ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоо зөвлөж байна

Мэдээлэл  | 2015 / 06 / 22

Нарлаг зуны халуун өдрүүдэд чинь шинэ уур амьсгал оруулах Гоолингоо зөвлөж байна булангийн энэ долоо хоногийн дугаарт тавтай морил!

Гоолингоо зөвлөж байна

Мөрөөдлийн аялалдаа гарахад 3 хоног үлдлээ
Цөөн хоногийн хугацаатай ч гоё газар очих аялал санал болгоё. Энэ бол Хөвсгөл далайн мөрөөдлийн аялал юм. Байгалийн сайхантай танилцаж цаа буга, цэнгэг далай үзэхийн хажуугаар мэргэжлийн гэрэл зурагчид гайхалтай мөчийг чинь алдалгүй авч үлдэнэ. Очоод байрлах бааз, хоёр талын унаа, хоолны мөнгө гээд бүгд багтаад нэг хүний 197,000₮ - ний л төлбөртэй юм билээ. Гоё байгаа биз? Дэлгэрэнгүйг эндээс үзээрэй.

Заавал авах “бүтээл”
Энэ бол тор. Загварлаг бас сайхан сэтгэлтэй бүсгүйчүүдийн хувьд үүнийг авахгүй гэх шалтгаан үгүй. Учир нь чи хүнсээ цуглуулж явахдаа ч загварлаг харагдаж, хажуугаар нь байгалиа хайрлаж чадна. Хүнсний дэлгүүр орох бүртээ байгальд шингэх гэж хэдэн мянган жилийг бардаг гялгар торонд мөнгөө төлөн байж авах биш эгч дүү дизайнер “Michel & Amazonka” –ийн бүтээлийг цүнхнээсээ гаргаж ирээд уутлаад явахад болох нь. Надад лав хараад л шууд авмаар санагдсан. Харин чамд? Хаанаас авч болохыг эндээс асуугаарай эндээс асуугаарай.

"Өглөөний цайгаа эрүүлжүүл"
Өдөр, оройн хоолыг эрүүлжүүлж хэвшинэ гэдэг шарсан хуурсан, амталсан хоолонд дуртай бүсгүйчүүлийн хувьд хэцүү даваа. Тийм болохоор будаа, гурилаа бор болгох, тосныхоо хэрэглээг багасгах гэх мэт бага багаар өөртөө хэвшүүлж болно. Харин энэ хооронд өөртөө урам зориг өгөх үүднээс хамгийн амархан эрүүлжих боломжтой өглөөний цайнаас бүхнийг эхлүүлье. Хоносон хоол, цагаан гурилан боорцог, талхнаас татгалзаж, тослог, чихэр багатай тараг, төрөл бүрийн жимс, бүхэл үрийн боорцог, овъёос зэргээр орлуулж эхлээрэй. Эрүүл өглөөний цайны жор сурмаар байвал эндээс үзэж болно шүү. Ингээд энэ долоо хоногоос эхлээд эрүүл өглөөний цайны аян танай гэрт эхэллээ :-)

“Шинэ матрасстай 7 хоног”
Одоо хэрэглэж байгаа матрассаа чи хэзээ худалдаж авсан бэ? Нэг орны матрасс 5 жилийн дотор 2 дахин их жинтэй болдог гэдгийг мэдэх үү? Энэ бол бидний сайн мэдэх тоос, арьсны хачиг юм. Тэгэхээр дор хаяж 2-3 жил болоод матрассаа сольж байх хэрэгтэй. Үгүй бол арьсны харшил, үрэвсэлт болон хоолойн өвчлөл үүсгэх аюултай. Ялангуяа дархлаа муутай эмзэг хүмүүс болон хүүхдэд аюултай байдаг шүү. Тийм болохоор энэ долоо хоногт матрассаа сольцгооё.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(752)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Vvlee.   2015-07-02
ene baigalid eeltei TOR haana zardag yum bol? bayrlalaa

Зочин: nasaa.   2015-06-27
Sain baina uu? Ene zovlogoo uneheer taalagdaj baina. bayarlalaa

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com