ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Хялбар аргаар хийж болох Франц талх

Хоол хүнс  | 2015 / 06 / 19

Ганцхан цагийн дотор хамгийн хялбар аргаар, цөөн төрлийн бүтээгдэхүүн ашиглан хөвсгөр, франц талх хэрхэн хийхийг сураад аваарай. Амралтын өдрөөр талхны сайхан үнэрээр гэрээ дүүргээрэй.

Хялбар аргаар хийж болох Франц талх

Орц:
Бүлээн ус – 400 гр
Зөгийн бал – 15 гр
Давс – 2 чимх
Хөөлгөгч – 20-22гр
Гурил – 600 гр (Гурилаа бага зэргийн ореганогоор амталж болно)

1. Хийх арга:
Бүлээн усандаа зөгийн бал, давс, эсгэгчээ хийж бага зэргийн хөөс үүстэл зөөлнөөр 5-10 минут хутгана.
2. Бэлэн болсон усаараа гурилаа зуурна. Хэт хатуу биш, хэт их зөөлөн биш зуурахад анхаараарай.
3. Жигнэх гэж буй талхныхаа хэлбэрт оруулаад даавуун алчуураар бүтээн, 15 минут орчим амраана. Энэ хооронд шарах шүүгээг 200 хэмд халааж бэлдэнэ.
4. Гурилаа 15 минут амраасны дараа дээд хэсгээр нь зурган дээрх шиг 3-4 удаа бага зэрэг зүсээд шарах шүүгээндээ хийж, 15-20 минут жигнээд бэлэн болно. Гаргаж ирээд амрааж хөргөөд идээрэй.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Angela
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(376)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com