yu ch tohioldson chi uuruu uurtuu l iluu hairtai gedgee oilgoh heregtei tiim ch baih ystoi.

Зочин: crystal.   2015-06-21
heseg tusda bai bitgii uulz, chi yu husch bgaagaa, ter hun bas yu husch bgaagaa medeg, uneheer hairtai bol butsaad l irne, chini odoonii baidal udaan urgeljilj bolohgui, chi jargah gej ene yurtuntsud irsen bolohoos setgeliin zovlon edleh gej ireegui, tiimees naad hunee yavuul, buhniig martaad taivan amgalan bai, uneheer hairtai yum bol naadah chini butsaad l irne

Зочин: kkkkkkkkkk.   2015-06-21
bi uuriinhuu amidralin turshlagaas helehed. uhaantai bai,bie daasan bai,amidrah chadvartai bai,saihan bai ,yaldam bai, halamjtai alivaa setgeleesee unen bai sex eneter sain boloh gj hicheeh bish uurtuu l saihan bai tghd l ter hun taashaaltai bna.iim bj chadval cham ruu l gene yav gsn ch yavahgui.zaa byyr gants udaa yavlaa ghd dahin yavahgui byyr chamaig huursandaa haramsana.er ni huniig guij yumuu hucheer barina gj bdaggui yum.hairtai bhooroo uuchilaad l bna gdg bol hatuuhan helehed archaagui bnaa l gsn ug. chamaig salah vii gj aidagguim ghd uuruu aij bish salj chadahaar chadaj amidarah heregtei gj bodoj bna.

Зочин: gegee.   2015-06-21
Үнэнг хэлье. хайртай хүнтэйгээ биш чамайг хайрлах хүнээ олж амьдар. Шууд сал.

Зочин: Таны нэр.   2015-06-21
tegeed doorh hunii helsenchlen niitiin jishgiig haraad bhad ter uyed n ihevchlen huuhedtei bolson bj taardag shuu. huuhed hohirno

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com